Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Даваабат: ХАБЭА-н урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд уялдаа холбоотой ажилласан нь үр дүнгээ өгч байгаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” болж өндөрлөлөө. Энэ талаар ХАБЭМТөвийн дарга, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн М.Даваабаттай ярилцлаа.

-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ улс даяар болж өндөрлөлөө. Энэ жилийн сарын аяны онцлог болоод хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлагаа эхлье?

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран “АЖЛЫН БАЙРАН ДАХЬ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ МӨРДӨЖ АЖИЛЛАЦГААЯ” уриан дор 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Гэхдээ энэ жилийн хувьд дэлхий дахинд тархаж буй “COVID-19” цах тахлын улмаас бий болсон шинэ нөхцөл байдалтай уялдан сарын аяны үйл ажиллагаанд агуулгын хувьд өөрчлөлт орсон нь онцлог байлаа. Тиймээс аймаг, нийслэлийн ХАБЭА-н салбар зөвлөлүүдтэйгээ хамтран бий болсон нөхцөл байдалтай уялдуулан төлөвлөгөө гарган ажиллаж, сарын аяны арга хэмжээгээ амжилттай зохион байгуулав. Ингэхдээ олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг дагаж цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллээ түгээж ажиллалаа.

-Онцолж хэлбэл?

-Урин дулаан цаг ирж бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй зэрэгцэн барилга, уул уурхайн, олборлолтын салбарт үйлдвэрлэлийн осол гарах эрсдэл нэмэгдэх талтай байдаг. Тиймээс үүнтэй уялдуулж уул уурхай, ил уурхайн дүрмийг үзүүлсэн “Ил уурхайн карьерийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааны макет”–ын  төслийг боловсруулж бэлэн болгов. Мөн уул уурхайн салбарт голчлон хэрэглэгддэг техник, технологитой харьцан ажиллах аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж, зурагт хуудсыг бэлтгэн аж ахуйн нэгжүүдэд тараах, түүнийг мөрдөн ажиллах заавар зөвлөгөөг өгч ажилласан. Түүнчлэн олон улсын стандартад нийцсэн ажлын тусгай хувцас, үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах нэг бүрийн хамгаалах хэрэгслийг таниулах, зөв хэрэглээг сурталчлах улмаар ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг таниулах танхим”-ыг  байгуулав. Ингэснээр аж ахуйн нэгжүүд стандартад нийцсэн хувцас, хэрэгслийг төрийн чиг үүргийн мэргэжлийн байгууллагаас үзэж танилцах туршлага судлах боломжтой болж байгаа юм.

Үүнээс гадна ажлын байрны доргион, гэрэлтүүлэг, тоос, дуу шуугианаас хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлдэг зэрэг зөвлөгөө, мэдээллийг тусгай хөтөлбөрийн дагуу цахим сайт, өдөр тутмын сонин, телевизээр олон нийтэд түгээсэн. Дээрх яригдаж буй зүйл нь энгийн мэт боловч алсдаа тухайн ажилчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл үүсгэдэг. Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлолтын салбарын ажиллах орчин нөхцөлөөс хамаарч ажил олгогч, ажилчид урьдчилан сэргийлэх асуудалдаа маш сайн анхаардаг болж. Харин оффис болон танхимын үйл ажиллагаатай зарим аж ахуйн нэгж байгууллагууд дээрх асуудлыг орхигдуулсан тохиолдол олон гардаг. Тиймээс ажилтан болон ажил олгогч талууд аюулгүй ажиллагааны дүрэм журмаа баримтлан үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй.

Ер нь жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг сарын аяны хүрээнд хийгддэг ажлууд маань ХАБЭА-н зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих нөлөө үзүүлж байна гэж харж байгаа. Түүнчлэн ХАБЭА гэдэг зүйлийг зөвхөн нэг сар яриад өнгөрөх ёсгүй. Хүн ажил хөдөлмөр эрхэлж байгаа цагт ХАБЭА-н асуудлыг байнга ярьж, сануулж, зөвлөгөө мэдээллээр хангах үүрэг нь бидэнд бий. Дашрамд хэлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг олон нийтэд түгээн таниулахад хамтарч  ажилласан хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх.

-Орон нутаг дахь ХАБЭА-н салбар зөвлөлүүд цаг үеийн нөхцөл байдалтай уялдан хэрхэн ажиллаж байв?

-Дэлхий нийтэд тархаж буй “COVID-19” цар тахлаас үүдэн улсын хэмжээнд олон нийтийг хамарсан уулзалт, хурал цуглааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан хэдий ч орон нутаг дахь ХАБЭА-н салбар зөвлөлүүд маань хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомж, үндэсний хөтөлбөрийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлийн зөвлөгөө, мэдээллийг цахим болон хэвлэл мэдээллээр сурталчлах ажлаа маш сайн зохион байгуулж ажиллалаа. Тухайлбал,  Сэлэнгэ аймгийн хувьд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудынхаа ажилчдыг жилд 2 удаа нэгдсэн журмаар урьдчилсан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан эмчилгээнд орох шаардлагатай ажиллагсдыг эмчлүүлж, эмчилгээний зардлыг ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх зардлаас зарцуулан ажилладаг болсон байна. Мөн ХАБЭА-н эрсдэл бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийх, сумдын ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүдийнхээ мэдлэг, чадварыг дээшлүүлэх зэрэг олон ажлыг хийжээ. Үүний үр дүнд аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил олгогч болон ажилчдын мэдлэг, ур чадвар дээшилж, үйлдвэрлэлийн осолд өртөх тохиолдол буурна хэмээн харж байгаа юм. Энэ нь цаашид  ч эрүүл аюулгүй ажлын байр олноор бий болоход эерэг нөлөө үзүүлэх юм.

-“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах болзолт уралдааны энэ жилийн онцлог юу вэ. Аж ахуйн нэгж байгууллагууд хэр идэвхтэй оролцов?

-Тус уралдааныг 2011 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирлээ. Энэ хугацаанд нийт 66 аж ахуйн нэгж, байгууллага  шалгарч, шагналын эзэд болсон байдаг. Ер нь жил ирэх тусам уралдаанд оролцох байгууллагын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Тэр хэрээр тухайн ажилчин эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломж нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотой онцгой байдал зарласан ч уралдааны шалгаруулалт шинэчилсэн журмын дагуу болж өндөрлөлөө. Энэхүү уралдаан нь үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлалыг урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны зан үйл  соёлыг төлөвшүүлэх, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.  

-Шинэчилсэн журамд яг ямар өөрчлөлт оров? 

-Өмнө нь “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг ХНХ-ын сайдын 2014 оны тушаалаар шалгаруулдаг байсан. Ингэхдээ эрүүл мэнд, боловсрол, уул уурхай гэх мэт ямар салбар байхаас үл хамаарч төр, хувийн хэвшил гэж салгаж үзэхгүй нэг л шаардлагыг тавьж шалгаруулдаг байсан юм. Тиймээс сүүлийн гурван жилийн туршлагад үндэслэн шалгарлалтын журамд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 02 сарын 14-ний өдрийн  А/64 дугаар тушаалаар “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах” уралдааны журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэ  жилээс уралдаан 2 үе шаттай  зохион байгуулагдаж байна. Тэгэхээр Эрчим хүч, Уул уурхай, Зам, Барилга, төр, хувийн хэвшлээр зааглаж салбар бүрийг тусад нь шалгаруулсан гэсэн үг.

Эх сурвалж: http://www.habemt.gov.mn/

М.Даваабат: ХАБЭА-н урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд уялдаа холбоотой ажилласан нь үр дүнгээ өгч байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани