Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Золжаргал: Хийн хоолойн төсөл хэрэгжихэд 10 жилийн хугацаа орно

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер уулзаж, Зүүн Сибирь болон Хятад улсын хэрэглэгчдэд байгалийн хий нийлүүлэх боломжийн талаар болон шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн төслийн талаар мэдээлэл өгсөн. Үүнтэй холбогдуулан Монголоор дамжуулан хий хоолой тавих төсөл эхэллээ гэсэн мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал, нефтийн инженер, Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Хийн хоолойтой холбоотой асуудлаар Кремльд болсон уулзалтын талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Энэ мэдээллээс анхаарал татсан нэг асуудал нь ОХУ-ын Эрхүү муж, Буриад, Байгалийн чанадад хий байдаггүй. Тэднийг Ямал, Ковыкта, Красноярскийн хийн ордуудаас байгалийн хийгээр хангах боломжтой байна гэсэн тооцоог гаргаж энэ бүс нутгаа хийтэй болгох нарийвчилсан эдийн засгийн үндэслэлийг хийх саналыг дэвшүүлсэн. Тэгэхээр энэ нь Монгол Улстай хил залгаа нутгуудад хий ойртоно гэсэн дохио. Тэр бүс нутаг хийгээр хангагдахаас өмнө манайд хий дамжуулна гэсэн ойлголт байхгүй. Монгол руу хэзээ байгалийн хий орж ирж болох вэ гэвэл Орос Хятад руу нийлүүлэхдээ манайхаар дайруулах явдал. Энэ утгаар харвал бас нэг сонирхол татсан мэдээлэл байна. Өнгөрсөн жил “Газпром” Монголын нутгаар дамжуулж “Сибирийн хүч 2”–ийг явуулбал яах вэ  гэсэн судалгааг хийсэн. Судалгааны дүнгээр байж болох л хувилбар гэж үзсэн. Тодруулбал, Монгол Улсаар дамнуулан Хятадын зах зээлд жилд 50 тэрбум хүртэл шоо метр тээвэрлэх техникийн боломж байна гэж ойлгосон. Энэ урдчилсан судалгааг ТЭЗҮ болгож нарийвчлах саналыг В.Путин ерөнхийлөгчид тавьсан. Түүнээс биш төсөл эхлүүлье гэж хэлээгүй. Ярьсан үгийг нь дутуу шүүрч авч төсөл эхэллээ, батлагдлаа гэж цахим орчин шуугиж байна. ТЭЗҮ нь үндсэн хоёр чиглэлтэй. Нэгдүгээрт, хийн хоолойг яаж тавьж болох ямар  ашигтай байх. Хоёрдугаарт, эх үүсвэр нь хаанаас байх. Өөрөөр хэлбэл, хийн хоолойн түүхий эд, тэжээлээ нийлүүлэх эх үүсвэр тодорхой биш байгаа учраас эдгээрийг тодруулах шаардлагатай гэсэн хэрэг.

-Төсөл ажил хэрэг болоход хэдий хэрийн хугацаа шаардлагатай вэ?

-Ийм ТЭЗҮ хийхэд хуучин “Сибирийн хүч-1” төслийн /Монголын зүүн талаар тойрсон хоолой/ жишгээр 10 орчим жил ярьсан байдаг. Барилга угсралтын ажилд таван жил зарцуулж нийт 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр эхэлсэн. Тэгэхээр манайхаар хийн хоолойг дамжуулах төсөл эхэллээ гэж бодоход Хятад, Монгол, Орос гурван улсын хооронд ярих асуудал болно. Энэ нь нэлээн хугацаа шаардана. Дээр нь ТЭЗҮ боловсруулахад багаар бодоход хоёр жил болно. Барилга угсралт нь таван жил болно гэвэл нийт 10 жилийн дараа л боломжтой. Хамгийн төвөгтэй нь худалдан авагчийн зөвшөөрөх эсэх нь. Тэгэхээр ТЭЗҮ хийхийг зөвшөөрөх үү гэж “Газпром” талаас санал оруулж байгаа болохоос биш төсөл зөвшөөрсөн асуудал биш. ОХУ-ын Шадар сайдад В.Путин өнгөрсөн оны есдүгээр сард энэ асуудлыг судлаад зургаан сарын дараа танилцуулах үүрэг өгсөн. Урьдчилсан судалгааг зургаан сарын хугацаанд хийж танилцуулах үүрэгтэй гэдгээр оросууд хугацаандаа ажлаа хийсэн байна. 

-Хэрэв хийн хоолой дамжуулах төсөл хэрэгжвэл манайд жилд гурван тэрбум ам.доллар орж ирэх тухай дурдсан байсан. Тэгэхээр урьдчилсан судалгаанд эдийн засгийн талаас  нь гаргасан таамаг мэдээлэл юу байна вэ?

-Монголын нутгаар хий тээвэрлэх,  транзит тээврээр дамжуулах эдийн засгийн тооцоолол төсөл эхлээгүй учраас одоогоор мэдээллээгүй. Таамаг төдийгөөр бол манайх хий дамжуулаад хэдийг авах, өгөх эсвэл дундаас нь хий авбал транзит тээврийн зардал бага байх гэсэн тооцоо гарах байх. Гурван тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн тооцоог олж хараагүй. 

-Хятад улс хийн хоолойн  хэдэн их үүсвэртэй юм. Түүнчлэн хэтийн бодлогод нь  манайхаар хийн хоолойг дамжуулах тухай туссан уу?

-Хятад улс олон эх үүсвэрээс байгалийн хий импортлох бодлого барьдаг. Жилд ойролцоогоор 300 тэрбум куб метр хий хэрэглэж байгаа. Үүний 150 орчим тэрбумыг нь импортоор авдаг. Импортоор авдаг хийн онцлог нь гурван өөр төрлийн хийгээр хангах бодлоготой. Энэ нь БНХАУ-ын таван жилийн бодлогод туссанаас гадна Эрчим хүчний талаар баримтлах бодлогод оруулсан. Үүнд хуурай газар хоолойгоор авах, далайгаар шингэрүүлсэн байгалийн хий авах, уламжлалт бус хий буюу занар болон нүүрсний давхарагын хий гэсэн гурван төрлөөр хангахаар туссан. Одоогоор хуурай газар хоолойгоор ОХУ, Төв Ази болон Казакстан, Мьянмар улсаас, далайгаар шингэрүүлсэн байгалийн хийг Ойрхи Дорнод, Америк, Өмнөд Азиас авдаг. Эдгээр гурван төрлийн хийн хангах хэмжээ нь ойролцоо байх төрийн бодлого баримталдаг. Тэгэхээр гаднаас 150 тэрбум куб метр хий авдаг гэвэл багцаалбал 50, 50 тэрбумаар нь хувааж авдаг гэсэн үг. “Сибирийн хүч 1” 38 тэрбум куб.метр хий нийлүүлэх хүчин чадалтай. Ойрын жилүүдэд үүний гуравны нэг орчмыг л нийлүүлнэ. Хүчин чадлын хэмжээгээр авахгүй. Ийм байхад Хятадын хувьд дахин шинэ хоолойгоор хий авах гээд улайраад байх шаардлагагүй. Жишээлбэл Хятад манайхаас гадна олон орноос нүүрс импортолдог. Эднийх зориуд импортоо хуваарилдаг. Тэгэхээр ОХУ-аас хийн импортоо дагнан авах сонирхолгүй. Энэ нь стратегийн хувьд нэг орноос хараат байхгүй гэсэн бодлоготой холбоотой. Тиймээс ойрын хэдэн жилдээ манайхаар дамжуулан хийн хоолой барих асуудал яригдахгүй байх.

-Хятад улс байгаль орчны доройтлоос болж байгалийн хийн хэрэглээгээ нэмэгдүүлэх бодлого барьж байгаа шүү дээ?

-Одоо тус улсын эрчим хүчний хэрэглээний эх үүсвэрийн 60 гаруй хувийг нүүрс эзэлж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүч, цөм гэх мэт шинэ технологийг нэвтрүүлэхэд анхаарч байгаа ч 10 хувиас хэтрэхгүй. Хийн түлш байгаль орчинд сөрөг нөлөө багатай гэдгээр хэрэглээгээ нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Тиймээс ирээдүйд хийн хэрэглээ бага зэрэг өсөх байх. Үүнийг дагаад ОХУ-аас хий авахаа нэмэгдүүлж болзошгүй. Гэхдээ энэ бол ирээдүйн асуудал. Нэг хүн судалгаа хийе гэсний төлөө төсөл эхэлчихлээ хэмээн ярих боломжгүйгээс гадна ойрын хэдэн жилдээ биелэгдэхгүй зүйл.

-Та яагаад ийм итгэлтэй байна вэ?

-Яагаад гэвэл ОХУ, БНХАУ эрчим хүчний том бодлоготой улс. Эдгээр улсын бодлого дарга нарын нэг удаагийн уулзалтаар гардаггүй. ОХУ-ын шинжлэх ухааны академи, эрчим хүчний салбарын боловсруулсан эрчим хүчний стратегийн баримт бичгийг В.Путин болон хэн ч өөрийн дураар шийдвэрлэхгүй. Салбарын судлагааны байгууллагуудын гаргасан ерөнхий чиглэлийн хүрээнд Засгийн газар нь баталж хэрэгжүүлдэг. Энэ баримт бичигт Монголоор хийн хоолой дамжуулах тухай байхгүй. Хэрэв энэ удаа ТЭЗҮ хийе гэсэн санал тавиад Ерөнхийлөгч нь зөвшөөрч байгаа бол баримт бичигт эхлээд тусгана. Дараа нь хурлаар орж батлагдсаны дараа хэзээ хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал яригдана. Нөгөөтэйгүүр, Хятад таван жилийн төлөвлөгөөгөөр хөгждөг. XIII таван жилийн төлөвлөгөөнд Монгол Улсаар хий дамжуулах асуудал тусгагдаагүй. XIV таван жилийн төлөвлөгөөгөө одоо хэлэлцэнэ. Мөн судлагдаж байгаа. Хэрэв энэ төлөвлөгөөнд оруулна гэвэл Орос, Монголын нөлөөгөөр лоббидоно гэсэн үг. Тэд хүлээж аваад боломжтой гэж үзвэл төлөвлөгөөндөө оруулна. Оруулсны дараа хэрхэн хэрэгжүүлэхээ ярина. Түүнээс биш тэнд нэг дарга хэлэнгүүт төлөвлөгөөгөө өөрчилнө гэсэн асуудал үгүй. Манайхан Оросуудын жишгийг авах дуртай. Хятадууд мундаг хөгжиж байна гэж ярьдаг. Дуураймаар байгаа бол дарга дураараа шийдвэрлэдэггүй мэргэжлийн институтын гаргаж ирсэн судалгаа, баримт бичгээр улс ажиллаж хөгждөг гэдгийг нь бид дуурайх хэрэгтэй.

-Казахстан, Манжуур, Хойд Солонгосоор дамжуулан Хятад руу нийлүүлэх хувилбар бий гэдэг. Энэ хувилбар нь манайхаар дамжуулахаас  Орос болон Хятадад илүү ашигтай ч гэж ярьдаг. Яагаад вэ. Манайх илүү ойрхон биздээ?

-Хойд Солонгосоор дамжуулах асуудал мөн л санаа хувилбарын төвшинд байгаа. Энэ хувилбар эдгээр гурван улсын геополитикийн асуудал. Нөгөөтэйгүүр, “Сибирийн хүч 1” төсөл манайхаас холуур тойрч орсон. Монголоор явсан бол ойрхон гэдэг талаас ашигтай байх байсан гэж шүүмжилдэг. Энэ бол тийм биш. Яагаад гэвэл нэгдүгээрт, ОХУ-д зүүн Сибирийн нутгаа хөгжүүлэх нь чухалд орно. Зүүн Сибирь байгалийн хийн том ордуудтай. Суурь дэд бүтцээ эдгээр ордуудад ойртуулахад хийн хоолой чухал. Монголоор дайруулахад 1000 гаруй км газар эзгүй талаар өнгөрөх учраас өөрсдийнхөө нутаг дэвсгэрээр явуулах, цаашилбал Япон, Солонгост ойртох нь мэдээж Оросуудад ашигтай. Энэ хувилбар бас Хятадад ашигтай. Тэдний Зүүн хойд бүсийн хэрэглээг хангах нь ашигтай. Нөгөө салбар хоолой нь Казакстан, Монгол хоёрын хилийн хооронд байдаг зурвасаар дайрч Оросоос Хятад руу хүрэхээр төлөвлөсөн байдаг. Энэ чиглэл Оросын эрчим хүчний стратегид тусгасан, батлагдсан, төлөвлөсөн чиглэл. Хятадын тал яарахгүй байгаа учраас царцанги байгаа. Үүнийг болиод, Монголоор дамжуулах шинэ чиглэл гаргаж ирэх тухай одоо ярьж байгаа. Тэгэхээр энэ бол их хугацаа шаардах ажил.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Ж.Золжаргал: Хийн хоолойн төсөл хэрэгжихэд 10 жилийн хугацаа орно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани