Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний өрсөлдөх чадварт төмөр зам чухал байна

 

Нүүрсний өрсөлдөх чадварт төмөр зам чухал байна

 

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын Coal Mongolia чуулга уулзалт ес дэх жилдээ өнөөдөр эхэлж байна. Төрийн ордноос ердөө хагас км хүрэхгүй зайд эдийн засгийн гол ачааг үүрч буй зүтгүүр салбарын ойрын ирээдүйг хэлэлцэхээр гадаад, дотоодын нөлөө бүхий эрхмүүд хоёр өдрийн турш чуулна. "Өрсөлдөөнд манлайлъя” уриаг дэвшүүлсэн энэ жилийн чуулганыг "Монгол нүүрс” ассоциаци дэглэж буй. хамтран зохион байгуулагчаар Хятадын нүүрс тээвэр худалдааны ассоциаци оролцож байна.

Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр зохион байгуулж ирсэн чуулган эхний өдрөө Монгол, Хятадын нүүрсний салбарын бизнес форумаар үргэлжлэх бол хоёр дахь өдөр нүүрсний олборлолт, баяжуулалт, тээврийн асуудлыг голчлон ярилцах юм. Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдааг сайжруулах нь чуулганы үндсэн зорилго гэж болно.

Манай улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. оны эхний долоон сарын байдлаар 20 орчим сая тонн нүүрс буюу төлөвлөгөө 50 хувийн биелэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 0.42 хувиар өссөн төдийгүй 1.7 тэрбум ам.долларын мөнгөн орлого манай улсын эдийн засагт орж иржээ.

Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2671 төгрөгтэй тэнцэж байна. Экспорт харьцангуй урагштай яваа нь валютын ханшийн огцом өсөлтийг хазаарлаж дөнгөжээ.

НҮҮРСНИЙ ЭКСПОРТООС АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ХАМААРНА

Валютын ханш савлахгүй байх үндсэн нөхцөл нь ам.долларын урсгал. Монголд өдөртөө 30-40 сая ам.доллар орж ирээд байхад л ханш тогтвортой байх нөхцөл бүрдэх боломжтой гэж эдийн засагчид үздэг. Манайх валютын жижиг зах зээл учраас экспортын голлох бүтээгдэхүүний арилжаа үүнд ихээхэн чухал үүрэгтэй. Анзаарсан бол тавантолгойн нүүрсийг зөөж буй олон мянган автомашины цуваа хоёр жилийн өмнө хил дээр саатаж, зуу гаруй километр үргэлжилсэн дараалал үүсэхэд ам.долларын ханш суга өсөж байсныг мартаж боломгүй.

2019 оны хувьд нүүрсний экспортын гуравны нэгийг "Эрдэнэс Тавантолгой” дангаар бүрдүүлнэ. 1072 ширхэг хувьцааг Монгол Улсын иргэн болгонд эзэмшүүлсэн тус компани гурав дахь жилдээ ашигтай ажиллана гэсэн өөдрөг хүлээлттэй сууна. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг өгөх асуудлыг судалж байгаа” хэмээн саяхан мэдэгдсэн юм. Олон нийт ч хувьцааг нь эзэмших компаниасаа хувь хишиг хүртэнэ хэмээн хүлээж байна. Ирэх онд тохиох улс төрийн сонгуульд иргэдийн санал хаашаа хэлбийх нь ногдол ашгаас ч шалтгаалж мэднэ.

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ИТГЭЛЦЭЛ

Coal Mongolia чуулганы нээлттэй сэдвийн нэг нь ногдол ашиг мөнөөс мөн. 2017 оноос хойш "Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага болон Ерөнхий сайдын түвшинд ногдол ашиг иргэдэд олгох тухай яригдсан. Хувьцааны нэрийн дансаа иргэд яаралтай нээж, 1072 ширхэг хувьцаагаа баталгаажуулах талаар "Эрдэнэс Тавантолгой” Монголын хөрөнгийн биржтэй хамтран хот, хөдөөгүй явж багагүй ухуулга сурталчилгаа хийсэн билээ. Үр дүнд нь иргэд хөрөнгийн зах зээл, хувьцааны ач холбогдлыг илүүтэй мэдэрч ойлгосон юм. Гэвч биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашгаа хэрхэн олгох тухай мэдээллүүд хөврөхтэй зэрэгцэн тус компани гэдийж эхэлсэн нь хачирхалтай. Өмнөх мэдэгдэл, мэдээллээ ч үгүйсгэж, энэ оны хөрөнгө оруулалтын зардлаа хүртэл хэдэн тэрбумаар өсгөсөн нь иргэний нийгмийн байгууллагын эсэргүүцэлтэй тулгарч, компанийн нэр хүнд ч энэ үеэр чухамдаа шороотой хутгалдсан нь өчигдөр мэт.

Олон улсын хөрөнгийн зах зээлийг горилж буй компанийн хувьцаа эзэмшигчдэдээ гаргасан ааш авир нүүрсний салбарын нэр хүнд, тэр тусмаа хөгжиж буй хөрөнгийн зах зээлд итгэх хүмүүсийн урмыг нэг мөр хугалж орхисон нь нийгэмд бухимдал, стресс тарихаас хэтэрсэнгүй.  Хувьцаа эзэмшигч иргэдэд очих учиртай ногдол ашиг хаашаа хэрхэн орсон нь одоо ч эргэлзээ төрүүлсээр. Сүүлийн хоёр жилд 1.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан компани 1072 хувьцаатай иргэнд ногдол ашиг болох 90 мянган төгрөг хамгийн багадаа хуваарилахаар байсан. Гэвч ногдол ашгийг хүргэх ёстой эзэнд нь бус техник эдийн засгийн үндэслэлгүй, хийсэн тооцоо судалгаа нь түүхий, үр ашгаа хэзээ өгөх нь тодорхойгүй Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын даланд зарцуулахаар дур мэдэн шийдсэн нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчжээ. Компанийн тухай хуулийг төрийн өмч давамгайлсан компани уландаа гишгэсэн жишээ энэ.

ТЭЗҮ-ГҮЙ ТӨМӨР ЗАМ ХАА ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ВЭ

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт томоохон уул уурхайн ордуудыг ашиглах, тус ордуудаас бүтээгдэхүүн экспортлох зорилгоор ойролцоогоор 5600 километр төмөр замын сүлжээг хэд хэдэн үе шаттайгаар барьж байгуулахаар болсон. Энэ дагуу Зүүнбаян-Ханги чиглэл "Шинэ төмөр зам” төсөлд багтсан. Гэхдээ ногдол ашгийн мөнгийг явж явж бэлэн бус, зураг төсөл нь одоо хэр эцэслэн гараагүй Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам руу оруулсан нь Монгол Улс дахин нэг шороон далантай болоход хүргэж мэдэхээр байна. Ийм эргэлзээ ч төржээ. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 267 км шороон даланг төмөр зам болгон гүйцээх ёстой атал төрийн бодлого нүүрсний төмөр зам дээр ийнхүү төөрөлджээ.

Нүүрсний үнэ хамгийн өндөр байдаг БНХАУ-ын Өвөр Монгол, Шаньси мужийн хэрэглэгчдэд хүрэх хамгийн дөт зам Тавантолгой-Гашуунсухайтын чиглэл. Тийм ч учраас богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөж чадах төсөлд уг чиглэл тооцогддог. Харин Зүүнбаян-Ханги чиглэл хэзээ эдийн засгийн үр ашгаа өгөх эсэх нь туйлын эргэлзээтэй байна.

Оросын эдийн засаг манайхаас 120 дахин том. Дэлхий дахинд өөрийн сүр хүчийг гайхуулсан цөөн хэдхэн их гүрний нэг. Хэдий тийм боловч өмнөд хөршийн нүүрсний зах зээлд бидэнтэй өрсөлдөгч болон гарч ирсэн. Ийм нөхцөлд бизнесийн "хэл” үйлчилж таарна. Хөршийн зах зээлд дөрөө харшуулан яваа хойд хөрш маань нүүрсний экспортоо хоёр дахин өсгөхөөр төмөр замын хүчин чадлаа нэмэгдүүлж буй.

НҮҮРСЭЭРЭЭ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ОРНЫ АМБИЦ

Манайхаас мянган дахин том эдийн засагтай хятадад найр тавих хойд хөрш бидэнд лав ахын сэтгэлээр хандах цаг үе аль эрт хувьсан өөрчлөгдсөн. Тиймээс алс дорнодоор дамжуулан гуравдагч орны зах зээлд нүүрсээ гаргана гэдэг хэр бүтэлтэй төлөвлөгөө юм бол. Ерөнхий сайд асан С.Баярын "жаран хоног жарны бутархай”-д "Манай нүүрсийг сонирхож авах гаднын айл тийм олон биш. Өөрийнхөө нүүрсний тээвэрлэх, борлуулах аргаа олж ядаж буй орос улсад манай нүүрс огт хэрэггүй. Монголын нүүрсийг хятад л авбал авна. Өрсөлдөх чадвараа хангаад, үнэ ханшаа тохирч чадвал азийн орнууд авч мэднэ. Гэхдээ улс гүрэн дамнуулан нүүрсээ борлуулахын тулд давын өмнө төмөр замаар далайн боомт хүргэх ёстой. Манайхаас далай хүрэх хамгийн дөт зам хойшоо биш, урагш хөтөлж буйг дунд сургуульд газар зүйн хичээл заалгасан хэн ч хэлээд өгнө” гэжээ. Урагшаа бол мянга гаруй, хойгуур тойрвол таван мянга гаруй километрийн зайтайг тэрбээр мөн дурдсан байсан.

• Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын Coal Mongolia чуулга уулзалт ес дэх жилдээ өнөөдөр эхэлж байна.

• Сүүлийн хоёр жилд 1.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан "Эрдэнэс тавантолгой" компани 1072 хувьцаатай иргэнд ногдол ашиг болох 90 мянган төгрөг хамгийн багадаа хуваарилахаар байсан.

• Хэдэн жилийн өмнө манай улс Оросын төмөр замаар дамжуулан туршилтын тээвэр хийхэд  далайн боомт дээр нүүрс борлуулах үнэ хэт өндөр гарч, ашиг бус алдагдал хүлээсэн цаг бий.

Манайхаас экспортолж буй угааж баяжуулаагүй нүүрсийг машинаар 1000 километр, төмөр замаар 3000 километр зөөхөд л өрсөлдөх чадвараа алддаг гэж салбарынхан үздэг. Энэ нь ч батлагдсан. Ийм нөхцөлд Хятадын хаяанд оршиж байгаа хэрнээ манай нүүрсний компаниуд хаа холын Сибирь, Кузбассын бүс нутгаас төмөр замаар нүүрсээ зөөдөг Оросын компаниудад ялагддаг болоод байхад алс дорнодоор нүүрсээ тээх нь бидэнд ашиг даллах гарц мөн эсэхийг дахин тунгааж үзэхсэн. ТЭЗҮ нь гараагүй байгаа төмөр замаар зүүн хойд зүгт ачаад, ОХУ-ын нутгаар 5000 километр тээвэрлэж зүтгэх нь нүүрсээрээ дэлхийд өрсөлдөх орны амбиц гэж үү.

Оросын төмөр замын тээвэр хэт өндөр өртөгтэй гэж дэлхий нийтэд яригддаг. Ах, дүүгийн найрамдал гэж сүжрээд, манай улсад Рао Ржд төмөр замын тарифаа яаж ч буулгаад нүүрсний өртөг борлуулах үнээсээ хэд дахин өндөр байвал хэн бидэнтэй түншлэх вэ. Хэдэн жилийн өмнө манай улс оросын төмөр замаар дамжуулан туршилтын тээвэр хийхэд далайн боомт дээр нүүрс борлуулах үнэ хэт өндөр гарч, ашиг бус алдагдал хүлээсэн цаг бий. Находка, Ванино боомтоор нүүрсээ худалдах тэрхүү орон зай бидэнд хэр үнэтэй олдох вэ. Дорнын эдийн засгийн чуулганд уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд оролцож буй. Оросууд манай дээрх шинэ чиглэлийн төлөвлөгөөг битүүхэн гайхан шогширч, "Дорнын явдал нарийн учиртай” хэмээн Владивостокт нэрийдсэн байдаг. Өөрийн нүүрсээ хямд тээвэрлэж дөнгөхгүй байж, танай нүүрсэнд тээврийн илүү нөхцөл манайх өгнө гэж байхгүй хэмээн зарим нь дотночлон хэлэх. Бодох л асуудал юм.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Нүүрсний өрсөлдөх чадварт төмөр зам чухал байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани