Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алт тушаалт "арын хаалгыг" илчлэх боломж мөн үү

 
 

Алт тушаалт "арын хаалгыг" илчлэх боломж мөн үү

 

  • Хилээр гаргаж амжаагүй гэсэн үндэслэлээр цагааддаг нь хууль бус үйлдлийг өөгшүүлдэг юм биш биз
  • Төв банкинд алт тушаалт нэмэгдсэн ч хилээр гаргахыг завдсан хэрэг тасрахгүй байна
  • ЦЕГ-ын статистикт 2019 онд хилээр хориотой бараа нэвтрүүлэх гэж байгаад баригдсан 89 гэмт хэрэг бүртгэгдсэний цөөнгүй нь алт, үнэт эдлэлтэй холбоотой гэмт хэрэг байж

"Гурилын хулгайчийн гуя нь цагаан” гэж ярьдаг нь гэмт хэрэгтнийг илрүүлэх сэжүүр ил байгааг нотолсон үг. Үүн лугаа хууль бусаар хил нэвтрүүлдэг алтны хэмжээг Монголбанкны мэдээлэл нэг талаар ил болголоо. Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь 2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авснаас 6.7 тонноор бага буюу 30 хувиар буурсан үзүүлэлт байв. Харин 2020 оны эхний гурван сарын байдлаар Монголбанк 5.3 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оныхоос 4.5 тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүний цаана коронавирусээс шалтгаалж хил хаасан үед хилээр хууль бусаар нэвтрүүлдэг алтны урсгал Монголбанк руу чиглэсэн гэсэн мэдээлэл "нуугдаж” байгаа юм. Монголоос хуулийн дагуу нэвтрүүлсэн алтны хэмжээ 2019 онд есөн тонн байлаа. Тухайлбал, Их Британид 4.9, Сингапурт 2.4, Швейцарт 1.6 тонн алт худалджээ. Харин УУХҮЯ-ны мэдээлэлд өнгөрсөн оны 11 сарын гүйцэтгэлээр 14.8 тн алт олборлосон гэсэн бол мөн оны 11 дүгээр сарын төгсгөлд Монголбанк 14.4 тонн алт худалдан авсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил олборлосон 400 кг алт хууль бусаар хил давсан байж магадгүй гэсэн таамаглал үлдээв. Эндээс алт хууль бусаар хил нэвтрүүлдэг бүлэглэл, "арын хаалга” баттай байгаа гэх хардлага эрхгүй төрж байгаа юм. Өнгөрсөн онд алтыг хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан олон хэрэг бүртгэгдсэн. Томоос нь тоочвол, 2019 онд эрүүгийн цагдаагийнхан иргэн О, М нарыг гадуур болон дотуур хувцсандаа зургаан кг алт нууж Замын-Үүд боомтоор хил нэвтрэх гэж байхад нь баривчилсан, мөн нэгэн иргэн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр гарахыг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ. Энэ мэтчилэн хилийн хяналт болон цагдаагийн байгууллагын хараанд өртсөн гэмт хэргүүд хэд хэд бий. ЦЕГ-ын статистикт 2019 онд хилээр хориотой бараа нэвтрүүлэх гэж байгаад баригдсан 89 гэмт хэрэг бүртгэсний цөөнгүй нь алт, үнэт эдлэлтэй холбоотой гэмт хэрэг байж. Алтыг иргэд хууль бусаар хил давуулах олон арга хэрэглэж байгааг цагдаа, хилийн хяналтынхан гадарладаг болсон. Үүнээс улбаалж алтыг зохион байгуулалттай хил давуулах тохиолдол ч гарч байв. Тодруулбал, Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтэрч байсан 7814 дүгээр галт тэрэгний зүтгүүрийн эд ангид 15.5 кг алт нууж хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн улсын байцаагч нар илрүүлж байсан удаатай. Харин хилээр хууль бусаар алт нэвтрүүлэх шалгарсан аргад автомашины эд ангид нуух, ачаа бараанд далдлах явдал орно. Үүний хэдийг нь хил гаалийн алба илрүүлж чадаж байгаа вэ гэдэг нь ч эргэлзээ төрүүлсэн хэвээр. Нөгөөтэйгүүр манай хил, гаалийн байгууллагад алт илрүүлэх рентген төхөөрөмж, "CT-40 KIT” маркийн шилэн дуран авианы иж бүрдэл багаж хангалттай байдаггүйтэй холбоотой. Гаалийн байцаагч нар тоног төхөөрөмжөөр бус зөн билгээрээ ажлаа хийж байгаагаас энэ төрлийн гэмт хэргийг бүрэн хяналтдаа авч чаддаггүй талаар цагдаагийн холбогдох албаныхан ч ярьж байсан. Ийм нөхцөлд алт хууль бусаар хил нэвтрүүлж, азаа үзэхийг хүсэгчид олшрох нь тодорхой. Энэ нь "амташсан хэрээ арван гурав дахих” боломжийг олгодог байж болзошгүй. Мөн тэднийг шүүхээс цагаатгаж өөгшүүлдэг гэх хардлага ч бий. Алт хууль бусаар хил давуулах гэмт хэрэг үйлдэгчдийг гаалийн байцаагчид барьдаг ч шүүхийн шатанд цагааддаг юм биш биз гэсэн хардлага төрүүлэх нэгэн хэрэг анхаарал татаж байна. Тухайлбал, хилийн хяналтын бүсэд автомашинтайгаа орсон этгээдээс хилийн хяналтынхан 6.8 кг алт илрүүлсэн боловч шүүхийн шатанд цагаатгасан тохиолдол бий. Тухайн хэргийн материалыг сөхөж үзвэл дөрвөн жилийн өмнө алт хууль бусаар хил давуулахыг завдсан үндэслэлээр шалгагдсан иргэн Д, Б нарыг шүүхээс цагаатгаж, зургаан кг алтны үнийг Монголбанкны ханшаар бодож олгожээ. Уг нь шүүгдэгч Б мэдүүлэгтээ "Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор дөрвөн ширхэг дөрвөлжин хэлбэртэй гадуураа хар өнгийн гялгар уутаар ороож скочдсон алтыг өөрийн фургон машины урд хэсэгт их гэрлийн дор нуусан... Тэр өдрийн 13:00 цагийн орчимд алт өгч явуулсан. Удалгүй Д "алтаа хил гаргаад хэрэггүй, буцаагаад манай дүүд өгөөд явуулчих, нөгөө авна гэсэн хүн утсаа авахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би эргээд явах гэтэл автомашин маань гааль руу орох машины дараалалд орчихсон байсан болохоор гарч чадаагүй. Гэтэл гаалийн байцаагч ирээд шалгасан” гэжээ. Мөн шүүгдэгч Д "Би хүмүүсээс алт авч үнэ өсөхөөр нь зардаг юм. Хужаа нар алт үнэтэй авдаг гэж дуулаад Хятад руу явж үзмээр санагдсан. Б-тэй 2014 оны тавдугаар сарын эхээр Гашуунсухайтын хил дээр танилцсан юм. Алт яаж урагш нь гаргадаг юм бол, таньдаг мэддэг хүн байна уу гэхэд Б болох байх гэж хэлсэн. Тэгээд надад утасны дугаараа өгсөн. Би өөрт байсан алтан дээрээ нэмж Бат-Эрдэнэ гэх хүнээс алт худалдаж аваад зургаан кг орчим болгож, Гашуунсухайт руу Б-д өгч явуулсан. Өмнө нь би Б-тэй танилцах үедээ хилийн цаана нэг хятад хүнтэй танилцаад ярилцсан байсан юм. Тэр хятад хүн надад хэлэхдээ Монголд авч байгаа үнээс хамаагүй өндөр үнээр авдаг гэсэн” гэжээ. Харин хохирогчоор оролцсон Монголбанкны төлөөлөгч "Монгол Улсын хилээр алтыг аж ахуйн нэгж, байгууллага хилээр гаргахдаа холбогдох яамдаас зөвшөөрөл авсны үндсэн дээр гаргадаг. Д, Б нар нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй, гаальд мэдүүлээгүй, нууж хууль бусаар авч гарахыг завдсан байна. Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үнэт металл болох алтыг шүүхийн тогтоол гарсны дараа улсын орлого буюу Монголбанкны Улсын эрдэнэсийн санд хүлээн авдаг” гэжээ. Харин шүүхээс Д, Б нарыг цагаатгасан тогтоолдоо "шүүгдэгч Б нь шүүгдэгч Д-гийн өгч явуулсан 6,884,70 грамм алтыг машиндаа нууж хилийн бүсэд авч очсон боловч гаалийн талбайгаас буцаж байхад нь гаалийн байцаагч саатуулж, шалгасан үйл баримт тогтоогдсон байна. Энэ нь шүүгдэгч нар алтыг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн мэт харагдахаар байна. Дээрх нөхцөл байдлууд нь нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, цугларсан баримт нь шүүгдэгч нарыг яллах биш цагаатгах талын нотлох баримт болжээ. Шүүгдэгч Д, Б нар урьдчилан үгсэн тохирч бүлэглэн алтыг хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна” гэсэн аж. Энэ мэтчилэн хилээр алт гаргах санаархалтай хүмүүсийг цагаатгаж байгаа нь азаа үзэгчдийг олноор төрүүлж байна. Өнөөдөр ч алтыг хууль бусаар хил давуулах оролдлого гарсаар байна. Энэ сарын 6-нд гэхэд Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр ачаа тээвэрлэж явсан иргэн П хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдаад баригдлаа. Иргэдийг хилээр нэвтрэхийг хориглосон энэ хорио цээрийн үед ачаа бараа тээвэрлэгчдийг алтны сүлжээнийхэн онилж байгааг ч энэ явдал харуулж байна. Цаашид алтыг хууль бусаар хил нэвтрүүлэх оролдлого хэдээр нэмэгдэхийг хэлж мэдэхгүй. Уг нь хил, гаалийн байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг энэ онд хэрэгжүүлж дуусна. Тэр болтол "буяныг гаргахгүй бузрыг оруулахгүй” байж чадвал улсын алтны нөөцөд хэрэгтэй юм даа. 

Засгийн газрын мэдээ
 
Алт тушаалт "арын хаалгыг" илчлэх боломж мөн үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани