Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

 

Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

 

Орос улсад олборлож буй нефтийн өөрийн өртөг нь татварыг оролцуулан тооцоход 42-44 доллар/баррель болж байна. Ийм тооцоог Саудын Аравийн Saudi Aramco төрийн өмчийн компанийн захиалгаар шинжээчид хийжээ. Энэ нь Саудын Аравид олборлож буй түүхий газрын тосны өртгөөс даруй 2 дахин өндөр гэсэн үг юм. Ийм тооцоо үнэхээр бодитой юу, нефтийн үнэ 40 доллароос доошилбол нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх вэ? 
Saudi Aramco компани дэлхийн янз бүрийн улс орнууд дахь нефтийн шинэ ордуудад олборлож буй нефтийн өөрийн өртөг нь татварыг оролцуулаад хэд орчим долларт хэлбэлзэж  байгаа талаарх судалгааг захиалгаар хийлгэсэн байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг IHS Markit компани хувьцаагаа анх удаагаа олон нийтэд санал болгох гэж буй Saudi Aramco-гийн хүсэлтээр дээрх тооцоог хийжээ.
Олборлолтын өөрийн өртөг гэдэг нь төслийн явцад олборлолтыг ашигтай байлгах нефтийн хамгийн доод үнэ юм. Саудын Арави, Кувейтэд нэг баррель газрын тос олборлох өртөг 17 доллар байгаа нь дэлхий дээрх хамгийн доогуур үзүүлэлт юм. Харин хуурай газарт хятадуудын хэрэгжүүлж буй төсөл, Венесуэль болон Азербайжанд эргээс зайдуу газарт /оффшор/ хэрэгжүүлж буй төслүүдийн хувьд нэг баррель газрын тос олборлох өртөг 60 гаруй доллар байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 
 
 
Сафания-Хафжи орд дахь Saudi Aramco компанийн нефтийн цооног 
 
Гэтэл Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг 42-44 долларын хооронд хэлбэлзэж байгаа нь бодит байдалд нийцэхээр үнэлгээ мөн үү?
 
25 доллар+татвар
 
Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг нь дараах зардлуудаас бүрддэг. Үүнд: үйл ажиллагааны зардал 3-10 доллар, хөрөнгө оруулалтын зардал 5-10 доллар, тээвэрлэлтийн зардал 5 доллар байдаг аж. Энэ тухай Оросын Эрчим хүчний орлогч сайд Павел Сорокин ярьж байсан юм. Түүний хийсэн тооцоогоор, татварыг оролцуулахгүйгээр олборлолтын ашиг нь 25 доллар болж байна.
Ашгийн үзүүлэлтээр Орос улс Саудын Арави, Кувейт хоёроос нэлээд хоцорч байгаа нь үнэн. Энэ нь нөөц хомсодсон, нефтийн ордууд нь борлуулалтын гол зах зээлүүдээс алс хол оршдог гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалж байгааг Fitch Ratings компанийн хэлтсийн захирал Дмитрий Маринченко онцлон дурдлаа.  Үүний сацуу Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг нь АНУ, Европ болон Латин Америкийн ихэнх улсынхтай харьцуулахад нэлээд доогуур гэдгийг тэрбээр хэллээ. 
 
 
 
Янз бүрийн бүс нутагт олборлож буй газрын тосны өөрийн өртөг 
 
Өөрийн өртгийг тооцохдоо түүнд татварыг шингээх нь оновчтой биш хэмээн Маринченко үзэж байна. "Татварын тогтолцоо нь улс орон бүрт өөр өөр байдаг. Зарим улсад төр өөрт ногдох ашгийг тухайн компанийн ногдол ашгаас хүртдэг байх жишээтэй. Тухайлбал, саяхан Саудын Аравид нефтийн салбарт ногдуулдаг татварыг эрс бууруулсны зэрэгцээ Saudi Aramco компани илүү их хэмжээний ногдол ашиг төлөхөөр болсон” гэж тэрбээр ярилаа.  
 
 
Нефтийн салбарынхан ярихдаа, Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг 3 доллар буюу дэлхий дээр хамгийн бага байдаг гэцгээдэг. Тухайлбал, энэ талаар "Роснефть”-ийн захирал Игорь Сечин энэ оны 2 дугаар сард ярьж байсан билээ. Гэхдээ энэ бол lifting cost буюу үйл ажиллагааны зардал /дэд сайд Сорокины хэлснээр 3-10 доллар/ ажээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардал, тээвэрлэлтийн зардал ба татварыг тооцоогүй гэсэн үг. 
 
Татварын хэмжээ нь олборлолт өсөхөд саад болдог
 
Saudi Aramco-гийн судалгааг үнэн гэж үзэх аваас, 17-19 долларын татвар шингэснээр Оросын нефтийн өөрийн өртөг 42-44 долларт хүрдэг байна. Үүнд олборлолтын шинэ төслүүд, тодруулбал, ашиглахад хүндрэлтэй ордуудын нефтийн өөрийн өртгийг хамааруулжээ. 
Оросын нефть олборлодог компаниудад ногдуулж буй татварын ачаалал нь дэлхий дээр хамгийн өндөрт тооцогддог бөгөөд ашгийн 68-70 хувьд хүрдэг гэдгийг Эрчим хүчний сайд А.Новак Ройтерс агентлагт ярилцлага өгөх үеэрээ дурдаж байсан юм.
Олборлолт явуулахад хүндрэлтэй Баруун Сибирь дахь ордууд дахь татварын ачаалал 85 хувьд хүрдэг болохыг сайд дурдаад, уг ачааллыг бууруулахын тулд төрөөс нефтийн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг болохыг онцоллоо.
 
ОХУ-ын Холбооны татварын албаны мэдээллээр, нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг ашигт малтмалд ногдуулах татварын хэмжээ 2018 оны байдлаар ашгийн 52,5 хувийг эзэлж байв.
Татварын ачаалал их байна гэдэгтэй шинжээчид мөн адил санал нийлж байгаа юм. 2018 онд улсын дунджаар авч үзвэл татварын ачаалал 60 хувьтай байсныг "Сколково” удирдлагын ухааны сургуулийн Эрчим хүчний төвийн судлаач Екатерина Грушевенко дурдлаа. 
 
 
Татварын хэмжээ ийм өндөр байгаа үед нефтийн нөөц ордуудын тал хувь нь олборлолт явуулахад ашиггүй байх болно гэж сайд Новак ярьсан юм. "Хэрвээ татварын тогтолцоог өөрчлөх замаар Баруун Сибирь, Арктикийн ордууд дахь олборлолтыг урамшуулан дэмжихгүй байх аваас хэдхэн жилийн дараа олборлолтын түвшинг өнөөдрийн хэмжээнд барь
 
 
Шадар сайд Дмитрий Козак-ийн үзэж байгаагаар, нефтийн төслүүдэд ногдуулах татварын хэмжээнд ялгавартай хандах хэрэгтэй байна. Гэхдээ эрх баригчид одоо ашиглагдаж буй ордуудын хувьд татварын нөхцлийг өөрчлөх бодолгүй байгаа аж. 
"Манай улс нефтийн асар их нөөцтэй, олборлолтын өөрийн өртөг нь бага учраас л бид өнөөдөр их орлого олж байна. Гэхдээ олборлоход хялбар ордуудын нөөц шавхагдаж, ашиггүй гэх шалтгаанаар олон орд газар хаягдаж байна” гэж Д.Козак өнгөрсөн оны 9 дүгээр сард ярьж байсан юм.
Ийм учраас засгийн газар нефтийн ордуудын тооллого явуулж байгаа бөгөөд цаашдаа олборлолт явуулахад хүндрэлтэй ордуудад хэрэгжих төслүүдэд татварын хөнгөлөлттэй нөхцлийг олгох ажээ.
Хэрвээ нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр зөнд нь орхих аваас 2035 он гэхэд, өөдрөгөөр төсөөллөө гэхэд Оросын нефть олборлолт 2 дахин буурна, харин гутранги төсөөллөөр бол 4 дахин багасна гэж Козак хэллээ.
 
Үнэ унавал яах вэ?
 
Түүхий эдийн үнэ өөрийн өртгөөс доогуур байх нь Орос улсад нефть олборлолтын салбар алдагдалд орно гэсэн үг биш гэдгийг шинжээчид дурдаж байна.
"Үнэ 40 доллар болж доошилсон ч гэсэн тухайн компанийн хэрэгжүүлж буй төсөл болон улсын төсвийн орлогод нөлөөлөхгүй, одоогоор яг ийм үнийг төсөвт тооцон суулгасан байгаа” гэж Е.Грушевенко ярьж байна.
Харин үнэ 30 доллароос доошилсон тохиолдолд улсын төсөвт орох мөнгөний хэмжээ багасах бол Оросын татварын тогтолцооны онцлогоос шалтгаалан энэ нь компаниудад төдийлөн нөлөөлөхгүй гэдгийг шинжээч хэллээ.
 
"Үнэ өргөн хүрээнд хэлбэлзэж байсан ч гэсэн Оросын нефть олборлох салбар ашигтай ажиллаж чадна. Үүний сацуу рублийн ханш сулрах нь бизнес эрхлэгчид болон улсын төсвийн хувьд үнийн уналтын үр дагаврыг саармагжуулахад нөлөөлдөг” гэж шинжээч В.Танурков ярьж байна.   
Шинжээч Маринченко-гийн хэлснээр бол "Оросын татварын тогтолцоо нь нефтийн үнэ унах үед "нефть-хийн бялуу”-наас төрийн хүртэх хувь хэмжээ багасч, харин компаниудын хүртэх хувь нэмэгдэхээр зохицуулагдсан байдаг” ажээ. Иймээс нефтийн үнэ унах үед төр татвараа өсгөх боломжтой. Одоогийн мөрдөж татвар бол үнэ 40-50 долларын хооронд хэлбэлзэж байгаа үед нефтийн салбарынхны хувьд тохиромжтой хувь хэмжээ юм. 
Ер нь бол, нефть олборлогчид татвар нэмэгдүүлэхийн эсрэг байдаг. Тус салбарын лоббичид олборлолт явуулахад түвэгтэй ордуудыг ашиглах төслүүдэд татварын нөхцлийг нь хөнгөвчилж өгөхийг идэвхтэй дэмжиж байгаа юм.
Харин эрх баригчдын хувьд, бизнесийнхэнд таатай нөхцөл олгох арга хэрэгсэл бий гэж хөрөнгө оруулалтын "Иволга Капитал” компанийн шинжээч Илья Григорьев үзэж байна. "Ашигт малтмалын олборлолтод ногдуулдаг "хөвөгч” татвараас гадна зарим төслүүд, тэр дундаа олборлолтын шинэ төслүүдийн хувьд татварыг дүйцүүлэн бууруулах итгэлцүүрийг ашигладаг” болохыг шинжээч хэллээ.
 
 
Б.Адъяахүү
 

Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани