Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Энхбаяр: Оюутолгойн алтыг монголчуудад хуваахад нэг хүнд 500 грамм алт ноогдоно

 

Н.Энхбаяр: Оюутолгойн алтыг монголчуудад хуваахад нэг хүнд 500 грамм алт ноогдоно

 

МАХН болон ИЗНН, МҮАН, Эх орончдын нэгдсэн намууд Оюутолгойн гэрээтэй холбогдуулан УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Намуудын байр суурийг хүргэе.

Н.Энхбаяр: УИХ Оюутолгойн гэрээг засаад тарах хэрэгтэй
/Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга/

-Оюутолгойн гэрээг байгуулахад олон хүн баярласан бол эсрэгээрээ дургүйцэж шүүмжилж байсан цөөхөн хүмүүсийн нэг би. Тэр үед Монголд ажиллаж байсан АНУ-ын Элчин сайд Минтон намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад улс руугаа  явуулсан хэд хэдэн нууц захидалдаа Оюутолгойн гэрээг Ерөнхийлөгч Н.Энхбаяр эсэргүүцэж, 51 хувиас доошгүйг монголчууд эзэмшинэ гэж тулгаад байна. Харин С.Баяр дэмжиж байна гэсэн захидлыг явуулсан байдаг. Надад ямар ч хамааралгүй энэ сайдын захидлаар миний тухайн үед илэрхийлж байсан байр суурийг мэдэж болно. Ингэж би саад болж байсан учраас 2009 оны сонгуулиар буюу зургадугаар сард нь намайг хуйвалдаж унагаачихаад аравдугаар сард Оюутолгойн гэрээг баталсан байдаг. Хэрэв луйвар булхайтай сонгууль болоогүй бол энэ гэрээ өнөөгийнх шиг Монголд ашиггүйгээр байгуулагдахгүй байсан.

Одоогийн бидний эсэргүүцэж байгаа зүйл бол Монголын талын хувьцаа 34 хувь байх ёсгүй. Хоёрдугаарт, өр нэмэгдэж, ноогдол ашиг хэзээ ч өгөхгүй, монголын талын ашиг сонирхол байдаггүй гэхээр энэ ямар утгатай эдийн засгийн төсөл юм бэ. Эрүүл саруул ухаантай хүн бүр үүнийг мэдэж байгаа ч УИХ, Засгийн газар янз бүрийн шахалт дарамтад ордог, далд сүлжээтэй учраас засч, хэлэлцэж шийдэж чадахгүй байна. Монголын баялгаа хүртэхийн тулд бидний шаардлагыг анхаарч хараасай гэж хүсч байна. Намайг 2009 онд хуйвалдаж Ерөнхийлөгчөөс буулгачихаад дараа нь 600 цагдаа баривчилсан цагаас шударга бусын хонгил эхэлсэн. Оюутолгойн гэрээ шударга бусын хонгилтой холбоотой. Тэр үед булхай луйврыг нь шүүмжилж ярьсан учраас дуугүй болгохын тулд шударга бусын хонгил ажилласан. Тиймээс энэ гэрээг засч залруулахгүйгээр шударга ёс тогтохгүй, ядуурал арилахгүй.

Оюутолгойд 1700 тонн алт бий. Үүнийг монголчуудад хуваахад нэг хүнд 500 грамм алт ноогдоно. Яг ийм хэмжээтэй алт нэг хүнд ноогдох ёстой байтал гадаад, дотоодын олигархиуд нийлээд хулгайлчихсан. Энэ алтаа авахын тулд гэрээгээ засах хэрэгтэй. Ард түмний төлөөлөл болсон парламент засах бүрэн эрхтэй. Үндсэн хууль, УИХ-ын тогтоолуудыг зөрчсөн Оюутолгойн гэрээг яаралтай засах ёстой. УИХ-ын  шийдвэрийг ямар ч шүүх, компани эсэргүүцэж чадахгүй. Энэ Их хурал нэр хүнд муутай учраас удахгүй тарна. Одоо юу ч хийж амжихгүй. Ядахнээ ганц сайн зүйл хийж Оюутолгойн гэрээг засаад тарах хэрэгтэй. Ноогдол ашгийг нэн даруй авч, өргүй болохоос гадна Оюутолгойн орд Монголын талд бүрэн ирэх хувилбар бидэнд байна. Энэ бололцоогоо ашиглахын тулд хүн бүр сонгосон гишүүндээ "Оюутолгойн гэрээг засаач ээ” гэсэн захиа бичье.

 

Ц.Ганхуяг: УИХ-ын бүрэн эрхэд халдсан
/ИЗНН-ын дарга/

-Оюутолгойн ордын асуудлаар манай намууд зөвхөн өнөөдөр биш олон удаа байр сууриа илэрхийлж байна. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн зарим дүгнэлтэд бидний байр суурь тусгалаа олсон ч ордын ашиглалтын талаар үндэслэлтэй дүгнэлт гарахгүй байна. Дубайн гэрээг тухайн үед Оюутолгойн гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөө гэж эрх баригчид тайлбарлаж байсан. Гэтэл нэмэлт гэрээ болж хувирсан. Тухайн үеийн Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүйгээр гэрээг өөрчилж, их хэмжээний мөнгөний хэлцэл явуулсан. Оюутолгойн ордыг барьцаалаад зургаан тэрбум ам.долларын зээлийн шугам нээсэн. Өнөөдөр Монгол Улс 14 банк санхүүгийн байгууллагаас 4.3 тэрбум ам.доллар дамжуулан зээлдүүлж авсан.Тухайн үеийн Засгийн газар өмчлөгч этгээд болох УИХ-даа мэдэгдэлгүйгээр бүрэн эрхэд нь халдаж Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж дур мэдэж найман мянга гаруй талбайг хамарсан ордыг барьцаалж дамжуулан зээлдүүлж  авсан нь ноцтой. Зээлийн ерөнхий хэлэлцээр менежментийн гэрээ гэсэн бичиг баримтуудыг нухацтай авч үзэх шаардлагатай.

Б.Цогтгэрэл: Оюутолгойн гэрээнээс Монгол Улс хэзээ ч ноогдол ашиг авахгүй
/МҮАН-ын дарга/

-Арван жилийн өмнө Оюутолгойн гэрээг байгуулж байхад улс орон маш хурдан хөгжинө гэсэн хүлээлттэй байсан. Тэр үед 2018-2019 оноос Монгол Улс ноогдол ашиг авч эхэлнэ гэдгийг Ажлын хэсгийнхэн хэлсэн. Гэтэл өнөөдөр 2038 онд ч  ноогдол ашиг авахгүй.Тэрбум гаруй ам.долларын өртэй байх дүгнэлт гарсан. Бидний тооцож буйгаар Оюутолгойн гэрээнээс Монгол Улс хэзээ ч ноогдол ашиг авахгүй. Тухайн үед мэргэжлийн хүмүүс 34 шаардлага тавьж байсан ч Монголыг төлөөлж байсан хүмүүс гадны эрх ашигт үйлчилсэн. Анх 2.2, дараа нь дөрөв, сүүлдээ долоо, 14 гээд хөрөнгө оруулалтын зардлаа зохиомлоор өсгөснөөс болоод Оюутолгой төсөл зээлийн хүү төлдөг л орд боллоо.

 

Г.Ганбат: Үндэсний эв нэгдэлд цав суулгаж байна
/Эх орончдын нэгдсэн намын дарга/

-Оюутолгойн гэрээ хэрүүлийн бай болж арван жил Монголын ард түмнийг талцуулж, үндэсний эв нэгдэлд цав суулгаж байна. Үндэсний эрх ашгийг хохироосон, алдагдалтай, тэгш бус гэрээ болсон гэдэгт бүгд санал нэгдэж эхэллээ. УИХ гэрээг жил гаруй шалгачихаад олигтой хэлэлцэж дүгнэж чадахгүй хэлснээсээ буцаж, гадаадын компанид үйлчилж байгаа учраас улс төрийн намууд байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй боллоо. Оюутолгойн гэрээ Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн. Тусгаар улсын хувьд шалгалт хийж чадахаа больж, үндэстэн дамнасан корпорацийн боол, колони улс болсон гэхэд хатуудахгүй. Мөн нэг талын хүсэл сонирхлыг хангасан энэ гэрээ үндэсний эрх ашиг, эдийн засгийг хохироож байна. Энэ гэрээгээр ашиг хүртэх бус өдөр бүр нэг сая ам.доллар  алдаж байна.

Н.Энхбаяр: Оюутолгойн алтыг монголчуудад хуваахад нэг хүнд 500 грамм алт ноогдоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани