Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засварлаж, зардал хэмнэдэг хамт олон

Засварлаж, зардал хэмнэдэг хамт олон

 

Эрдэнэс тээвэрлэгч белазууд эргэх цагт зогсохгүй ажилтай. Технологийн тээврийн авто машины засварын газрынхан байнгын ажиллагаатай аварга техникийг бэлэн байлгах үүрэг хүлээдэг. 140 гаруй хүнтэй энэ хамт олон Эрдэнэт үйлдвэрийн хүдэр тээвэрлэлтийн төлөвлөгөөг ханган биелүүлэхэд чухал оролцоотой. Бид тус хэсгийн үйл ажиллагаанаас сурвалжиллаа. 
Угаас цэгцтэй, цэмцгэр энэ гарааж, улам ч өнгөлөг харагдах. Том ч бай бага ч бай  ямар нэгэн засварын газрын орчин тос, тоостой байх нь хэвийн л үзэгдэл. Гэтэл белазын засварчин голдуу эрчүүд "амьдардаг” энэ орчны хана, туурга, шал гэрэл ойх юм. Бид эхлээд хэсгийн дарга С.Гантогоотой уулзсан юм. 
 
 
Энэ оны эхний улиралд  манай хэсгийн гол үзүүлэлт болох техникийн бэлэн байдлын коэффициент 091-тэй байгаа гэж хэсгийн дарга яриагаа эхлэв. Он гарсаар тендерээр сэлбэг нийлүүлэх байдал удааширснаас ихэнхдээ хуучин сэлбэгээ засварлаж байна. ЗМЗ-ын Цутгуурын цех техникийн шинэчлэлтэй холбоотойгоор түр зогссоноос шалтгаалан тэнд үйлдвэрлэдэг сэлбэгүүдийн заримыг засварчид  хийж байгаа аж. Энэ нь нэг талаас материалын зардал ихсэж, ачаалал нэмэгдэж байгаа ч нөгөө талаас нөөц бололцоогоо ашиглаж сэргээн засварлаж байгаа учраас багагүй хэмнэлт гарчээ. Тэд хавар, зуны ажлын төлөвлөгөөний дагуу тоос дарах зориулалттай усны тэрэгнүүдийг дулааны улиралд бэлтгэх, хаврын хуурайшлын нөхцөлд гал түймрээс сэргийлэх зорилгоор өнжмөл, шар өвсийг цэвэрлэх зэрэг ажлуудыг ч амжуулж байна. Тус хэсгийн удирдлага ХАБЭА-г нэн түрүүн авч үзэж олон ажил зохион байгуулдаг. ХАБЭА-н өдөр тутмын нэгдүгээр шатны, мөн хоёр долоо хоног тутмын  хоёрдугаар шатны үзлэг тогтмолжжээ. Саяхан  ХАБЭА-н хоёр, гурав, дөрөвдүгээр шатны шалгалт явагдаж, комиссоос өгөгдсөн даалгаврыг биелүүлэхэд анхааран ажиллаж байна. Эднийд "Өглөөний ХАБ” үйл ажиллагаа өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд  сүүлийн үед ноцтой эрсдэлийн системийг "Өглөөний ХАБ”-тай уялдуулах ажлыг цехдээ хамгийн түрүүн нэвтрүүлээд байна. Ингэснээр аливаа эрсдэлийн  сэрэмжлүүлэг өндөржсөн тухай ажилчид ярьж байна. "Өглөөний ХАБ”-ын үеэр эрсдэлийн үнэлгээ хийдэг. Жишээ нь өндөрт ажиллах даалгавар авсан ажилчин  ноцтой эрсдэлийн бүртгэл хөтөлж, тухайн ажлын байрандаа өндрөөс унах эрсдэлийн тэмдэглэгээ тавьдаг. Ингэснээр ажилчинд эрсдэлтэй ажил хийж байгааг нь сануулж, анхааруулж байгаагаараа онцлог. Тус хамт олон бүтээмжийн чиглэлээр өнгөрсөн жил 270 санал гаргасан бол энэ оны  эхний улирлын байдлаар 130-аад санал гаргажээ. Хэсгийн дарга ч "Сайн саналын систем”-д  хамт олноо манлайлан, дагуулдаг. Тэр санал бүрээ өөрийн нэр дээр бүртгүүлдэггүй ч өнгөрсөн онд 100 манлайлагчийн 25-д жагсжээ. 
 
 
 
Түүний санаачилсан хайрга цацагч төхөөрөмжийг суурилуулснаар тухайн төхөөрөмжийн эвдрэл багасаж, эдийн засагт багагүй  хэмнэлт гаргаж буй.  Технологийн тээврийн авто машины засварын хэсгийнхэн 5С буюу ажлын байр тохижуулахад олон зүйл  санаачлан хэрэгжүүлжээ. Тухайлбал,  сургалтын танхим, ажилчдын өрөөг өөрсдөө засварлаж, ажлын байр, гараашны 9100 м2 талбайтай шал будсан нь багагүй хөрөнгө мөнгө хэмнэжээ.    
 
 
 
Шинэхэн суурь машин дээр анхны сэлбэгээ зорж буй Эрдэнэт үйлдвэрийн болон Авто тээврийн цехийн хөдөлмөрийн аварга, токарьчин Ч.Банзрагчтай уулзахад:
 
 
 
-Би Эрдэнэт үйлдвэрт 19 дэх жилдээ токарьчнаар ажиллаж байна. Эвдэрсэн гэмтсэн эд ангийг сэргээн засаж, орлуулан хийдэг ажилтай. Одоо тоормосны фланецыг манайд дөнгөж суурилуулсан шинэ машин дээр сэргээн засварлаж байна. Энэ маань Болгар улсад үйлдвэрлэсэн S10TM суурь машин. Өмнөх машин хуучраад алдаатай зордог болсон. Токарь бол маш нарийн хэмжээст ажилбараар бүтдэг ажил. Нэг мм алдахад л сэлбэг таарахгүй, гологдол гарна. Урт эд анги зорох зориулалттай ийм машинтай болсноор  ЗМЗ руу явуулж, цаг зав гарздахгүй,  өөрсдөө сэлбэг зорох боломж улам сайжирч байна. Гэмтсэн эд ангийг сэргээн засварласнаар шинэ сэлбэг авах  мөнгө хэмнэж байгаа гэсэн үг.  Ямар нэгэн сэлбэг дутсанаас белаз сул зогсвол Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагт алдагдалтай. Иймээс би ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, санаачилгатай, сайн ажиллахыг хичээдэг. 
 
 
Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтын дөрөвт бичигдсэн, цахилгааны засварчин  Э.Улаанхүү: 
 
 
-Би Технологийн сургуулийн уул уурхайн тоног төхөөрөмжийн засварын жилийн курсийн анхны төгсөгч. 2007 онд төгссөн. 10 шахам жил хувийн байгууллага, Уул уурхайн компаниудад ажилласан. Ингээд 2017 онд  сонгон шалгаруулалтад тэнцэн Эрдэнэт үйлдвэрийн ажилчин болсондоо баяртай явдаг. 
 
Миний хувьд белазын цахилгаан тоног төхөөрөмжийг засварладаг. Ажлаасаа шалтгаалан засварт ирж буй машинуудын  ойр ойрхон эвдэрдэг эд анги, сэлбэгийг  бат бөх болгож, ажиллах хугацааг уртасгах, ажлаа хөнгөвчилж,  ачаалал багасгахын төлөө ухаанаа уралдуулан, шинийг сэтгэн ажилладаг. Тухайлбал, белазын генераторын хүчний контакторын толгойн сэлбэг дангаараа ирдэггүй.
 
Гүйдэл дамжуулах хэсгийн зөөлөн холбоо, даруулга зэрэг нь гүйдлээ даахгүй тасарчихдаг. Үүнийг зузаан материалаар орлуулсан. Ингэснээр, сард 2-3 эвдрэл гардаг байсан бол одоо 2-3 сард нэг орж ирэх жишээтэй. Ер нь санал санаачилга ажил хийх явцад ундардаг. Нэг ажлыг хийх явцдаа задаргаа ихтэй, түвэгтэй үйлдэлтэй зүйлийг аль болох хөнгөвчилж, шуурхай найдвартай болгох өнцгөөс хардаг. Мөн журмын нөхдийнхөө ажлыг ч хөнгөвчилнө. Жишээ нь, энэ контакторыг засварлаж, бэлдэж чадахгүйгээс болж бүтэн өдрийн ажил алдаж болохгүй л дээ.  Эрдэнэт үйлдвэр, цех хэсгийн удирдлагууд  санал санаачилгыг дэмжиж, урамшуулдагт нь бид их баярладаг. Ажилчин хүн санаачилгатай байснаар  цаг хэмнэх, ажлаа түвэггүй хийх ач холбогдолтой. Нөгөө талаас урамшуулал нь ажилчин бидний амьдралд дэмтэй юм даа гэж ярьсан юм. 
 
 
Бид сэлбэгийн өрөөгөөр орлоо. Жижигхэн ч тун цэгцтэй юм. Өмнө нь энэ өрөө эмх цэгц муутай, хэн нэгэн ямар нэг багаж олох гэж нэлээн цаг хугацаа бардаг  байж. Энэ байдлыг Э.Улаанхүү цэгцэлжээ. Машины хаягдал төмөр ашиглан багаж хийх том шкаф,  мөн хэрэгцээнээс хасагдсан модон шкафны яс модыг ашиглан сэлбэгийн олон тасалгаат шүүгээ хийж, багаж сэлбэгийг  жирийтэл өржээ. Энэ өрөөнд бүхий л эд юмс өөрийн байртай. Эрж, хайж цаг алдах шаардлага алга. 
Ийнхүү, Технологийн тээврийн авто засварын хэсгийн орчин цэмцгэр, ажил нь өөдрөг байна. 
 
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс
Засварлаж, зардал хэмнэдэг хамт олон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани