Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн компаниудыг шалгаж эхэллээ

 

Заамарын алтны уурхайнуудыг усны тоолууртай болгоё.

Хоёрдугаар сарын 28-ны өдөр монголчууд сэрдхийм мэдээ хүлээн авсан нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан Заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч дөрвөн хүн алтан амиа алдсан харамсалтай хэрэг явдал болсон. Энэхүү үйл явдал бидэнд үнэтэй сургамж болж уул уурхайгаас ашиг хүртэж буй компани, уулын ажил эхлүүлсэн аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулах, тэнд ажиллаж байгаа хүнээ хамгаалах, ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлсэн эсэхэд нь хяналт тавих, шат шатны харьяалах байгууллагууд ажлаа хийх зэрэгт томоохон хараа, хяналт хэрэгтэйг сануулсан билээ.

Хэдийгээр ниргэсэн хойно нь хашхирч буй мэт боловч алдаа, дутагдал хаана байгааг засаж залруулах, дахин хүний амь эрсдэхгүй байхад баталгаа өгөх, хариуцлагатай уул уурхай гэгчийг сахиулахад чиглэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Заамар сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж байна. Энэхүү шалгалтын хамрах хүрээ Заамар дахь алт олборлогчдоор хязгаарлагдаагүй бөгөөд улсын хэмжээнд 400 гаруй байцаагч нэгдсэн байдлаар уул уурхай, ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж байна. 

Манай сонины сурвалжлах баг Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгах ажлын хэсэгт багтаж бодит мэдээллийг газар дээрээс нь уншигч танд өгөхөөр богц дүүрэн ирлээ.

2018 оны байдлаар уул уурхайгаас үүдэлтэй осол аваарт 12 хүн өртөж амь насаа алдсан гэх тоо байна. Тэгвэл он гарсаар дөрвөн хүнээ бид алдсан нь яах аргагүй энэ салбарт улсын хэмжээний хяналт шалгалт хэрэгтэй болсны дохио байв.

Манай сонин ч мөн уул уурхайн компаниудын толгойг илэхгүй байх, хяналт шалгалтыг сайжруулах, алдаа дутагдал, осол аваар гаргасан аж ахуйн нэгжээс хариуцлага шаардаж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж хэд хэдэн удаагийн цуврал нийтлэл бэлтгэж байв. Үүний үр дүн гарч Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингийн тушаалтай шалгалтын баг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1,680 гаруй тусгай зөвшөөрөлтэй компанийн үйл ажиллагааг шалгаж байна. Сарны гадаргуу шиг болтлоо нинжа нарт хэвлийгээ ухуулсан Заамар сум өдгөө ч компаниудын алт олборлох гол бүс нутаг хэвээр байна.

ЗӨРЧЛӨӨ АРИЛГАХГҮЙГЭЭР УУЛЫН АЖИЛ ЭХЛҮҮЛБЭЛ ЛИЦЕНЗ ЦУЦЛАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА

"Ар гоулд”, "Мондулаан трэйд”, "Нью Хаппи”, "Наран гоулд”, "Илт гоулд”, "Алтан Дорнод Монгол”, "Монполимет”, "Зэрэгцээ”, "Уулс Заамар”, "Заамар гоулд”, "Редвулкан” зэрэг 140-өөд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шалгалт хийж байгаа юм. Шалгалтын эхний өдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 19-нд "Эрд хул” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлээгүй ч тун ноцтой зөрчлүүд 2018 онд олборлолтын карьерт нь илэрч байжээ.

Тодруулбал, карьер хананаасаа хоёр ч удаа нуралт өгч байсан гэх мэдээллийг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байцаагчид өгсөн. Азаар нуралт өгөх үед карьерт хүн байгаагүй гэнэ. Мөн тус компанид уулын ажил эхлүүлэх зөвшөөрөл бүхий 29 бичиг баримтын бүрдэл хангалтгүй гэх зөрчил бүртгэгджээ. Бид тус компанийн захирал Б.Бямбадорж гэгчтэй утсаар холбогдов.

Тэрбээр "Бид бичиг баримтуудаа бүрдүүлж байна. Дээрх зөрчлүүдээ бүрэн арилгаж байгаад тавдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлнэ. "Эко Алтан Заамар”-т гарсан ослыг мэдэж байгаа учраас дахин эрсдэл гарахаас болгоомжилж байна” гэв. МХЕГ-ын Дэд дарга Д.Энхсайхан"МХЕГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын газар дээр холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд байцаагчдад хянуулна.

Аюулгүй ажиллагаагаа бүрэн хангасан цагт уулын ажлаа эхлүүлнэ. Хэрэв, бидэнд мэдэгдэхгүйгээр ажлаа эхлүүлбэл лицензийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэв. Ингээд дараагийн компани Ч.Оюунгэрэл захиралтай "Ай Би Би Ай” компани байв. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Шалгалт эхлэхэд тус компани уулын ажлын төлөвлөгөө батлагдаагүй байхад үйл ажиллагаа явуулж байгаа нь ил болов. Энэ онд 7.8 га газраас 107.468 кг алт олборлохоор төлөвлөжээ. Харин 2018 онд 94 кг алт авчээ.

Шалгалтын багийнхан "Хариуцлагатай уул уурхайн асуудал яригдаж байхад бичиг баримтын бүрдэл дутуу зөрчилтэй ажлаа явуулж болохгүй. Мөн нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ бага юм. ТЭЗҮ-дээ 2018 оны аравдугаар сарын 15 хүртэл ажиллана гэдгээ тусгажээ. Гэтэл үйл ажиллагаа нь есдүгээр сараас эхлээд нэгдүгээр сарыг хүртэл буюу өвлийн улиралд ажилласан зөрчилтэй байна.

2018 онд хоёр бичиг баримт дутуу үйл ажиллагаа явуулж байсан зөрчил энэ компани дээр бүртгэгдсэн байна. Үүн дээр нь мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоогоод Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгож байж. Үүний дараа үйл ажиллагаа явуулж нэгдүгээр сарыг гартал ажиллажээ. Ер нь бол уурхайн карьерыг харахад 10-15 метрийн гүнтэй байна. Одоогоор нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Одоогийн байдлаар 3 орчим га-д олборлолт хийсэн байдалтай байна. Бид ямар ч байсан нөхөн сэргээлт хийлгэнэ” гэв. Энэхүү шаардлагыг уурхайн ХАБ П.Ванчинсамбуу хүлээн авав. Энэ үеэр МХЕГ-ын Дэд дарга Д.Энхсайхан дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, "Уурхайнуудад нийтлэг ажиглагдаж байгаа томоохон зөрчил байна. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хянаж байхад манай яамдууд ажлаа цаг тухайд нь хийдэггүй, аж ахуйн нэгжүүдийн хүссэн хүсэлтийг өөр дээрээ хав дарж хадгалдаг байдлаас үүдэж аж ахуйн нэгжүүд цаг тухайдаа ажлаа эхлүүлж чадахгүйд хүрсэн байна.

Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ-д тусгагдсан хугацаандаа ажлаа эхлүүлж чадахгүй байна. Тухайлбал, энэ компани дөрөвдүгээр сард үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл хүссэн байна. Гэтэл аравдугаар сард зөвшөөрлийг нь олгожээ. Аравдугаар сард олгосон зөвшөөрлөөр хэн, юу хийж амжих юм бэ. Тэгэхээр тусгай зөвшөөрөл олгодог АМГ, БОАЖЯ-д зэрэг газрууд ажлаа хийхгүй байна гэж харагдаж байна. Ноднин жил манайхаас яамдуудад санал хүргүүлсэн. АНН-д олгодог зөвшөөрлөө хянадаг, тайлан, үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө гэх мэтчилэнг хугацаанд нь өгдөг байгаач гэсэн саналаа хүргүүлж байсан. Үүний дагуу 2019 онд тодорхой ажил хийх байх гэж найдаж байна” гэсэн юм.

ТОМООХОН КОМПАНИУД УСНЫ ТӨЛБӨРТ "ШҮЛС” ШИГ МӨНГӨ ТӨЛЖ БАЙНА

Үнэхээр ч манай яамдууд хоорондын ажлын уялдаа муугаас болж ААН-үүдийг нааш цааш явуулах хүнд суртал байсаар байгааг энэхүү шалгалтаар харж болохоор байв. Мөн аж ахуйн нэгжүүдийн нийтлэг зөрчил, гайхмаар зөрүүтэй байдал нь ус ашиглалтын төлбөр тооцоо байв. Заамарт ус шиг хэрэгтэй цэнхэр алт байхгүй ч хэн бүхний анхаарлын гадна байгаа нь харамсалтай.

Туул голын ай савыг дагаж "уРгасан” уурхайнууд том, бүдүүн хоолойгоор Туулаас усыг нь татах мөртлөө орон нутагт усны төлбөр хэмээн тушаа-даг хэдэн төгрөг нь гайхмаар харьцангуй байгааг шал-галтын комиссынхон хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, томоохон аж ахуйн нэгж, компаниудын олборлосон алтны хэмжээ, ажилласан талбайн хэмжээтэй харьцуулахад усны төлбөр нь "шүлс” шиг жаахан юм байгаа бол жижиг аж ахуйн нэгжүүдийн олборлосон алтны хэмжээ усныхаа төлбөрөөс шалихгүй байгааг гайхацгаасан. Заамар дахь уул уурхайн компаниудын усны хэрэглээ, түүнд ногдох төлбөрийн асуудлаар ажлын хэсгийн ахлагч МХЕГ-ын Дэд дарга Д.Энхсайхан ийн ярилаа.

"Хяналт шалгалтын явцад олон зөрчил илэрч байна. Жишээлбэл, 100 кг алт авч байгаа ААН-үүд 20-30 сая төгрөгийг усны төлбөртөө төлж байхад зарим аж ахуйн нэгж 40 кг алт авахад 170 гаруй сая төгрөгийг ус ашигласны төлбөрт төлжээ. Мэдээж хэр хэмжээний элс угааж байна гэдгээсээ шалтгаалж байгаа ч харьцуулан харахад үнийн зөрүү их байна. Үүнийг судална."Монгол Ус”компани уул уурхайн компаниудын усны дүгнэлтийг гаргадаг.

Усны дүгнэлтийг үндэслээд Сав газрын захиргаа аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийж байгаа. Тэгэхээр ийм зөрүүг арилгахын тулд тоолууржуулах л ажил хийх хэрэгтэй юм байна. Ингэснээр алт авах гэж шороо угааж байгаа аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээг үнэн зөв тооцох, усны эзлэхүүнийг нарийн тооцож гаргах чухал үүрэгтэй болох нь. Ус чандмань эрдэнэ гэдэг.

Тиймээс ус ашиглалтын явцад анхаарлаа хандуулах ёстой. Яагаад гэвэл гүний ус ашиглаад байгаа учраас болж өгвөл гадаргын ус ашиглуулах, борооны ус ашиглахыг зорих, нуур үүсгэж хуримтлуулах, түүгээрээ шороо угаах чиглэлийг компаниудад өгөхгүй бол гүний усыг ашиглачихаад төлбөр нь гэж харьцангуй мөнгө тушаадаг байж боломгүй. Усаа ингэж замбараагүй хэрэглэвэл усгүй болох аюул бий болох нь ээ. Хоёрдугаарт, тоолууржуулж байж усныхаа үнийг бодитой авдаг байя. Шалгалтаар харж байхад зарим нь хэт бага мөнгө усны төлбөрт өгч байхад зарим нь арай ч дээ гэмээр их мөнгө төлж байна.

Ер нь шалгалтаар том компаниуд нь бага мөнгө өгөөд байгаа бол жижиг компаниуд үйл ажиллагаа нь жигдэрсэн компаниас хамаагүй илүү мөнгө төлж байна. Тэгэхээр ийм харьцангуй төлбөрийн асуудал дээр анхаарал хандуулах ёстой юм байна” гэдгийг онцоллоо. Тэгвэл уул уурхайн усны хэрэглээтэй холбоотой асуудал дээр өмнө нь ч мөн "Монгол Ус” компанийг иргэд шүүмжилж байв.

Тодруулбал, "Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, уул уурхайнхан зэрэг компаниуд жилд хэдэн метр куб ус хэрэглэх вэ гэдэг асуудлыг БОНХЯ биш "Монгол ус” гэдэг зүгээр нэг төрийн өмчит компани шийдвэрлэж байна. Усны тухай хуулинд заасанчлан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийтдээ 25 байдаг. Хамгийн их хөрөнгө мөнгө, томоохон бүтээн байгуулалттай холбоотой эрхүүдийг нь түүж аваад төрийн өмчийн "Монгол Ус” XXK-д шилжүүлчихсэн явж байна.

Өөрөөр хэлбэл, усны салбарын асуудлыг нэг компани дангаараа шийдвэрлэх боломжийг олгожээ. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой зүйл. Ямар Засгийн газар байхаасаа үл хамаараад хуулиар яаманд олгогдсон эрх мэдлийг ямар нэгэн компанид шилжүүлнэ гэдэг бол хуулийг ноцтойгоор зөрчиж байна гэсэн үг юм” хэмээн салбарынхан үзэж байсныг энд сануулъя. Тэгэхээр нэг биш нэлээд хэдэн удаагийн шалгалтаар тухайн компанийн гаргаж өгсөн усны дүгнэлт компани болгон дээр адилгүй байгаа нь яах аргагүй зөрчил билээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан

 


Уул уурхайн компаниудыг шалгаж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани