Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нефть боловсруулах үйлдвэр нэхсэн өдрүүд

 

Нефть боловсруулах үйлдвэр нэхсэн өдрүүд

 

Өчнөөн жил ярьсан ч өнөөдөр болтол манай улс нефть боловсруулах үйлдвэртэй болоогүй л байна. Үүнээсээ болж Засгийн газар өнгөрсөн хугацаанд шатахуун импортлогчдын шантаажид орсоор ирсэн гэвэл хилсдэхгүй. Долларын ханш өсөхөд, дэлхийн зах зээл дэх үнэ өсөх бүрт тэд үнээ нэмдэг. Буруутгах аргагүй. Гэвч нефтийн үнэ дэлхийн даяар хямдрахад шатахууны үнэ Монголд бууж байсан удаа бараг үгүй билээ.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөс дахин шатахууны үнийн асуудал анхаарал татаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн өргөн хэрэглэдэг АИ 92 шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмж, литр бензин 1790 төгрөг болжээ.Энэ нь магадгүй өнгөрсөн баасан гаригаас дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш 70 ам.доллар давсантай холбоотой байх.  Ханшийн өсөлтийг дагаад хилийн үнэ ч нэмэгдсэн биз. Одоогоор АИ 92 шатахууны хилийн үнэ тонн тутамдаа 648 ам.доллар байгаа аж. Энэ нь оны эхнээс 117 ам.доллараар нэмэгдсэн үнэ. Тиймээс ч импортлогчид энэ сарын сүүлчээр шатахууны үнийг 100 төгрөгөөр нэмнэ гэдэг байр суурийг илэрхийлээд буй.

Гэхдээ үнэ нэмэгдэх бүрт тохиролцох бус, урт хугацаанд тогтвортой байлгах чиглэлд аль аль талаас алхам хийх шаардлага бий болжээ. Шатахууны үнэ дагаад өргөн хэрэглээний бүх бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хууль бий. Харамсалтай нь үнэ нэмэгдэх бүрт өсдөг талхны, таксины үнэ буурах үед нь дагаж бууж байсан нь бас л үгүй. Иймээс ч Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болох, үгүй ядахнаа нефть импортлогчидтойгоо ширээний ард суугаад үнийн тогтвортой байдлаар тохиролцох хэрэгтэй болж байна.

Мэдээж үнэ нэмэх, хасах дээр учраа ололцох зорилгоор Засгийн газар ч тэр, нефть импортлогчид ч ялгаагүй санал, санаачилга гаргаж ажилласаар ирсэн. Харин энийгээ албажуулах талд хойрго явсаар ирсэн гэвэл үнэнээс зөрөхгүй. Тохиролцвол тохирсон шиг тохирохгүй бол үнэ нэмэгдэх бүрт өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байна. Тиймээс ч Засгийн газар хийгээд нефть импортлогчдын хооронд өрнөсөн хоёр тохиролцоог одоо сануулъя. Аль аль нь хүчингүй байгаа учраас л үнэ өссөн гэдгийг бас хэлчихье. 

СҮҮЛИЙН ТОХИРОЛЦОО

ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Монгол Улс хамрагдсанаар нефтийн онцгой албан татварыг нэмэх даалгавар Засгийн газарт өгсөн. Үүнтэй холбоотойгоор он солигдох босгон дээр нефть импортлогчид шатахууны үнийг 30 төгрөгөөр нэмж, зарим ШТС-ууд шатахуунаа хязгаарласныг хүмүүс санаж байгаа байх. Тухайн үед иргэдийн өргөн хэрэглэдэг АИ 92 автобензин 1630 төгрөг байхад 1660 болгосон. Ингэснээр Засгийн газраас шатахуун импортлогчдод буулт хийж, ОУВС-гийн төлөөлөгчидтэй дахин зөвшилцөж, АИ 92, АИ 80 автобензины татварыг тэглэсэн. Түүний дараахан Сар шинийн баяраар үнийг 1700 төгрөгт хүргэсэн байдаг. Ингээд татвараа тэглүүлсэн ч дэлхийн зах зээл дэх нефтийн ханшийн өсөлт гэдэг шалтгаанаар  АИ-92 авто бензин орон нутагт 2000 төгрөг давж, нийслэлд 2000 төгрөг дөхөж байв. Яг тоолбол, импортлогчид үнээ таван удаа нэмснээр дээрх үнэд хүрсэн юм. Тухайн үед салбарын сайд "Шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэдэг мэдээлэл хийж байхтай зэрэгцэн импортлогчид үнээ нэмж л байсан юм. Энэ үйл явдал нь стратегийн ач холбогдол бүхий салбарт төрийн оролцоо үгүйн зовлонг харуулсан.

ӨМНӨХ ТОХИРОЛЦОО

Нефть импортлогчид хийгээд Засгийн газар хоорондын "тохиролцоо” зөвхөн дээрхээр хязгаарлагдахгүй. 2011 онд импортлогчид шатахууны үнийг өөрсдийн саналаар 200 гаруй төгрөгөөр нэмж, энэ асуудлыг шийдэхээр Монголбанк, тухайн үеийн Уул уурхайн яам хамтран Жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг 2012 оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас шатахуун импортлогч арав гаруй компанид 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Ийнхүү төрөөс импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож, татвараас чөлөөлсөн ч үнэ нэмэгдсээр ирсэнбилээ.

ОДОО ЯАХ ВЭ?

Үнэ цаашид өссөөр, өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний ханш нэмэгдсээр байх уу. Шатахууны үнэ 1 төгрөгөөр нэмэгдэхэд таксины үнэ 100 төгрөгөөр өсдөг тогтолцоо үйлчилсээр л байна. Иймээс ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг шатахууны үнийг тогтвортой барих чиглэлд дорвитой алхам хийхгүй бол болохгүй. Ядаж л нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлж, адаглаад Монголдоо үнээ тогтоодог болчихвол байдал дээрдэх биз ээ. Тиймээс ч нефть боловсруулах үйлдвэр нэхсэн өдрүүд үргэлжилсээр байгааг тодотгоё.

 
Eagle.mn
 
Нефть боловсруулах үйлдвэр нэхсэн өдрүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани