Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЦУВРАЛ 1: Засгийн газар 34 хувиас татгалзаж, 57 дугаар тогтоол хүчингүй болох уу!

ЦУВРАЛ 1: Засгийн газар 34 хувиас татгалзаж, 57 дугаар тогтоол хүчингүй болох уу!

 

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ УГТСАН АНАЛИЗ ЦУВРАЛ

Сүүлийн аравны онцлох сэдвүүдийн эхэнд бичигдэх  "Оюутолгой”-н гэрээнд  чухам ямар өөрчлөлтүүд хийгдсэнээр Монгол Улсын эрх ашигт нийцэх вэ? гэдэг асуудал чухал байна.

Тиймээс Оюутолгойн гэрээтэй холбоотой онцлох асуудлуудыг цувралаар хүргэж буйгаа тодотгоё.

УИХ-ын  2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол” баталж, Засгийн газарт даалгавар өгсөн билээ. Тогтоолын дагуу У.Хүрэлсүхийн удирдаж буй кабинет гэрээг сайжруулах чиглэл бүхий найман асуудлыг ирэх гуравдугаар сар гэхэд цэгцэлж оруулж ирэх ёстой юм. Тухайлбал, төслөөс хүртэх үр өгөөжийг 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах үүргийг хүлээсэн.

Тиймээс өнөөдрийн цуврал Монголын Засгийн газрын мэдэл дэх 34 хувийн талаар тухайлан хөндөж байна. Хувь эзэмшлийн тухай ярихын тулд Оюутолгой төслийн талаарх товч "намтар” дурдах хэрэгтэй болно л доо.

Канадын "Айвенхоу Майнз” компани Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтээ 2003 оноос хойш хэд хэдэн удаа ирүүлсэн байдаг. Улмаар 2006 онд тэд дахин хүсэлт гаргаснаар талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, зургаадугаар сар гэхэд гэрээний төслийг хэлэлцэн шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьж байв. Цаашлаад 2008 оны сонгуулиас өмнө дахин яриа хэлэлцээр идэвхжиж, сонгуулийн дараа УИХ-аас "алдарт” 40 дүгээр тогтоолыг баталж байсан билээ. Дараа жил нь УИХ-аас  57 дугаар тогтоолыг баталсан. Эдгээр ТОГТООЛУУД бол Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад үндэслэсэн эрх зүйн гол баримт бичгүүд юм.



2008 ОНЫ 40 ДҮГЭЭР ТОГТООЛЫН АГУУЛГА
 

  • Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийх
     
  • Монголын талын эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгах хувилбар
     
  • Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбар
     
  • Ордыг түшиглэн байгуулагдах компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд эзэмшихээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулж болохоор тохиролцох тухай гэхчлэн тусгасан байдаг.
     

УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ГАРЫН ҮСЭГ БҮХИЙ  2009 ОНЫ  57 ДУГААР ТОГТООЛД
 

  • Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай
     
  • Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн байгуулахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй
     
  • Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 хувиас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх Засгийн газарт үүрэг болгосугай хэмээн тусгасан байдаг.
     


Тэгвэл УИХ-аас өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан тогтоолд УИХ-ын  40 болон 57 дугаар тогтоол, Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулна гэж тусгасан.

Тэгэхээр Монголын Засгийн газрын 34 хувийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-аар оруулах хувилбарыг судлах асуудал  дээрх хоёр тогтоолд заасан агуулгуудтай нийцэж байна уу гэдгийг тодотгож харах хэрэгтэй болж байна.

40 дүгээр тогтоолд бол Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбарыг судлах тухай тусгасан ч Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг албан ёсоор даалгасан 57 дугаар тогтоолыг харахаар Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын Засгийн газрын эзэмших хувь 50-иас доошгүй хэмжээнд очсон байх ёстой аж.

Нөгөө талаас УИХ-аас гаргасан сүүлийн тогтоолд "Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах” гэсэн өгүүлбэр бийг сануулъя. Тэгэхээр Монголын Засгийн газар 34 хувиасаа татгалзаж, Бүтээгдэхүүн хуваах нөхцөлийг хөрөнгө оруулагч талтай тохирох боллоо гэхэд 2009 оны 57 дугаар тогтоолоо хүчингүй болгох шаардлага үүсэхээр харагдаж байна.

2009 онд гэрээг байгуулсан засгийг удирдаж байсан Санжийн Баяр төслийн 34 хувийг Засгийн газар эзэмшсэн нь өнөөдрийн зовлонгийн шалтгаан болоод байна гэж хэлсэн. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн заалтаа л дагаж 34 хувиа өрөөр санхүүжүүлэх гэрээг байгуулсан гэж  тайлбарласныг сануулах нь зөв байх.

Ер нь Хөрөнгө оруулалтын гэрээг батлахаас өмнө болон баталсны дараа 34 хувьтай холбоотой ямар асуудал яригдаж байсан бэ гэдгийг энд өгүүлье.

11 жилийн өмнө буюу 2009 оны тавдугаар сарын 8-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал, дүгнэлтийг гаргасан байдаг.

Санал, дүгнэлтийн 1.3-т "Удирдамжид анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн 34 хувийг 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгахаар заасан. Гэтэл гэрээний хугацааг сунгаснаас хойш нэг жилийн дотор харилцан тохиролцсон нөхцөлөөр Монголын тал 16 хувийг нэмж эзэмших эрхтэй гэж заасан ба хөрөнгө оруулалтын анхны хэмжээ хоёр удаа өөрчлөгдөж таван тэрбум ам.доллар болсны эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, эрх бүхий байгууллага /аудит/-аар үнэлгээ, дүгнэлт гаргуулаагүй байна. Энэ нь Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох боломжгүй болгож байна.

2.5-д Нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал 50 хувийг шууд эзэмших асуудлыг төсөлд тусгах. Олон улсын концессын гэрээний зарчмаар Монголын тал 50 ба түүнээс дээш хувийн хувьцааг үе шаттайгаар хөрөнгө оруулах үүрэг хүлээлгүйгээр эзэмших гэхчлэн санал тусгасан байдаг.

Тэгвэл 2009 оны аравдугаар сарын 6-нд батлагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д  Төр нь Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 /гучин дөрөв/ хувийг өмчлөх ба энэхүү Гэрээний хугацааг энэхүү Гэрээний 15.11-д заасны дагуу сунгасан бол ийнхүү сунгаснаас хойш 1 /нэг/ жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 /арван зургаа/ хувийг нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй гэж тусгасан байдаг.

Харин үүнээс 10 жилийн дараа буюу 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн тайланг сонсох үеэр 34 хувийн талаар анхаарал татсан дүгнэлтийг танилцуулсан. Гэрээний 1.6 дахь заалт нь  Монголын талын эзэмших хувийг 50 хувиас доошгүй хувь болгоно гэсэн олон түмний хүлээлтийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон. Төслийн хэрэгжилтийн явц, 2015 оны ТЭЗҮ, Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө болон төслийн хөрөнгө оруулалт, зардлын хэт их өсөлтөөс үзэхэд төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэдэн хувь ч хүргэж нэмэгдүүлэх нь ач холбогдолгүй болсон байна гэсэн дүгнэлтийг танилцуулсан юм.

Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6-д Төр нь энгийн хувьцааны 34 хувийг "өмчлөх" гэдэг үгийг хэрэглэсэн боловч хувь нийлүүлэгчийн гэрээ болон Дубайн хэлцлээр "эзэмших” гэдэг үгээр сольсон нь эрх зүйн ойлголтоор зөрчилтэй. Дубайн хэлцлээр Монгол талын төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувиар тогтоон энгийн хувьцаа эзэмшигч болсон. Харин төслийн үйл ажиллагаанаас хамаарч хувьцаа эзэмшигч, талуудын хүртэх ногдол хуваарилагдах эсэх нь тодорхойгүй болсон. Анхны ТЭЗҮ -ээр нийт хөрөнгө оруулалтыг 4.4 тэрбум ам.доллар гэж төлөвлөсөн, харин нэмэгдсээр 7.1 тэрбум, 2018 оны он гэхэд 11.1 тэрбум ам.доллар болгож зардлаа өсгөсөн.  Түүгээр ч үл барам ТЭЗҮ-ийг эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш гэж Дубайн гэрээ гэх Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд оруулсан нь Монголын талын үр ашгийг цаашид бууруулах ноцтой өөрчлөлт болсон гэсэн дүгнэлтийг Ажлын хэсгээс хийсэн юм. 

Оюутолгойн гэрээний өөрчлөлтийг угтсан анализ цуврал үргэлжилнэ.

 
Эх сурвалж: Zindaa.mn
 
ЦУВРАЛ 1: Засгийн газар 34 хувиас татгалзаж, 57 дугаар тогтоол хүчингүй болох уу!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани