Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭБЭХ-ний сайд асан, “Дархан цаазат” Д.Зоригт хаана явна?

 

ЭБЭХ-ний сайд асан, “Дархан цаазат” Д.Зоригт хаана явна?

 

Одоогоос нэг жилийн өмнө АТГ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байв. 

Оюутолгойн гэрээний тухайд гэвэл тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт яагаад огт шалгагдах ч үгүй байна вэ. Юу түүнийг амар тайван төдийгүй "Дархан цаазат мэт” байлгах болов. Олон нийт байтугай хууль, хяналтынхан ч түүний хаана, юу хийж явааг, энэ гэрээнд гол ач холбогдолтойг санахыг хүсэхгүй байна гэж үү.

Яг өнөөдрийн байдлаар Оюунтолгойн гэрээнд гарын үсэг зуралцсан, Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Дашдоржийн Зоригт "Алтай Холдинг групп” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Мөн тэрбээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын зөвлөхөөр ажилладаг тус яаманд зөвлөхийн өрөөг эзэгнэдэг. Ойрын үед Олон улсын байгууллагад ажиллахаар тодорхой хүсэлтийг холбогдох албан тушаалтнуудад тавиад байгаа аж. Үүний өмнө Д.Зоригтыг "Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн удирдлагын багт ажиллуулах гэж байна гэх мэдээлэл тархаж байсан ч төдийлөн газар аваагүй билээ. 

"Алтай Холдинг” бол 1991 онд байгуулагдсан цагаасаа худалдаа үйлчилгээ, зочид буудал, харилцаа холбоо, мэдээлэл технологи тэр ч байтугай хэвлэл мэдээллийн салбарыг хүртэл эгнээндээ нэгтгэсэн нэгэн "вант улс”-ын дайтай "холдинг” юм. Хамгийн сүүлд БНСУ-ын Имарт компанитай хамтран ажиллахаар таван жилийн өмнө гэрээ хийж "Алтай Холдинг”-ийн ТУЗ-ийн дарга С.Бат-Очир, БНСУ-ын "Имарт” компанийн Гүйцэтгэх захирал Ли Габ Сү нар гарын үсэг зурж байв. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2016 оны арваннэгдүгээр сард аавынхаа ах С.Бат-Очироос "Алтай Холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн даргын ажлыг авсан С.Батболдын хүү Б.Баттүшиг "Скайтел” группийн ТУЗ-ийн дарга болсон юм. 

Д.Зоригтын 461 дүгээр ангийн үүдээр ч шагайхгүйгээр, Оюутолгойн гэрээ гэж огт сонсоогүй өнгөрсний нууц нь Ерөнхий сайд асан С.Батболдын яг л гэр бүлийн гишүүн мэт амьдарч чаддаг хосгүй чадварт оршиж буй бололтой.

Тэдний хойч үе нь Сү.Батболдын хүү Б.Баттүшиг. Тэр яг л аавынхаа ид үеийг санагдуулдаг. Өнөөдөр түүний хашиж буй албан тушаал гэвэл Имарт их дэлгүүр, Скайтел группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, "Монголд Та Хэрэгтэй" ТББ-ын үүсгэн байгуулагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2020 оны Токиогийн олимпод оролцох Монголын баг тамирчдын ахлагч, мөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зарлаад байгаа билээ. 

Нэмж хэлэхэд Б.Баттүшиг аав С.Батболд, авга ах С.Бат-Очир, аавынхаа найз Д.Цогтбаатар ах нар шигээ оффшорчны жагсаалтад бүртгэлтэй. Харин тэдний гэр бүлийн сайн дурын гишүүн, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт оффшор дансгүй, 60 тэрбумын схемд хамааралгүй, МАНАН-д ч хамаагүй, өөгүй өндөг шиг нэгэн гэж байгаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 2017 оны аравдугаар сарын 26-нд "Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа "Оффшортой холбоотой анхны сэжүүр Оюутолгойн гэрээг хийсэн, Оюутолгойтой холбоотой хүмүүсээс гарна гэдэгт итгэл төгс байна” гэж ярьсан нь архивт бий. Одоо хэр нь С.Баярын, С.Баярцогтын, Л.Гансүхийн, Д.Зоригтын болон Ц.Нямдоржийн, Ч.Хүрэлбаатарын, Б.Болор нарын хөрөнгийг монголчууд тоолж мэдэхээ больсон. Тэдгээрээс хэн нь албан тушаалд ахиж, хэн нь хоригдож саатуулагдсаныг ч мэднэ. Харин тэдгээрийн дундаас ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт л ямар ч гэм зэмгүйгээр, асар том холдингийн удирдаж "Ерөнхийлөгчийн сэнтий”-д заларч буй. Гэтэл иргэд түүнийг хэдийнэ хилийн чанадад амьдардаг байх, авчирч шалгаач гэж шаардсаар байгаа юм. Хууль хэнд үйлчилж, хэнд хээрийн салхи ч халдаадаггүйг эндээс харж болохоор байна.

У.Оргилмаа

http://dorgio.mn/p/102672



ЭБЭХ-ний сайд асан, “Дархан цаазат” Д.Зоригт хаана явна?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өчигдөр, 19:36
Өчигдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани