Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

‘Эрдэнэт’-ийн захирал Х.Бадамсүрэн Засгийн газарт захидал ирүүлжээ, өр нь 113.6 сая долларт хүрчээ

“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийг “Стандарт” банкинд барьцаалсан зээлийн төлбөрт Монгол Улс сард 870,000-900,000 ам.долларын хүү, торгууль төлөх Арбитрын шүүхийн шийдвэртэй. Үүнийг сард 900 мянган ам.доллараар бодож, сарын 30 хоногтоо хуваавал өдөрт 78 сая төгрөг. Өөрөөр хэлбэл, “Стандарт” банктай холбоотой “Эрдэнэт”-ийн маргааныг эцэслэхгүй удах тусам монголчууд өдөр бүр 78 сая төгрөгийг зөвхөн хүүгийн төлбөрт алдаж байна гэсэн үг. Энэ бол тус үйлдвэрийг барьцаалж авсан үндсэн зээлээс гадна, зөвхөн хүү, торгуулийн л төлбөр юм.

Үйл явдлыг сануулбал, “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүү  “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж “Стандарт” банкнаас авсан зээлээ төлөөгүйн улмаас тус үйлдвэр зээлийн үндсэн төлбөрт 51 сая, хүү торгууль, шүүхийн зардал зэрэгт 44 сая, нийтдээ 95 сая ам.долларыг төлөхөөр Лондонгийн олон улсын арбитрын шүүхээс 2017 оны долдугаар сарын 27-ны өдөр  шийдвэр гаргажээ. Энэхүү үндсэн зээлээс гадна сард 870,000-900,000 долларын хүү, торгууль төлөхийг Арбитрын шүүхийн шийдвэрт дурдсан байна.

Энэ тухай “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2018 оны нэгдүгээр сарын 10-нд Засгийн газарт албан ёсоор мэдэгдэж дараахь албан бичгийг илгээжээ. Тухайн үед ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус үйлдвэрийг барьцаалж “Стандарт” банкнаас авсан зээлийн асуудлыг шалгах Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланд хаягласан уг албан бичигт:

“…Ш.Батхүү нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тамга, тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг дуурайлган Англи улсын “Стандарт” банктай гэрээ байгуулж 109 сая долларын зээл авсан. Зээлээ төлөөгүйн улмаас үндсэн зээлийн төлбөрт 51 сая, хүү, торгууль, алданги, шүүхийн зардал зэрэгт 44.3 сая, нийтдээ 95.3 сая долларыг Эрдэнэт ХХК-иас гаргуулж “Стандарт” банкинд төлөх Лондонгийн олон улсын арбитрын шүүхийн шийдвэр гараад байна. Энэхүү өр төлбөр сар бүр 870,000-900,000 доллараар нэмэгдэх бөгөөд албан бичиг хүргүүлэх өдрийн /2018 оны 1 сарын 10/-ны байдлаар 101 сая доллар болоод байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь арбитрын шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан ч ялах магадлал бага, шинээр гаргах нотлох баримт байхгүй тул…”Стандарт” банктай хэлцэл хийх замаар төлбөрийг төлөх, өдөр бүр өсөн нэмэгдэж буй зардлын мөнгөн хөрөнгийг зогсоох саналтай байна. Зохих шийдвэр гаргах өгөхийг хүсье… Ерөнхий захирал Х.Бадамсүрэн” гэжээ.

Уг албан бичгийг Засгийн газарт ирүүлсний яг нэг жилийн ой саяхан буюу хоёр сарын өмнө болж өнгөрлөө. Гэвч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг барьцаалж “Стандарт” банкаас авсан зээлийн асуудлыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн шийдсэн тухай, эсвэл үйлдвэрийн ерөнхий захирлын чиглэл хүсч санал болгосны дагуу тус банкныхантай хэлцэл хийсэн, мөн өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүүгийн төлбөрийг зогсоосон талаар албаны мэдээ нэг ч гараагүй. Энэ зээлтэй холбоотой хэрэг явдал ч шүүхийн шатанд шийдэгдээгүй, өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтад буцсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нэг жилийн турш дотооддоо “Эрдэнэт”-ийн 49 хувьтай л “ноцолдоод” байснаас бус, гадагшаа “Стандарт банкны зээлийн  асуудлаа шийдэх талаар ямар алхам хийсэн нь тодорхойгүй юм. Харин энэ хугацаанд Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу сар тутам төлөх хүү, торгуулийн төлбөр нь 870,000-900,000 ам.доллараар нэмэгдсэн. Сар тумын энэ нэмэгдлийг анх албан бичиг ирснээс хойшхи 1,2 жилийн 14 сараар бодвол 12,6 сая доллар буюу монгол мөнгөөр 32,7 тэрбум төгрөг болно. Жилийн өмнө Х.Бадамсүрэн захирлыг чиглэл хүсч байх үед 101 сая доллар байсан “Стандарт” банкинд төлөх өр жилийн дараа 113,6 сая доллар болж нэмэгдэх нь. Арбитрын шүүхийн шийдвэрээр харвал шүү дээ.

 Онцгойлж харах өөр нэгэн мэдээлэл нь “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлын албан бичигт “Стандарт” банкийг “Англи улсын…” гэж тодотгожээ. Харин уг албан бичгийг бичсэнээс нэг сар орчмын  дараа буюу 2018 оны Цагаан сараар Стандарт банкны 60 хувийг Хятадын Аж үйлдвэр, арилжааны банк / Industrial and Commercial Bank Of China буюу ICBC/ 770 сая ам.доллараар худалдан авах хэлцэл дууссаныг албан ёсоор олон нийтэд зарлажээ.  Хятадын ICBC нь “Стандарт” банкинд 2008 онд анх хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд  олон жилийн турш санхүүгийн хамтын ажиллагаа өрнүүлсээр Стандарт банкийг худалдан авах хүсэлтээ анх 2014 онд илэрхийлжээ. Мөн энэ тухайгаа 2015 онд анх гадагшаа мэдэгдсэн бөгөөд албан ёсны хэлцэл нь 2018 оны Цагаан сарын өмнө дуусч ийнхүү олон нийтэд зарлажээ.  Шинэ хувьцаа эзэмшигчид нь ICBC Standard Bank нэртэйгээр  Лондонд төвөө байгуулан үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Шанхай, Хон-Конг, Сингапур, Бээжин, Дубай, Нью-Йорк хотуудад салбар оффистой, санхүүгийн нэгдсэн үйлчилгээ үзүүлж, цаашид олон нийтэд нээлттэй байгууллага болохоо мэдэгдсэн тухай  chinagoabroad.com,ft.com -д мэдээлснийг тухайн үед Монголын хэвлэлийнхэн ч орчуулан хүргэжээ.

Т.Баяр

‘Эрдэнэт’-ийн захирал Х.Бадамсүрэн Засгийн газарт захидал ирүүлжээ, өр нь 113.6 сая долларт хүрчээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани