Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс рүү тэмүүлэх Монгол ба нүүрснээс зугатаах дэлхий

 

 

Нүүрс нэгэн цагт хүн төрөлхтний хөгжлийн гол суурь байсан. Тэр "баатар” одоо харин хамгийн их бохирдуулагч түлшээр өргөмжлөгдөв. Нүүрс бол хүн төрөлхтний хувьд "маш эртний найз”. Тиймээс "салах ёслол” хийхэд тийм ч хялбар байхгүй нь мэдээж хэрэг. Тэр дундаа эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд нүүрсгүйгээр амьдралаа төсөөлөхийн ч аргагүй. Бас болоогүй 2010 оноос коксжих нүүрс Монголын экспортод голлох үүрэгтэй болж эхэлсэн төдийгүй экспортод эзлэх байр сууриа одоо улам бүр бэхжүүлэн байна. Үүний зэрэгцээ Монголд асар олон нүүрсний цахилгаан станцын төслүүд хэрэгжихээр яригдан байна. Нүүрс рүү тэмүүлэх үйл явц Монголд ийн өрнөж байх зуур нөгөө талд дэлхий нүүрснээс татгалзах үйл явц хурдацтайгаар явагдаад эхэлжээ. 

Эрчим хүчний технологи хувьсаж, хөгжихийн хэрээр бидний амьдарч буй дэлхийд нүүрсний эрин төгсөх цаг үе улам бүр ойртсоор байна. Гэхдээ энэ удаад нүүрснээс татгалзах гэх ойлголтод дан ганц эрчим хүчний нүүрсийг нэрлэх нь зүйтэй болов уу. Учир нь манай улсын экспортын гол түүхий эд болох коксжих нүүрс дулааны цахилгаан станцад бус, ган хайлуулах үйлдвэрт ашиглагддаг. Дэлхийн хөгжлийн гол "араг яс” болсон ган төмрийг үйлдвэрлэхэд коксжих нүүрс зайлшгүй чухал бөгөөд түүнийг орлуулах технологийн боломж одоогоор гараагүй байна.

Зөвхөн хуучин төмрийг дахин боловсруулах арга нь л коксжих нүүрсний оролцоогүй явагддаг билээ. Тиймээс коксжих нүүрсний хэрэглээ цаашид урт хугацаанд үргэлжлэх болов уу гэсэн таамаг эрдэмтдийн дунд түгээмэл байна. Харин эрчим хүчний илүү цэвэр шийдлүүд эдийн засгийн хувьд нүүрсний цахилгаан станцаас илүү үр ашигтай болох тусам эрчим хүчний нүүрсийг хэрэглээнээс үлдэн хөөх их аян аль хэдийнэ эхэлсэн. 

Нэг тонн эрчим хүчний нүүрсийг шатаахад 2.86 тонн нүүрсхүчлийн хий ялгардаг гэж үздэг. Уг үзүүлэлтээр нүүрс хамгийн их бохирдуулагч түлш болж буй бөгөөд аажимдаа чулуужмал түлшний "аймгаас” зөвхөн байгалийн хий л эрчим хүчний ертөнцөд илүү цэвэр гэдэг утгаараа тэсч үлдэх тооцоолол гарчээ. Нүүрсхүчлийн хий агаарт дэгдэх тусам дэлхийн дулаарал эргэж буцалтгүйгээр эрчээ авч байгааг эрдэмтэд сануулж байна. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин энэ бүгд нь угтаа уур амьсгалын өөрчлөлтийг хазаарлах гэсэн оролдлогын нэг хэсэг билээ. 

Гэсэн ч энэ бүгд хангалтгүй бөгөөд нүүрсний цахилгаан станцуудаас аль болох хурдан ангижрах шаардлага дэлхий нийтийн өмнө тулгараад байна. Дэлхийн хэмжээнд уур амьсгалын дундаж хэм одоогийн байдлаар 0.75 хэмээр дулаараад байгаа бол Монгол Улсад уг үзүүлэлт даруй 3 дахин өндөр буюу хурдацтай явагдаж байгаа юм. НҮБ дэлхийн дундаж хэмийн өсөлтийг 1.5 хэмээс доош хэмжээнд барихын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстойг хөгжингүй болон хөгжиж буй орнуудаас шаардаж буй. 2015 оны сүүлээр батлагдсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийн хүрээнд улс орон бүр өөр өөрсдийн үүрэг амлалтыг дэвшүүлсэн. Гэхдээ "гэрийн даалгавар”-аа хийж дуусгахад хугацаа маш бага үлдсэн бөгөөд дэлхийн дулаарлыг хазаарлахын тулд хүн төрөлхтөн бүх хүчээ дайчлахад ердөө 12 жил үлдээд байгааг өнгөрсөн оны сүүлээр НҮБ мэдэгдсэн юм.

Дэлхийн дундаж хэм 1.5-2 хэмээр нэмэгдэх үед үр дагавар нь сүйрлийн байх тухай холбогдох эрдэмтэн мэргэжилтнүүд сануулж байна. Үр тарианы ургац алдах, улирлын дэс дараалал өөрчлөгдөх, байгалийн гамшиг тохиох, биологийн төрөл зүйлийн тэнцвэрт байдал ноцтойгоор алдагдах зэрэг олон сөрөг нөлөө авчрах тухай анхааруулжээ. 

Мэдээж энэ бүхэн нь Монгол болон бусад маш олон улс орны эдийн засгийн тулгуур бүтэц болсон уул уурхайн салбарт ямар үүрэг хариуцлага оногдуулах нь сүүлийн жилүүдэд улам бүр тодорхой болж ирж байна. Мөн BHP, Англо Американ, Глэнкор болон бусад салбарын томоохон компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн үйл ажиллагаа чиглүүлж аль болох хүлэмжийн хийн ялгаруулалт багатай үйл ажиллагаа руу шилжиж байна. 

Уул уурхайн салбарын хувьд энэхүү үүрэг нь зайлшгүй бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээгээр нь татвар ногдуулах ирээдүй айсуй. Зарим оронд энэ тогтолцоо аль хэдийнэ хэрэгжээд байна. Канад улсын хувьд уул уурхайн салбарт хүлэмжийн хийн ялгаруулалтад оногдуулах татварын системийг нэвтрүүлээд буй хамгийн сайн жишээгээр нэрлэгддэг. АНУ-ын зарим муж, Их Британи улс энэ системийг мөрдөж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй Рио Тинто компани нүүрсний төслүүдээ зарж энэ салбараас аль хэдийнэ өөрийгөө чөлөөлж амжсан нь ирээдүйд нүүрсний салбар ихээхэн ашиггүй бөгөөд өндөр татвартай тулгарах эрсдлийг харсан байж болох юм.

Салбарын компаниуд ийнхүү өөрсдийн үйл ажиллагаандаа анхаарч эхэлсэн бол банк санхүүгийн байгууллагын нүүрснээс зайгаа барих хүрээ улам тэлсээр. 2013 оноос эхлээд Дэлхийн банк, ЕСБХБанк тэргүүтэй банкууд нүүрсний санхүүжилтийг хязгаарлах болсон. Он гарсаар Азийн зарим банкууд уг эгнээнд элсээд байна. 

Эдгээрийн дунд Сингапурын DBS Group Holdings, United Overseas Bank, Oversea-Chinese Banking Corp (OCBC), Хятадын State Development & Investment Corp, Японы Mitsubishi UFJ Financial Group (MUFG) зэрэг банк санхүүгийн байгууллагууд багтжээ. Энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт нүүрсний төслүүд явцгүй болж ирж буйн илрэл юм. Уул уурхайн салбараа сайн хөгжүүлж чадсан Австрали улсад  Энэтхэгийн "Adani” групп "Carmichael” эрчим хүчний нүүрс олборлолтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ч санхүүжилт олгох банк олж чадалгүй, зөвхөн өөрсдийн нөөц бололцоогоороо төслөө хэрэгжүүлэхээр болоод байна.

Болж буй үйл явц нь цаашдаа манайх шиг нүүрсний төсөлд түшиглэж эрчим хүчээ үйлдвэрлэдэг, бүр эрчим хүчний томоохон экспортлогч байхаар төлөвлөдөг улс оронд Хятадыг бараадахаас өөр сонголтгүй болох ирээдүй рүү түлхэж болзошгүй. Хятадын томоохон банкууд нүүрсний төслүүдийг хөрөнгө оруулахаас татгалзах болсон ч цөөн тохиолдолд бол зөвшөөрч мэдэх юм.

Өөрөөр хэлбэл Хятад нүүрсний төсөлд санхүүжилт олгохоос татгалзаж байгаа ч хилийн чанад дахь нүүрсний станцын төслүүдэд хөрөнгө оруулж, эрчим хүч импортлохыг эрмэлзэх нэг илрэл нь 5.3 ГВт-ын Шивээ-Овоогийн нүүрсний цахилгаан станцын төсөл юм. Энэхүү 7 тэрбум ам.долларын мега төсөл жилд шатаах нүүрсний хэмжээ нь даруй 20 сая тонноор хэмжигдэнэ. Уг төсөл нь Монголын төрийн өмчит компани "Эрдэнэс Монгол”-ын хэрэгжүүлэхээр зорьсон гол төслүүдийн нэг бөгөөд хэрэв уг станц сүндэрлэвэл дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогдох цахилгаан станц болох ёстой. Уг станцын хүчин чадал нь манай улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлаас бараг тав дахин их. Хөрөнгө оруулалт, эдийн засаг талаасаа сайхан сонсогдох боловч уур амьсгалын өөрчлөлтийн гэрээ конвенцийн өмнө хүлээх хариуцлага талаасаа асар их ухралт болох нь дамжиггүй. 

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, станцаас ялгарах бүхий л хүлэмжийн хийн ялгаруулалтыг тооцоход үлэмж их тоо гарна. Нөгөөтэйгүүр сэргээгдэх эрчим хүчний төслүүд Монголд цэцэглэн хөгжиж байна. Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Салхитын салхин цахилгаан станцаас эхэлсэн энэ салбар одоо хүрээгээ хурдацтай тэлж баригдахаар хүлээгдэж буй төслүүд хэдэн арваар тоологдохоор болжээ. Гэвч нар, салхины сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн цахилгааны борлуулалтын өртөг нүүрсний станцынхаас хэд дахин өндөр байгаа нь уг төслүүд нүүрсний станцтай үнээрээ өрсөлдөх боломжийг хязгаарлаж байна.

Сэргээгдэх эрчим хүчний хууль анх батлагдахад тодорхой үнэ тарифыг тогтоож өгсөн нь угтаа энэ салбарын хөгжлийн суурийг тавьж өгсөн. Одоо харин энэ салбар бие даан хөгжихөд хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай болж байна. Эс бөгөөс сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүг төр төлж дийлэхгүй тул шинэ төслүүд аажимдаа зогсох нь гарцаагүй. 

Уур амьсгалын өөрчлөлтийн хүчин зүйл, үүний эсрэг хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүрэг талаасаа харахад манай улсад ирээдүйн уул уурхай, аж үйлдвэрийн хэрэгцээний эрчим хүчийг зөвхөн шаардлагатай тохиолдолд нүүрсний эрчим хүчээр хангах нь зүйтэйг харуулж байна. Үүнд мэдээж Тавантолгойн цахилгаан станц зэрэг харьцангуй жижиг хэмжээний станцууд багтана. Харин хэдэн ГВт-аар хэмжигдэх экспортын зориулалттай томоохон станц нь санхүүжилт талаасаа ч тэр, уур амьсгалын өөрчлөлтийн үүрэг хариуцлага талаасаа ч тэр урт хугацаанд томоохон асуудал дагуулж болзошгүй байна. 

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээ 2015 онд зурагдахад нэгдэн орсон бөгөөд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 14%-иар бууруулах үүрэг амлалт өгчээ. 2017 оны байдлаар Монголын хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ 25.7 сая тонн (нэг хүнд оногдох үзүүлэлтээр 8.4 тонн) байсан нь 1990 оныхтой харьцуулахад 95.8%-иар өссөн дүн болохыг Европын Комисс болон Нидерландын байгаль орчны үнэлгээний агентлагын гаргасан тайланд дурджээ. Манай улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын түвшин бусад орныхтой харьцуулахад бага боловч нэг хүнд оногдох үзүүлэлтээр нэлээд дээгүүрт бичигдэж байна. 

Уур амьсгалын өөрчлөлт уул уурхайн салбараас ийнхүү хүлэмжийн хийн ялгаруулалтын түвшнээс бууруулахыг шаардаж буй ч бас өөр нэгэн үүргийг ч нэхэж байна. Тэр нь стратегийн түүхий эдийн нийлүүлэлт. Саяхан (05.01) Дэлхийн банк уул уурхайн томоохон төлөөлөгчид болох Рио Тинто, Англо Американ, мөн Германы Засгийн газартай хамтран энэ чиглэлд ахиц гаргах Climate-Smart Mining Facility буюу Уул уурхайг хүлэмжийн хийн ялгаруулалт багатай байдлаар хөгжүүлэх санг байгуулсан талаар тавдугаар сарын эхээр танилцууллаа. Уг сангийн үндсэн зорилго нь цэвэр эрчим хүчний технологи болох нар, салхи, зай хураагуурт ашиглагддаг түүхий эд, металын тогтвортой, байгаль орчинд ээлтэй олборлолт болон боловсруулалтыг дэмжиж ажиллахад чиглэх юм байна. Энэ хүрээнд тус банк ирэх таван жилийн хугацаанд нийтдээ 50 сая ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөжээ. 

Дэлхийн банкны тооцоолж буйгаар цэвэр эрчим хүчний гол технологи болсон зай хураагуурт оролцдог түүхий эдүүд болох литийн эрэлт ойрын гучин жилийн хугацаанд 965%-иар графитынх 383%, никелийнх 108%-иар тус тус өсөхөөр байгаа ажээ. Энэхүү тооцооллыг Дэлхийн банк Парисын гэрээнд нэгдсэн улс орнуудын амлалт дээр тулгуурлан гаргасан байна.

Рио Тинто компанийн хувьд АНУ-д орших Кеннекоттын зэсийн уурхайн эрчим хүчний эх үүсвэр нь нүүрснээс хараат бус болсныг тавдугаар сарын эхээр мэдэгдсэн. Ингэснээр тус зэсийн уурхайн нийт эрчим хүчийг зөвхөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангахаар болж байна. 

Тодруулбал тус уурхайн нийт эрчим хүчийг Rocky Mountain Power компанийн салхины станцаас бүрдүүлэх бөгөөд уурхайн хүлэмжийн хийн ялгарлын түвшинг даруй 65%-иар бууруулна” гэж компани тооцоолж байна. Энэ тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак хэлэхдээ "Энэхүү алхам нь Кеннекоттын үйлдвэр, уурхайн үйл ажиллагаанд хамаарах хүлэмжийн хийн ялгарлыг үлэмж хэмжээгээр бууруулж буйн сацуу хэрэглэгч нартаа зэс, алт, мөнгийг илүү байгальд ээлтэй шийдэл ашиглан хүргэх боломжийг бүрдүүлж байна” гэж мэдэгджээ. 

Уул уурхайн тэргүүлэгч компани болох BHP-ийн тухайд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд ажиллаж байгаа Канадын гарааны бизнес болох Direct Air Capture компанид хувьцааны хөрөнгө оруулалтаар 6 сая ам.долларын санхүүжилт олгоод байгаа юм. Тус компани нь хүлэмжийн хийг агаараас шүүж авах зарчмаар ажилладаг технологийг хөгжүүлж байна. 

Уул уурхайн компаниуд ийнхүү уур амьс­галын өөрчлөлтийн эсрэг ажиллаад эхэлсэн бол уул уурхайн салбарт хөгжингүй улс орнууд ч асуудлаа шийдээд эхэлжээ. Тухайлбал Канадын Засгийн газар уул уурхайн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож ажиллах шийдлийг боловсруулахад зорилж 325 мянган кан.долларын санхүүжилтийг тус улсын уул уурхайн ассоциацид олгохоор болсон байна. Уг төсөл нь тус улсын уул уурхайн салбарынханд уур амьсгалын талаарх ойлголтыг илүү гүнзгийрүүлж, шийдвэр гаргахдаа илүү оновчтой шийдэл гаргахад нь туслах зорилготой юм. 

Европын холбооны тэргүүлэх эдийн засаг болох Герман улс 2038 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзахаар болсон талаараа өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн. Томоохон автомашин үйлдвэрлэгчид 2026-2030 оноос эхлэн зөвхөн цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэнэ гэсэн билээ. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн улс орнуудын хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж байгаа төдийгүй хөрөнгө оруулалтын төслүүдээ дахин нэг удаа тооцож үзэхийг сануулж байна. 

Г.Төгс

Эх сурвалж: WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM

 

Нүүрс рүү тэмүүлэх Монгол ба нүүрснээс зугатаах дэлхий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани