Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Бямбацогт: Хаврын чуулганд хурууны хээгээрээ саналаа өгч, хурал тасалбал цалингаа хасуулна

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт үг хэллээ.

Тэрээр, “УИХ-ын Хаврын чуулганаар Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ажиллана. 2007 онд баталж, 2010 онд өөрчлөлт оруулсан. Сүүлд дахиад 2018 онд болон 2019 онд өөрчлөлт оруулсныг та бүхэн мэдэж байгаа. Хаврын чуулганаас эхлээд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр саналаа өгч, ирцээ бүртгүүлдэг боломжийг нээхээр болсон. Ингэснээр ирцтэй холбоотой асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ. Гишүүдийн өмнөөс санал өгч бусдын өмнөөс төлөөлдөг явдал арилна. Хурлаа тасалсан УИХ-ын гишүүдийн цалинг хасч тооцно. Гишүүд холбогдолгүй асуудлаар үг хэлбэл эхний удаад хурал даргалагч сануулж, дараагийн удаад микрофоныг нь хаана. УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх ёстой бөгөөд худлаа мэдээлэл өгсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх өөрчлөлтийг Дэгийн хуульд оруулсан байгаа.

Цаашид анхаарах асуудлууд бас байгаа. Чуулганы танхим, байнгын хорооны хуралдааныг популизмын талбар болгохгүй. Энэ ч үүднээс гишүүд өөрсдөө үлгэрлэх ёстой. Ийм учраас Дэгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын нэр хүнд, гишүүдийн нэр хүнд унасан байгаа учраас өөрсдөө хичээж, хариуцлага, ёс зүйгээ баримтлах учиртай. Илүү их ачаа үүрч, хариуцлага үүрэх ёстой. УИХ-ын гишүүн гэхээр чуулган, хуралдаан дээр хүн загнаад байж болохгүй. Хэсэг улстөрч нэгнээ хэмлэж, хэрүүл хийж, хийрхэж байгаа. Үүнийг таслан зогсоож, бодлого ярьдаг, ажил ярьдаг болгох нь УИХ-ын өөрийнх нь хуулийн замаар хийх ёстой ажил.

УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж боддог. Үүнийхээ ард бусдыг гүтгэж, доромжилдог. Энэ байдлыг хуулиар хориглосон заалт нь хүчинтэй хэвээр байна. Хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх нь Үндсэн хуулийн зарчим, заалт. Ийм учраас хүн шүүмжилсэн сэтгүүлч зөрчлөөр торгуульж байхад хүнийг доромжилж байгаа гишүүд хуулиас гадуур сууж болохгүй. УИХ хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй гэдгээ умартах боллоо. Энэ үүргээ хэрэгжүүлэх нь чухал байгааг сануулъя” гэлээ.

С.Бямбацогт гишүүн өөрт байгаа саналаа хуралдааны үеэр илэрхийлсэн.

  • УИХ-аар хэлэлцүүлж байгаа асуудлаар улс төрийн болон бодлогын нэгдсэн байр сууринд хүрсний үндсэн дээр УИХ-аар хэлэлцүүлж байя. Тэгэхгүй бол гишүүд өөрсдийн үзэмж, хийрхлээр асуудалд хандаж байна. Танин мэдэхүйн шинж чанартай, ажил хэрэгч бус, хов живийн байр суурь илэрхийлж байгаа учраас бодлогын мэтгэлцээн үүсгэхийн тулд үүнийг хийх шаардлагатай.
  • УИХ өөрийн баталсан хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг, түүнийгээ засах шийдлээ гаргаж ирдэг бүтэцтэй болох хэрэгтэй байна. Тухайлбал Зөрчлийн хууль байна. Энэ хууль төрийн албан хаагчдын үзэмжээрээ асуудлыг шийддэг явдлыг зассан. Гэтэл ганц нэг хийдлээс болоод иргэдийн эрх зөрчигдөж байна. Ийм учраас амьдралд нийцэхгүй байгаа заалтуудыг нэн яаралтай засч оруулж ирэх ёстой. Ингэснээр хүний эрх, эрх чөлөө хангагдана.
  • УИХ-ын хариуцлагыг өндөрсгөе. УИХ-ын гишүүд ажлаа тасалсан бол цалинг нь хасна. УИХ-д суудалтай намуудад олгодог санхүүжилтыг бас хасъя. Ингэж байж идэвх сайжирч, хариуцлагатай байна.
  • Дийлэнх хуулийг Засгийн газар өргөн барьж байна. Бусад яам дээр хуулийн төсөл боловсруулах, төсөлд санал өгөх мэргэшсэн албан хаагчид цөөрсөн байна. Үүнээс шалтгаалаад яамдаас, Засгийн газарт оруулж ирсэн хуулийн төслүүд түүхий байна.
  • УИХ дээр цөөнхийн оролцоог дээшлүүлэх ёстой. АН цөөнхийн бүлэггүй болох гэж байна. Ийм болчихвол цөөнхийн байр суурь хаагдах, тэдний дуу хоолой боогдох асуудал үүснэ. Ийм учраас цөөнхийн оролцоог УИХ-ын хууль, Дэгийн хуульд өөрчлөлт оруулах замаар засах ёстой.
  • УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар чуулган, байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг гаргадаг. Хэлэлцэх асуудлын дараалал дээр гишүүдээс санал авдаг байдлыг зогсоохгүй бол хэлэлцэх асуудалтай холбоогүй, улстөржсөн мэдэгдэл хийчихээд танхимаас гараад явчихаж байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах үедээ л санал авъя гэж байгаа юм.
  • УИХ-ын гишүүд чуулган болон байнгын хорооны хурал дээр ёс зүй, хариуцлагатай оролцох ёстой. Үүнийг сайжруулах зорилгоор Дэгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Жишээлбэл, Бундестагийн хурал дээр гишүүн хэлэлцэх асуудалтай холбоогүй зүйл ярьж гурван удаа сануулга авсан бол хуралдаан даргалагч тухайн хуулийн төслийг хэлэлцэх явцад тэр гишүүний үг хэлэх эрхийг хасдаг юм байна. Солонгосын практикт, уучлал гуйлгах, цалин хасах, сануулах, хөөх зэрэг сахилгын шийтгэл оноодог юм байна. Ийм хариуцлагыг Дэгийн тухай хуульд суулгаж байж УИХ-ын дарга Г.Занданшатарын яриад байгаа “УИХ-ын танхим популизмын талбар байх ёсгүй” гэсэн бодлого хэрэгжинэ.

 

С.Бямбацогт: Хаврын чуулганд хурууны хээгээрээ саналаа өгч, хурал тасалбал цалингаа хасуулна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани