Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уулын Улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг болно

Ноён уулын Улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг болно

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос өчигдөр (2019.06.27) Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийн талаар болон Төв, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Ноён уулын улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлт болон Төв, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Ноён уулын улсын тусгай хамгаалалтыг өргөжүүлэх асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас удаа дараа нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх хүсэлт, өргөдөл ирүүлсэн. Гэвч нийтийн сонсгол зохион байгуулахад Байнгын хороогоор хэлэлцүүлэх зэргээр холбогдох хуулийн зохицуулалттай байдгийг тодотгов. Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа хэдий ч  Байнгын хорооны зүгээс иргэд, төрийн бус байгууллагуудынхаа хүсэлтийг хүндэтгэн хэлэлцүүлэг хийхээр болсныг онцолсон.

     Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтан, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.

     Хэлэлцүүлгийн эхэнд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан  “Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах тухай хуулийн биелэлт, түүний хэрэгжилт, Ноён уулын улсын тусгай хамгаалалтай газар”-ын талаар  мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээлэлдээ, Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хилийн заагийг  Засгийн газрын 2011 оны 174 дүгээр, 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон. Гол мөрний урсац бүрдэх эхээс Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан гол мөрний усны бүтцийн 70 гаруй хувь нь бүрэлдэн бий болдог. Эндээс 18 аймгийн 109 талбай, 6950 цэгт газар зүйн солбилцолд талбай тус бүрийн хилийг 6958 газарт тогтоосон. Мөн усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг  21 аймгийн 314  сумын нутагт судалгаа хийж 89 мянга гаруй км кв талбайг хамгаалалтад авч, усны мэдээллийн санд оруулсан. Усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд тогтоож 3335 талбайн 2,8 сая газар зүйн цэгийн солбилцлыг тогтоосон.

 

Монгол орны ойн сав бүс нь нийт газар нутгийн 12,3 хувийг эзэлдэг. Ойн сав талбайн заган ойг оролцуулаад нийт 20 аймгийн 228 сум, хотын долоон дүүргийн нутагт ойн савын тархацыг  зурагжуулан баталгаажуулсан. Ойн сангийн хилийн заагийг  3.536 490 цэг дээр тогтоож, тогтоолын хавсралтаар батлуулж ажиллаж байна гэж байлаа. Мөн тэрбээр,  Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах тухай хуулийг хэрэгжилтийг хангахтай холбоотой Засгийн газрын тогтоолын хавсралтаар Монгол Улсын нийт газар нутгийн 25,3 хувь нь хамгаалагдсан гэв. Ноён уулын тусгай хамгаалалттай газар нь байгалийн нөөц газар, дурсгалт газрын ангилалд багтдаг учраас аймаг, сумын Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаардгийг онцолж байлаа.   

Үргэлжлүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хангай “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийн талаар”  мэдээлэл хийсэн.

Уг хууль нь 2009 онд батлагдсан бөгөөд уг хуулийн үйлчлэлд 656 ашиглалтын тусгай зөвшөөрөл байдгаас 530 нь ердийн буюу ашигт малтмал, 126 нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хамрагдсан байна. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын зүгээс нийт 9 тогтоол гаргасан бөгөөд эдгээр нь урт нэртэй хуулийн хил заагийг өөрчилсөн тогтоол юм. Хуулийн үйлчлэлд хамрагдсан 530 тусгай зөвшөөрлөөс Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор давхцалгүй болсон 165, цуцлагдсан 83, Засгийн газрын тогтоолоор бүрэн чөлөөлөгдсөн 56, стратегийн ордын 16, Усан сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай эсэхийг хасуулах шаардлагатай 33, энгийн хамгаалалттай бүсэд олборлолт явуулсан эсэх дүгнэлт гаргах 29, Ойн тухай хуулиар зохицуулагдах 39, цуцлагдах шаардлагатай 51, таван талт гэрээ байгуулах боломжтой 58 тусгай зөвшөөрөл байна.

Олборлолт явуулсан нь нотлогдохгүй байгаа 21, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол гарснаас хойш олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа хэсэгт өөрчлөлт оруулж тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах  тус бүр зургаан зөвшөөрөл байгаа аж. Үүнийг ажлын хэсэг газар дээр нь үзэж, танилцах шаардлагатай байна гэж Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хангай илтгэлдээ дурдсан.

Мөн тэрбээр, Ойн тухай хуулиар зохицуулагдах 39 тусгай зөвшөөрөл байгаа. Ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуулийн 8.6, 29 дүгээр зүйл, 30.2, 42.1.5-д заасныг хэрэгжүүлэхийг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан. Гэхдээ энэ хууль батлагдахаас өмнө олгосон бол гэдгийг онцолж өгсөн. Үүнд 34 ашиглалтын тусгай зөвшөөрөл хамрагдаж байна. Одоогийн байдлаар тус яамны сайдын 2016 оны 03 сарын 04-ний А/67, 2016 оны 04 сарын 05-ны А/96 тоот тушаалуудаар ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай 12 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэж байлаа.


 

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Н.Батболд “Ноён уулын Хүннүгийн дурсгалын археологийн судалгаа” илтгэлдээ энэ хэсгийн газар нутгийг тусгай хамгаалалтны бүсийг тогтоосон ч орчны бүсийг тогтоож чадаагүй гэдгийг онцлоод,  хил залгаа байгаа тусгай зөвшөөрөлтэй компаниудын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж  байлаа. Мөн Ноён уулын булш, бунхныг ухах асуудал ихээр гарч байгаа бөгөөд  салбарын зүгээс энэ хэсэгт хамгаалалтын захиргаа байгуулахаас гадна  аялал жуулчлалтай холбоотойгоор судалгааны төв, жижиг музей байгуулах сонирхолтой  байгаагаа дурдсан.

    “Онги голынхон хөдөлгөөн” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхбаяр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт-шийдэл”, “Их цааз Их эргэлт” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан “Монгол Улс дэлхийн цэвэр усны нөөцийг бүрдүүлэхэд онцгой газар болохын хувьд төрийн бус байгууллага, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэлт тавьсан.

Хэлэлцүүлэг илтгэлтэй холбогдсон асуулт, хариултаар үргэлжилж, оролцогчид санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах тухай хуулийг батлуулахад эхнээс нь хамтарч ажилласан хүмүүс энд цугласныг тодотгохын зэрэгцээ  уг хууль батлагдсаны дараа 2010, 2011 онд усны тооллогоор гол горхи сэргэсэн үзүүлэлттэй байсныг дурдав. Гэвч 2012 оны парламент уг хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан төдийгүй, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхдээ бүх шатандаа дургүйд хүчгүй гэдэг байдлаар хандаж ирснийг онцолж байлаа.

Мөн Ерөнхийлөгийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга  хэлсэн үгэндээ,  Ноён уулаа аварч үлдэх хэд хэдэн шалтгааны нэг нь дэлхийн бүх улс гүрэнд түүхээ урагшлуулах том амбиц байдаг. Гэтэл эртний түүхтэй, төрт ёстой улсын нэг нь монголчууд байсны баталгааг Ноён уулын дурсгал харуулж байгааг онцлохын зэрэгцээ Ноён уулруугаа дайрч байгаа нь төргүй болсны батлагаа гэдгийг онцолж байв. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид, төрийн бус байгууллагуудын төлөөллийнхөн Хүннүчүүдийн удмыг залгасан монголчуудын түүх, архелогийн үнэт олдвортой дурсгалт газраа бүхлээр нь, онгон дагшнаар нь авч үлдэхийн төлөө төрийн байгууллага бидэнтэй хамртан, хүч хавсран ажиллах шаардлагатай гэдгийг анхааруулахын зэрэгцээ  Ноён уулын алтыг  ухахгүйгээр монголчууд өлсөж үхэхгүй амьдсаар байх болно гэх байр суурийг илэрхийлсэн.

Хэлэлцүүлгийн төгсгөлд илтгэл болон хөндөгдсөн асуудал, оролцогчдын саналыг нэгтгэж, Байнгын хорооноос зөвлөмж гаргахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ноён уулын Улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани