Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын баялгийг “Ломбард”-сан Рио тинто Монголын төрөөр тохуурхаж дуусахгүй нь

Оюутолгой бол зэсийн нөөцөөрөө монголчуудыг 40 жил тэжээж буй Эрдэнэтээс найм, алтны агуулгаараа Бороогоос 40 дахин том Монголын орд. Гэвч энэ их баялгийг эзэмших, зөөх, борлуулах гэх мэтээр захиран зарцуулахэрхийг үндэстэн дамнасан Рио тинто групп монголчуудын оролцоогүйгээр дангаараа эдэлж ирлээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлий дэх баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байхаар заасан нь ч Рио тинтогийн өмнө хүчин мөхөстөж дээ. Уг нь Монголын талыг төлөөлсөн төрийн мэдлийн хоёр компани, гурван хүн байдаг ч өөрсдийнхөө өндөр цалин, хангамжийг хамгаалснаар гурван сая монголчуудын эрх ашиг дуусдаг бололтой юм. 

Үүнд, Рио тинтогийн үүрэг өндөр байдаг гэдгийг УИХ шалгаад тогтоочихлоо. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ анх 2009 оны аравдугаар сарын 6-нд батлагдсан байдаг. Тэр цагаас хойш хөрөнгө оруулагч тал болон манай дарга нартай холбоотой авлигын дуулиан тасраагүй. Улмаар Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас хоёр ч Ерөнхий сайд, нэр бүхий зургаан Засгийн газрын гишүүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй олбогдуулан шалгаж эхэлсэн юм. 

Мөн Монгол Улсын татварын албанаас хоёр удаа татвар гувчуулсан асуудал гаргаж ирсэн ч Рио тинто өрөөр барьцаалан мэлзсээр ирсэн. Ийнхүү Рио тинто Монголын баялагт эзэн сууснаас хойш авлига өгсөн, татвараас гувчуулсан гэхээс өөр сайн мэдээ дуулгасангүй. 

Тиймээс УИХ-аас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, Рио тинто гар хөлөөрөө дамжуулан Монголд газардсан цагаас эхлэн ямар үйл ажиллагаа явуулсан, Монголд хэдий хэмжээний хөрөнгө оруулсныг нэг мөр шалгаад байгаа бөгөөд дүгнэлт нь “маш муу” гэж гарав. Шалгалтын дүнг сийрүүлье.

1. Рио тинто Хөрөнгө оруулалтын гэрээг анхнаас нь будлиулсан

УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосон. 

Гэвч Хөрөнгө оруулалтын гэрээнд уг асуудлыг гэрээний хугацаа, түүний сунгалттай (хорь, хорин жилээр хоёр удаа сунгах) холбон тодорхойлжээ. Ингэхдээ гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 31 дэх жилээс буюу 2041 оноос уг асуудлыг хөндөж, 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгажээ. Энэ нь Монголын талын хүртэх өгөөжийг бууруулсан байна.

2. Рио тинто Оюутолгойг барьцаанд тавьсан

Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээний дагуу олон улсын банк санхүүгийн 15 байгууллагатай 4.4 тэрбум ам.долларын зээлийн гэрээ байгуулсан.

Хөрөнгө оруулагч талаас томилогдсон захирал Армандо Торрес хэвлэлийнхнийг тойруулж байгаад, Оюутолгой төслийн хууль эрх зүйн үндсэн баримт бичиг болсон Хөрөнгө оруулалтын гэрээ, Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд үндэслэн олон улсын 20 гаруй банкнаас хөрөнгө татан төвлөрүүлсэн гэдгээ ч хэлсэн.

Үүний 4.3 тэрбум ам.долларыг авч ашигласан гэх бөгөөд зээлийн зардал, татварыг суутган тооцож, 4.1 тэрбум ам .дол ларыг зээлдүүлэгчдээс шилжүүлжээ. Энэхүү зээлийн барьцаанд Монголын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувийг эс тооцвол бүхий л хөрөнге, гэрээний эрх, ирээдүйн мөнгөн урсгал орж ирэх данснуудыг тавьжээ. Үүнийг олон улсын барьцааны агент “Стандарт чартеред банк”-нд барьцаалсан байна.

Өөрөөр хэлбэл, ямар нэг эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлж, гуравдагч этгээдэд Оюутолгой ордыг барьцаа хөрөнгөтэй нь худалдаад гарахыгүгүйсгэхээргүй нөхцөл үүссэнийг дүгнэлтэд бичжээ. Үүнийг анх мэдсэн Монголын талыг баримтлагчид Рио тинто Монголын төрийг шахаанд оруулсны эцэст Монголын баялгийг “ломбард”-чихлаа хэмээн тохуурхаж байлаа.

3. Риотинто Оюутолгой төсөл зогссон тохиолдолд ямар ч эрсдэл хүлээхгүй

Дубайн гэрээний хүрээнд зээлдүүлэгчийн эрсдэлийг бууруулахаар улс төрийн эрсдлийн даатгал хийлгэсэн байна. Даатгапын үйлчилгээгээр аль нэг тал гэрээний үүргээсээ татгалзах, дайн болон олон нийтийн сөргөлдөөнөөс үүсэх эрсдэлүүдийг хамарчээ.

Хэрвээ эдгээр эрсдэл үүссэн тохиолдолд тус бүрийг нь нэг тэрбум ам.доллараар даатгуулсан байна. Даатгалыг олон улсын MIGA-aap хийлгэжээ.

4. Оюутолгой Монголын мэдлээс гарч, Рио тинтод бүрэн шилжсэн

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутолгой төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, хэмжээнд өнөөдрийг хүртэл Монголын нэг ч байгууллага хяналт тавиагүй. Зөвхөн Рио тинто бүх мэдээлэл, шийдвэрийг гаргаж байгаа нь гэрээнд оролцогч талуудын тэнцвэрт байх нөхцөлийг алдагдуулж байна.

Монголын талаас “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Оюутолгой” компаниуд үүнийг хариуцах ёстой. Мөн “Оюутолгой” компани зэсийн баяжмал борлуулах гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа. Монголын төрөөс хяналт тавих боломжгүй учраас, борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлолгүй өнөөг хүрсэн.

5. Рио тинто ашиг хүртээх бус харин ч өрөнд оруулж, барьцаалсан

Монголын талын хүртэх ашиг 2055 он хүртэл 31 хувь байх тооцооллыг гаргажээ. Улмаар Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг атлаа энэ оны гуравдугаар сарын 30-ны байдлаар монголчууд 1.8 тэрбум ам.долларын өрөнд орсон гэдгийг ажлын хэсэг дүгнэлтдээ танилцуулаад байна.

УИХ-ын ажлын хэсгээс гадна татвар байгууллага бие даан хоёр дахь удаагаа татвар акт тавиад байгаа. Хөрөнгө оруулагч тал менежментийг нь барьж буй Оюутолгой компани 2009-2015 онд татварын 3.2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443.5 тэрбум төгрөгийн зөрчлөө хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд гомдол гаргаад байгаа юм. 

Хөрөнгө оруулагч тал татварын асуудлыг шийдвэрлэх хүсэлтээ өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-нд Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн. Тус компанийн зүгээс 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх хүсэлтэй байгаа юм. Ингэхдээ 2009 оны гэрээний 14 дүгээр бүлгийг үндэслэн зөвшилцөх санал хүргүүлснээс хойш хоёр тал 60 хоногийн дотор ойлголцож чадахгүй бол Лондоны олон улсын Арбитр шүүхээр маргаанаа таслуулах асуудлыг тавьсан байдаг. 

Гэтэл зөвшилцөх хугацаа дуусаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Анх 2010-2012 онд татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан хэмээн Татварын ерөнхий газраас 130 сая ам.долларын торгууль ногдуулсан. Рио тинто Дубайн гэрээнд батлагдсан даруй татвар гувчуулсан гэдгээ зөвшөөрч, тэр дор нь 30 сая ам.долларын өрөө барагдуулж байлаа.

Энэ хугацаанд Олон улсын үндэстэн дамнасан корпорацуудыг судалдаг SOMO гэх байгууллага Оюутолгой хөрөнгө оруулагч тал Монголд төлөх ёстой 232 сая ам.долларын татварыг гувчуулсан тухай дэлгэрэнгүй тайлан бэлтгэж ил болгосон байдаг. Харин Монголын томчуудад өгсөн авлигын тухайд бол Сангийн сайд асан С.Баярцогтын нэр тэргүүнд бичигддэг.

Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог танилцуулсан. Тэрбээр “Сангийн сайд асан С.Баярцогт нь Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө хөрөнгө оруулагч талын компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авсан байдаг. Үүний дараа гэрээ байгуулагдан хэрэгжиж, гэрээ хэрэгжсэний дараа хувьцаа тодорхой хэмжээнд үнэд орсон. Энэ үед хувьцаагаа бусдад арилжаалаад өөртөө давуу байдал олж авч их хэмжээний ашиг олсон гэдэг нь хамтарсан шалгалтын хүрээнд тогтоогдсон” гэж байлаа.

Ямартай ч Рио тинтогийн тохуурхлыг зогсоохоор “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн 10 орчим “Дубайн гэрээ”-г цуцлаж, Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн санал дүгнэлтийг дэмжин гарын үсэг зураад байна. 

Тэднээс гадна улс төрийн дөрвөн нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн Рио тинтогийн эсрэг байр сууриа нэгтгээд байгаа юм. УИХ-ын гишүүд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан даруйдаа Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг байгуулж, Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулахаар болсон.

Ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр томилогдсон юм. Гишүүдээр нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нарын нэр бүхий гишүүд ажиллана. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж үзсэн туршлагатай нэгэн. Тэрбээр “Монгол Улсын төрийн бодлого гадаад улсаас хамаатай болчихсон шүү хэмээн гаднын хүмүүс бидэнд сануулж байгаа. Оюутолгой далд уурхайн гэрээ хэлэлцээрийг бидэнтэй хийж, манай улсын эсрэг байр суурьтай байсан гадаад хүн Камерон МакРей Монгол Улсын сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад харамсаж байна.

Манай улс гаднын хүнээр төрийн бодлого, шийдвэрийн заавар автлаа доройтоогүй. Өнгөрсөн жил Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын асуудлын талаар хэлэлцэж байхад Хойд Америкийн бизнесийн зөвлөлийн даргаас татварын хуульд оруулах өөрчлөлтийн тухай шаардлагыг Камерон МакРей бидэнд хэлсэн. 

Арван жилийн турш хөрөнгө оруулагчдын бидэнд тавьж буй асуудал бол татварын хөнгөлөлт, хүүгийн зардал, үнэ шилжүүлэх асуудал, удирдлагын зардал, элэгдэл хорогдолтой холбоотой асуудлууд байдаг. Өнгөрсөн сарын 2-нд Рио тинто группийн захирал Арнолд Суарат нь гэрээний нэг ч цэг, таслапыг өөрчлөхгүй гэж мэдэгдсэн ч бид хэлэлцээр хийхийн төлөө зорьж ажиллах ёстой.

Энэ төсөл 60-100 жил үргэлжилж магадгүй учраас Рио тинто бидний саналыг бодолцох хэрэгтэй” гэжээ. Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй ажлын хэсгийн төлөөлөл болон хууль хяналтын байгууллагуудын мэдэгдлээс үзэхэд, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хөрөнгө оруулагчдынхаа балгаар 10 дахь жилийн ойн дээрээ хүнд-хэн байдалд орох магадлал өндөр байна.

П.Пүрэв

Эх сурвалж: Үндэсний шуудан

 

Монголын баялгийг “Ломбард”-сан Рио тинто Монголын төрөөр тохуурхаж дуусахгүй нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани