Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Полит анализ: Оюутолгойгоос алдагдсан 2 тэрбум доллар

 

Полит анализ: Оюутолгойгоос алдагдсан 2 тэрбум доллар

 

"Модоо барих” учиргүй улс уг нь манай Монгол байгаа юм. Байгалийн баялаг, газарзүйн байршил, тогтолцоо зэрэг нь геополитикийн хувьд тусгаар тогтнолыг маань хадгалах давуу тал гэж судлаачид хэлдэг. Гэвч төрийн буруу бодлого энэ бүхнийг төвөггүй үгүй хийж мэдэх ганц аюул бидэнд бий. Яг одоо дуулиан шуугиан тариад байгаа Оюутолгой тойрсон асуудлаас үүнийг харж болно. Нөөцөөрөө дэлхийд гуравт ордог Оюутолгойн ордыг ашиглуулж эхлээд арван жилийг үдлээ.

 

Улстөрчдийн олонх энэ ордын хөрөнгө оруулагчид маш сайн ажиллаж байгаа гэдэг. Харин ард түмэн Оюутолгойн гэрээ, одоо байгаа байдлыг нь ойлгодог ч үгүй. Тэрний оронд "Эрдэнэс Тавантолгой”-гоос хувьцаа ч юм уу, ногдол ашиг ч юм уу, ямар нэг "биет юм” авах гэж явах нь зөв гэж үзнэ. Гэтэл Тавантолгойтой харьцуулашгүй Оюутолгойн орд маань харийнхны идэш ууш болох зам мөрөө нэгэнт олжээ. УИХ-аас ажлын хэсэг орж шалгасан ч дүгнэлтээ танилцуулж амжилгүй жил гаруй болсон байдаг юм. Яагаад гэдэг тодорхойгүй.

 

Арайхийж танилцуулах гээд нууцын тамгатай гишүүдэд тараатал, танилцаж эхлэхээс нь өмнө Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас "…Гэрээ өөрчлөхгүй. Битгий хуц” гэсэн хариу ирээдхэв. Бүгд гайхав. Гишүүд үзэхээс өмнө Оюутолгойн хөрөнгө оруулагчид руу хэн энэ нууц бичиг баримтыг дамжуулчихав гэдэг асуулт гарав. Бие бие рүүгээ чихэв. Явж явж Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир гэдэг этгээд дамжуулсан болж таарав. Ер нь энэ Их хуралд Оюутолгойн хөрөнгө оруулагчдын талд тууштай зогсдог гишүүн олон байдаг. Энэ гэрээ 2009, 2015 онд Монголд хэрэгтэй, маш зөв хийгдсэн бол дэмжих, хамгаалах хэрэгтэй. Гэвч "…Болохгүй байна” гэдгийг нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд, тэр дундаа АТГ-аас маш тодорхой, олон тооны фактаар бараг л нотолчихоод байна.

 

Та бод, энэ гэрээг 2009 онд байгуулсан Засгийн газрын тэргүүн Санжийн Баяр гадаадад ямар хөрөнгөөр олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй болсон юм бэ. Мэдэгдэж байгаа нь л энэ шүү. Энэ гэрээг байгуулсан Сангийн сайд С.Баярцогт яагаад хөрөнгө оруулагч компанийн хувьцаа эзэмшигч байсан юм бэ.

 

С.Баярцогтын найз Ч.Сайханбилэг яагаад Ерөнхий сайд болонгуутаа хөрөнгө оруулагчдыг дэмжсэн Дубайн гэрээ гээчийг байгуулах болсон юм бэ. Хууль хяналтын байгууллагууд тэднийг яагаад шалгаад байгаа юм бэ? Хариулт нь ойлгомжтой. Тэд Монголын ард түмний эрх ашигт халдаж, Оюутолгойн хөрөнгө оруулагчдын талд, өөрийнхөө төлөө ажилласан байгаа юм. Энэ мэт үндэслэлүүдээс харсан ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт гэрээнүүд Монголд хэрэггүй болсон нь тов тодорхой. Ийм байсаар байтал Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монголын улстөрчдийг, УИХ-ыг хэмх дарамталсан бичиг ирүүлж байгаа нь зүгээр л тэдний харилцаа ил болж байгаа хэрэг гэж харж болно. Арай л дээрэлхүү бичиг дээ.

 

Хөшигний ард манай улстөрчид гэж тендер, доллар гуйсан гуйлгачингууд л хөрөнгө оруулагчидтай уулздаг бололтой юм. Гэтэл Оюутолгойн орлого манай ямар ч татвар, бусад хяналтгүй гадагшаа гараад байгааг нотолсон нэгэн баримт ил болоод хэд хонолоо. Төр засаг "гүлдийгээд” таг, ард түмэн анзаарах сөхөөгүй байх шиг байна. Оюутолгойн хөрөнгө оруулагч Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд баталсны дараа жил нь Люксембургийн Вант улсад "Мовеле С.А.Р.Л” гэдэг оффшор компани байгуулсан байна. Энэ компаниар Оюутолгойн орлого дамжаад хөрөнгө оруулагчийн халаас руу ордог. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хөрөнгө оруулагчид  "Мовеле С.А.Р.Л” компанийг зөвхөн Оюутолгойн төслийг "санхүүжүүлж”, хүүний орлого олох зорилгоор байгуулсан байгаа юм. Учир нь энэ компани санхүүгийн ямар ч чадамжгүй, ердөө 12.5 сая ам.долларын дүрмийн сантай. Тэгсэн атлаа Оюутолгойн ордод ажиллаж буй гадаад, дотоодын компаниудад ам.долларыг тэрбум тэрбумаар нь зээлдүүлэгч болчихсон байх жишээтэй.

 

Тиймээс манай улс ядаж татвараа, дээрээс нь 34 хувийнхаа ногдол ашгийг ч авах боломжтой 2 тэрбум ам.долларыг "…Хөрөнгө оруулалтын зээл төлөв” гээд аваад явчихаж байгаа юм. 2 тэрбум ам.доллар гэдэг бол 5.3 х наяд төгрөг болно. Мөн их мөнгө дөө. Ингэж авдаг арга нь манайх шиг ядарсан буурай улсуудын баялгийг ховх сордог ердийн нэг технологи байна гэдгийг учир мэдэх эх сурвалжууд нотолж байна.

 

Ерөөсөө л энэ 2 тэрбумыг авсан аргачлал буюу Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зээл хэлбэрийн санхүүжилтийн аалзны тор шиг сүлжээ байдаг аж. Тодруулбал, Оюутолгойн хөрөнгө оруулагч Англид бүртгэлтэй "Рио Тинто Плс” компаниас Люксембургийн Вант улсад байгуулсан  "Мовеле С.А.Р.Л”  гэдэг оффшор охин компанидаа 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт /санхүүжилт/ хийсэн. Тэндээсээ 4.9 тэрбум ам.долларыг зээл хэлбэрээр Нидерландад байдаг бас нэг оффшор, охин компани болох "Оюутолгой Нидерланд Б.В” компани руугаа дамжуулна. "Оюутолгой Нидерланд Б.В” компани  манайд байгаа "Оюутолгой” ХХК руу 4.3 тэрбум долларыг зээл болгон "ирүүлсэн” байдаг. Бас "Мовеле С.А.Р.Л”  компанид Монгол дахь "Оюутолгой” ХХК 2.6 тэрбум ам.долларын өртэй болсон.

 

Монгол дахь "Оюутолгой” ХХК-иас "Оюутолгой Нидерланд Б.В” компани  руу зээлийн хүүнд 1.0 тэрбум ам.доллар, бас "Мовеле С.А.Р.Л”  компанид зээлийн хүү болгож 1.1 тэрбум ам.доллар төлсөн. "Оюутолгой Нидерланд Б.В” компани  1.0 тэрбум ам.доллараа бас "Мовеле С.А.Р.Л”  компани руу шилжүүлсэн байна. Ингээд "Мовеле С.А.Р.Л”  нь "Оюутолгой” ХХК-иас шууд очсон 1.1 тэрбум, "Оюутолгой Нидерланд Б.В”-аас шилжсэн 1.0 тэрбум ам.долларыг нийлүүлээд 2.1 тэрбум ам.долларыг төвлөрүүлчихэж байгаа юм.  "Мовеле С.А.Р.Л”  компаниас энэ 2.1 тэрбум ам.долларын 2.0 тэрбум нь толгой компани болох "Рио Тинто Плс” руугаа очжээ. Энэ мөнгө бол "Рио Тинто”-гийн "сүлжсэн” зээлийн хүү буюу Оюутолгойн орлого юм.

 

Бас нэг факт гэвэл, 2015 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр "Мовеле С.А.Р.Л” , "Оюутолгой” ХХК-иудын хооронд Хувь нийлүүлэгчдийн зээлийн эрхийг шилжүүлэх гэрээ хийсэн. Үүгээр "Айвенхоу Майнз” компани нь хөрөнгө оруулалт гэж хэлэх боломжгүй "зээл”-ийг зээлдүүлэгч талд шилжүүлж байгаа нь халхавч төдий зүйл байсан.  "Мовеле С.А.Р.Л”  компанийн бүх тайлангаас "Айвенхоу Майнз” компанид зээл олгосон, авлагатай гэдэг нотлох баримт байдаггүй аж. Болсон явдал энэ. Одоо яах вэ гэдэг хэн ч хаана ч ярихгүй байгаа нь хамгийн эмгэнэлтэй байгаа юм.

 

Энэ удаад 2 тэрбум ам.доллар сул гаргаад алдчихлаа. Цаашид ингэсээр байх уу гэдэг маш том асуултын тэмдэг монголчуудын өмнө тавигдаж байна.

 

Эх сурвалж: www.polit.mn

Б.ДАМДИН-ОЧИР


Полит анализ: Оюутолгойгоос алдагдсан 2 тэрбум доллар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани