Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн байгууллагуудын хүнд суртал уул уурхайн салбарт хүндрэл учруулдаг гэв

Төрийн байгууллагуудын хүнд суртал уул уурхайн салбарт хүндрэл учруулдаг гэв

 

Мэргэжлийн хянгалтын ерөнхий газрын удирдлагууд уул уурхайн компаниудад хийсэн шалгалтынхаа үр дүнг хэвлэлийнхэнд танилцуулав. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжүүдийн бичиг баримтын бүрдэл, уул уурхайн үйл ажиллагааны аюулгүй байдал, нөхөн сэргээлтийн чанар, станарт, мэргэжлийн  хяналтын байгууллагуудаас өмнө нь өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт зэрэг олон асуудлыг шалгажээ.

Нийт 14 хоног  үргэлжилсэн шалгалтын үр дүнд акт үйлдэж 29 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн 79 аж ахуйн нэгжид албан шаардлага, үүрэг даалгавар, 301 зөвлөмж өгч, 224 сая төгрөгийн торгууль ногдуулсны зэрэгцээ 291 грамм алт хураан авч, зургаан зөрчлийн хэрэг нээн ажиллажээ.

Уул уурхайн компаниудын хувьд нийт 29 төрлийн бичиг баримт бүрдүүлж байж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр бичиг баримтыг бүрдүүлэлгүй үйл ажиллагаагаа эхлүүлсэн зөрчил нэлээд илэрсэн байна. Мөн тухайн жилийн байгаль орчны менежментийн төвөлгөгөөг БОАЖЯ-аар батлуулж хэрэгжүүлэх талаар уул уурхайн компаниуд хангалтгүй байгаа нь аж. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнийхөө тайланг 2-5 жилээр өгөөгүй аж ахуйн нэгж ч байгаа гэдгийг МХЕГ-ынхан хэллээ.

Уул уурхайн үйл ажиллагаа явуулах явцад олон аюултай хог хаягдал гардаг. Ажилласан масло, тос, аккумулятор гэх  мэт химийн хорт бодис ялгаруулах хог хаягдлыг ялгаж ангилалгүй, зориулалтын биш байранд хадгалдаг зөрчил илэрчээ. Уул уурхайн компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа газрын кадастрын зураггүйгээр ашиглаж байгаа, үйлдвэрлэлийн зорилгоор ус хэрэглэхдээ гэрээ байгуулаагүй, аюулгүй байдлыг хангах талаар дутагдалтай, ТЭЗҮ-д заасан уул уурхайн аюулгүйн параметрыг баримтлаагүй зэрэг дутагдлуудыг илрүүлэн арга хэмжээ авсан байна.

Уурхайн үйл ажиллагааг эхлэхдээ улсын комисс ажиллуулаагүй, уурхайн зураг төслийг боловсруулахдаа тухайн ордын уул геологийн тогтоцыг харгалзаагүй ноцтой зөрчлүүд ч цөөнгүй байжээ. Уул уурхайн компаниудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлах, тайланг нь авах, цэвэр ус ашиглах төлөвлөгөөг батлах зэрэг тал дээр тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд хүнд суртал  их гаргадаг, хариуцлагагүй ханддаг тал байгааг ч МХЕГ-ынхан онцлов.

Тухайлбал, уул уурхайн компаниуд төлөвлөгөө, тайлангаа төрийн байгууллагуудад хүргүүлээд байхад хянаж, баталж өгөлгүй хүнд суртал гаргадаг, үүнээс болж ААНБ-уудын үйл ажиллагааг зогсоох, торгууль шийтгэвэр ногдуулах хүндрэлтэй нөхцөл байдал ч үүсэх болж. Уул уурхайн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хавар дөрөвдүгээр сард өгөөд байхад намар аравдугаар сард танилцаж хариуг нь өгсөн тохиолдол ч бий гэнэ. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн салбарынхны хувьд төрийн байгууллагын энэ хүнд суртал чирэгдэл, дарамт учруулж байгаа ажээ.

Уул уурхайн салбарын нөхөн сэргээлтийн асуудал олон маргаан, зөрчил дагуулдаг. Өнөөгийн байдлаар 8000 гаруй га-д техникийн, 10700 га-д биологийн нөхөн сэргээлт хийгээд буй гэнэ. Салбарын яамнаас бүх бололцоотой талбайд техникийн нөхөн сэргээлт хийх, улмаар бүрэн ургамалжуулах шаардлага тавьж байгаа. Уул уурхайн үйл ажиллагаа явуулсан талбайд бүрэн хэмжээгээр нөхөн сэргээлт хийгдэхгүй, хийгдсэн нөхөн сэргээлт нь стандарт шаардлага хангахгүй байгаагийн гол шалтгаан нь нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авах улсын комисст мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг оруулдаггүй  болсных гэнэ. Ийнхүү мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр нөхөн сэргээсэн талбайг хүлээж авдаг явдал газар авсан байна. Тиймээс МХЕГ-аас энэ асуудлаар БОАЖЯ-нд албан бичиг хүргүүлжээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу цаашид уул уурхайн нөхөн сэргээлтийг жилд 300 га-гаас доошгүй талбайд хийх зорилт тавиад байгаа. Тиймээс МХЕГ-аас нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж, хяналт шалгалтаа үүнд чиглүүлэх юм байна. Ингээд уул уурхайн салбарт хийсэн шалгалтын дүнг өнгөрсөн гуравдугаар сарын 27 буюу долоо хоногийн өмнөх байдлаар МХЕГ-аас гаргаснаар танилцуулъя.

Төрийн байгууллагуудын хүнд суртал уул уурхайн салбарт хүндрэл учруулдаг гэв

Баян-Өлгий

Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй "СС Монголия” ХХК-ны үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас геологи, уул уурхай, байгаль орчин, хөдөлмөр, тээвэр өргөх механизмын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Тус компани нь "Ашигт малтмалын тухай” болон "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуульд заагдсан бүрдүүлвэл зохих баримт бичгийг бүрдүүлсэн, уурхайн байгууламжуудыг ерөнхий дэвсгэр зурагт тусгасны дагуу байршуулсан, уурхайн аюулгүйн параметр, хажуугийн тогтворжилтын үзүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлийг ТЭЗҮ болон 2019 оны уулын ажлын төлөвлөгөөнд тусган үйл ажиллагаа явуулж байна. 2018 онд 5.5 га газарт биологийн, 26,6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийжээ.

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагч нарын хамтарсан албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.

Дундговь

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй "Аргатай”, "Монголросцвeтмeт”, "Үнэн анд”, "Говь шоо”, "Мөнх болор хүрээ”, "Хан хас трейд”, "Эм жи би”, "Болор жонш” зэрэг найман аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч хоёр аж ахуй нэгжид зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ тооцож, хоёр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Өмнөговь

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  тус аймгийн баруун, зүүн 8 сумын төсөвт байгууллагууд, худалдаа үйлчилгээний цэг салбар, сумдын нутаг дэвсгэрт уул уурхай, нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт, зөвлөн туслах, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх тандалтын хяналт шалгалтыг хийж байна. Хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан 27 албан шаардлага, 5 дүгнэлт, 15 зөвлөмж үйлдэж хүргүүлжээ. Мөн хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгч байгууллагын сургалт зохион байгуулсан байна. Сумдын удирдлагуудад хяналт шалгалтын дүн мэдээг танилцуулж харилцан санал солилцож, байгууллагуудын дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгч ажиллав.

Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө, Хүдэр, Сайхан сумдын нутагт ашигт малтмалын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд "Ашигт малтмалын тухай” хууль болон "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль тогтоомжуудад заагдсан бүрдүүлбэл зохих баримт бичгийг бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, уурхайн аюулгүй параметрүүд төсөлд тусгагдсанаар байгаа эсэхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулж байна.

Увс

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бөхмөрөн сумын нутаг дэвсгэр дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөлтэй "Хотгор” ХХК, "Хотгор шанага” ХХК, "Эрчимбаян-Өлгий” ХК-иудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийв.

Ховд

Ховд аймагт ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "МоЭнКо” ХХК, "Тефисс майнинг” ХХК, "Талст молор” ХХК, "Булган стар” ХХК, "Бодонч их бүрд” нөхөрлөл /бичил уурхай/ болон "ОдЦэ” ХХК, "Жаргалант рашаан” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас байгаль орчин, геологи, уул уурхай, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтын чиглэлээр энэ сарын 19-ний өдрөөс эхлэн хяналт шалгалт хийж байна.

Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад уурхайн геологийн 1-3 огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоов. Энэ хугацаанд хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, уурхайн аюулгүй параметрүүдийг хангаж ажиллахыг зөвлөжээ.

Хэнтий

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бэрх, Батноров, Баян-Адарга, Хэрлэн зэрэг сумдад жонш олборлож байгаа бичил уурхайн үйл ажиллагаанд гуравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар ашиглалтын шаардлага хангахгүй, техникийн үзүүлэлтийг тодорхойлох боломжгүй, гар хийцийн лыботкуудыг буулгуулж, үйл ажиллагааг нь зогсоон, өргөх механизмын даацын туршилт, магадлал хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаар даацын туршилт, магадлал хийлгүүлэх, илэрсэн дутагдлыг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Нийт 26 бичил уурхай эрхлэгчдэд улсын байцаагчийн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэн аюулгүй байдлыг ханган ажиллахыг сумдын удирдлагуудад танилцуулан, сум орон нутгийн зүгээс хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Eagle.mn
Төрийн байгууллагуудын хүнд суртал уул уурхайн салбарт хүндрэл учруулдаг гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өнөөдөр, 19:36
Өнөөдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани