Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол орон Венесуэль шиг болчихвий гэж санаа зовж байна

Венесуэл найзын минь ин ярьсан юм. Түүнийг Камела гэдэг бөгөөд хорин настай авьяаслаг хөгжимчин. Тэр бидний сайн мэдэх, үндэстэн даяараа шимтэн үздэг байсан " Халтар царайт"-ийн нутаг Венесуэлээс ирсэн. Бид олон цагийг хөгжилдөж өнгөрөөдөг бөгөөд хэн нэгэнтэй танилцах үед түүнийг Венесуэлээс ирснийг сонсон хүн бүр түүнээс " Чи тэгээд тэндээс зугтаачихсан юм уу?" хэмээх асуухад би гайхаад л өнгөрдөг байв.
Нэг орой би түүнийг өөрийн хөлсөлдөг жижигхэн ч гэсэн тохитой сууцандаа урин дотно яриа өрнүүлэхээр шийдсэн минь миний амьдралд тийм том ухаарал, тийм том өөрчлөлтийг авч ирэх талаар би төсөөлөө ч үгүй явсан юм.
Шилтэй дарс задалж шинэхэн яриа өрнөхөд байнга л инээмсэглэж явдаг хөөрхөн царай нь тэнгэр бүрхэх мэт гунигт автан " - Венесуэлд хүмүүс ийм дарс уухын төлөө гэр бүлээрээ бүхэл бүтэн нэг сар ажиллаж байгаа. Бодоод үз дээ. Дор хаяж дөрвөн хүн гучин нэгэн хоног ажиллаж байж л ийм дарсны талаар бодох сөхөө гарна. Гэхдээ ийм дарс худалдаад авчихвал бусад өдрүүдийг яах вэ гэх асуулт гараад ирнэ. Байдал ийм хэцүү байна.
Имфляцийн төвшин дээд цэгтээ хүрч, хязгаар гэж байдаг бол хязгаарийн эцсийн цэгт Венесуэл орон тэр чигтээ хүрчхээд байна. Цалинг хүмүүс хэдэн саяар авах боловч Вэнэсуэл боливар (VEF Вэнэсуэл мөнгөн тэмдэгт )- ыг америк доллартой харьцуулшгүй хэмжээнд хүрч, боливар жинлээд зардаг цаас шиг л болсон. Арай гайгүй сэргэлэн хүмүүс боливараар сувинер хийж жуулчидад арай гайгүй үнэ хүргэж зарж амиа зогоож байна.
Байдал анхандаа ийм байгаагүй юм. Карибын тэнгистэй хил залгаа, байнгын дулаан цаг агаартай болохоор бид далайн эрэг дээрээ өдөржин зугаацаж, хүн бүр аз жаргалтай байдаг байсан цаг саяхан. Намайг төрхөд ч сайхан байсан гэсэн. Гэхдээ бодоод үз дээ. Бидэнд Америк шиг хүчирхэг, герман шиг өндөр хөгжилтэй орон болох боломж бүрэн бий. Бидэнд бусад орнуудад хүсээд ч олддоггүй тэр газрын тос бүү хэл асар том тос алтны нөөцүүд ч бий. Хэрвээ би Венесуэлд аль нэг байшингийн шалыг авч хаяад доошоо ухах юм бол ундраад л гараад ирэх тийм их газрын тос байгаа. Юу гээч хамаг юмны учир ирээдүй маргаашаа бодолгүй буруу шийдвэр гаргадаг засгийн газар, ханаж цадахаа мэдэхгүй хэдэн дарга нар, тэднийг тойрон хүрээлсэн олон авилгачдад л байгаа юм. Бидэнд ч бас буруу бий л дээ. Гэхдээ л тэд илүү буруутай эх орноо худалдчихсан хүмүүс. Бид газрын тосоо гадны орнууд руу бараг л тусламжийн бараа мэт үнэгүй шахам нийлүүлж харин оронд нь энэ их үнийн хөөрөгдөл, инфляц, хямрал ядуурлын авч ирсэн.
Өнөөдөр олон сая Венесуэлчүүд эх орноосоо дүрвэж байна. Тэд хаашаа явахаа мэдэхгүй ч зүгээр л чемодан саваа баглаад хил дээр оочирлож байгаа. Латин Америкийн орнууд, европын орнуудад хэчнээн сая Вэнэсуэлчүүд ажиллаж амьдардаг гэж санана. Тэдний ихэнх хувь нь маш сайн боловсролтой инженерүүд, эмч сувилагч нар, ХАА-ын мэргэжилтнүүд эрдэмтэн докторууд байгаа. Оюу би чамайг сургуулиа төгсөөд Монголдоо очиж ажиллана гэж хэлэхэд чинь ямар их атаархсан гэж санана. Харин Венесуэлчүүд бидний хувьд хаа нэгтээ сурах боломж олдох л юм бол аль чадахаараа сураад тэндээ амар жимэр шингэх талаар л боддог болсон. Бүүр амараар хэлбэл бидэнд эргээд очих ирээдүй, гэр орон гэж байхгүй болж байгаа..... Чи хичнээн сайн эмч байлаа гээд авч байгаа цалин чинь атга гурилаа авч дийлэхгүй тийм ирээдүй рүү чи яарах байсан гэж үү? Хүмүүс надаас чи тэгээд Венесуэлээс зугтаачихсан юм уу? гээд эелдэг маягаар инээмхийлэн асуухад нь уур хүрч зэвүүцсэндээ нүүр лүү нь нулимчихмаар санагддаг ч энэ үнэн. Яагаад ч нууж болдоггүй үнэн болхоор худлаа ч болов инээгээд өнгөрөхөөс өөр арга надад олддоггүй юм. Би тэндээс зугтаачихсан юм чинь яалтай билээ. Энэ үнэн. Гэхдээ ичмээр ч юм шиг. Германд хүүхэд хардаг хамгийн нэр хүнд муутай сард 260 евроны цалинтай ажил хийдэг байхад Венесуэлд очоод хэсэгтээ л саятан шиг алхана. Арга ядахад эндээс аав ээждээ хэдэн төгрөг явуулаад байна шүү дээ.
Одоо Вэнэсуэлчүүд арга мухардсан. Бид үнэнтэй эвлэрсэн. Өмнө нь бид сэрэхийг оролдсон, бид хичээсэн боловч нэгдэж чадаагүй. Хаанаас ч юм мэдэхгүй байсхийгээд л гараад ирдэг элдэв баярууд, хангалттай гэж тайвширч суусан амралтын өдрүүд, угийн найрсаг тайван биднийг өнөөдрийнх шиг ийм зам руу түлхэж байгаагаа өөрийн мэдэлгүй бөөн бөөнөөрөө инээлдэн зугаацан өнгөрөөж байснаа өнөөдөр л ухаарч байна. Одоо хүмүүс туйлдаа хүрч цөхөрч бүүр бууж өгч байгаа. Арга ч үгүй биз дээ. Дэлхий даяараа биднийг " Венесуэлийн хямрал" гэдэг талаас нь л сонирхдог болж. Бидний амьдрал интернетэд Сирийн дайны дараагаар сургамжтай зүйлсийн ангилалд эрэмбэлэгдэж байгаа. Гэвч бид дайнгүй энх байгаа боловч байдал дайнаас долоон дор байна. Хэлж ирдэггүй өвчин шиг л нэг л өдөр сэрэхэд бүх юм эцэстээ тулсан байсан.
Хамгийн сүүлд эцэг эхтэйгээ утсаар ярихад тэд байдал яг л байсан хэвэндээ улам л туйлдаж, засгийн газрынхан асуудлыг шийдэх талаар оройтсон, бас хариулт нь үл олдох, эцэс төгсгөлгүй маргаанаа хэлэлцсээр л байна. Үүнээс гарах арга гэж одоо байхгүй байлгүй дээ. Яалтай ч билээ. Аль нэг хөрөнгөтөн орон Америк эсвэл Орос аль нь ч байсан яахав Венесуэлийг колони болгоод ч болов улс орныг минь өөд нь татаасай" гэж хэлж байсныг нь тэр ч бас надад нуулгүй хэллээ.
Бидний яриа удаан үргэлжилсэн ч уух гэж задалсан дарсандаа ам хүрч чадаагүй юм.
Асуудал эцэстээ хүрнэ гэж ийм аймар зүйл байдаг талаар надад лав ямар ч төсөөлөл, ойлголт байхгүй явснаа тэр агшинд л ойлгож, эх оронгүй болох найдах найдвар тасрах гэж чухам юу болохыг Камила надад хоёрхон цагийн дотор өөрийн түүхээрээ тов тодорхой ойлгуулснаа, надад бас бидэнд ямар том зүйлийн сэрүүлгийг асааж өгсөн болохоо тэр өөрөө одоо ч хүртэл мэдээгүй л яваа байх.
Би түүнийг хаалган дээрээсээ баяртай, баярлалаа гэж найрсаг Венесуэл маягаар тэврэн үдээд хурдхан шиг цонхон дээрээсээ бүдэг бадаг анивчих оддын зүг харангаа Монгол минь арван жилийн дараа магадгүй хорин жилийн дараа ямар байх бол гэсэн гүн бодолд автсаар хоцорсон юм.
29.11.2018 Констанц хот

•оюу•

Монгол орон Венесуэль шиг болчихвий гэж санаа зовж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани