Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сайжруулсан түлшний “алдааг” шинэ үйлдвэртээ залруулах боломжтой юу

 
 
  • Түлштэйгээ "танилцаж” дууслаа, одоо зуухаа сайжруулах "даваа” хүлээж байна
  • Шинээр барих үйлдвэрт одоо хэрэглэж буй түлшний дутагдалтай талыг залруулж, шинэ дамжлага, технологи нэмэх замаар агаар дахь хүхэрлэг хийг бууруулах боломжтой гэж судлаачид үздэг
  • Өвөлдөө ₮3 саяар дулаанаа шийддэг байсан Аж ахуйн нэгж одоо ₮10 саяыг зарцуулаад байна
  • Гар ажил­лагаатай нам даралтын зуухаа цаг тутамд дүүргэх тул түлшний хэрэглээ өмнөх оныхоос бараг дөрөв дахин их байгааг учирлаж байна

Сайжруулсан түлшний “алдааг” шинэ үйлдвэртээ залруулах боломжтой юу

 

Түүхий нүүрсний хэрэглээнд хязгаарлалт тавьж, сайжруулсан шахмал түлш түлэх шийдвэр гарснаас хойш Улаанбаатарыг хөмөрсөн утаан "тогоо” нимгэрсээр хавартай золгох мөч дөхлөө. Цаг уур орчны шинжилгээний газрын тайланд РМ2.5, РМ10 тоосонцрын хэмжээ өнгөрсөн оноос 40 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй. Харамсалтай нь агаарын найрлага дахь хорт хийн хэмжээ өссөн дүнтэй гарч байна. Ялангуяа хүхэрлэг хийн хамгийн их агууламж нь хүлцэх хэмжээнээс 7-9 дахин их байна. Үүнийг бууруулах арга технологийг эрдэмтэн, судлаачид, ажлын албаныхан эрэлхийлж, туршсаар байгаа юм. Тухайлбал, нүүрсний салбарт 40 гаруй жил судалгаа хийсэн доктор Г.Бадамхатан тэргүүтэй судлаачид эх орны түүхий эдээр хүхэрлэг хийг дөрөв дахин бууруулах боломжтой гэсэн санаа дэвшүүлээд байна. Мөн шахмал түлшний үйлдвэрт шохойн уусмал бүхий дамжлага нэмснээр хүхэрлэг хийг бууруулж болох санал ч зарим инженерээс гаргадаг. Хэт хүйтэрсэн, салхи тогтуун үед утаа ихсэж, өмнөх жилүүдтэй адил гэмээр болдгийг түүхий нүүрс түлсэнтэй холбоотой гэж албаныхан тайлбарладаг. Том хэмжээний талбай халаадаг 100 кВт-аас дээш чадалтай нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлөөр яндандаа шүүлтүүр тавьж түүхий нүүрс хэрэглэх журамтай. Гэвч шүүлтүүрийн үнэ өндөр учраас авах боломжгүй, цахилгааны зардал их гардаг тул ажиллуулдаггүй, зарим тохиолдолд эвдэрсэн зэргээр жигд ажиллагааг хангадаггүй зөрчил гарсаар байна. Мөн талбайн хэмжээ, нам даралтын зуухны чадал заасан хэмжээнд хүрэхгүй аж ахуйн нэгжүүд шахмал түлш түлэх ёстой ч өндөр зардал гарч байна гэх шалтгаанаар түүхий нүүрс нууцаар түлдэг үзэгдэл буурахгүй байгаа аж. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаныхан, инженер, судлаачдын байр суурийг нэгтгэж, нөхцөл байдал болон хэрэгжүүлж болох гарцын талаар хөндлөө. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд орших худалдаа, үйлчилгээний төв, нийтийн байр түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Алтанцэцэг 700 ам метр талбайтай хоёр объектоо шахмал түлшээр халаадаг аж. Гэвч гар ажиллагаатай нам даралтын зуухаа цаг тутамд дүүргэх тул түлшний хэрэглээ өмнөх оныхоос бараг дөрөв дахин их байгааг учирлаж байна.

Өмнөх жилүүдэд түүхий нүүрс түлэхдээ гурван сая төгрөгөөр өвлийг давдаг байсан бол одоо арваад сая төгрөгийг шахмал түлшинд хийсгээд байгаа гэнэ. Тэрбээр хоёр объектынхоо тус бүр 70 кВт хүчин чадалтай зууханд шүүлтүүр тавьж, түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авах хүсэлтэй аж. Гэвч 16-100 кВт хүчин чадалтай нам даралтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглосон. Ийм хүчин чадалтай зууханд шахмал түлш түлэх шаардлагатай 2209 аж ахуйн нэгж бий. Тэдгээрийн дийлэнхэд нь дээрх бэрхшээл тулгараад байна. Тиймээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд заримдаа хэмнэлт хийж, түүхий нүүрс сэмхэн түлэхээс буцдаггүй бололтой. Харин мэргэжлийнхэн зуухаа солихыг зөвлөж байна. Автомат ажиллагаатай, өндөр хүчин чадалтай бүрэн шаталтын зууханд шахмал түлш түлэхэд гар ажиллагаатай зуухнаас 50-60 хувиар бага хэрэглэдэг аж. 2016 оноос автомат ажиллагаатай нам даралтын зуух үйлдвэрлэж эхэлсэн "Галч” ХХК-ийн захирал Х.Силам хэлэхдээ, "700 ам метр объектыг ойролцоогоор 70 кВт чадал бүхий зуухаар халаана. Энэ нь 7.2 сая төгрөгийн үнэтэй. Өөр дээрээ хуурай фильтертэй. Орон нутагт нунтаг түүхий нүүрс хэрэглэж болно, харин нийслэлд шахмал түлш түлнэ. Цахилгааны зарлаас 15 дахин, хийн халаагуураас 10 дахин, энгийн гар ажиллагаанаас 50-60 хувь бага зардалтай халаалтын онцгой шийдэл юм. Шинэ үйлдвэрт алдааг залруулж чадах уу илүү нэг тийм... Мөн тэднийх усан фильтер үйлдвэрлээд эхэлсэн байна. Хөдөлгүүр, механик шүүлтүүр, насос зэрэг эд ангиас бүрдэх усан шүүлтүүрийн үнэ дөрвөн сая төгрөг ажээ. Утааг бууруулах нэг гол арга нь бүрэн шаталттай зуух гэдгийг Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхан манай сонинд ярилцлага өгөхдөө онцолж байсан. Үнэхээр ч ойрын хугацаанд нийслэлээ утаанаас салгахын тулд өндөр технологийн бүрэн шаталттай зууханд шилжих хэрэгтэй гэдэгтэй инженерүүдийн дийлэнх нь санал нэгддэг. Тиймээс гар ажиллагаатай нам даралтын зуухандаа шахмал түлш түлж "шатаж” байгаа аж ахуйн нэгжүүдээ бүрэн шаталттай нам даралтын автомат зуухаар хангахад "ногоон” зээлд хамруулах, хөнгөлөлттэй үнэ санал болгох зэргээр төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. 

Шинээр барих үйлдвэртээ хүхэр шүүх дамжлага нэмэх хэрэгтэй байна

Баянзүрх дүүрэгт шахмал түлшний үйлдвэр байгуулах шийдвэр гарсан. Шинээр барих үйлдвэрт одоо хэрэглэж буй түлшний дутагдалтай талыг залруулж, шинэ дамжлага, технологи нэмэх замаар агаар дахь хүхэрлэг хийг бууруулах боломжтой гэж судлаачид үздэг. Тэгвэл "Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар давчуу хугацаанд барихаар үүрэгдсэн үйлдвэрт шинэ технологи шууд хэрэглэх боломжгүйг учирласан. Тэднийх одоогоор нийслэлийн гэх хорооллын иргэдээ гал алдуулахгүйн тулд түгээлт, хүртээмжийн асуудалд гол анхаарлаа хандуулдаг. Уг нь милдингээ шохойн уусмал дундуур явуулж, хүхрийг багасгах арга бийг эрдэмтэд хэлдэг ч ийм дамжлага нэмэхийн тулд засвар үйлчилгээ хийх өдрүүдэд шахмал түлш тасалдаж, нийслэл даяар хомсдолд орох эрдсэлтэйг албаныхан онцолсон. Тиймээс шинээр барих үйлдвэртээ шохойн уусмал бүхий дамжлагыг шийдэж өгвөл ирэх жил агаарын найрлага дахь хүхэрлэг хий буурах боломжтой гэсэн санааг инженерүүд дэвшүүлсээр байгааг үүгээр уламжилъя. Мөн дутуу шаталтын явцад л үүсдэг угаарын хийд иргэд олноор угаартах болсны нэг шалтгааныг шахмал түлшний хэлбэр, хэмжээтэй холбож тайлбарладаг. Дундаа нүхтэй, дөрвөлжин хэлбэрээр хийх зэргээр гадаргын талбайг ихэсгэх нь шаталтыг дэмжих нэг арга гэж үздэг. Мөн хэмжээг хоёр дахин жижгэрүүлэх, барьцалдуулагчийг багасгах гэх мэт олон санал шинэ үйлдвэрт биеллээ олоосой гэж найдан хүлээж байна.

Нийслэлд бүхэл нүүрс оруулахыг хориглох хэрэгтэй

Б.Жаргалсайхан Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал

-Нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүдэд л нүүрс түлэхийг зөвшөөрсөн. Тиймээс бүхэл нүүрс оруулахыг хориглох хэрэгтэй. Учир нь автомат ажиллагаатай, бүрэн шаталттай, өндөр технологийн нам даралтын зуухуудад нунтаг нүүрс л түлдэг. Манай хүрээлэнгийн зохион бүтээсэн зууханд л гэхэд 0-25 мм-ийн хэмжээтэй нүүрс түлдэг. Тэгэхээр нунтаг нүүрсийг гэр хорооллын энгийн уламжлалт зууханд түлэх боломжгүй тул одоогийн гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд дэм болох юм. Хот руу нүүрс оруулахыг хориглох, цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлэх, шахмал түлш түлэх гурван аргаар агаарын бохирдлыг бууруулах гэж үзэж байна. Гэтэл утааг бууруулах хамгийн гол зүйл бол бүрэн шаталттай зуух гэдгийг албаныхан уг нь мэдэж байгаа. Харамсалтай нь өнөөдөр шинээр зуух тараана, туршина гэвэл их хэмжээний эсэргүүцэлтэй тулгарна. Тиймээс үр дүнд хүрэхэд түвэгтэй л дээ.

Шинэ үйлдвэр барихад БСНУ-ын эрдэмтэдтэй хамтарч байна

М.Ганбаатар"Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал

-Хүхэрлэг хий бууруулах эрдэмтдийн санал, өөр олон дэвшилтэт санаа ирдэг. Гэвч энэ бүхэн нь туршигдаж, нотлогдоод үйлдвэрлэлд хэрэглэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. Бид бүгдтэй нь хамтарч ажиллаж, цаашид түлшээ улам сайжруулахын төлөө зүтгэж байна. Баянзүрх дүүрэгт барих үйлдвэрийн судалгаанд БНСУ-ын эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаа. Шинэ төрлийн вирусийн нөлөөгөөр одоогоор нутаг буцчихсан байна. Өнөөдөр 7000 орчим хүний хөдөлмөрөөр нийслэлийг сайжруулсан шахмал түлшээр хангаж байна. Үүн дээр Монголын нүүрсний салбарын бүх л эрдэмтэд судалгаа, шинжилгээний ажлаар дэмжлэг болж байна. Хэлбэр хэмжээг өөрчлөх боломж одоогоор алга. Нүхтэй түлш хийхэд цутгалтын арга хэрэглэдэг тул одоо нэвтрүүлсэн үйлдвэрлэлийн технологи бүхлээрээ солигдох шаардлагатай болно гэсэн үг. Энэ үйлдвэрийг байгуулахын тулд судалгаа, шинжилгээ, туршилт гээд маш их хугацаа зарцуулсан шүү дээ. Мэдээж бид илүү сайжруулахын төлөө ажиллаж байна. Гэхдээ санал санаачилгууд судалгаа, туршилтын шатаа давж, стандартаа тогтоолгосны дараа үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой болно.

Засгийн газрын мэдээ
 
Сайжруулсан түлшний “алдааг” шинэ үйлдвэртээ залруулах боломжтой юу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани