Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нар, салхины эрчим хүчний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь нэмэгджээ

Нар, салхины эрчим хүчний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь нэмэгджээ

 

Нар, салхины эх үүсвэрийн сэргээгдэх эрчим хүч ашиглалт өдгөө асар хурдтай нэмэгдэж, энэ төрлийн эрчим хүч зарим улс орны эрчим хүч үйлдвэрлэлийн 50 ба түүнээс дээш хувийг бүрдүүлдэг болжээ. Үүнийг дагаад эрчим хүч үүсгэх, дамжуулах, түгээх, хадгалах олон шинэ арга зам бий болохын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчийг нүүрс, хий, цөмийн эрчим хүчний үйлдвэр зэрэг уламжлалт, төвлөрсөн эрчим хүчний эх үүсвэрүүдтэй хэрхэн хослуулах вэ гэдэгт маш их ач холбогдол өгдөг болж байна. Технологи ч сайжирч үнэ нь хямдарч байна.  Ингэснээр зөвхөн нэг төрлийн эрчим хүч ашиглахгүй байх боломж гарч байна. Энэ нь байгаль орчинд ч харьцангуй эерэг нөлөөтэй юм.

 Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс усны ашиглалтад эрдэмтэн, судлаачид болгоомжтой хандах болжээ.Учир нь, усан цахилгаан станц хямд цахилгаан үйлдвэрлэдэг хэдий ч байгаль экологид үзүүлэх сөрөг нөлөө нь нар, салхины эрчим хүчнээс илүү байдаг ажээ. Тиймээс сүүлийн үед нар, салхины эрчим хүчний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь нэмэгдэж усан цахилгаан станцад болгоомжтой ханддаг болсон байна.

Монгол улс нь нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй боловч дотоодын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нь 1100 МВт гаруй чадалтай. 2017 оны байдлаар нийт суурилагдсан эх үүсвэрүүдийн 90 гаруй хувь нь дулааны цахилгаан станцуудаас бүрдэж, оргил ачааллын үед ОХУ-аас эрчим хүч импортлож, шөнийн бага ачааллын үед илүүдэл эрчим хүчээ экспортлох маягаар эх үүсвэрийн дутагдлаа нөхөж, горим тохируулгаа хийдэг. Эрчим хүчний системийн энэхүү загвар нь сэргээгдэх эрчим хүчний оролцоог хязгаарлагдмал байх, системийн бие даасан, найдвартай байдлаа хангахад хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

 

Сэргээгдэх эрчим хүчний талаархи хуучинсаг ойлголтод “International Solar Energy Society”-гаас хариулт өгсөнийг нийтэлж байна.  

 

Баримт 1

Нар, салхи нь нүүрсээр ажилладаг, цөмийн болон томоохон усан цахилгаан станцуудын байнгын гаргадаг цахилгаан үйлдвэрлэлийн хамгийн доод ачааллыг ч нөхөж чаддаггүй нь үнэн үү?

-Энэ ойлголтыг өөрчлөх цаг болжээ. Дани, Герман болон Австралийн зарим хэсэгт нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг 100 хувь сүлжээнд шилжүүлэх боломжтойг хэдийнэ тогтоосон. Цахилгаан түгээх сүлжээнд эрчим хүч хадгалах зэрэг уян хатан нөхцөл болон эрэлт шаардлагад нийцсэн эх үүсвэрүүдийн тусламжтай ажилладаг төрөл бүрийн үүсгүүрт цахилгааныг шилжүүлдэг болсноор эрчим хүчний ачаалалгүй ажиллах боломжтой.  Дотоод холболтыг боловсронгуй болгож, цахилгаан дамжуулах сүлжээнд ухаалаг технологи, ачааллын удирдлагын стратегитэй болсноор илүү сайн үр дүн, хяналттай болно. Энэ нь эргээд уян хатан, найдвартай, хэмнэлттэй, сэргээгдэх зарчимд суурилсан цахилгааны тогтолцоо бий болж байна.

 

 

Баримт 2

Нар, салхины эрчим тодорхой хугацаанд ажилладаг болохоор цахилгаан түгээх сүлжээний найдвартай ажиллагааг хангахгүй, урьдаас ч тооцох боломжгүй. Энэ үнэн үү?

 

-Нар, салхины эрчим хүчний урьдчилсан таамаг тооцооны нарийвчлал минутаас эхлээд хэдэн өдөр хүртэлх хугацаагаар сайжирч байна.  Ингэснээр өмнөх ойлголт хуучирч байна.  Урьдчилсан тооцоолол цахилгаан түгээх сүлжээний операторуудад сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцуудаас гарах цахилгаан эрчим хүч хэр найдвартай, баталгаатай байх вэ гэдгийг харуулна. Мэдээлэл нь цахилгаан түгээх сүлжээний операторуудад эрчим хүчний хангамжийг эрэлттэй нийцүүлэхэд ачааллын хэлбэлзлэлийг цахилгааны бусад эх үүсвэртэй хэрхэн хамгийн сайнаар хослуулах вэ гэдгийг төсөөлөх боломж олгодог. Түүнээс гадна хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээгээ оновчтой болгох санаачлага, технологи бүхий эрэлтийн удирдлагад дэмжлэг болно гэж үздэг. 

 

 Баримт 3

Цахилгаан түгээх нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүч ашиглах, найдвартай байдал бий болгох нь илүү өртөг шаарддаг уу?

  • Үгүй. Эрчим хүчийг зай хураагуур, ус төрөгч, шахуургат усан цахилгаан хэлбэрээр хадгалдаг болоход наад зах нь сэргээгдэх эрчим хүчийг хослуулах боломж олгохоос гадна өртөг өндөртэй эрчим хүчний үр ашиггүй зарцуулалтаас сэргийлнэ.

Баримт 4

 

Нар, салхины эрчим хүчний хэмжээ гэнэт өндөр болох нь цахилгаан түгээх сүлжээний тогтвортой ажиллагааг алдагдуулж, цахилгаан тасрахад хүргэдэг. Үнэн үү?

-Мэдлэг бол гол хүч.  Үүний гол түлхүүр нь эрчим хүчний хослолын жигд ажиллагааг хангаж, цахилгааны төрөл бүрийн хувьсамхай эх үүсвэрүүдийг хослуулсан ухаалаг тогтолцоо нэвтрүүлж, ажиллуулах явдал юм.  Ийм тогтолцооны операторууд илүү уян хатан цахилгаан түгээх сүлжээ нэвтрүүлж, хэрэглэгчдээ хэдийд ч хангалттай цахилгаанаар хангах нөхцөл бүрдүүлж чаддаг.  Жишээ нь, Германд цахилгаан хангамжийн 40 хувьд сэргээгдэх эрчим хүчийг хослуулдаг болсноор цахилгаан тасардаг байсан асуудлыг бараг төгсгөл болгож чадсан байна.   

 

Баримт 5

PV ба салхины эрчим хүчний станц бүрийн ард тэдгээртэй тэнцэх хэмжээний хатуу чулуулжсан түлшээр ажилладаг цахилгаан станц ажиллах ёстой юу?

- Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хадгалах тогтолцоог орчин үеийн цахилгаан түгээх сүлжээний удирдлагын арга хэрэгсэлтэй хослуулснаар PV болон салхины эрчим хүчний станцуудын цаана “эргэлтийн нөөц” гэх хатуу чулуужсан нүүрсээр ажилладаг цахилгаан станциудын тоог бууруулж чадна. Энэ нь цахилгаан түгээх станцаас гарах цэвэр нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулна.   

Салхи болон үүл агаарт өндөрт өнгөрөх үед сэргээгдэх эх үүсвэрийг нөхөх зорилготой хатуу чулуужсан түлшээр ажилладаг нэмэлт цахилгаан станцуудын хэрэгцээ цахилгаан түгээх сүлжээг илүү уян хатан, ухаалаг болгодог. Жишээ нь, Тасмани, Уругвай, Коста- Рикад хэд хэдэн цахилгаан түгээх сүлжээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ямар ч нэмэлт станцгүйгээр, хэчнээн ч цагаар ажилладаг болоод багагүй хугацаа өнгөрч буй. Гол нь эх үүсвэрээс үл хамаарсан цахилгаан үүсгүүрийн жижигхэн эргэлтийн нөөц байхад л хангалттай аж.

 

Баримт 6

 

Үдээс хойших ачаалал дахь нарны эрчим хүчний нэлээд хэмжээний нөөц оройн цахилгааны оргил эрэлтийн үеэр шугамын ачааллаас салчихдаг нугасан муруйн асуудлыг шийдэхэд хүндрэлтэй, өртөг зардал өндөртэй. 

 

Цахилгааны эрэлтийн удирдлагыг сайжруулж, богино түр хугацааны тэнцвэржүүлэлт хийж, цахилгаан хадгалах (магадгүй цахилгаан тэрэг ашиглаж, тэдгээрийн цэнэгийг тохируулах замаар) нь цахилгаан түгээх сүлжээнд тогтворгүй байдал үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл, цахилгаан түгээх сүлжээний зарим оператор цахилгааны эрэлтийн оргил бус үе болох өглөө эрт, үд дунд, шөнийн цагаар цахилгаан ашиглалтыг илүү болгох, “Өдрийн цаг”-ийн үнийн тогтолцоог ашиглах боломжийг үйл ажиллагаандаа түлхүү нэвтрүүлэх боломжтой.

 

Баримт 7

Сэргээгдэх эрчим хүчний илүүдэл ашиглагдахгүй орхигдох нь цахилгааны жижиглэнгийн үнэ өсөхөд хүргэдэг үү?

-Одоо байдал өөр болсон. Цахилгаан-дулаан (жишээ нь, дүүргийн халаалтад дулаан шахуурга ашиглах г м), шахуургат гидро хадгалалт, устөрөгч ба синтетик түлш үйлдвэрлэх зэрэг нэмэлт үр өгөөж бий болгож, илүүдэл үүсгүүр ашиглах олон арга зам байдаг.  Энэ нь өөр бусад чухал бүтээгдэхүүн бий болгоод зогсохгүй, цахилгаан түгээх сүлжээний тогтвортой байдлыг нэмж чадна. Дотоод холболттой бүсүүдэд илүүдэл сэргээгдэх эрчим хүчийг зэргэлдээх газруудад нүүрстөрөгчийн бага ялгаралтай нийлүүлэх нь ашиг олох нэг төрлийн боломж юм.  

 

Баримт 8

Алсын зайн цахилгаан түгээх сүлжээгээр сэргээгдэх эрчим хүч дамжуулах нь үр ашиггүйгээс гадна өртөг өндөртэй юу?

-Сэргээгдэх эрчим хүч үүсгэх нь орон нутгийн нөхцөл байдлаас шууд хамааралтай. Нарны PV систем ялангуяа байшингийн дээврийн нарны зайн хураагуур хэрэглэгчдийн ойрын хэрэглээ болсноор цахилгаан түгээх сүлжээ тэр бүр шаарддаггүй.  Сэргээгдэх эрчим хүчний нөөц сайтай бүс нутгуудад томоохон PV болон салхины эрчим хүчний станцуудаас алсын зайд цахилгаан дамжуулахад шинэ өндөр хүчдэлийн шууд гүйдэл (New High Voltage Direct Current -NVDC) дамжуулалтын шугам үр дүнтэй бөгөөд ийм шугам цахилгаан түгээх сүлжээний тогтвортой байдлыг хангаж, сэргээгдэх эрчим хүч ашиглалтыг нэмж, тухайн бүс нутгийн хэмжээнд цахилгаан солилцох боломж олгодог.              

 

 

Б.Март

Нар, салхины эрчим хүчний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах нь нэмэгджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани