Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?

Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?

 

Өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгэр сарын 08-нд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нэгэн хэргийг хяналтын журмаар хэлэлцсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох "Алтайн гянт” компанийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх хянаж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. "Засгийн газар шүүх дээр ялалт байгуулж, Багануурын орд ард түмнийх боллоо” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Гэхдээ асуудлыг нухацтай харвал Засгийн газар ялсан биш, харин ялагдсан болж таарав.

Тухайн үеийн ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Болдын (одоо УИХ-ын гишүүн) гарын үсэгтэй, 2007 оны арваннэгдүгээр сарын 15-нд олгосон 12959А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн зураг хоёр өдрийн өмнө нийгмийн сүлжээнд тавигджээ. Энд "Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлийг үндэслэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Баруун хонхор нэртэй газарт орших 1182 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9011010113 тоот гэрчилгээтэй Алтайн гоулд ХХК-д энэхүү тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгов” гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлд "Хүсэлтэд дурдсан (тусгай зөвшөөрөл хүсэгчийн) талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлнэ”(26.3.3), "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”  (26.9) гэсэн байна.

Тухайн үед АМГТХЭГ сонгон шалгаруулалт явуулсан эсэх нь тодорхойгүй ч (энэ асуултад УИХ-ын гишүүн Л.Болд л хариулт өгөх байх) "Алтайн гоулд” компани Баруун хонхор нэртэй энэ газар 1182 га талбайд уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай авчээ. Энэ нь Багануур ХК-ийн олборлолт явуулж байсан хүрэн нүүрсний ордод хамаардаг юм байна. Мэдээж тухайн үед "Багануур” ХК энэ талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл аваагүй байв.

Харин 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд "Нүүрс хөтөлбөр”-ийг санаачилж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нүүрсний баахан лиценз цуцалсан байдаг юм. Үүнд нь "Алтайн гоулд” компанийн лицензийн талбай бас өртсөн юм байна. (Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр "Багануур” ХК-иас нүүрс шуудайлсны хаялга ч байж магадгүй) Үүний дараа төрийн агентлаг, хувийн компани хоёрын дунд шүүхийн маргаан эхэлжээ. Мэдээж энэ хугацаанд лиценз эзэмшигч нь лиценз ашигласны төлбөрөө улсын төсөвт төлөөд явж байсан. Мөн компани нэрээ өөрчилж (эсвэл лицензээ өөр компанид шилжүүлсэн), "Алтайн гянт” нэртэй болсон байна.

Ингээд 2016 оны дөрөвдүгээр сард "Алтайн гянт” ХХК-ийн 50 хувь буюу 500 ширхэг хувьцааг эзэмшиж байсан "Майнинг Технолоджи Монгол” ХХК өөрийн эзэмшлийн хувиа бусад хувьцаа эзэмшигчдээ зарсан байдаг. 500 мянга орчим долларын (Одоогийн ханшаар тэрбум гаруй төгрөг) наймаа яригддаг. "Алттайн гянт” нь "Майниг Технолоджи Монгол”-оос гадна хоёр хувьцаа эзэмшигчтэй байж. Нэг хувьцаа эзэмшигч нь худалдан авахаас татгалзсан тул гурав дахь хувьцаа эзэмшигчид бүтнээр нь зарсан юм байна.

Энэ тухай баримтад (Алтайн гянт ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр. 2016.04.12),

"Компанийн нийт хувьцааны олонхи хувийг эзэмшигч 2862166 тоот регистрийн дугаартай "Майнинг Технолоджи Монгол” ХХК нь компани дахь өөрийн эзэмшлийн 500 ширхэг буюу 50 хувийн хувьцааг бүхэлд нь нөгөө хувьцаа эзэмшигч ЦА68071816 тоот регистрийн дугаартай Дэлэг овогтой Эрэнэбатад худалдахаар шийдвэрлэсүгэй.

Компанийн хувьцаа эзэмшигч Пүрэвжав овогтой Энхээ нь дүрэмд заасан хувьцаа худалдан авах эрхээсээ татгалзсан болохыг баталгаажуулсугай

Хувьцаа эзэмшигчид:

"Майнинг Технолоджи Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэгмид

Дэлэг овогтой Эрдэнэбат

Пүрэвжав овогтой Энхээ” гэсэн байна.

"Майнинг Технолоджи Монгол” ХХК нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын үүсгэн байгуулсан компани, цорын ганц өмчлөгч нь Д.Дамба-Очир гэдгийг баримтад дурьдсан байгаа. Бүр тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир.

Ингээд Д.Дамба-Очир гишүүн хувьцаагаа зараад, уснаас хуурай гараад явчихжээ. Үүний дараа шүүхийн маргаан эхэлсэн байдаг. "Алтайн гянт” ХХК нь тус компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай АМГ-ын даргын 2012 оны аравдугаар сарын 23-ны 615, 616 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

Ингээд 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар "Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчаас (АМГТХЭГ) дахин шинэ акт гаргах хүртэл АМГ-ын даргын 2012 аравдугаар сарын 23-ны өдрийн 615 болон 616 тоот тушаалуудыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

Энэ хугацаанд "Багануур” ХК-ийг гуравдагч этгээдээр тогтоож, уг лицензит талбай нь Багануурын хүрэн нүүрсний ордод хамаарах, мөн "Багануур” ХК-иас хайгуулын зардалд 94,6 мянган ам.доллар төлсөн зэрэг баримтад үндэслэн "Алтайн гянт”-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр "Багануур” ХК-ийн талд гарчээ. АМГТХЭГ анх лиценз олгохдоо хууль зөрчсөн гэж шүүх үзсэн байна. Үүнээс хойш хоёр тал (АМГ болон "Алтайн гянт” ХХК) давж заалдаж авсаар өнгөрөгч долоо хоногт УДШ-ийн шийдвэр гарлаа.

Өөрөөр хэлбэл, анхнаасаа АМХЭГ-ын дарга Л.Болдын лиценз олгосон шийдвэр нь Ашигт малтмалын тухай хууль зөрчсөний улмаас төрийн өмчийн нэг, хувийн хоёр компани арав гаруй жилийн ажил, ашиг орлогоо алдсан болж таарав. Шүүхийн шийдвэр "Багануур” ХК-ийн талд гарсан нь үнэн ч үүнийг "Засгийн газар ялалт байгууллаа” гэж сурталчлах нь хуудуутай болж байна. Харин ч эсрэгээрээ хууль зөрчиж лиценз олгоод, түүнийхээ төлөө татвар, хураамж авч, ашиг олж байсан Засгийн газар өөрөө өрөнд унаж, нөхөн олговор төлөх ёстой болсон биш үү?

"Хууль зөрчиж лиценз олгосон” гэх үйлдэлтэй нь Д.Дамба-Очир гишүүн холбоотой эсэхийг мэдэхгүй ч (хэрэв тийм бол Л.Болд, Д.Дамба-Очир хам хэрэгтэн болоод зогсохгүй хоорондоо үгсэн хуйвалдаж, гуравдагч этгээдийг залилан мэхэлсэн хэрэг ч болж мэднэ) Үндсэн хуульдаа "хувийн өмчийг хуулиар хамгаална” гэчихсэн учраас лицензээ хураалгасан "Алтайн гянт”-ынхан ч гэсэн хохирлоо төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж таарна. Тэр цагт Засгийн газар, Ерөнхий сайд юу гэж хэлэх нь сонин байна. Эсвэл өмнөх шигээ "хувьсгал хийхэд хууль хэрэггүй ээ” гээд зогсч байх уу?

44 Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?

45 Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?

46 Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?

Б.ЗАЯА

https://updown.mn/80555.html
Багануурын орд дээр Засгийн газар ялалт байгуулсан уу, ялагдал хүлээчихэв үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани