Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол улсын хөгжил 30 их наядаар өссөн нь зөвхөн уул уурхайн хаялга

Монгол Улсын нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ 1990-1994 онд хасах үзүүлэлттэй буюу хасах 4.4 хувьд хүрч байв. Дараа жилээс нь эдийн засагт бага зэргийн өсөлт мэдрэгдэж удаан боловч “мөлхсөөр” 2003 онтой золгоход нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1990 оны түвшиндээ сая нэг юм хүрсэн байдаг. Монголын эдийн засаг 2000 оноос 2009 он хүртэл жилд дунджаар зургаан хувиар өссөн нь тухайн үед Монгол Улс ашигт малтмалын хэд хэдэн томоохон ордыг ашиглалтад оруулсантай холбоотой байлаа.

Алт, зэсийн асар том орд болох Оюу толгойн бүтээн байгуулалт 2010 онд эхэлснээр өсөлтийн оргил үе нь эхэлж тухайн үед судлаачид “Энэ орд 2020 он гэхэд Монгол Улсын ДНБ-ий гуравны нэг хувийг дангаар бүрдүүлэх боломжтой” гэж тодорхойлж байсан юм.

Монгол Улсад уул уурхайн салбар хөгжиж эхэлсэн үе буюу 2000-2012 оны хооронд экспортын нийт дүн 10 дахин өссөн бол эрдэс баялгийн салбарын нийт экспортод эзлэх хувь 10 хувиас 89 хүртэл өссөн байдаг. Оюу толгойн ордын бүтээн байгуулалттай зэрэгцэн Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий хэмжээг 45 хувь хүртэл огцом өсгөж, эдийн засгийн өсөлт хурдассан. Үүнтэй холбоотойгоор 2010-2014 онуудад Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 11 хувь, 2011 онд хамгийн хурдтай буюу 17.5 хувиар өсч, дэлхийн хамгийн хурдтай өсч буй эдийн засгаар нэрлэгдэж байсан нь саяхан.

Энэ үед Монгол Улсын ДНБ 12 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого 2014 онд 4320 ам.доллар болсноор Дэлхийн банкны өндөр-дунд орлоготой орны ангилалд багтаад амжсан нь ердөө л уул уурхайн ач. 1998-1999 онд Сангийн сайдаар ажиллаж байсан, нийтлэлч Баабар нэгэн илтгэлдээ “Монгол Улсын ДНБ 2004-2012 оны хооронд 10 дахин буюу мянган хувь өссөн” гэж онцолсон. Энэ нь үнэн. 1992-1996 оны хооронд Монгол Улсын Засгийн газрын нийт хэрэглэсэн улсын төсөв 700-800 сая доллар хавьцаа байсан бол 2000-2004 оны нийлбэр төсөв нэг тэрбум 500 сая орчим доллартай тэнцэж байжээ.

Харин 2008-2012 онд энэ дүн бараг 15 тэрбум долларт хүрчээ. Ийнхүү улсын төсвөөр баримжаалахад 10, 20 дахин өсөн нэмэгдэж ирсэн байгаа юм. Түүний онцолсноор төсвийн нийт хэмжээ 1995 онд 250 сая доллар байсан бол 2010 онд энэ үзүүлэлт дөрвөн тэрбум долларыг давжээ. 1995 онд ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 400 орчим доллар байсан бол одоо таван мянган долларт хүрээд байна. Энэ бүх тоог наядад шилжүүлье л дээ. ДНБ 2014 онд 22.2 их наяд, 2015 онд 23.2 их наяд, 2017 онд 27.8 их наяд төгрөгт хүрсэн бол өнгөрсөн онд 31.5 их наяд төгрөгт хүрсэн билээ. Өнгөрсөн онд ДНБ-ий бодит өсөлт 6.9 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ 9929.3 төгрөгт хүрээд байгаа юм. Ингэхээр бараг амьсгалж байгаа эсэх нь мэдэгдэхгүй сэхээнд байсан эдийн засаг сүүлийн хорь орчим жилд зөвхөн уул уурхайн хаялгаар 30 гаруй их наядад хүрээд байгаа нь хэнд ч ойлгомжтой. Үүнийг дээрх тоонууд хангалттай нотолж байна.

1990-ээд сүүлчээр Улаанбаатарын гудамжинд машин тэрэг ховор, хувьдаа унаатай байх тухай ойлголт ч үгүй байлаа. Аргагүй шүү дээ, халаасандаа зоосгүй, ажилгүй байхад ямар юмных нь машин тэрэгтэй болох мөрөөдөл байх вэ. Хоногийн хоол, талхаа л залгуулж байх өнөөдрийн зорилгоос хэтэрдэггүй байсан үе. Гэтэл 2011 онд эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрэхэд Монгол Улсын нэр хүнд олон улсад өсч, ард түмний амьдрал сайжирч хүн бүр ухаалаг гар утас барьж, айл болгон лизингээр ч болтугай машин тэрэг, орон сууцтай болоодохсон. Эх орны хөгжил цэцэглэлт, биднийг хармаандаа мөнгөтэй явуулах гол үндэс нь уул уурхай л байж. Оюу толгойн олборлолтын хажуугаар Таван толгойн нүүрс ч урагшаа гарч улс орны эдийн засагт мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж ирсэн. Үүний нэг үргэлжлэл нь Тост, Тосон бумбын нурууны орд газар юм. ТЭЗҮ дээрээ 55 сая тонн нүүрсний нөөцтэй гэгдэж буй энэ уурхай ашиглалтад орж, эдийн засгийн эргэлтэд орвол Монгол Улсын эдийн засагт ирэх өгөөж нь их гэдэгтэй эдийн засагч, судлаачид нэг байр суурьтай байна.

Хэрвээ Монгол Улс сүүлийн 30 жил уул уурхайн салбараа огт хөгжүүлээгүй байсан бол бид магадгүй 1989 оноос өмнө байсан тэр үеэсээ ч ухрах байлаа. Социализмын үед манай улс гутал, ноос, хүнс, арьс шир, савхин эдлэл, модон эдлэл, мах консервений үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинат гээд бүхий л эд зүйлсээ хийдэг үйлдвэрүүдтэй, үйлдвэрийн газрууд төвлөрсөн район, хотуудтай байсан. 1990-2000 он хүртэл монголчууд маань өмнөх нийгмийн бүтээсэн эд зүйл, үйлдвэрийн газраа дампууруулж, тонон дээрэмдэж, тоног төхөөрөмжийг нь хогны хаягдалд тооцоод төмөрт тушаачихсан. Үнэндээ өөрсдөө үйлдвэрлэж, өөрсдөө юмаа хийгээд явж байсан тэр үеэсээ дордож, доошоо орчихсон байсан гэсэн үг. Ганц нэг үйлдвэр л алдаг оног ажиллаж торж үлдсэнийг эс тооцвол Монгол Улс үйлдвэргүй орон болчихсон байсан.

Харин 2000 оноос уул уурхай хөгжих эхлэл тавигдаж, гадныхан хоцрогдсон Монголыг сонирхож, 2004 онд эдийн засагт эерэг төсөөлөл бий болж 2011 онд түүхэндээ байгаагүйгээр эдийн засгаа босгож ирсэн ард түмэн. Яах вэ, төрийн зохицуулалт, бодлого нь сайнтай, муутай байгаа ч бид чинь уул уурхайн буянаар нийслэлдээ багтахгүй машинтай, хөдөөний малчид маань мотоциклиэс эхлүүлээд “Ланд-200” машиныг гадаанаа “сойчихсон” байж байна.

Сүүлийн үед хэл ам дагуулаад байгаа Тост, Тосон бумбыг тойрсон асуудал бол явж явж хувь хүний хоорондын харилцаанаас л болж нийтийн анхааралд орж, өндрөө авсан сэдэв л дээ. Өнөөдрийн Ерөнхий сайд, Тост, Тосон бумбатай холбоотой гэж яригдаад буй УИХ-ын гишүүн хоёр бол нэг намын нөхөд боловч бие биетэйгээ ана мана үзэлцэж байгааг хэн хүнгүй мэддэг болчихсон. Бүх хүний нүдний өмнө ил болж байгаа үйл явдал.

Хоёр улстөрчийн хоорондын харилцаанаас болоод бүхэл бүтэн том уул уурхай, бүтээн байгуулалтын ажил зогсчихдог нь ганц энэ биш. Монголын өнөөгийн улс төрийн үнэн төрх нь энэ. Өөр хоорондын, хоёрын хүний таарамжгүй харилцаанаас үүдэж эх орноо хорлодог үйл явдал олонтаа тохиолддог. Хоёр нам хоорондоо бус, бүр нам дотроо нэг нэгэнтэйгээ хөнөөлдөж байгаа нь үнэндээ эх орны хөгжилд хортой байна гэдгийг дээр дооргүй анхаарч баймаар юм.

Бид өдий 30 жилийг туулж ирэхдээ юугаа мэрж, юугаа идэж ууж энэ зэрэгт хүрэв гэдгээ эрүүл ухаанаар эргэж тунгааж, тоо баримттай, судалгаатай юм яривал нөхцөл байдал өөр л байгаа шүү. Муулж, зүхээд байгаа уул уурхайн салбар л Монгол Улсыг гурван сая гаруй хүн амтай нь тэжээж, ДНБ-ийг мянга дахин буюу улсын хөгжлийг 30 их наядаар өсгөчихөөд байгаа юм, уул нь.

Д.Гансаруул

Эх сурвалж: Өдрийн сонин

Монгол улсын хөгжил 30 их наядаар өссөн нь зөвхөн уул уурхайн хаялга
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани