Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-ын дарга Г.Занданшатар: “УБТЗ”-д нэг ч хүний амь нас эрсдэх ёсгүй, нэг ч замчин осолд өртөх учиргүй

УИХ-ын дарга Г.Занданшатар: “УБТЗ”-д нэг ч хүний амь нас эрсдэх ёсгүй, нэг ч замчин осолд өртөх учиргүй

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

УБТЗ-ын Удирдах газарт түүнийг хүрэлцэн очиход Замын дарга Д.Жигжиднямаа, тээвэр, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд, Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх нар ажил байдлаа танилцуулав.

Энэ жил 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг 15.400 ажиллагсадтай бөгөөд нийт 1815 км замаар, хойд хэсэгтээ хоногт 10-12 сая тонн, урд хэсэгтээ 7-10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Эднийх 2018 онд 25.8 сая тонн ачаа тээвэрлэж, 19.6 сая тонн ачаа ачиж түүхэн дээд амжилт тогтоожээ. 2019 онд 26.3 сая тонн ачаа тээвэрлэж, 2.7 сая зорчигч тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Ачаа, тээврийн хэмжээ ийнхүү нэмэгдэж байгаа ч ялангуяа урд хэсэг буюу Замын-Үүд-Эрээний чиглэлд дамжин өнгөрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүйгээс ачаалал дээд хэмжээнд хүрч, саатал түгжрэл үүсэж байгаа, түлшний үнийн нэмэгдэл, валютын ханшийн өөрчлөлтөөс хамааран зардал өссөн, их засварын хугацаа хэтэрсэн 370 км замыг хойшлуулалгүй засах шаардлага үүссэн, “УБТЗ” ХНН-ийн дамжуулан зээлдүүлэх гэрээгээр авсан зээлийн өрийн хуримтлалыг шийдэх шаардлагатай болсон, зүтгүүрийн хүрэлцээ хомс байгаа зэрэг бэрхшээлтэй асуудлынхаа талаар Замын дарга Д.Жигжиднямаа танилцууллаа.   

2018 оны байдлаар тус нийгэмлэг 582.5 тэрбум төгрөгийн орлого олж, 589.3 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 7.0 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэхүү алдагдлын дийлэнх хэсэг зорчигч тээвэрт хамаардаг бөгөөд нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний тээврээс тодорхой алдагдал хүлээдэг юм байна. Тиймээс эдгээр алдагдлыг багасгах арга хэмжээ авах шаардлагатай байгаа аж. Урд хэсгийн замд хоёр дахь сүлжээг нээх, тухайлбал Зүүнбаян-Хангимандал чиглэлээр шинэ төмөр зам барьж ашиглалтад оруулах нь ачааллаа даахгүйд хүрч, саатал үүсгээд байгаа Зүүнбаян-Эрээний чиглэлийн ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж тэд үзэж байна.  

Энэ үеэр “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлуудын талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл танилцуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол зөрчлийг арилгах чиглэлээр хийж буй ажил, захиргааны болон нийгмийн чиглэлийн байгууллагуудын зардлыг бууруулах талаар авч буй арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар асуулт асууж, холбогдох албан тушаалтнууд тодорхой хариулт өглөө.

“УБТЗ”-ын хэмжээгээр 2018 онд үйлдвэрлэлийн 6, үйлдвэрлэлийн бус 8 осол гарсан нь өмнөх оныхоос буурсан ч хүний амь нас эрсэдсэн 2 осол гарсан байна. Тиймээс замын хэмжээгээр “ослыг тэглэх” зорилт тавин ажиллаж байгаа ажээ. Зардлаа бууруулахын тулд нийгмийн чанартай байгууллагуудын заримыг орон нутагт нь хүлээлгэн өгсөн, өөр шилжүүлэх боломжтой байгууллагууд бэлэн байгаа ч авах санаачилга гарахгүй байгаа талаар ярилаа.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тосны үйлдвэрийн байгууламжийн төмөр замыг тавих ажлыг “УБТЗ” бусад байгууллагатай хамтран хийж байгаа бөгөөд нийт 25.2 км зам тавих ёстойгоос 9.6 км-ыг одоогоор тавьсан, 11-р сард ашиглалтад өгөх ёстой ажлыг 7-р сар гэхэд бүрэн хүлээлгэж өгөх боломж бүрджээ. Энэ ажилд дотоодын хөрөнгө оруулалт, боломж нөөцийг ашигласнаар зардлыг нэлээд хэмжээгээр хэмнэж чадсан байна. Мөн галт тэрэгний хөдөлгөөн хянах, зохицуулах удирдлагын төвийг цахим системд шилжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд бүрэн хэмжээгээр нэвтрүүлснээр хөдөлгөөний нягтралыг нэмэгдүүлэх, улмаар үр ашиг 20 орчим хувиар дээшлэх боломж бүрдэх юм байна. Эдгээр ажлыг УИХ-ын дарга сайшааж, энэ мэтээр бүтээлч санаачилга өрнүүлж, боломжоо дайчилж ажиллахын чухлыг санууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “УБТЗ”-ын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа зарим үүрэг даалгавар өглөө. Тэрбээр:

-УИХ гаргасан хууль тогтоомжийнхоо биелэлтийг хянаж шалгах үүрэгтэй. Төмөр замын талаар УИХ-аас нэлээд хэдэн хууль, тогтоомж батлан гаргасан. Хамгийн сүүлд Эдийн засгийн байнгын хорооноос төмөр замын үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ бүтээн байгуулалт өрнүүлэх шийдвэр гаргасан. Гэвч өмнө гаргасан шийдвэрийн хэрэгжилт муу, удаашралтай явсаар өнөөг хүргэжээ. Иймээс УИХ гаргасан хууль тогтоомжийнхоо биелэлтийг хянаж шалгах үүргийнхээ хүрээнд өнөөдөр энд ажиллаж байгаа юм. УИХ-аар та бүхний тавьсан санал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Парламент “Зууны бүтээн байгуулалт”-ын нэг “УБТЗ”-ынхаа ажлыг дэмжинэ. Мөн гаргасан хууль тогтоомжуудынхаа хэрэгжилтийг шаардах болно. Өнөөдөр би гурван зүйлийг онцолж хэлмээр байна.

Нэгдүгээрт, бид хүнээ эхлээд ярих ёстой. Аваар осол байдаг л зүйл мэт ярьж болохгүй. Нэг ч хүний амь нас эрсдэх ёсгүй, нэг ч замчин осолд өртөх учиргүй. Төмөр зам хагас цэргийн зохион байгуулалттай байгууллага. Хариуцлага сахилга төмөр замд алдагдсан байна. Үүнийг жирийн төмөр замчдаас эхлээд энэ байгууллагад ажиллаж байгаа дарга нар ч мэдэж байгаа. Ийм учраас та бүхэн энэ жилийг “Сахилга, хариуцлагын жил” болгон зарласан гэж ойлгож байна. Осол, зөрчлөөс сэргийлэх, түүнийг “тэглэх” ажлынхаа үр дүнгийн талаар эргэж танилцуулаарай.

Хоёрдугаарт, “УБТЗ”-ын үр ашгийг дээшлүүлэх бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулж, танилцуул. Төмөр замчдын дунд дарга нар нь тансагладаг, ажилчдынх нь эрх ашиг зөрчигддөг тухай яриа гарсаар байна. Даргын вагон, даргын нөөц гэх мэт үргүй зардал, тансаг хэрэглээнээс татгалзаж, удирдлагын зардлыг танах хэрэгтэй. Нийгмийн шинж чанартай байгууллагуудынхаа үйл ажиллагааг зах зээлийн зарчимд шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.

Гуравдугаарт, төмөр зам баригдаж байж Монгол Улсын эдийн засаг хөгжинө. Иймээс “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын ажил дээр шалтаг тоочиж суулгүй, ажлаа яаралтай эхлүүл. Энэ ажлыг УИХ, Засгийн газар бүх талаар дэмжинэ. Одоо шийдлээ гаргаад зоригтой, санаачилгатай ажиллах ёстой. Төмөр замын талаар хэчнээн жил маргалдав. Бие биенийхээ ажилд саад болж, маргаж, хойш тавьж суудгаа больё. “УБТЗ” энэ ажилд манлайлах хэрэгтэй. Энэ жилийг л алдах юм бол ирэх жил сонгууль гээд ажил явахгүй. Ахиад улстөржиж маргасаар Монгол Улсын хөгжил дахин 10 жилээр ухарна. Тиймээс шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 6-р сарын 1 гэхэд бүрэн эхлүүлсэн баймаар байна. Ажлын эхлэл бол ажлын хагас гэдэг. Тиймээс юуны өмнө эхлүүлэх хэрэгтэй.

            “УБТЗ”-ын тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалт гаднаас ч, дотоодоос ч олдоно. Зах зээлийн зарчимтайгаа нийцүүлж, үр дүнтэй өөрчлөлт шинэчлэл хийх л чухал. Үр ашгаа дээшлүүл. Ашигтай бизнест хэн ч хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс бүтцийн өөрчлөлтөө оновчтой хэрэгжүүлж, УИХ-аас гаргасан тогтоол шийдвэр, Төмөр замын бодлогын баримт бичгүүдийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх талаар нийтээрээ хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсье гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: “УБТЗ”-д нэг ч хүний амь нас эрсдэх ёсгүй, нэг ч замчин осолд өртөх учиргүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани