Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Агаарын чанар хэмжих багаж хүртэл тоосонцроос “айдаг” болжээ

Агаарын чанар хэмжих багаж хүртэл тоосонцроос “айдаг” болжээ

 

Өвлийн турш нүүрсний хорт утаанд утуулсан нийслэлчүүдэд зуны улирал цээж дүүрэн амьсгалах таатай үе байдаг. Жилийн дөрвөн улирлын зуны гурван сарын агаар хамгийн цэвэр болохоор тэр. Agaar. mn сайтад тавигдсан агаарын чанарын индекс ихэвчлэн ногоон буюу цэвэр гэсэн ангилалд багтаж байгаа харагдана. Харин Сибирийн утаа нааш явсаар нийслэлийг бүрхсэн хэдэн өдөр их бохирдолтой гэж гарсан. Энэ үед хэт мэдрэг, архаг хуучтай  хүмүүс удаан хугацаагаар гадаа гарахгүй байхыг мэргэжлийн хүмүүс сануулж байв.

Гэтэл сүүлийн үед нийслэлийн зарим хэсэгт агаарын чанарын индекс их бохирдолтой гэсэн түвшинд хүрчээ. Бөхийн өргөө орчимд уг индекс 400 гараад явчихсан бол (400 давсан тохиолдолд маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг) өчигдөр бүр 999-ийг зааж байв.

Өвлийн их утаатай үед ч ховорхон үзэгддэг энэ тоо зуны дэлгэр цагт дурайж байгаа нь анхаарлыг эрхгүй татлаа. Зундаа хүртэл ийм их бохирдолтой байгаа юм бол бид ямар агаараар амьсгалаад байна вэ. Албаныхнаас энэ талаар тодруулахад санаа зовох хэрэггүй хэмээн тайвшруулж байна. Агаарын чанарыг хэмждэг станцад доголдол гарсан тул үзүүлэлтүүд нь буруу гараад байгааг тэд тайлбарласан юм.

"Нийслэлийн 15 цэгт агаарын чанарыг хянаж байгаа. Эдгээр харуул дээр 2-6 төрлийн агаар бохирдуулагчийг хэмждэг. Хяналтын цэгүүдийн 12 нь автомат ажиллагаатай, 15 минут тутамд агаарын чанарыг тодорхойлж байдаг. Зарим тохиолдолд хяналтын багажинд гэнэтийн доголдол гарна. Жишээ нь, бөхийн өргөө орчмын хяналтын станцад гэмтэл гарч, буруу заалт нь иргэдийг төөрөгдүүлж байна. Ийм тохиолдолд манай техникийн хүмүүс очиж янзалдаг” хэмээн УЦУОШГ-ын орчны шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Нямдаваа тайлбарласан юм.

ГЭХДЭЭ ТАЙВШРАХ БОЛООГҮЙ

Зуны цагт агаар бохирдуулагч гол эх үүсвэр нь бүтээн байгуулалтын ажлууд байдаг. Газар шороо, барилгын ажлаас үүссэн их тоос бидний амьсгалах агаарыг бохирдуулсаар байгааг хяналтын цэгүүдэд тэмдэглэгдсэн үзүүлэлтүүдээс харж болно. Тухайлбал, долдугаар сарын эхний долоо хоногт Баянхошуу, Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд агаар бага зэргийн бохирдолтой гэж гарсан бол наадмын өдрүүдэд баянхошуу орчмоор агаарын чанарын индекс  300-д хүрч, их бохирдолтой гэсэн ангилалд багтжээ. Уг нь бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж, аль болох тоос дэгдээхгүй, агаар бохирдуулахгүй байлгах тал дээр анхаарах ёстой. Тэр ч үүднээс мэргэжлийн хяналтын газарт агаар, орчны бохирдлыг хянах шинэ албыг хүртэл байгуулсан. Гэвч манайхан тоос шороо босохыг юман чинээ тоолгүй бужигнуулчихдаг. Зам засварын ажил дууссаны дараа эргэн тойронд нь тоймгүй шороо тунаран үлдэж, агаарт дэгдсээр байдгийг бид мэднэ. Энэ хэрээр зун цагийн цэвэр агаар элдэв тоосонцроор бохирдож, бидний хоолой, уушги руу чимээгүйхэн урссаар байна.

Агаарын чанарыг хэмжих 15 станцаас "Ургах наран” хорооллын орчимд байдаг станцын мэдээлэл тавдугаар сарын 13-наас хойш шинэчлэгдээгүй харагдана. Учрыг лавлатал, Налайхын замын засвартай холбоотойгоор тэр орчимд маш их тоосжилт үүссэн тул багажаа гэмтэхээс сэргийлэн түр хугацаанд ажиллуулахгүй байгаа гэх хариулт өглөө.

"Энэ хэсэгт агаар байнга их бохирдолтой түвшинд байгаа. Тиймээс багаж гэмтэхээс сэргийлээд түр хугацаанд ажиллуулаагүй юм. Нарийн мэдрэмтгий багаж учраас маш их бохирдолтой нөхцөлд ажиллуулаад байвал эвдрэх магадлалтай” хэмээн Ш.Нямдаваа мэргэжилтэн тайлбарласан юм.

Түүний хэлснээс үзвэл хэмжилтийн багаж хүртэл эвдэрч мэдэх их тоосон дунд Налайх, Хонхор, Ургах наран хавийн айлууд зуны турш амьдарч, амьсгалсаар байгаа аж. Харин хотын төв орчмоор автомашины утаанаас үүдэлтэй азотын давхар исэл стандарт хэмжээнээс үе үе давчихаад байгааг agaar.mn сайтын мэдээллээс харж болно. Удахгүй цэцэрлэг, сургуулиуд нээлтээ хийж, их хотын амьдрал буцалж эхлэхээр уг үзүүлэлт улам нэмэгдэх нь гарцаагүй.

ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Манай улс 2010 онд агаарын чанарыг хэмжих автомат багажуудыг нийслэлийн эргэн тойронд суурилуулж, ямар агаараар амьсгалж байгаагаа мэдэх боломж бүрдсэн. Харин эдгээр станц цагийн аясаар муудаж, "тэтгэвэрт гарах” цаг нь ойртжээ. Ихэнх улс ийм багажийг 10 жил ашиглаад шинэчилдэг. Манай станцууд есөн жил болсон гэж бодохоор эцсийг нь тултал ашигласан гэсэн үг. Тиймдээ ч эхнээсээ доголдол гарч, үзүүлэлт нь буруу гараад байгаа хэрэг. Нэг бүр нь 750 сая төгрөгийн үнэтэй эд болохоор хуучирч муудлаа гээд шинийг аваад тавьчихад хүндрэлтэй байдаг аж. Тиймээс боломжоороо засаж тордсоор өнөөг хүрсэн байна. Гэхдээ үе үе "худлаа ярьчихдаг” эдгээр багажны үзүүлэлтэд итгэж болох уу гэдэг асуудал яригдана. Зуны дэлгэр цагт агаар асар их бохирдолтой гэж зааж байгаа "энэ нөхөр” өвлийн их утааны үеэр агаар цэвэр тунгалаг байна гэж залах вий.

Нөгөөтэйгүүр маш их мэдрэг учраас 10 жил ажиллачихаад хүнээр бол өдий хугацаанд угаартаж, хамаг дотор эрхтэн нь муудаж, ажиллах чадвараа алддаг гэсэн үг. Хотын хортой утаанд хэмжилтийн багаж хүртэл 10 жил ажиллаад жагсаалаас гарч байхад нийслэлийн иргэд 20, 30 жилийн турш угаартсаар явна гэж бодохоор айдас хүрнэ. Багаж, тоног төхөөрөмжөөс илүү тэсвэртэй байна гэдэг мутант болох шинж рүүгээ орж байгаа бололтой, бид. Яг агаарын бохирдлоос болж хэчнээн хүн өвчилж, хэдэн хүнийг үхэлд хөтөлж буй талаар нарийн шинжилж судлаагүй болохоор нүдэн балай, чихэн дүлий явсаар өнөөг хүргэжээ.

Багаж, тоног төхөөрөмжөөс илүү тэсвэртэй байна гэдэг мутант болох шинж

Энэ жил хур бороо элбэг байсан учраас ургац арвин хураах төлөвтэйг салбарын яам бахархалтай мэдээлж байна. Гэхдээ нийслэлд ганц удаа усархаг бороо ороход гэр хорооллын хамаг бохир үерт туугдан ирж, хотыг тэр чигт нь бүрхдэг. Улмаар нар гарч, зам хатахтай зэрэгцэн гэр хорооллын ялгадастай холилдсон их тоос агаарт дэгдсээр буйд сэтгэл зовних нэгэн даан ч алга. Ийнхүү өвөлд нь нүүрсний утаа, зунд нь бохир ялгадас, тоос шороогоор амьсгалдаг нийслэлийн золгүй иргэдийн эд эрхтэн ямар болсон байдаг бол. Бохирдлыг хэмжих багаж хүртэл ажиллаж чадахгүйд хүрсэн энэ нөхцөлд агаарын чанарын талаар яриад ч хэрэггүй санагдана.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ

Агаарын чанар хэмжих багаж хүртэл тоосонцроос “айдаг” болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани