Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюу толгой”-н алтны үйлдвэрлэл 187 хувь өсжээ

 

"Оюу толгой” компани 2019 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлан болон шинэчилсэн тойм мэдээгээ танилцууллаа.

·        Зэсийн үйлдвэрлэл 45,800 тонн, 2018 оны нэгдүгээр улирлаас 18%-р илүү

·        Алтны үйлдвэрлэл 120,000 унци, 2018 оны нэгдүгээр улирлаас 187%-р илүү

·         85.7 сая ам.долларыг татвар, хураамж, бусад төлбөрт төлсөн

·        98 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцууллаа.

Орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийг дэмжих чиглэлд:

"Оюу толгой” компани 46 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн Ханбогд сум, Оюу толгойг холбосон 35.1 км замыг хоёрдугаар сард нээсэн. Зам барихдаа тухайн газрын байгалийн онцлогийг хамгаалж, нийт 10 мянга гаруй ховор ургамлыг Ханбогд сумын мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгажээ.

Туркойз Хилл "Оюу толгой” энэ онд 

·        125,000-155,000 тонн баяжмал дахь зэс,

·        180,000-220,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын явц:

Босоо ам 2-ын тоноглол, дулааны төв станц, уурхайн дэд бүтэц, гүний уурхайн материал зөөвөрлөх системийн болон гүний уурхайн голлох бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Босоо ам 3 болон 4-ийн нэвтрэлтийн бэлтгэл ажил эхэлсэн.

Төслийн менежер Рио Тинто Босоо ам 2 (гол үйл ажиллагаа болон үйлчилгээний босоо ам)-н тоноглол, үйл ажиллагаанд хүлээн авах бэлтгэл ажлыг энэ оны 10-р сарын төгсгөлд дуусгах хүлээлттэй байна. Өмнө мэдээлсэнчлэн геотехникийн мэдээллийг илүү дэлгэрүүлэх, газрын нөхцөл байдал өөр болсонтой холбоотой уурхайн дизайн болон бүтээн байгуулалтын хуваарийг хянах шаардлага гарсан. Шинэчилсэн хуваарь оны сүүлээр бэлэн болно. Босоо ам 2-ын шинэчилсэн хуваарь үүнд багтаж байна.

"Оюу толгой”-н хамт олон аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг сайн хангадаг уурхайн нэг хэвээр байна. Өнгөрсөн улиралд компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.09 байв.

"Оюу толгой” дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний 1/3-тэй тэнцэх хэмжээний буюу нэг тонн хүдэр боловсруулахад ердөө 0.46 шоо метр ус ашиглаж, дэлхийн жишиг байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгав. Тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 86 хувь байлаа.

·        "Оюу толгой” компанийн ажиллах хүчний 93 хувь нь монгол ажилчид бөгөөд 20.8 хувийг Өмнөговь аймгийн иргэд, 57.3 хувийг гүний уурхайн төслийн ажилчид бүрдүүлж байна.

·        "Оюу толгой” компани 2019 оны нэгдүгээр улиралд 171,192 хүн/цагийн сургалтад нийт ажиллах хүчнээсээ 8,915 шахам үндсэн болон гэрээт ажилтанг хамруулсан.

Татвар, худалдан авалт, орон нутгийн хамтын ажиллагаа

·        Засгийн газарт 2010-2019 оны 1-р улирлын байдлаар 2.4 тэрбум орчим ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2019 оны эхний улиралд 57.7 сая ам.долларыг төсөвт, 28 сая ам.долларыг харилцагчдын НӨАТ*-д тус тус төлсөн.

·        Энэ оны нэгдүгээр улиралд 531 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан. Тэдний 372 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 78 хувийг эдгээр компаниудад зарцуулав. 2010-2019 оны нэгдүгээр улирал хамрах хугацаанд үндэсний худалдан авалтад 2.8 тэрбум ам.доллар зарцуулсан бол Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 443 сая ам.доллар зарцуулсан байна.

·        2019 онд орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр 5 сая ам долларын санхүүжилт олголоо. 

 

2019 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан 

 

Таамаглаж байсанчлан эхний улиралд ил уурхайн олборлолтын 4а шатны хатуулаг өндөртэй хүдэр боловсруулсан. Төлөвлөгөөт засвар хийсэн учир тээрмийн ашиглалтын түвшин өмнөх оны мөн үеийнхээс 3.2 хувиар буурсан.

Зэсийн дундаж агуулга жилийн үлдсэн хэсэгт буурах төлөвтэй. 

Гэвч, 2018 оны 1-р улиралд үе шат 6-гийн бага агуулгатай хэсгээс олборлож байсантай харьцуулахад үе шат 4-ийн өндөр агуулгатай хэсгээс олборлож эхэлсэнтэй холбоотойгоор зэс, алтны агуулга өндөр байснаар бууралтыг нөхсөн.

 

Өндөр агуулгатай хүдэр боловсруулснаар зэс, алтны метал авалтын түвшин 2018 оны 1-р улирлаас 5.4 болон 27.4 хувиар тус тус өссөн байна. Хүдэр дэх агуулга, метал авалт өссөнтэй холбоотойгоор 2018 оны 1-р улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 18.2 хувиар өссөн.

Алтны үйлдвэрлэл 2018 оны 1-р улиралтай харьцуулахад 187.6 хувиар нэмэгдсэн нь үе шат 4-ийн нөлөөллөөр хүдэр дэх агуулга 135.2 хувь нэмэгдсэнтэй холбоотой. Гэхдээ үе шат 6-аас гарсан зөөлөн, агуулга багатай хүдэр болон хүдрийн овоолгоос боловсруулахтай хамааралтай алтны үйлдвэрлэл 2019 оны бусад үед, ялангуяа оны хоёрдугаар хагаст буурах төлөвтэй байна. Зэсийн дундаж агуулга ч мөн жилийн үлдсэн хэсэгт буурах төлөвтэй байна гэж тус компаниас мэдээлэв. 

Б.Чимэг

Эх сурвалж: GoGo.mn

 

“Оюу толгой”-н алтны үйлдвэрлэл 187 хувь өсжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани