Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Хэрлэн дарга "Эко алтан Заамар"-ын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол...

-“Баян” Ч.Базарт гишгэх газар үгүй-

Энэ эрхмийн толгойг Монголын төр бүтэн зургаан жилийн турш илж олон ч газар нутгийг түүнээр сэндийчүүлж “ Баян” Ч. Базараа гэх нэртэй болгосон. Тэрбээр 2013 онд Говь-Алтай аймагт төмрийн хүдэр олборлох нэрээр байгаль орчныг сүйтгээд зогсохгүй жилд 2.4 сая тонн хүдэр Хятад руу гаргасан гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн. Товчхондоо “Баян” Базар 2013 оноос хойш урт нэртэй хууль болон Монгол Улсын байгаль орчин, ашигт малтмалын тухай хууль тогтоомжуудыг зөрчин алт олборлож Монголын хуулийг гууль болгосон нэгэн. Тэгвэл олон хавар нэгэндээ гэгчээр түүний эзэмшлийн “Эко алтан Заамар” компанийн уурхайд өнгөрсөн 28-ны өдөр олон хүний амийг авч одсон ноцтой осол гарсан тухайг бид мэдээллэсэн.

Тус газарт ОБЕГ-ын аврагчид өдөр шөнөгүй ажилласаны хүчинд таван метрийн гүнд 8 удаагийн шумбалт хийж нэг, нэг өдрийн зайтайгаар хоёр иргэний цогцосыг гаргасан. Одоогоор хоёр иргэнийг эрж хайх ажиллагааг тэд үргэлжлүүлж буй билээ. Уг осол Заамар сумын Хайлааст багийн Баянголын амны “Ууцар” гэдэг газарт гарсан билээ.

Тус компани Төв аймагт хэдэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй вэ

Энэ компани 5000-6000 га газрыг хамарсан лицензтэй. “Эко алтан Заамар” компани нь Төв аймгийн Хайлааст багийн нутагт орших “Их тохойрол” нэртэй MV-007712, MV-007713 болон “Баянголын эх” MV-018995, “Бор толгойн” MV-021016 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, “Өвөр наймган”-ы аманд 15 мянга га газар, “Түмэнгийн дөрөлж” гэдэг газар 5628 га талбай дээр тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг байна. Тус компани 2018 оны 5 сарын 30-нд аймгийн “Өгөөмрийн арын тохойрол” нэртэй MV-007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр хөрс хуулалт, олборлолтын ажил эхлүүлэхдээ нутгийн иргэдээр даажигнаж тэднээр олон ч удаа тохуурхаж байжээ. Тиймээс л нутгийн иргэдийн тэмцлийг нохойн хуцсан чинээ тоогоогүй “Эко алтан Заамар”-ын уурхайд аймшигтай осол гарч гэр бүлээ тэжээж байсан дөрвөн хүн амь насаа алдлаа. Одоо энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг доор сийрүүлье.

Осол өөр газар гарсан ч “Эко алтан Заамарын MV-007712 тоот тусгай зөвшөөрлийгцуцлах шийдвэр гарч байв

Хэдийгээр өнөөдөр осол гарсан газар нь Баянголын амны “Ууцар” гэх газар боловч нутгийн иргэд өнгөрсөн оны эхээр тус компанийн эзэмшлийн МV-007712, MV-007713 дугаартай “Их тохойрол” нэртэй газрын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаныханд удаа дараа уламжилсанаар салбарын сайд Н.Цэрэнбат 2018 оны долоодугаар сарын 16-ны өдөр 2018/02 тоот дүгнэлтээр MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг гаргаж Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд хүргүүлсэн ч энэ нь ажил хэрэг болж чадаагүй аж.

Чухамдаа салбар яамнаас ирсэн дүгнэлтийг Х.Хэрлэн дарга яагаад авч хэлэлцсэнгүй вэ. Үнэн хэрэгтээ “Эко алтан Заамар” -ынхан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд техникийн нөхөн сэргээлт 20 га, биологийн нөхөн сэргээлт таван га-д хийхээр тусгасан аж. Гэвч үүнээс техникийн нөхөн сэргээлтийг 11.6 га-д хийгээд, биологийн нөхөн сэргээлт огт хийгээгүй гэдэг нь баримтаар тогтоогджээ. Мөн Төв аймгийн Заамар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээс харъя. “...Зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөөгүй нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн... Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн... Технологийн хэрэгцээнд ашиглах усны дүгнэлт гаргуулах гэрээ байгуулаагүй ус ашиглаж байгаа нь Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна” хэмээн тун тодорхой дурджээ. Түүнчлэн Төв аймгийн Засаг дарга тус компани байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоон лацадсан ч маргааш нь тэд ажлаа үргэлжлүүлэн хийсэн байдаг. 
Мэдээж дээр дурдсан хууль бус үйлдлүүд нь Баян Ч.Базарын ганцхан тусгай зөвшөөрлийн ердөө нэг нь.

Эцэст нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас “Эко алтан Заамар” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргасан байхад АМГТГ-ын дарга Х.Хэрлэн ямар шалтгааны улмаас тус компанийн үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргаагүй юм бэ гэж асуумаар байна. Цуцалсан бол магадгүй өнөөдөр өөр талбайд хүний амь нас эрсдэх нөхцөл үүсэхгүй ч байж мэднэ. 

Х.Маргад  

 

Х.Хэрлэн дарга "Эко алтан Заамар"-ын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани