Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны үнэ огцом унасан шигээ эргээд өсөхийг үгүйсгэхгүй

Газрын тосны үнэ огцом унасан шигээ эргээд өсөхийг үгүйсгэхгүй

 

Газрын тосны үнэ тогтвортой байхаас манайд шатахууны үнэ тогтвортой байх эсэх нь шалтгаалдаг. Засгийн газар АИ-92 шатахууны үнийг 1830 төгрөгт тогтворжуулах  үүргийг АМГТГ-т өгсөний  дагуу  энэ оны  хоёрдугаар сард  "Би Ди Өү Интернернэйшнл” ХХК-тай  санхүүгийн үүсмэл хэрэгсэл болох хэджингийн гэрээ хийсэн байдаг. Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн хэлбэлзэлд өртөхөөс сэргийлэх зорилгоор хийдэг гэрээ юм. Өчигдөр дэлхийн зах зээл дээр нэг барелль нефтийн үнэ 71 ам.доллароос  31 ам.доллар болж түүхэнд байгаагүй хэмжээгээр унасан нь дэлхий нийтэд анхаарал татсан асуудал болж байна.  Хэдийгээр манайд газрын тосны үнэ унах нь ашигтай ч эргээд огцом өсвөл унаснаас илүү эрсдэлтэй хэмээн албаныхан тодотгож байна. Харин Засгийн газрын өмнөөс Сингапурын хөрөнгийн биржид үнэ тогтворжуулах гэрээ хийсэн компанийн хувьд  эрсдэлтэй нөхцөл үүсэхээр байгааг шинжээчид хэлж байна. Учир нь уг компани манай Засгийн газрын өмнөөс   нэг барелль газрын тосны үнийг 64.8 ам.доллараар тооцож хэджингийн гэрээ хийсэн.  Үнийн энэ уналтын нэг шалтгаан нь дэлхий даяр тархаад байгаа коронавирусээс  үүдэлтэй зохиомол уналт учраас  вирусын тархалт 4, 5 дугаар  сард намжих үед эргээд огцом өсөхийг ч үгүйсгэхгүй.  Өөрөөр хэлбэл, өнөөдрийн үнийн уналтын нөлөө сарын дараа шатахууны үнэд нөлөөлдөг учраас ирэх дөрөвдүгээр сард үнийг 100-200 орчим төгрөгөөр буулгалаа гэхэд  магадгүй тавдугаар сард газрын тосны үнэ огцом өсч улмаар шатахууны үнийг 400-500 төгрөгөөр өсөхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс үнийн хэлбэлзлийг дагаж савлахгүйгээр 1830 төгрөгтөө хэвээр хадгалах нь  чухал.  Харин  хэджингийн гэрээ байгуулсан компанидаа уян хатан хандах хэрэгтэй болж байна.  Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард  нэг барелль газрын тосны үнэ 71 ам.долларт хүрч 0.7-0.8 хувиар өсч 70-80 төгрөгөөр нэмэгдэхээр  байсан ч үнээ тогтвортой барьсан.  Манай Засгийн газар 2019 оны долдугаар сараас хойш шатахууны үнийг 1830 төгрөгт хадгалагдсан. Цаашид эрэлт нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүссэн ч  энэ үнэд хэвээр нь барина хэмээн АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр  хэлж байна.
 
ОХУ,  Саудын Арабын  үнээ буулгах хүсэлтийг хүлээж аваагүйтэй холбоотой
 
Дэлхий даяар коронавирус тархсаны улмаас газрын тосны эрэлт буураад буй өнөө цагт хамтын ажиллагаа хамгаас чухал байв. Тиймээс ч ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүн улсууд ОХУ тэргүүтэй газрын тос үйлдвэрлэгч улсуудтай гэрээ байгуулахаар гуравдугаар сарын 6-нд Вена хотноо уулзацгаасан юм. Энэхүү уулзалт ямар ч гэрээ үзэглэснээр өндөрлөж магадгүй байсан ч шинжээчдийн хүлээгээгүй үр дүн гарсан нь нэгдсэн тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөсөн явдал байлаа. Учрыг тодруулбал, газрын тосны үйлдвэрлэлээ бууруулах хүсэлтийг нь ОХУ хүлээж аваагүй тул Саудын Араб дараагийн сараас эхлэн үйлдвэрлэлээ нэмж, үнээ бууруулна хэмээн мэдэгдэж үнийн дайн зарласан юм. Ийнхүү эл өдөр нэг баррел газрын тосны үнэ 50 ам.доллараас 45 ам.доллар болтлоо буурч, улмаар энэ даваа гариг буюу гуравдугаар сарын 9-ны өдөр зах зээл нээгдэхэд 31 ам.доллар болтлоо унасан нь 1991 оноос хойш тохиолдоогүй газрын тосны үнийн уналт болов. Сүүлийн 35 жилийн өгөгдлийг харахад газрын тосны эрэлт дэлхийн санхүүгийн хямрал болсон 2008, 2009 онд л хоёр удаа буурч байв. 2020 онд газрын тосны үнэ хэрхэх талаар хөрөнгө оруулагчдын хүлээлтийг сонирхъё. Венад болсон уулзалтаас өмнөхөн Sanford C. Bernstein-ын судалгааны байгууллагаас авсан судалгаагаар нийт хөрөнгө оруулагчдын 55 хувь нь газрын тосны эрэлтийг 2020 онд буурна, 45 хувь нь эрэлт нь өсөх ч коронавирус гарснаас болж удааширна хэмээн хариулжээ. Коронавирусаас болоод эрэлт нь буураад буй газрын тосны ирээдүй 2020 онд бүрхэг харагдаж байна. Учир нь хэдий Хятад улс дахь халдварын тоо буурч байгаа ч өдгөө бусад улс оронд өдөр бүр шинээр бүртгэгдэж буй халдварын тоо Хятадад гарч байгаагаас хэдийн даваад буй. Тиймээс цаашид коронавирусын халдвар хэрхэх талаар тодорхой хүлээлт байхгүй юм гэдгийг олон улсын эдийн засагч онцлогч байна. ОПЕК-ын өмнөх уулзалтаар ямар гэрээг үзэглэв. Газрын тосны үнийн уналт экспортлогч компаниудад цохилт болж байгаа талаар  манай эдийн засгийн экспертүүд байр сууриа илэрхийллээ.
 
ЭКСПЕРТИЙН ҮГ
 
Зах зээлийн шинжээч, эдийн засагч Г.Ганзориг:  Үнийн уналтаас ам.доллар бусад валютын эсрэг суларлаа
 
–Өнөөдөр газрын тосны үнэ 1991 оноос хойших хамгийн том уналтыг үзүүллээ. Өөрөөр хэлбэл ердөө ганцхан өдрийн дотор 27 хувиар уналаа. Үүний цаад учир шалтгаан нь ОПЕК болон Оросуудын хэлцэлд хүрч чадаагүй улмаас ийм зүйл боллоо. Зах зээл дээр багагүй шуугиан үүсч байна. Газрын тос үйлдвэрлэгч томоохон улсуудын валютын  болон  бусад валютын эсрэг сулраад эхэллээ, хөрөнгийн зах зээлд ч тус төрлийн компаниудад сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө АНУ-ын төв банк бодлогын хүүгээ бууруулж, ам.долларын өгөөжийг бага болгосон. Үр дүнд ам.доллар бусад валютын эсрэг суларсан. Одоо энэхүү газрын тосны асуудал гараад ирлээ. Үндсэндээ хөрөнгө оруулагчид эрсдэл багатай зах зээлийг эрчтэйгээр хайж байна. Эцэст нь Японы валют маш хүчтэй чангарах шив. Ер нь дүгнээд харахад зах зээл хөдөлгөөн ихтэй байна. Гол нь бидэнд ямар боломж байна гэдгийг л харах нь зүйтэй. Ямартай ч газрын тосны үнэ буурч буй нь бидэнд ашигтай.
 
 
 
Манай улсын хувьд энэ нь цэвэр импорт болдог учир тэр. Түүнчлэн олон улсын зах зээл дээр позиц үүсгэж ажиллаж буй хөрөнгө оруулагчдад том боломж гэж харж байна. Зах зээлд хөдөлгөөн байх нь ашиг хийх том боломж шүү дээ.
 
 
 
Эдийн засагч Б.Дөлгөөн: Эрэлт буурч, нийлүүлэлт өсөх шинжтэй энэ үед газрын тосны үнэ буурах эрсдэл өндөр
 
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын ОПЕК-ын уулзалтаар гишүүн орнууд газрын тосны үнийг дэмжихийн тулд нийт нийлүүлэлтээ 2.1 сая баррелаар бууруулахаар хэлцэл байгуулсан. Гэвч уг хэлцэл нь энэ гуравдугаар сард дуусах юм. Хэдий газрын тосны үнэ буурах нь импортлогч орнуудад ашигтай ч экспортлогч орнууд, тэр дундаа газрын тосны үнийг өөдрөгөөр таамаглачихсан улсуудад гарз хохирол ихтэй. Жишээ нь Саудын Араб. ОУВС-ийн хэлж байгаагаар нэг баррел газрын тосны үнэ дор хаяж 80 ам.доллар байж гэмээнэ Саудын Арабын төсвийн орлого зардалтайгаа тэнцэх аж. Тэгвэл газрын тосны үнийн бууралт зөвхөн экспортлогч орнуудад бус бусад улсын ч мөнгөн тэмдэгт болон олон улсын санхүүгийн зах зээлд нөлөөлж байна. АНУ-ын Засгийн газрын 10 жилийн бондын өгөөж анх удаа 0.5 хувиас доош орж, 30 жилийн бонд ч мөн адил нэг хувиас доош ороод байна.
 
 
 
Дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийн индексүүд мөн унаад байна. Үүнээс гадна нэг унц алт 1662 ам.доллар болж 0.7 хувиар унав. Газрын тосны үнийн дайнаар импортлогч буюу хэрэглэгч улсууд хождог бөгөөд эрэлт буурч, нийлүүлэлт өсөх шинжтэй энэ үед газрын тосны үнэ үргэлжилж буурах эрсдэл өндөр байна.
 
 
 
Эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөх: Газрын тосны үнийн дайн эхэллээ
 
-КОВИД-19 өвчний улмаас газрын тосны эрэлт 2020 буурах төлөвтэй гэдгийг хоёрдугаар сард ОПЕК анхааруулсан. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/  нь газрын тос олборлон боловсруулагч 12 улсын Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. ОПЕК-ийн зүгээс газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийг өдөрт 1.5 сая баррелиар бууруулахыг санал болгосон. Энэхүү саналыг ОХУ хүлээн зөвшөөрөөгүй. Харин Саудын Араб газрын тосны үнийг бууруулах болсноо мэдэгдсэн. Ийм нөхцөл байдал нь газрын тос олборлогч орнуудын дунд газрын тосны үнийн дайн дэгдээхэд хүрлээ. Ийм шалтгааны улмаас АНУ-ын газрын тосны үнэ өчигдөр шөнө 31 хувиар унаад байна. Ингэж буурсан нь 1991 онд болсон булангийн дайн гэх тодотголтой Иракийн дайнаас хойших хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Goldman Sachs группын зүгээс нэг баррель газрын тосны үнэ 31.02 ам.доллар болж буурсан. Цаашдаа 20 ам.доллар хүрч буурах магадлалтайг анхааруулсан болохыг Блүүмберг зэрэг томоохон хэвлэл мэдээлэл, хөрөнгө оруулалтын сангууд дамжуулж байна.  Энэ бол 2020 онд дэлхийн эдийн засагт үзүүлж буй хамгийн хүчтэй шок болох нь тодорхой боллоо.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Газрын тосны үнэ огцом унасан шигээ эргээд өсөхийг үгүйсгэхгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани