Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Далайн боомтоор нүүрсээ экспортлох боломж бүрдсэн ч бэлтгэл хангалтгүй байна

 
 

Далайн боомтоор нүүрсээ экспортлох боломж бүрдсэн ч бэлтгэл хангалтгүй байна

 

  • Ерөнхийлөгчийн Японд нүүрс нийлүүлэх тохиролцоог биелүүлэх боломж ойрын жилүүдэд бүрдэхгүй нь ээ
  • "Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ-ын "Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулахаар ажиллаж буй нь уул уурхайн бүтээгдэхүүнээ далайгаар тээвэрлэж, гуравдагч оронд хүргэх бүрэн боломж бүрдсний илэрхийлэл юм
  • Төмөр замын транзит тээвэр, далайн боомт ашиглах эрх олж авсан ч дотоодын хүчин зүйлс далай ашиглах боломжоос хойш чангааж байна 
  • Түүхий эд экспортлох ганц гарцтай байх нь ямар эрсдэлтэйг цар тахалтай холбогдуулан хилийн боомтуудаа хаасан энэ өдрүүдэд хангалттай мэдэрлээ. Тиймээс уул уурхайн бүтээг­дэхүүнээ далайн тээврээр гуравдагч оронд хүргэх асуудал чухалд тооцогдож байна

Монголчууд бидэнд их далайг ашиглах, тээвэр хийх нь алсын мөрөөдөл мэт санагдавч тийм боломж бүрэн бий. Бидний хүрэх зорилт бол уул уурхайн бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэж, гуравдагч оронд хүргэх явдал. Цаашилбал хөдөө аж ахуйн түүхий эдийг ч олон улсад нийлүүлэх гарц юм. Түүхий эдээ экспортлох ганц гарцтай байх нь ямар эрсдэлтэйг цар тахлын улмаас хилийн боомтуудаа хаасан энэ өдрүүдэд хангалттай мэдэрч байна. Манай эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гарцууд хаагдахаар далайн тээврээр гуравдагч оронд хүргэх асуудал яах аргагүй хөндөгдөж байна. Монгол Улсын төрийн далбааг 389 хөлөг онгоц ашиглаж байгааг харгалзан НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас манай улсыг далайн гүрэн мөн гэдгийг баталгаажуулж, далайд тээвэр хийдэг бүх орон хүлээн зөвшөөрсөн. Энэ бол холын далай бидэнд ойртсоны том нотолгоо. 2016 онд Олон улсын далайн байгууллагаас (ОУДБ) Монгол Улсын Далайн захиргаанд аудитын шалгалт хийж, үндэсний хууль тогтоомждоо олон улсын гэрээ, конвенцын заавал мөрдөх хэм хэмжээг тусгах зөвлөмж өгсөн юм. Үүний дагуу 2018 онд Засгийн газраас ерөнхий төлөвлөгөө боловсруулан далай ашиглахтай холбогдсон 29 гэрээ, конвенцод нэгдээд буй. Мөн УИХ-аар Далай ашиглах хуулийн шинэчилсэн найруулгыг батлахад бэлэн болжээ. Тус хууль хэрэгжсэнээр хөрш орнуудтай хийсэн дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрүүд ч амилах учиртай. Монгол Улсыг далайн гүрэн гэдгийг хүлээн зөвшөөрснөөр эргийн боомт ашиглах боломжууд ч нээгдсэн. 2017 онд Монгол-ОХУ-ын Засгийн газар хооронд төмөр замаар дамжин өнгөрөх тээврийн тарифын хэлэлцээрийг үзэглэж, 2018 онд баталгаажуулсан. 2014 онд өмнөд хөрштэй хэлэлцээр хийж тус улсын хилээр нэвтрүүлж буй уул уурхайн бүтэгдэхүүний дөрөвний нэгийг Хятадын төмөр замаар дамжуулан өөр оронд экспортлох зөвшөөрөл авсан. Мөн ОХУ-ын болон БНХАУ-ын далайн боомтуудыг ашиглах боломжийг нээгээд буй юм. Манайхаас илүү хөгжилтэй эх газрын Азербайжан, Казахстан зэрэг улс далайн боомт ашиглах бидний боломжид "атаархаж” байгааг энд дурдууштай. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокт Дорнын эдийн засгийн V чуулганд оролцохдоо Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж, Тавантолгойн нүүрсийг Японд нийлүүлэх тохироонд хүрсэн. Үүний дагуу "Эрдэнэс-Тавантолгой” ХК, ОХУ- ын "Фэско” групптэй хамтран нүүрсний терминал байгуулахаар төлөвлөсөн нь уул уурхайн бүтээгдэхүүнээ далайгаар тээвэрлэж, гуравдагч оронд хүргэх бүрэн боломж бүрдсний илэрхийлэл юм.

Холын далай ойрын зорилтыг маань биелүүлэх ийм сайхан боломж бүрдсэн энэ үед "тултал” ашиглах нь зөв зам мөр гэдэг нь ч тодорхой. Гэвч манай улс хөлөг онгоцонд далбаагаа ашиглуулахаас өөрөөр далайг ашиглаж чадалгүй өдийг хүрлээ. Үүний гол буруутан нь монголчууд бид өөрсдөө юм. Далайн боомт ашиглахын тулд тэнд хүрэх дэд бүтэц, түүхий эдийн хангалтыг бүрдүүлэх ёстой. Харин энэ чухал ажил манай улсад салан задгай байна. Өөрөөр хэлбэл, манай дотоод хүчин зүйлсээс шалтгаалсан доголдол далай ашиглах боломжийг маань хойш татаж буй юм. Далайн тээвэрт угаасан болон коксжуулсан нүүрсийг тээвэрлэх журамтайгаас гадна тээвэрлэлтийн зардал өндөр гардгаас түүхий нүүрс үнэ хүрэхгүй. Мөн боомтод овоолго үүсгэх зорилгоор их хэмжээний нүүрс угаах шаардлага ч бий. Тиймээс манай улс нүүрс угаах, коксжуулах үйлдвэрийн хүчин чадлаа нэмэхгүйгээр далайн тээврээс ашиг олох боломжгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 72 хувийг нүүрсний экспорт эзэлж буй энэ үед нүүрс угаах үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэхгүй байгаа нь далайн тээвэр хийх боломжийг шууд хумьж байна. Улсын хэмжээнд нүүрс угаах 14 үйлдвэр барьснаас хэдхэн үйлдвэр л угаасан нүүрс экспортолж буй нь туйлын чамлалттай бөгөөд харамсалтай. Тухайлбал, Тавантолгойн нүүрсийг угаах зорилгоор байгуулсан Шивээговийн нүүрс угаах үйлдвэр жилд 1.5 сая тонн, БНХАУ-ын Fu Sheng Import & Export компанитай хамтарсан үйлдвэр жилд 500 мянган тонн нүүрс угаажээ. Мөн 15 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай "Энержи ресурс” ХХК-ийн үйлдвэр өнгөрсөн онд 4.5 сая тонн орчим, Нарийнсухайтад олборлолт хийж буй "Саусгоби Сэндс” ХХК дөрвөн сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс 800 мянган тонныг л гаргажээ. Тавантолгойг түшиглэсэн үйлдвэрүүд шинэ төмөр зам ашиглан далайн эрэгт хүрэх боломжийг эрэлхийлж байгаа бол Нарийн сухайтын бүлэг ордыг ашиглагч компаниуд нүүрс угаах үйлдвэрээ барьсан ч төмөр замгүйгээс энэ боломжоос хасагдаж байна. Тэгэхээр эхний ээлжинд төмөр замын транзит тээвэр ашиглан далайн боомтод нүүрсээ хүргэх боломж Тавантолгойг тойрсон хэдэн компани, Шивээговийн нүүрс угаах үйлдвэрт л олдож байгаа юм. Ерөнхийлөгч худалдан авагчийг "бэлтгэж”, Засгийн газрын түвшинд төмөр замын транзит тээврийн эрх олж, далайн боомт ашиг лах зөвшөөрөл авсан ч нүүрс угаах үйлдвэрүүдийн хүчин чадал бага, дэд бүтцийн бүтээн байгуулалт дутуугаас далай ашиглах боломж хойшилсоор байна.

Засгийн газрын мэдээ
 
Далайн боомтоор нүүрсээ экспортлох боломж бүрдсэн ч бэлтгэл хангалтгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани