Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгч “Эрдэнэт”-ийг буцаагаад авчихаач гэж оросуудаас гуйсан гэв үү

Сүүлийн үед Монгол Улс ШХАБ-д элсэхтэй холбоотой шуугианыг ямар нэг аргаар дарахын тулд, олон нийтийн анхааралд өөр сэдвийг “сэвж” эхлэв. Ингэснээр ШХАБ-д элсэх асуудлыг мартагнуулна гэж тооцжээ. Ерөнхийлөгчийн зүгээс энэ талаар дорвитой ажиллахыг зарим хүнд даалгасан байх магадлалтай байна. Түүнийг хэрэгжүүлэгч нь ЗГХЭГ-ын дарга  Л.Оюун-Эрдэнэ байх тун өндөр магадлалтай. Тэрбээр засгийн “гал тогоо”-нд ормогцоо л нийтийн анхаарлыг зарим сэдвээр татах оролдлогыг хийж эхэлсэн байх юм. Тухайлбал, сайд болмогцоо 1990 оноос хойш хийсэн өмч хувьчлалыг шалгах ажлын хэсэг байгуулж, өмч шамшигдуулсан нөхдөд хариуцлага тооцох тухай асуудал хөндсөн. Гэхдээ эл үйлдэл нь даалгавар өгсөн эзнийхээ цэрэгт “алгадуулснаар” нам жим болсон. Харин нийтийн анхаарлыг татах гэж яваад өөртөө гай дуудах шахсан түүнд Эрдэнэтийн 49 хувийг “ноцох” нь зөөлөн боорцог болж харагдав. Нөгөө талд нь Стандарт банкинд алдах дээрээ тулаад буй 51 хувийн маш том гэмт хэрэг бэлэн байтал заавал 49 хувийг эзэмшигч “Монголын зэс корпорац”-тай тэрсэлдээд эхэлсэн нь сэдэв амжилттай шуугиан тарихыг тооцоолсон хэрэг. Үүний цаад санаа нь чухамдаа ШХАБ-д Монгол Улс яаралтай элсэх асуудлыг дарагдуулахад л оршиж буй гэж ойлгогдоод эхэллээ.

Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн жил шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх санаагаа цухуйлгасан боловч олон нийт, олон улс судлалын эрдэмтэд туршлагатай дипломатчдын эсэргүүцэлтэй тулгарч тэгэсхийгээд намдсан. Харин сүүлийн үед ШХАБ-д элсэх ажлыг эрчимжүүлэхээр зүтгэж эхлэв. Гэхдээ олон нийтийн анхаарлыг үүнээс холдуулахын тулд нийгмийн сүлжээнд “сэвэх” сэдэв хэрэгтэй болжээ. Өмнө нь ШХАБ-д элсэх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэхийг уриалсан хөдөлмөрийн үндэсний намыг “балбаж” нэр хүндийг унагах арга хэмжээ авсныг энд дурдахад илүүдэхгүй. Ийм л учраас ШХАБ-ыг хэлэлцэхийн тулд олны анхаарлыг өөр тийш сарниулах чухал даалгавар өгөгдсөн байх магадлалтай.

ШХАБ-д одоогоор манай улс Афганистан, Беларус, Иран улсын хамт ажиглагчийн статустай байна. Харин элсэж орвол ОХУ, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан зэрэг орны араас ШХАБ-д нэгдсэн ес дэх орон болох юм. Үүнд элсэхийн эсрэг Монголын нөлөө бүхий дипломатч, эрдэмтэд, улстөрчид зогсож байгаа учир энэ сэдвийг олны анхаарлаас холдуулж, шийдэх гарцыг эрэлхийлж байна. ШХАБ-д элсэхийн эсрэг ахмад дипломатч Ц.Гомбосүрэн хэлэхдээ “Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой” гэсэн юм. Мөн гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн блок болох өндөр магадлалтай гэж харж байна. Их гүрнүүдийн харилцаа хаашаа, яаж хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ тал дээр Монгол Улс ямар байр суурьтай байх, уг хандлагаас болоод ямар дарамт шахалт ирэх вэ гэдгийг олон талаас нь харах ёстой. Тиймээс одоохондоо ШХАБ Монгол Улсын эдийн засагт шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн юм. Үүн дээр хүмүүнлэгийн их сургуулийн олон улсын харилцаа, нийгмийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаярын “ШХАБ-д ОХУ болон БНХАУ-ын байр суурь давамгайлдаг. Үүнд бид гарын үсэг зурж, нэгдээд байж болохгүй. Бид хэзээнээс ШХАБ-д “ажиглагч” статустай явж ирснээрээ, энэ хүрээндээ ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.” Гэсэн үг жинтэй байр суурийг эзэлж байна. Олон нийт ч дээрх эрхмүүдийн үгийг таашааж “яарвал даарна” гэсэн хандлагатай болсон. Меморандумаа сайн ул үндэстэй хийгээд, 2020 онд болох Челябинскт өргөн барихаар шийдвэл тохиромжтой талаар социологич И.Цэрэнхүү манай сонинд бичсэн нийтлэлдээ тодорхой өгүүлсэн бий.

Ийм тохиолдолд ШХАБ-д элсэх асуудлыг хүчээр шийдэхийн тулд нийгмийн анхаарлыг Эрдэнэтийн 49 хувийн асуудалд хандуулах нь цаг хожих, араар нь хүслээ гүйцэлдүүлэх агуулгатайг тодорхой харуулж байна. Тэр ч байтугай Ерөнхийлөгч Х.Баттулга Оросуудад “Монголын зэс”-д худалдсан 49 хувиа буцаагаад авчихаач гэж хэлж байсан аж. Үүнийг тус корпорацийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар мэдэгдсэн. Тэрбээр “Төрийн өндөр дээд албан тушаалтнууд л ийм зүйлийг Оросуудтай шууд ярих боломжтой. Энэ талаар Ростехийн зүгээс бидэнд мэдээлсэн” хэмээсэн юм. Оросуудтай уулзсан төрийн өндөрлөг гэхээр Монгол Улсад одоохондоо Ерөнхийлөгч Х.Баттулга л юм. Ерөнхийлөгчийн санаархал, Засгийн газрын зорилготой нийцэж буйг энд дурдууштай. Засгийн газрын зүгээс хэзээ мөд шүүхээр хэлэлцэх гэж байгаа Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан хэргийг олны анхаарлаас дүйвүүлэх чиглэл барьж байгаа нь ч илэрхий байна.

 

Эх Сурвалж: Засгийн газрын мэдээ

 

 

Ерөнхийлөгч “Эрдэнэт”-ийг буцаагаад авчихаач гэж оросуудаас гуйсан гэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани