Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Түүхий нүүрс & Шахмал түлш: Түлэх арга, шаталтын ялгаа

Түүхий нүүрс & Шахмал түлш: Түлэх арга, шаталтын ялгаа

 

Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байгаа энэ цаг үед Нийслэл хотын утааг багасгах зорилготойгоор түүхий нүүрсийг халсан. Гэтэл орыг нь залгах шахмал түлш сайн мэдээ дагуулсангүй. Хэрэглэгчдийг зөв хэрэглээнд бэлтгээгүй байж худалдаанд шууд гаргасан нь "том алдаа" болов. 

Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж  байна. 100 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж,  30 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэнээс 20 хүний биеийн байдал сайжирч  эмнэлгээс өчигдөр гарлаа.  Хамгийн харамсалтай мэдээ нь хүний амь эрсдсэн явдал юм. Ерөнхийлөгч нь хүртэл уг шахмал түлшийн талаар олигтой үг дуугарсангүй.  Тэрбээр "Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" хэмээсэн юм. Мөн утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч гэв. 

Түүхий нүүрс шахмал түлш хоёрын ялгааг иргэддээ сайн таниулж чадаагүйн улмаас олон хүн угаарын хийн хордлогод өртжээ. Өвлийн улиралтай зэрэгцэн дуулиан тарьсан шахмал түлшний талаар Химийн инженерчлэлийн доктор Ph.D. Д.Илчгэрэл "Энэ шуугиан тариад байгаа шахмал түлш нь өндөр чанарын чулуун нүүрсээр хийгдсэн учир Багануур Налайхын нүүрснээс нүүрс төрөгчийн агууламж өндөр, ийм болохоор илүү нүүрс төрөгчийн тоо болгоноор хоёр ширхэг хүчилтөрөгч хэрэгтэй гэсэн үг. Тооцоо хийвэл хэвийн нөхцөлд илүү нэг моль нүүрстөрөгч тутамд 12-ыг үржих нь 10-ийн 23 зэрэгт ширхэг хүчилтөрөгч хэрэгтэй гэсэн үг. Ийм болохоор ширхэгээр нь тооцвол маш их тоо гарна. Хий учраас эзлэхүүнээр тооцвол бас тохиромжтой, 1 моль нүүрс төрөгчийг шатаахад хэвийн нөхцөлд 22.4л хүчилтөрөгч хэрэгтэй. Тэгээд нэг килограмм шахмал түлшинд хэдэн грамм нүүрстөрөгч их байна гэдгээс хамааруулаад тооцож болно. Ийм учраас илүү хүчилтөрөгч хэрэгтэй болж байгаа юм. Нөгөө талаас энэ шахмал түлшийг сайн чанарын чулуун нүүрсээр хийсэн учраас ноцох температур өндөр байгаа юм. Ийм болохоор энэ шахмал түлшийг асаахын тулд их мод хэрэгтэй болно гэсэн үг (Багануур Налайхын нүүрстэй харьцуулбал). Энэ нь юу гэсэн үг бэ гэхээр хэрвээ Налайх Багануурын нүүрс асаадаг шигээ мод хийвэл шахмал түлш дутуу шатаад угаарын хий үүсгэнэ гэсэн үг.

Нөгөө талаар энэ шахмал түлш нь дэгдэмхий багатай учир бас ноцох температур нь их болно, энэ нь бас ноцох температурт нөлөөлнө. Түүнчлэн энэ шахмал түлш нь илчлэг ихтэй, бас үнслэг ихтэй учир тэр их илч нь тэр их үнсийг нь хайлуулснаар тэр үүссэн шлам нь зуух пийшингийн багалзуурт очиж царцсанаар түүнийг бөглөж байж болох магадлалтай. Энэ бүгдийг дүгнэхэд угаартаад байгаа шалтгааныг дараах байдлаар дүгнэж болно:

1.Шаталтанд шаардагддаг хүчилтөрөгч дутагдсанаар нүүрс төрөгч дутуу шатаж байна

2. Дэгдэмхийн агууламж бага учир дутуу асч байна

3. Нүүрстөрөгчийн агууламж их учир бас дутуу асч байна 

4. Илчлэг ихтэй бас үнс ихтэй болохоороо зуух пийшингийн багалзуурыг амархан таглаж шаталтаас үүссэн угаарын хийг гадагшлуулаагүйгээс болж байна. Анхнаасаа энэ төслийн багт мэргэжлийн хими, химийн инженерүүд орсон, төслийн баг хууль дүрмээ мөрдсөн бол ийм зүйл болохгүй байсан. Мэддэг нь мэддэг чаддаг  нь чаддаг юмаа л хийцгээе. Чадахгүй байж бүү мэдэмхийр" хэмээв. 

Ийнхүү иргэдээ шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлэхдээ юуг анхаарах, яаж хэрхэн түлэх вэ гэдгийг нь таниулж, ойлгоогүйгээс болж өнөөдөр эрдэнэт хүний амь эрсдлээ. Мэргэжлийн хүний оролцоогүйгээр хийсэн зүйл ямархан муу үр дагавар дагуулдаг вэ гэдгийг харуулсан тод жишээ боллоо. 

http://dorgio.mn/p/110497
Түүхий нүүрс & Шахмал түлш: Түлэх арга, шаталтын ялгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

Өнөөдөр, 19:36
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани