Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатахууны үнэ наймдугаар сараас л мэдэгдэхүйц буурна

 

Шатахууны үнэ наймдугаар сараас л мэдэгдэхүйц буурна

 

Газрын тосны ханш түүхэн доод хэмжээнд хүрч бууран, энэ байдал цаашид удаан үргэлжилбэл бензиний үнэ хямд зарим улсад шатахууны саваа дүүргэхэд төлбөр төлөх шаардлагагүй байдал үүсэхээр байна. Одоогоор дэлхийн зах зээл дээр WTI маркийн нефтийн ханш хасах 37.63 буюу баррель нь 0.01 ам.доллар болоод байгаа юм. "Риа Новости" агентлагтийн мэдээлснээр, үүнээс өмнө WTI маркийн нефтийн үнэ хамгийн багадаа торх нь 9.75 ам.долларт хүрч байжээ.  Түүнчлэн WTI маркийн газрын тосны ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ хасах руу орж, торх нь 1.43 ам.долларт хүрлээ. Үүнтэй холбоотойгоор ирэх зургадугаар сарын фьючерс үнэлгээ нь баррель тутамдаа 20 ам.доллароос давахгүй гэдгийг шинжээчид онцолж байна.  Хэдийгээр ОПЕК-ийн гишүүн орнууд олборлолтоо өдөрт арав орчим хувиар бууруулахаар тохиролцсон ч энэ нь ханшид төдийлөн нөлөөлөхгүй байгаагаас гадна АНУ-д шатахууны хэрэглээ хэд дахин буурч, хадгалах агуулах, сав дутагдаж байгаа нь энэ төрлийн газрын тосны ханш уруудахад ихээхэн нөлөөлжээ. 

Өчигдрийн байдлаар АНУ-д нэг галлон бензиний үнэ 1.81 ам.долларт хүрч, 36 центээр буураад байгаа аж. Одоогоор дэлхийн зах зээл дээр 635 сая баррель газрын тосны илүүдэл үүсээд байгаа бөгөөд тэдгээрийг хадгалах газар нь үйлдвэрлэгч нарын толгойн өвчин болоод байгаа юм байна. ОПЕК-ийн зөвлөх Аарон Брэди "Ирэх долдугаар сар хүртэл газрын тосны компаниуд шатахуун үйлдвэрлэгч нарт нэг баррелийг нь 22 ам.долларын үнээр борлуулах гэрээ хийсэн. Үүнээс гадна эрэлт буурсан учраас шатахуун боловсруулах үйлдвэрүүд гаралтаа бууруулсан байгаа. Тиймээс шатахууны үнэ наймдугаар сараас л мэдэгдэхүйц буурна. Ийм үед газрын тосны үйлдвэр биш, хадгалах газар байгуулсан нь илүү ашигтай болсон" гэдгийг онцолжээ.  Техас маркийн газрын тосны ханш буурсантай холбоотойгоор Саудын Араб,  Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн орнууд болон бусад улс  газрын тос олборлолтоо тавдугаар сард бууруулахаар төлөвлөөд байсан ч уг төлөвлөгөөгөө товлосон хугацаанаасаа өмнө хэрэгжүүлж магадгүй болоод байна. 

ОПЕК буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус орнууд энэ сарын 12-нд болсон шуурхай хуралдаанаараа 23 улсын нефтийн олборлолтыг тав, зургадугаар сард бууруулахаар тохиролцсон юм. Мексик Улс байр сууриа өөрчлөөгүйтэй холбоотойгоор талууд газрын тос олборлолтын хэмжээг улсаасаа шалтгаалж өөр байхаар тохиролцсон. 

Хэдийгээр экспортлогч орнууд нефть олборлолтоо бууруулахаар болсон ч энэ удаагийн Техас маркийн газрын тосны үнийн уналт олборлогч компаниудад хүндхэн тусахаар байгаа юм. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Нью-Йоркийн "Rystad Energy” компанийн шинжээч Артем Абрамов газрын тосны үнэ нэг торх нь арван ам.доллароос доошлох нь нефть олборлодог, өр зээлтэй байгаа АНУ-ын бараг бүх компанийг дампуурлаа зарлахад хүргэнэ гэж мэдэгджээ. Тэрбээр  "Нефтийг нэг торх нь арван ам.доллароор нийлүүлсэн тохиолдолд АНУ-ын нефть олборлолтын бараг бүх компани дампуурлаа зарлана. Тодруулбал, АНУ-ын 1.1 мянга гаруй компани дампуурна” хэмээсэн байна. Харин нефтийн үнэ торх нь 20 ам.долларт хүрэх нь 2021 оны эцэс гэхэд нефтийн 533 компанийг дампууруулна гэж "Rystad Energy” компанийн шинжээчид үзэж байна.  Америкийн "Goldman Sachs” банк нь дэлхийн газрын тосны зах зээлд хөрөнгө оруулалтын хямрал үүсэж болзошгүй байгаа тухай өнгөрсөн оны сүүлчээр анхааруулж байв. Том орд газруудад олборлолт хийх томоохон төслүүд үнийн огцом уналт үргэлжилсэн тохиолдолд "зомби төсөл” болж хувирах эрсдэлтэй тулгараад байна.

Гэтэл баррель газрын тосны үнэ 70 ам.доллар хүртэл буурахад л  дэлхийн газрын тосны хэрэглээний 25 хувийг хангадаг олон орд ашиггүй болох аюултай тулгардаг байна. Ер нь нефтийн үнэ бүрэлдэх үйл явц олон хүчин зүйлээс хамаардаг билээ. Үүнд, эрэлт болон  нийлүүлэлт, олборлож буй газрын тосны хэмжээ, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, янз бүрийн түвшний хэлцлүүд, экспортлогч оронд тавьсан хориг, дайн, террорист халдлага, байгалийн гамшиг гэх мэт давагдашгүй хүчин зүйлс, олборлолтын өртөг, нефтийн төрөл, сэргээгдэх эрчим хүчний салбарын төлөв байдал зэргийг дурдаж болно.  Түүнчлэн, нефтийн үнэ нь улирлаас хамааран хэлбэлзэж байдаг. Тодруулбал, зуны дэлгэр цагт хүмүүс аялж зугаалах нь өсдөг учраас шатахууны хэрэглээ нэмэгдэнэ гэдгийг урьдчилан тооцсон нефтийн худалдаачид хаврын улиралд бүтээгдэхүүнээ нөөцөлж авдаг. Эрэлт дээд цэгтээ хүрсний дараа намар, өвлийн цагт үнэ эргээд буурдаг байх жишээтэй. Эдгээр олон хүчин зүйлс газрын тосны үнэд нөлөөлдөг учраас олон улсын байгууллагууд, улс орнуудын шинжээчдийн хийж буй таамаглалууд хоорондоо зөрөх нь олонтаа. 

Нефть импортлогч орны олонх нь Брент маркийн газрын тосны ханшийг голчлон баримталдаг. Манай улс ч мөн адил Брент маркийн газрын тосны Сингапурын хөрөнгийн бирж дээр худалдаадагдаж буй ханшаар Оросоос шатахуун импортолдог. Хэдийгээр WTI маркийн газрын тосны ханш огцом буурч, хасах руу орсон ч Брент маркийн нефтийн үнэ харьцангуй тогтвортой буюу сүүлийн нэг сарын хугацаанд баррель тутамдаа 20-30 ам.долларын хооронд хэлбэлзсээр байна. Харин   Оросын "Urals” газрын тосны өртөг мөн л түүхэндээ хамгийн доод түвшинд хүрч буураад байна. Өнгөрсөн даваа гарагаас эхлэн Оросын Роснефть, Башнефть, Татнефть зэрэг компаниудын үйлдвэрлэдэг "Urals” маркийн газрын тосны үнэ өмнөх өдөртэй харьцуулахад 112.7 хувиар буурч баррель нь хасах хоёр ам.доллар болоод байгаа аж.  

 
Үндэсний шуудан
 
Шатахууны үнэ наймдугаар сараас л мэдэгдэхүйц буурна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани