Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол хүнээ Монголдоо яаж үлдээх вэ?

Монголд хэчнээн ажиллаад ч амьдрахад бэрх. Нөгөө талаас ажил хийхгүй байсан ч амьдарч болдог гэх. Энэ бол өнөөгийн нийгмийн үнэн төрх. Үүнээс л содон асуулт, сонин гаргалгаа гаргах ёстой. "Шуурхай зар” сонины нэг өдрийн дугаарт "Ажилд авна” гэсэн зар 927 ширхэг гарчээ. Харин "Ажил хайж байна” гэсэн нь ердөө зургаа байна. 927-гийн эсрэг зургаа.
Манай компани л гэхэд долоо хоног тутамд ажилд авах зар нийтлүүлдэг. Шинээр ажилд авах хэрэгцээ нийт бүрэлдэхүүний дөрвөн хувиас хэтрэхгүй ч хүссэн хүмүүсийг сонгон шалгаруулж, хүний нөөцөө бүрдүүлдэг юм. Нэг ч гэсэн иргэн ажилтай, орлоготой байгаасай гэсэндээ. Учир нь манай улсын хүн амын 30 шахам хувь нь буюу 907 мянган иргэн, гурван монгол хүн тутмын нэг нь ядуу, нэн ядуу амь зууж байна. Ядуурлын эх үндэс нь мэдээж ажилгүйдэл. Ядуу ангилалд буюу амьжиргааны түвшнээс доогуур орлогтой нэг хүний бүтэн сарын амин зуулга нь 146 мянган төгрөг. Сарын туршид 45,702 төгрөгөөр хоол хүнсээ залгуулж, эрүүл мэнддээ 2,278, сургууль боловсролд 3,974 төгрөг зарцуулдаг гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооныхон гаргажээ.
Нэг сая шахам монгол хүн сард нэг доллар хүрэхгүй мөнгөөр эрүүл саруул байж, эрдэм мэдлэгтэй болж чадах уу? Монголд өдгөө ажилгүй 105 мянган иргэн бий. Энэ нь манай хамгийн том  аймгиийн нэг Хөвсгөлийнхөн бүгдээрээ ажилгүй, цалингүй байна гэсэн үг юм. Ажилгүй хэмээн бүртгүүлсэн иргэд өнгөрсөн гуравдугаар сарын эцсээр 31.8 мянгад хүрч. 2019 оны эхний улиралд ажилгүй 16.2 мянган иргэн шинээр бүртгүүлж, 2.7 мянга нь ажилд зуучлагдан оржээ. Харин 16.7 мянган хүн ажил идэвхтэй хайхаа больж, бүртгэлээс хасагдсан байна. Ажил хайгчдын тал хувь нь ажлаасаа чөлөөлөгдсөн, эсвэл халагдсан хүмүүс аж.
Сургуулиа төгсөөд гудамж "метрлэж”, лааз өшиглөж яваа 9,000 залуу бий гэх. Тэдний дунд явуулсан нэгэн судалгаагаар залуучуудын 79 хувь нь буюу арван хүн тутмын найм нь Монголд биш, гадаадад ажиллах хүсэлтэй гэж хариулжээ. БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр дугаарлагсад улам олширсон нь үүнийг гэрчлэх ганцхан жишээ. Тус улсын визийн мэдүүлэг төлөөлөн гүйцэтгэх албан ёсны эрхтэй 10 байгууллагын нэгэнд л гэхэд өдөрт дунджаар 700-800 орчим иргэн виз мэдүүлдэг гэх. Хэрэв визгүй байсан бол бүгдээрээ чемоданаа баглаад маргааш нисэхэд ч бэлэн улс. Гадаад харилцааны яам Монголын 175,000 иргэн өнөөдрийн байдлаар гадаад улс орнуудад амьдарч байгаа гэсэн мэдээлэл өгч байна. Энэ бол багцаа тоо. Сүүлийн жилүүдэд албаны хүмүүс Монголын 300-400 мянган иргэн гадаадад оршин сууж байгаа гэж ярих боллоо.
Хэрэв манай улсын 300 орчим мянган иргэн буюу улсын хүн амын 10 хувь нь гадаадад оршин сууж байгаа бол Монгол нь эдийн засгийн дүрвэгсэдтэй, цагаачидтай улсын жагсаалтад бүртгэгдэхээр болжээ. Дүрвэгч, цагаач гэдгийн аль аль нь ямар нэг шалтгаанаар улсаа орхиж, гадаадын аль нэг оронд амьдрахаар шийдэн одогсдыг хэлдэг аж, харамсалтай.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамгийн сүүлд гаргасан судалгаагаар Монголд 40 мянган ажлын байр эзэнгүй байхад эх орондоо хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол хэрхэн яагаад, хэзээ, хаана унтарч бөхөв. "Ажил хийвэл ам тосдоно”, "Хүн ажлыг голох биш ажил хүнийг голдог”…гэх мэргэдийн сургаал юуны учир хүчгүйдэж, сулрах болов. Монголчууд бусдаас залхуу байна уу, гэвэл бас үгүй. Солонгос, Япон, Европ, Америкт залуус ажлыг "гялалзуулж” өгч байна. Энэ бүхний цаана цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээний хол зөрүү нь залуусыг харийн оронд ажиллах сонирхлыг "өрдөж” буй гол шалтгааны нэг болж.
Монголууд Өмнөд Солонгост нэг өдрийн ажлын хөлсөнд 100-120 мянган вон авч байна. Эндхийн сарын цалингаа тэнд 5-6 өдөр ажиллаад олчихдог болохоор тийш хошуурах нь зүйн хэрэг. Цалингийн зөрүүнээс гадна сэтгэл зүйн болон урам зориг авах гэхчлэн өөр олон ч шалтгаан бий. Гэсэн ч цалингийн зөрүүг багасгахад улсаас хийх ажил, шийдэх асуудал олон. 200 залууг ажлын байраар хангаж яваа залуу хүний хувьд бас улсдаа татвар төлөгчийн хувиар хэдэн санал нэмэрлэе.
…Амьдрал хөөж би нутгаасаа л гарсан юм. Аргагүй л ажил гололгүй л хийсэн юм… гэж дуунд гардаг шиг 15 жилийн өмнө Голландад шал, жорлон, айлын гэр цэвэрлэж, зүлэг арчилж явсан үе надад бий. Мянган доллартой гарсан би эх орондоо 10 мянган доллартой ирж, бизнесийн гараагаа эхллүүлж билээ. Туулсан амьдралынхаа багахан туршлагад үндэслэн, үеийн залуустаа хэлэх үг, хийх дүгнэлт байна.
ХУГАРСАН УРАМ
"Бурмаар тэжээхээр урмаар тэтгэ” гэдэг. Надаас эхлээд өдөр бүр ажлаа хийж, байрны зээл, бусад өрөө төлөхийн тулд мянга мянган залуучууд мэрийн зүтгэж байна. Бизнес эрхэлдэг нь зөвшөөрөл нэртэй хориг саад, татварын хамгаалалтын хана хэрэмгүйгээр Монголыг эзэлсэн гадаадын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй эх орондоо тэнцвэргүй нөхцөлд хэр чадлаараа өрсөлдөж л байгаа. Гэтэл нэг ч өдөр бизнес хийж үзээгүй аль нэг түшмэл хэдэн тэрбумын хадгаламжтай, хэдэн зуун саяын бенз машинтай гэж ХОМ-тээ бөглөсөн тухай уншихад л урам зориг гэдэг хуга нуга явдаг.
"Урмыг нь хугалахаар ууцыг хугал” гэдэг л болдог. Жинхэнэ ЖДҮ-чиддээ олдоогүй зээл, жирийн бизнес эрхлэгчиддээ хүртээлгүй бонд, төрийн албыг үнэлсэн барьсан гэх мэтийг үзэх, унших, сонсох бүрт итгэл гэдэг алдардаг юм, сэтгэл гэдэг цөхөрдөг юм. Мянга мянган залуусын хийж бүтээх хүсэл мөрөөдлийг хиртүүлж буртаглаж, эгэл жирийн боловч ажилч хичээнгүй, санал санаачилгатай олон мянган монгол хүний зүрх сэтгэл рүү хүйтэн ус цацдаг. Монголчууд өвөг дээдсийнхээ эзлэн дагуулж явсан улс орнуудад өнөөдөр аргагүй ажил гололгүй хийхээр хоёр зуун мянгаараа харлаж цагаачилж, байгаагийн сэтгэл зүйн үндсэн шалтгаан нь үүнийг гэж би боддог. Өөрөөр хэлбэл, шударга биш байгаа учраас шударга ёсыг хайж их нүүдэл хийж байна.
Дээрээ суудлаа олохгүй байгаа учраас доороо гүйдлээ олох аргагүй. Монгол хүн бусад үндэстнээс залхуу юм уу? Тэгвэл яагаад Солонгост, Японд, Германд, Америкт, Чехэд, Шведэд, Голландад газар газрын хүмүүсээс огтхон ч дутахгүй, бүр илүү байж чаддаг юм бэ? Ажилдаа монгол нь илүү бүтээлч авъяастай гэж нэг биш солонгос үйлдвэрийн эзэн батлан ярихыг сонссон. Дотооддоо тоодоггүй ажлаа гадаадад голдоггүй нь зөвхөн цалингийн зөрүү биш илүү шударга ёс, шударга үнэлгээнд оршино гэж би боддог. Солонгосын 1997 оны эдийн засгийн хямралтай тэмцэх багийн ахлагч Юу Жүн Гын номондоо "Төрөлхөөсөө бусдаасаа залхуу, байгалиасаа илүү ажилсаг үндэстэн гэж үгүй. Шударга нийгмийн тогтолцоо, хөдөлмөрийн үнэн зөв үнэлгээ л үндэстний бүтээлч байх эсэхийг тодорхойлдог” гэж бичсэн байдаг юм билээ.
ХОРДУУЛСАН "БУРАМ"
Хүн бүхэн сайхан амьдрах хүсэлтэй. Жам ёсны хүсэл нь хөгжлийн тулах цэг. Гэхдээ хөшүүрэггүй тулах цэг. Өөрөөр хэлбэл бизнесийн орчин, татварын бодлого, дотоодын үйлдвэрээ хамгаалах хана хэрэм, хөнгөлөлтэй зээл. Өөрөө олсон боорцог илүү амттай. Хийж бүтээх хүсэл мөрөөдөл нь тэтгэх хөшүүрэггүй, дэмнэх аминдэмгүй байна. Популист улс төр хуурамч худлаа хайр халамж зарлаж, бэлэнчлэх сэтгэлгээний маркетинг хийнэ. Зам, гүүрийн барилгын ажилд өдрийн 50 мянгын цалин өгье, нэмээд халуун хоолтой гэхэд монгол ажилчин байхгүй гэнэ. Тэгээд гар утсаараа зураг авч, зам, гүүрийн ажилд язганасан олон хятадууд орж ирлээ гэж айн шуугицгаадаг. "Iphone”, "Samsung, "Huawei”-н шинэ загварын утас барих мөрөөдөлтэй юм бол тэр хятадын оронд сар ажиллаад хүссэнээ авах боловч ажиллахгүй. Бэлэн мөнгө, хонь мал, сүү сааль өгнө гэвч туслах малчин олдохгүй. Тэгсэн атлаа сумын төвөөр ажилгүй залуучууд дэлгүүрийн өмнө тамхи татаад зогсож байдаг.
Амар хялбараар амьдрах, ажлаас хойш суух, бусдыг буруутгах, өөрийгөө өрөвдөж гонгинох зан өвчний голомт нь бэлэн хайр зарлах поп улс төр халдварлуулж байна. Улс төрд найдаж, ирээдүйгээ даатгаж гараа хумхиж суухаас өөрсдөө аж амьдрал, хувь заяагаа гартаа авч бүтээхийг яавал илүү ончтой уриалж сурталчлах вэ? Хөгжлийн бэрхшээлтэй Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн өөртэйгээ адилхан, зовлон жаргал нэгтнүүдээ ажилд авч, цалин өгдөг.
Энэ хүний "Морьт хас” компани нь арьсан бүтээгдэхүүнээ "Оюутолгой”, "Тавантолгой” ХХК-д нийлүүлэх 100 саяын гэрээ байгуулсныг үзээд, зүгээр суугаа залуус ичих булчирхай нь зангирах биз. Хөгжлийн бэрхшээлтэй М.Чулуунцэцэг эгч адилхан зовлонтой дүүгийнхээ гэрт оёдлын цех ажиллуулж, ганц сэгсрээд дэлгэгддэг даавуун уут санаачилж чадсаныг үзвэл нэгийг бодно. Манайх М.Чулуунцэцэг эгчийн гэрт нь очоод хүссэн дөрвөн сая төгрөгийн зээлийг нь хөнгөлөлттэй олгосон нь бэлэг өглөг биш. Хэн хэндээ харилцан ашигтай, хамтын ажиллагаа. Зээл нь бага, үйл ажиллагаа нь жижиг ч нэг ч гэсэн монгол хүнийг хөл дээр нь босгох хөгжлийн сайн дурын гэрээ юм.
ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮҮДИЙГ НЭЭХ АМИНДЭМ
Аль ч нийгэмд хүн ажил хийж, бүтээж амьдардаг. 30 жилийн өмнө 6,000 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байсан 360 үйлдвэр комбинат хаалгаа барьж, хашаанд нь шарилж ургаж, тоног төхөөрөмж төмрийн хогонд Хятад руу ачигдаж, 100 гаруй мянган ажилчин хөдөлмөрийн цагаачдын анхдагчид нь болсон билээ. Хятад, Орос, Солонгос бүгд дотоодын үйлдвэрээ ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалах татварын хана хэрэмтэй. Орос импортын бүтээгдэхүүнүүдэд 63, Хятад 125, Солонгос бүр 225 хүртэлх хувийн татвар оноож, өөрсдийн үйлдвэрлэгчдээ хамгаалдаг.
Төр нь хүмүүсийнхээ ажлын байр, авах цалин, ашиг орлогыг хадгалж, хамгаалж байгаа бодлого нь энэ. Баялаг бүтээгчдээ дэмждэг зээл, дэмжлэг, бодлого энд ярьсангүй. Зөвхөн импортын татварын хамгаалалтыг нь хөндөхөд л ийм байна. Тиймдээ ч Монголын мах, хивс, савхи, ноолуур хойшоо, урагшаа өндөр үнээр хил давдаггүй нь ийм учиртай. Гэтэл манайд импортын бараа 15 хувийн татвартай, Замын-Үүдээр бол "УАЗ-469”-өөр босго тотгогүй шахам оруулж ирдэг. Дөнгөн данган хөл дээрээ тэнцэх гэж ядаж байгаа үйлдвэрүүдээ "өөрсдөө учраа ол” гээд "чадвал заяа чинь” гэж тавладаг. Монголд үйлдвэрлэж чадахгүй бол, Монголдоо өндөр цалинтай ажиллахгүй юм бол энэ улс мөнх оршихгүй.
Эх орондоо үйлдвэрлэж болж байгаа ижил төрлийн бүтээгдэхүүнд импортын өндөр татвар тогтоож, хил гааль дээр нүд цавчихгүй хянаж чадвал Монголын үйлдвэрүүдэд аминдэм болно. Бүгдийг биш гэхэд чадахаа үйлдвэрлэж, зах зээлийг нь хамгаалж чадвал, залуучууд олноороо ажиллаж, айл өрх ч элэг бүтэн амьдарна. Үйлдвэрүүд ашигтай бол цалин өсөж, монгол хүн Монголдоо ажиллана. Монголдоо үйлдвэрлэж, Монголдоо ажиллацгаавал энэ улс хөгжих бус уу.
"Бичил Глобус” Санхүүгийн нэгдлийн Ерөнхий захирал Самдангийн ОТГОНБАТ
 
Монгол хүнээ Монголдоо яаж үлдээх вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 20:13
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өчигдөр, 19:36
Өчигдөр, 18:39
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани