Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МЭДЭГДЭЛ: 1.5-3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ БОСГОХООР ТӨЛӨВЛӨСӨН

МЭДЭГДЭЛ: 1.5-3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ БОСГОХООР ТӨЛӨВЛӨСӨН

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой ташаамэдээллийг сүүлийн үед цахим орчинд санаатайгаар түгээж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

Улсын Их хурал, Засгийн газраас батлагдсан тогтоолын хүрээнд "Эрдэнэс-Тавантолгой” ХК нь олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар эрчимтэй, шаргуу ажиллаж байна. УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор олгогдсон эрхийн дагуу компанийн 30 хүртэлх хувийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжих бөгөөд үлдсэн 70 хувь нь Монгол Улсын Засгийн газар, ард иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшсэн хэвээр байх юм. Өмнөх онуудад "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дийлэнх хувийг гадны хөрөнгө оруулагчдад шууд өгөх гэж байсан шиг үйлдэл одоо хийгдэх гэж байгаа мэтээр олон нийтийг илт төөрөгдүүлэх ташаа мэдээллийг цахим сүлжээнд цацаж байгаад харамсаж байна. Компани IPO гаргах бэлтгэл ажлын төлөвлөгөө, батлагдсан хуваарийн дагуу хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, ирүүлсэн саналыг судалж байгаа бөгөөд компанийн хувь хэмжээг бусдад өгөх талаар ямар нэгэн нууц хэлэлцээ хийгдээгүй, гэрээ, гэрээний төсөл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Харин "Эрдэнэс-тавантолгой” ХК үр ашгаа нэмэгдүүлэх хүрээнд Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам, Тавантолгой-Хангимандал чиглэлийн авто зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Кокс, хими технологийн үйлдвэр, Усан хангамж, Таван толгой цахилгаан станц болон шинээр баригдах хот, суурин, сургууль, цэцэрлэг зэрэг олон бүтээн байгуулалтын төслүүдийг энэ оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийг өөрийн үйл ажиллагааны ашиг, олон улсын хөрөнгийн биржид IPO гаргаж татан төвлөрүүлэх хөрөнгө, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтрах төслүүдийн санхүүжилт хэлбэрээр тус тус шийдвэрлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн, компанийн 2019 оны хөрөнгө оруулалтын төсөвт туссан IPO гаргахтай холбоотойгоор олон улсын жишгийн дагуу зарцуулагддаг зардлыг буруугаар тайлбарласан ташаа мэдээллийг сошиал сүлжээнд түгээсэн байна. Хөрөнгийн биржид IPO гаргаж буй ямар ч компани андеррайтерын үйлчилгээний төлбөр төлдөг. "Эрдэнэс-Тавантолгой” ХК Хонгконгийн хөрөнгийн биржид IPO гаргаж, 1.5-3 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгохоор төлөвлөсөн бөгөөд андеррайтерийн төлбөрийг дээд тал нь 3.17 хувь байхаар тооцож, төсөвтөө суулгасан. Төлөвлөсөн дээд хэмжээ буюу 3.0 тэрбум ам.долларын санхүүжилт татаж чадвал андеррайтерийн үйлчилгээний төлбөр 95 сая ам доллар буюу 250,610,000 мянган төгрөг, бусад оролцогчид буюу брокерийн төлбөр, хууль, техник, санхүүгийн зөвлөх үйлчилгээ, Хонгконгийн санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн шимтгэл зэрэгт зарцуулах төлбөр нэмэгдээд нийт 283,359,500 мянган төгрөг байхаар тооцсон болно. (Жишээ нь; "Энержи Ресурс” ХХК-ийн толгой компани Mongolian Mining Corporation 2010 онд 637.8 сая ам.доллар босгож, үнийн дүнгийн 3.0 хувь буюу 19.13 сая ам.долларыг андеррайтерийн үйлчилгээнд, брокерт 1%, бусад хууль,техник, санхүүгийн зөвлөх үйлчилгээ зэрэгт 0,5%-1,5% гэхчлэн нийт үнийн дүнгийн 5,5 хувьтай тэнцэх төлбөр төлсөн байна.) Энэ төлбөр нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнтөсөв, ашиг, орлогоос төлөгдөхгүй, харин андеррайтерийн үйлчилгээ үзүүлсэн компани хөрөнгийн бирж дээр хувьцааг нь арилжиж босгосон санхүүжилтээсээ суутгаж авдаг олон улсад тогтсон стандарт жишигтэй. Компанийн төсөвт суулгаж өгдөг нь IPO гаргах хэмжээний санхүүгийн чадамж, баталгаатай төсөл болохыг илтгэхээс гадна, татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, хувиариас хамаарч тухайн төлбөрийг тодорхой хугацаанд үе шаттайгаар төлдөг жишигтэй юм.

Мөн 2019 онд худалдан авахаар тусгагдсан төсвийн зарим зардлыг үндэслэлгүйгээр шүүмжилж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж байна. Компани 2019 онд шинээр уурхайн оффис, 350 ажилчны хотхон, лаборатори барихаар төлөвлөсөн бөгөөд уул уурхай, геологийн чиглэлээр ашиглагдах өндөр хүчин чадал бүхий комьпютерийн төв, сервер, диспетчерийн төвийн иж бүрэн техник, тавилга, тоног төхөөрөмж зэргийг худалдан авна. Эдгээр худалдан авалт нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу хийгдэх тул төсөвт тооцсоноос багасах, хэмнэгдэх боломжтой юм.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын хөрөнгийн биржид амжилттай гарснаар эдийн засаг, санхүүгийн хувьд илүү бэхжин, үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцэж, иргэдтэйгээ хамт дэлхийн хөрөнгийн зах зээлд хөл тавих төдийгүй компанийн үнэ цэнэ өсч, төрд, хувьцаа эзэмшигч Монгол хүн бүрт өгөх өгөөж нэмэгдэнэ.

Иймд сошиал орчинд зохион байгуулалттайгаар бэлтгэн, тараагдаж буй ташаа мэдээлэлд автахгүй байж, үнэн зөв, бодит мэдээлэл авч түгээхэд хамтран ажиллахыг иргэд, хувьцаа эзэмшигч та бүхнээс хүсье!

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК

МЭДЭГДЭЛ: 1.5-3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ БОСГОХООР ТӨЛӨВЛӨСӨН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани