Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Элбэгдорж яагаад АН-ын гишүүнчлэлээ сэргээхгүй удна вэ?

МАХН (МАН)-ын гишүүн Пунсалмаагийн Очирбат 1990 онд БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож, 1992 онд АИХ шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол Улсын  Ерөнхийлөгч хэмээн албан ёсоор нэрийдэх болсон юм. 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН Лодонгийн Түдэвийг дэвшүүлснийг ардчилсан хүчин овжноор ашиглаж П.Очирбатыг ятгаж дөнгөв. Ялалт нь ч ирэв. Тэрбээр 1993 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Тамгын газрын даргаараа М.Энхсайханыг сонгон томилж байлаа. Нэг ёсондоо АН руу сэтгэл санаа нь эргэлт буцалтгүй ингэж эргэлээ. 1997 онд МАН-аас нэр дэвшигч Нацагийн Баганбандид  ялагдсаныхаа дараа ч АН-ын гишүүн хэвээрээ үлдэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох болсон юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр сонгогдож нэлээдгүй хугацаанд ажилласан нь ч намынх нь хайр хишгийн нэгэн илэрхийлэл биз ээ. Монгол Улсын хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабандийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаандаа МАН-ын дарга Н.Энхбаяртай харилцааны хувьд төдийлөн тааламжтай байгаагүй талаар улстөрийн хүрээнд яригддаг байлаа.

1997 онд МАН-ын дарга Н.Багабандийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үед намын генсек Н.Энхбаяр Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд болсон иргэдийн уулзалт дээр хэлсэн үгэндээ “Бидэнд хээгүй биш хийгүй Ерөнхийлөгч хэрэгтэй” гэсэн нь Н.Багабандийн имижийг тодорхойлоод зогсохгүй сонгуулийн ялалтад хүргэх хамгийн чухал пиар болсон гэдэг.

Үнэндээ Ерөнхийлөгч Н.Багабандиас ямар нэгэн хий олж харахад хэцүү байлаа. Гэхдээ Н.Энхбаярын нэр нөлөө нам дотроо хэтэрхий хүчээ авч, энэ хэрээр эр бяраараа ааглах маягтай болж эхэлсэн нь Н.Баганбандид таатай санагдахаар байгаагүй биз. “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэж битүүлэг хэрнээ адармаатай үгийг нь Н.Энхбаярт зориулагдсан гэж харддаг, угаасаа ч тэгж харагддаг, ойлгогддог байв.

МАН 2000 оны сонгуулиар 72 суудал авсан хэрнээ 2004 онд ердөө 35-хан суудалтай үлдсэнийх нь дараа Ерөнхийлөгч Н.Баганбанди “Монголчууд шинэ сонголт хийлээ. Ард түмний сонголт эцсийнх байдаг. Түүнд ямар нэгэн засвар хийх яриа тухай яриа байхгүй” гэсэн утга бүхий үг хэлсэн нь МАН-ын удирдлагуудад таалагдаагүй юм. Юутай ч 2005 онд бүрэн эрхийн хугацаагаа дууссаны дараахан МАН-даа эргэн ирж байгаагаа намын төв байранд болсон хурал дээр сүр дуулиантайхан зарлаж билээ. “Зритель” нь ч халуун алга ташилтаар хүлээж авсан. Тухайн үед улстөрчийн хувьд тэр харьцангуй залуу байлаа. Дахиад улстөртэй зууралдах боломж эрч хүч, нас сүүдэр, хүрээлэл гээд бүхий л талаасаа боломжтой байв. Завханд нэр дэвшээч гэдэг санал хүсэлт нутгийн зарим иргэдээс ирсэн ч “Миний оронд өөр аавын хүү нэр дэвшиг” гээд хүлээж аваагүй юм гэнэ лээ гэх яриа ч сонсогдож байсан. Монголын хамгийн том албан тушаалд хоёр удаа сонгогдсон гэдэг утгаараа магадгүй улстөрд эргэн орохыг хүсээгүй болов уу. Түүний улстөрийн карьер намынхаа байраар эргэлдэхээс хэтрээгүй ч “Оюу толгойн” Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний томоохон суудалд тухалсан юм. Үүнд мэдээж МАН-ын дэмжлэг нөлөөлсөн буй заа. Hамбарын Энхбаяр 2005 онд МАН-ын даргынхаа хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж, улмаар ялалт байгуулсан. Тухайн үед нэр хүнд ч өндөр байлаа. Харин АН-аас нэр дэвшсэн М.Энхсайханыг нам нь бүхэлдээ дэмжиж, түүний төлөө нэгдсэн хүч, сэтгэлээр ажиллаагүй.  

Нэг жишээ татахад  л Р.Гончигдорж тэргүүтэй “Алтан гадас” фракц нэр дэвшигчээсээ илэрхий зайгаа барьсан гэдэг. “Ерөнхийлөгчийн сонгуулийн суралчилгаанд нэг их оролцохгүй. Удахгүй гадагшаа явна. Тэгээд ч сонгуулийн өнгө харагдчихлаа” гэж ярьж явсан АН-ын албан тушаалтан ч байсан юм. Нөгөө хоёр өрсөлдөгч буюу Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нарын хувьд ч массын сэтгэлзүйг байлдан дагуулах хэмжээний зангарагтай улстөрчид биш байлаа. Энэ гурвын хэн нь ч Н.Энхбаярын саналыг бус өөрсдийнхөө саналыг хуваасан юм. Н.Энхбаяр намын дарга, Ерөнхий сайд байхдаа ч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ч үнэхээр “Хаан” байв. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч намаасаа 100 хувийн саналаар дахин нэр дэвшсэн хэдий ч Ц.Элбэгдоржийг бараагүй. Н.Энхбаяр үүнийг өөрийн намын зарим удирдлагууд, тухайлбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяртай холбоод эхэлсэн. “С.Баяр сөрөг хүчний нэр дэвшигчтэй нийлж намайг унагасан” гэдэг гомдлоо шуудхан илэрхийлж эхэлсэн. Ийм эмзэг сэтгэлтэй явах үед нь 2010 оны 11 дүгээр сард МАХН нэрээ МАН болгон өөрчлөхөд эрс дургүйцэж, тэр эмоциороо МАХН гэдэг нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлж дөнгөсөн юм даг.

Яг түүх, хууль зүй талаас нь харвал мань  хүн нэгэн цагт зүтгэж, тэргүүлж явсан намаасаа нүүр бууруулж, хуучин нэрээр нь өөр улстөрийн хүчин байгуулсан хэрэг. Тэр цагаас хойш Н.Энхбаяр, МАН хоёрын зам салсан даа. 2012 оны 4 дүгээр сарын 13-нд АТГ-аас түүнийг сүр дуулиантайхан баривчлахад удирдаж явсан намынх нь удирдлагууд, найз нөхдөөс нь өмгөөлж хамгаалсан нь ховор. Бараг байхгүй дээ. Энэ мэт нь МАН-ыг гэх сэтгэлийг нь улам унтраахад нөлөөлсөн нь дамжиггүй. Харин 2016 оны сонгуулийн өмнө МАН, МАХН хоёрын “хүйтэн дайн” харьцангуй зөөлөрч 3 дугаар сарын 1 буюу Эх орончдын баярыг хамтран тэмдэглэх хүртлээ дотносоод авсан. Энэ бол үнэхээр ирэх сонгуульд нэгдэж, эсвэл хамтарч орохын сайн чимээ байлаа. Асуудал ч бодитой яригдаж, хоёр намаас сонгуульд хамтарч оролцох ажлын хэсэг ч байгуулагдаад амжсан. Тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболд тэргүүтэй тус намын нөлөө бүхий улстөрчдөөс хамтрахыг дэмжих хүн олон байсан. Гэвч яг нэр дэвшүүлэх квот дээрээ тохирч чадаагүйгээс дээрх санаачилга хормын дотор салхинд замхарсан юм. МАХН нь МАН руугаа, МАН нь МАХН руугаа бурууг чихсээр асуудал эцэслэсэн. Дараахан нь М.Энхболд Төв аймгийн иргэд сонгогчидтой хийх уулзалтынхаа үеэр гол учрыг тайлбарлахдаа “Бүх асуудал МАХН, тэр тусмаа Н.Энхбаяр даргаас болсон. Ялсан нөхцөлд түүнд Ерөнхий сайд, эсвэл УИХ-ын даргын албыг санал болгосон. Гэвч бидний тавьсан саналыг үл огоорч, өөрийнхөөрөө зүтгэснээр бүх зүйл мухарласан” хэмээж билээ.

Цахиагийн Элбэгдорж ардчилсан хүчний анхны зүтгэлтний нэг. 1995 онд МҮАН-ын анхны даргаар сонгогдож,  1998, 2004 онуудад Ерөнхий сайдаар томилогдож байлаа. Энэ хүн намаасаа хэзээ ч нүүр бууруулж байгаагүй. Харин Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа АН-ын Засгийн газар, албан тушаалтнуудтай хөндий хүйтэн харилцаж, тэр нөлөөгөөр нь Н.Алтанхуягийн засаг огцорч, зарим эрх мэдэлтнүүд шоронгийн хаалга татах болсон гэгддэг. 2006 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаас нь огцруулсны дараа, АН-ын онц их хурал хуралдаж намын даргаараа сонгосон. Харин Ерөнхий нарийн бичгийн даргаар нь Н.Алтанхуяг томилогдож билээ. 2008 оны сонгуулийн дараа Н.Алтанхуяг нь АН-ын дарга болсон. Гэхдээ энэ хоёр хүний хагарал Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхаас эхэлсэн юм. “Цаана нь эдийн засгийн ашиг сонирхолоос үүдэлтэй улстөрийн том шалтгаан байсан” гэж 2016 оны сонгуулийн өмнө Н.Алтанхуяг шударга бусын хонгилын тухай анх мэдэгдэл хийх үеэрээ палхийтэл “илчилж” билээ. Ер нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Л.Гансүх, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар гэгчлэн АН-ын нэр нөлөө бүхий цөөнгүй эрхэм шүүх цагдаа, орон шорондоо тулсан. Улаан нүүрээ улалзуулсан.

Ерөнхийлөгчийн эрх мэдлээ шилжүүлснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч Ц.Элбэгдорж улстөрийн ямар нэгэн нүүдэл хийхгүй байна. Энэ нь АН-ын гишүүнчлэлээ сэргээхгүй байгаатай нь холбоотой гэж харвал бас л яагаад гэдэг асуулт гарч ирээд байгаа юм. Н.Алтанхуягийг АН-д хэвээр байсан цагт Ц.Элбэгдорж хуучин эгнээндээ орох талаар бодох нь юу л бол. Гэхдээ АН-ын “цэвэрлэгээ”-ний утга учир хэнд яаж тусч, нийгэмд хэрхэн харагдахаас түүний улстөрийн нүүдэл хамаарах болов уу. “Зүгээр байхад оролдоод байвал би улстөрд эргэж орно шүү” гэж тэр “заналхийлсэн” санагдана. Гэхдээ улстөрд огт өөр салхи сэвэлзэж, шинэ орон зай бүрэлдэж эхэлсэн цагт түүний арга барил, технологи урагшаа явах уу?

Д.Лхагвадорж

 

 

Ц.Элбэгдорж яагаад АН-ын гишүүнчлэлээ сэргээхгүй удна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани