Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Титэмт вирус нефтийн үнэд нөлөөлсөн нь

 

 

Титэмт вирус нефтийн үнэд нөлөөлсөн нь

 

Хятад болон бусад улсад шинэ төрлийн титэмт вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаа өвчин дэгдсэний улмаас олон төрлийн түүхий эдийн үнэ ханш буурч байгаагийн дотор түүхий газрын тосны үнэ хамгийн ихээр буюу 10 гаруй хувиар уналаа. Тодруулбал, АНУ-Хятадын худалдааны харилцаа хэвийн болж байгааг дагаад алгуур өсөж байсан Брент маркийн нэг баррель нефтийн үнэ вирусийн тухай мэдээлэл анх цацагдаж байсан 1 дүгээр сарын 20-доор 65 доллар байсан бол одоо 55 доллароос доошилжээ.
Хятадын засгийн газрын шинжээчдийн таамаглаж байгаагаар, шинэ төрлийн вирусийн тархалт 2 дугаар сарын эхэн ба дунд үед оргилдоо хүрснээр тус улсын ДНБ-ний өсөлт энэ оны эхний улиралд 1 хувиар саарах төлөвтэй байна. Ийнхүү дэлхийн хоёрдахь том эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь газрын тосны үнэд шууд нөлөөллөө. Тодорхой хэлбэл, Хятадад нефтийн хэрэглээ 20 хувиар буурчээ.
 
 
Оны эхээр АНУ-Ираны харилцаа хурцдах үед 70 долларт хүрээд байсан түүхий нефтийн үнэ огцом доошилсон нь юуны түрүүнд дэлхийн агаарын тээврийн салбарт тэргүүлдэг United Airlines, American Airlines, Lufthansa, British Airways, Cathay Pacific зэрэг компаниуд Хятад руу хийж буй алсын нислэгүүдээ эрс цөөлж, заримыг нь бүрмөсөн зогсоосны улмаас онгоцны түлшний эрэлт буурсантай шууд холбоотой. Түүнээс гадна, Цагаан сарын үеэр долоо хоногийн дотор 70-80 мянган нислэг үйлдэж, 8-9 сая зорчигч тээвэрлэдэг Хятадын авиакомпаниудын түлшний хэрэглээ хөл хорионоос шалтгаалан огцом багасчээ. Хятадын Тээврийн дэд сайдын ярьснаар, Цагаан сарын эхний өдөр л гэхэд агаарын тээврээр үйлчлүүлсэн хүмүүсийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 41,6 хувиар цөөрсөн байна. Үүнтэй холбогдуулан нэг жишээ дурдахад, том оврын нисэх онгоц Лос-Анжелес-Токиогийн чиглэлд нисэхдээ нэг талдаа 226 баррель буюу 36 тонн орчим түлш зарцуулдаг гэдгээс харвал түлшний хэрэглээ хэр зэрэг буурсан нь тодорхой болно. 
 
 
 
 
 
 
 
Коронавирус бол давагдашгүй хүчин зүйл
 
 
 
Ер нь бол, нефтийн үнэ бүрэлдэх үйл явц маш олон хүчин зүйлээс хамаардаг. Үүнд: эрэлт ба нийлүүлэлт, олборлож буй газрын тосны хэмжээ, дэлхийн эдийн засгийн байдал, янз бүрийн түвшний хэлцлүүдээс гадна экспортлогч оронд тавьсан хориг, дайн, террорист халдлага, байгалийн гамшиг гэх мэт давагдашгүй хүчин зүйлүүд, түүнчлэн олборлолтын өртөг, нефтийн төрөл марк, сэргээгдэх эрчим хүчний салбарын төлөв байдал зэргийг дурдаж болно. Эдгээр олон хүчин зүйлс газрын тосны үнэд нөлөөлдөг учраас олон улсын байгууллагууд, улс орнуудын шинжээчдийн хийж буй таамаглалууд хоорондоо зөрөх нь ердийн үзэгдэл.
Тэгвэл Хятадын Ухань хотод дэгдсэн титэмт вирусын тархалт бол урьдчилан таамаглах боломжгүй давагдашгүй хүчин зүйлүүдийн нэг яах аргагүй мөн. Ухань болон бусад том хотуудад хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласнаас гадна зарим үйлдвэрүүдийг хаасан явдал нефтийн хэрэглээ буурахад нөлөөллөө.
 
 
 
Титэмт вирусийн улмаас Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнуудад бизнес, аялал жуулчлалын салбарын идэвхжил суларсныг дагаад нефтийн эрэлт буурсаар байна. Тооны хэлээр өгүүлэхэд, дэлхий даяар газрын тосны эрэлт хоногт 3,3-3,9 сая баррелиар буурах төлөвтэй байна. Үүнээс Хятадын хэрэглээ хоногт 2,5-2,7 сая баррелиар, бүс нутгийн бусад улсынх 0,8-1,2 сая баррелиар буурна гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Дашрамд дурдахад, хоногт 14 сая баррель газрын тосыг дэлхийн 11 орноос худалдан авдаг хамгийн том импортлогч болох Хятад улс дотооддоо хоногт 4 сая баррелийг олборлодог байна.
 
 
 
Блүүмбэрг агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар, эрэлт огцом буурсан нь 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойш нефтийн зах зээлд тохиосон хамгийн хүчтэй "шок” төдийгүй 2001 оны 9 дүгээр сард АНУ-д ихэр хоёр цамхаг террорист халдлагад өртсөнөөс хойш нефтийн хэрэглээ хамгийн ихээр буурсан тохиолдол ажээ.
 
 
 
ОПЕК+ ойрын үед яаралтай хуралдана
 
 
 
 
 
Ройтерс агентлагийн мэдээлснээр, титэмт вирусээс шалтгаалан нефтийн эрэлт огцом буурсан тохиолдолд ОПЕК+-ийн орнууд үнийг 50 доллароос буулгахгүйн тулд олборлолтыг танах тухай хэлэлцээрээ сунгах асуудлыг ойрын үед хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 3 дугаар сарын 5-6-нд товлосон ОПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг 2 дугаар сарын дундуур хийх бололтой. Уулзалтын явцад гишүүн орон тус бүр олборлолтоо хоногт 500 мянган баррелиар багасгахаар тохиролцож магадгүй тухай Ройтерс мэдээлсэн бол Wall Street Journal  сэтгүүлд бичсэнээр, зөвхөн Саудын Арави улс олборлолтоо хоногт 1 сая баррелиар түр хугацаанд танах бололтой. Тус улсын Эрчим хүчний сайд Абдул-Азиз бен Салман аль-Сауд-ын хэлснээр, коронавирусээс болгоомжилсон "сэтгэлзүйн хүчин зүйл” нефтийн үнэд илүү хүчтэй нөлөөлж байгаа ажээ.
 
 
 
 
Одоогоор ОПЕК+ түншлэлийн техникийн хорооны зөвлөлдөөн болж байгаа бөгөөд энэ үеэр титэмт вирусийн халдвараас үүдэн олборлолтыг дахиад хоногт 600 мянган баррелиар нэмж таная гэсэн шинжээчдийн саналыг Орос улс зөвшөөрөөгүй ба байдлыг харзнах байр суурьтай байна. 
 
 
Хэдхэн хоногийн өмнө ОПЕК+ хэлэлцээрт багтдаг орнууд "олборлолтоо танах тохиролцоогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж магадгүй” гэсэн мэдээлэл цацагдсаны дараа үнэ 55 доллароос буцаад дээшилжээ. Дээрх тохиролцоо энэ оны 3 дугаар сар хүртэл үйлчлэх ёстой байсан бол коронавирусын тархалтаас шалтгаалан түүнийг 6 дугаар сар хүртэл сунгах болов уу гэж шинжээчид үзэж байна. Үүний тулд ОПЕК-ийг даргалж буй Алжир улс 3 дугаар сард болох уулзалтыг наашлуулах санал гаргажээ.
 
 
 
17 жилийн өмнөхтэй харьцуулах нь
 
 
 
Үүсээд буй нөхцөл байдлыг 2003 онд дэгдсэн SARS буюу "амьсгалын цочмог халтай хамшинж” өвчин тархаж байсан үетэй харьцуулж буй шинжээчид олон байна. Тэр үед хөрөнгийн зах зээлд уналт болж, нефтийн үнэ 15 доллароор буурч 40 орчим долларт эргэлдэж байсан нь одоогийн нөхцөл байдалтай төстэй байгааг ажиглагчид онцоллоо. SARS-ын улмаас 774 хүн буюу өвчилсөн 10 хүн тутмын нэг нь амиа алдаж, дэлхийн эдийн засагт 40 тэрбум долларын хохирол учирсан гэх тооцоо бий. 40 тэрбумын хохирлыг харьцангуй бага гэж үздэг боловч тухайн үед Хятадын эдийн засгийн багтаамж 1,7 их наяд доллароор /дэлхийн ДНБ-ний 4 хувь/ хэмжигдэж байсан бол өдгөө 15 их наядаас давж дэлхийн ДНБ-ний 17 хувийг бүрдүүлж байгааг дурдах нь зүйтэй.
 
 
 
 
Дэлхийн II дайнаас хойш болсон хямралууд ихэнхдээ АНУ-аас эхлэлтэй байж, улмаар бусад улсыг хамарч байсан учраас "Америк найтаахад дэлхий даяараа ханиад хүрнэ” гэсэн хэлц үг гараад байсан бол өдгөө энэ нь Хятад улсад шууд хамаатай болоод байна. 2003 оноос хойш 9 дахин томорсон Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай маш нягт интеграцид орсон учраас тус улсын эрх баригчид коронавирусийн тархалтын асуудалд илүү хариуцлагатай хандах нь зүйн хэрэг. 
 
 
SARS дэгдэж байх үед хөрөнгө биржид үнэт цаасны ханш унаж, нефтийн үнэ буурсан нь хоёр хүчин зүйлтэй холбоотой байсныг шинжээчид дурддаг. Тодорхой хэлбэл, уг вирус хаанаас гаралтай, хэрхэн тархаж буйг тогтоохын тулд эмч мэргэжилтнүүд нэлээд хугацаа алдсанаас гадна 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагын дуулиан намжаагүй, агаарын тээврийн компаниуд нислэгийн тоогоо цөөрүүлээд байсан үе таарчээ.  
 
 
 
Харин өнөөдөр коронавирусийн халдвар дэгдээд буй үед Хятадын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүдтэй нягт холбоотой ажиллаж, хөл хорио тогтоосон нь цагаа олсон арга хэмжээ юм. Түүнээс гадна, титэмт вирус үндсэндээ эх газрын Хятадад тархаж,  бусад улсад халдварын цөөн тохиолдол илэрсэн, өмнө нь тархаж байсан САРС зэрэг вирустэй харьцуулахад титэмт вирусээр амиа алдсан хүний тоо цөөн байгааг дурдаж болно. Гэсэн хэдий ч өвчнийг түргэн хугацаанд оношлох боломж хязгаарлагдмал, вирусийг дарах вакциныг эмчилгээнд нэвтрүүлээгүй байгаа нь халдварын цар хүрээг бодитойгоор тогтооход хүндрэл учруулж байна.
 
 
 
Цаашид яах бол?
 
 
 
Халдварын цар хүрээ цаашдаа хэрхэн тэлэх вэ гэдгээс нефтийн зах зээлийн төлөв байдал хамаарахаар байна. Зарим шинжээчдийн үзэж байгаачлан халдварын оргил үе 4 дүгээр сарын сүүлчээр тохиох аваас тухайн үед Хятадын болон дэлхийн зах зээлд бий болох нефтийн илүүдэл нөөц хэдэн арван сая тонн, тэр ч бүү хэл 100 сая тоннд хүрч магадгүй. Эл тохиолдолд нефтийн үнэ огцом унаж, экспортлогч орнууд ашиг олж чадахааргүй нөхцөл байдал үүсч мэднэ. Тухайлбал, Брент маркийн түүхий газрын тосны ханш 47 доллар болж буурч магадгүй гэдгийг Citigroup-ын шинжээчид  анхаарууллаа.
 
 
 
Нөгөөтэйгүүр, дээрх өвчнүүдийн дэгдэлтийн оргил үе нь голдуу 6-7 дахь долоо хоногтоо тохиодог бөгөөд үүнээс хойших хугацаанд өвчилсөн хүмүүсийн тоо эрс буурдаг байна. Ингэж тооцвоос, коронавирусын тархалтын ид үе нь тун удахгүй тохиож, аажмаар өвчлөл буурах магадлалтай. Үүнтэй холбогдуулан 17 жилийн өмнөх явдлыг эргэн сануулахад, вирусийн тархалт буурч эхлэнгүүт л нефтийн үнийн уналт зогсч байжээ. Үүнтэй зэрэгцээд 2003 оны 4 дүгээр сард Саддам Хусейний дэглэмийн эсрэг олон үндэстний эвслийн цэргийн ажиллагаа эхэлсэн даруйд газрын тосны үнэ өмнөх хэмжээндээ хүрч, улмаар 2008 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд бараг 4 дахин өсөж байсан билээ. 
Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, титэмт вирусийн эсрэг эм гарган авахад ахиц гарсан тухай Хятадын эрх баригчид мэдээлсний дараа нефтийн үнэ өсөх хандлагатай болсон байна. Лхагва гарагт Лондонгийн биржид болсон арилжаагаар Брент маркийн нэг баррель нефтийн үнэ 55,35 доллар болжээ.
 
 
 
Б.Адъяахүү

 

Sonin.mn


Титэмт вирус нефтийн үнэд нөлөөлсөн нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани