Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Монголросцветмет”-ийн маш нууцалдаг “бүтээгдэхүүний гэрээ”-ний ард авлига байдаг уу?

“Монголросцветмет”-ийн маш нууцалдаг “бүтээгдэхүүний гэрээ”-ний ард авлига байдаг уу?

 

Монголын төрийн өмчтэй томоохон компаниудын нэг бол "Монголросцветмет” юм. Тус үйлдвэрийн газар нь үүсгэн байгуулагдаад 47 жил, Монголдоо 100 хувь "ирээд” дөрвөн жил орчим болж байна.
Төрийн өмчтэй компаниудад тохиолддог зовлонгууд "Монголросцветмет”-д ч бас бий.
Шахаа хийнэ, бараа бүтээгдэхүүний худалдан авалт, борлуулалтаас ашиг унагана.
Яг иймэрхүү шалтгаан үндэслэлээр АТГ-ынхан  2017 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө "Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг гурав хоногийн дараа буюу 11-нд батлан даалтад гаргасан байдаг.
До.Ганболдыг баривчилсны дараа АТГ-аас тодорхой тайлбар өгөөгүй. АТГ-ынхан "До.Ганболд нарыг цагдан хорьсон нь үнэн. Гэхдээ прокурорын зөвшөөрөлгүйгээр албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй. Тиймээс прокурорын байгууллагаас асуу” гэж байв. Харин УЕПГ-аас "Албан тушаал, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн” гэнх тайлбарыг өгч байлаа.
Удалгүй До.Ганболдын холбогдсон хэргийн талаарх мэдээлэл бага сагаар ил болж эхэлсэн.
 
 
 
"Монголросцветмет”-ийн хувьд жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 320-400 мянган тонн төмрийн баяжмалыг  боловсруулж, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэн, хоёр сая тонн алт агуулсан элс угаадаг үйлдвэрийн газар юм.
 
 
 
 
Өөрөөр хэлбэл, "Монголросцветмет” нь жонш болон төмрийн хүдэр, баяжмал үйлдвэрлэдэг. Эдгээр нь тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь гэсэн үг.
До.Ганболдын хувьд тус "Монголросцветмет”-ийн захирлаар ажиллаж байхдаа "Бүтээгдэхүүний гэрээ”-тэй холбоотойгоор, уг гэрээгээр халхавчлан мөнгө завшсан гэх хэрэгт холбогдсон гэдэг.
Эх сурвалжийн мэдээллээр До.Ганболд нь БНХАУ-ын нэр бүхий компаниудтай дэлхийн зах зээлийн үнээс хэт бага үнээр хүдэр нийлүүлэх гэрээ хийсэн.
 
 
 
 
Тодруулбал, До.Ганболд 2015 оны наймдугаар сард Хятадын "ЕRENHOT PENGFEI TRADE” компанитай 32 хувийн агуулгатай, 3.6 сая тонн хүдэр худалдах гэрээ байгуулжээ. Ингэхдээ нэг тонн тутмын үнийг 13 ам.доллар гэж тооцсон. Хоёр жилийн хугацаанд сар бүр 150 мянган тонн хүдэр худалдсан. Үүний нийт төлбөр нь 46 сая ам.доллар болсон байна.
 
 
 
Бас дээрх компанитай 2016 оны тавдугаар сард дахин гэрээ байгуулсан. Түүнчлэн 2016 оны нэгдүгээр сард "Нью Сиян” компанитай 52 хувийн агуулгатай, 10 мянган тонн хүдэр худалдах гэрээ,  хоёрдугаар сард нь 200 мянган тонн, зургадугаар сард  бага агуулгатай 45 мянган төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ, долдугаар сард 187.7 мянган тонн, есдүгээр сард 30.8 мянган тонн төмрийн хүдэр нийлүүлэх гэрээг тус тус байгуулжээ.
Мөн "Сентурия Монгу” компанитай 2017 оны тавдугаар сард 100 мянган тонн, 2017 оны хоёрдугаар хагаст 700 мянган тонн төмрийн хүдрийг худалдах гэрээг байгуулсан байгаа юм.
Хамгийн ноцтой нь дээрх гэрээнүүдийг байгуулсныхаа төлөө Хятадын компаниудаас эхнэр, дүү зэрэг ойрын хүмүүсийнхээ дансаар валют хэлбэрээр авлига авсан байж болзошгүй хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна.
Мөрдөн шалгалтын явцад  "Монголросцветмет”-ийн ерөнхий захирал асан До.Ганболд уг албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсныг тогтоосон байдаг. Тэрээр төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд нэг тонн төмрийн хүдрийн үнийг илтэд багаар тогтоон гэрээ байгуулсан. Үүний улмаас "Монголросцветмет”-д 546.4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт хоёр сая гаруй ам.доллар буюу 4.5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Ингэснээр бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргийг АТГ-аас 2018 оны намар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн.
 
Гэвч прокуророос уг хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, АТГ-ынхан прокурорын даалгаврын дагуу мөрдөх ажиллагааг явуулаад одоогоос яг нэг жилийн өмнө хэргийг прокурорт шилжүүлжээ. Түүнээс хойш уг хэргийн хөдөлгөөний талаарх мэдээлэл тодорхой бус байгаа юм.
Гэхдээ Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчдийн энэ мэдээллийг хүргэж буй шалтгаан нь "Монголросцветмет”-ийн захирал асан До.Ганболдын хэрэг биш юм.
Харин До.Ганболдын холбогдсон хэргийн үйл ажиллагаа "Монгол­росцветмет” дээр өнөө хэр нь үргэлжилсээр байгаа юм биш биз гэсэн хардлага бидэнд байна.
Тодруулж яривал "Монголросцветмет”-ийн гол орлого нь "Бүтээгдэхүүний гэрээ”-нээс ордог. Зөвхөн энэ сарын 2-ны өдөр "Термосхөгжил” ХХК-аас 742 560 000 төгрөг, 5-нд "Сентурия Монгу” ХХК-аас 2 565 000 000 төгрөг, 6-нд "Интерстиль” ХХК-аас 1 855 555 000 төгрөг, 9-нд "Дэвжин дэлгэрэх од” ХХК-аас 30 сая төгрөг, 12-нд "Шилийн Цахар” компаниас 1 113 840 000 төгрөг, "OO COMPANY MARIA-TRADEINN” компаниас 74 222 720 төгрөг, 14-нд INNER MONGOLIA JUNDA TRADING CO.,LTD компаниас 713 517 500 төгрөг, INNER MONGOLIA RONGFA CEREALS OILSIMPORT AND EXPORT CO.,LTD компаниас 1 323 375 177.60 төгрөг, 16-нд "Шилийн Цахар” компаниас 547 370 992 төгрөг, "Термосхөгжил” компаниас 572 965 953 төгрөг, 20-нд "Рич хилл майнинг” компаниас 16 990 000 төгрөг, "Мөнхөд гэрэлтэх транс” компаниас 677 350 000 төгрөг, 22-нд "Эко рековер” компаниас хоёр удаагийн гүйлгээгээр 275 660 000 төгрөг, бас 1 112 728 500 төгрөг, 23-нд "OO COMPANY MARIA-TRADEINN” компаниас 74 174 880 төгрөг тус тус "Монголросцветмет”-ийн Хас банк дахь 5001208361 дугаартай дансаар оржээ.
 
Баримтаас харахад До.Ганболдын асуудал дээр нэр дурдагдсан зарим компани өнөөдрийг хүртэл "Монголросцветмет”-ээс бүтээгдэхүүн худалдаж авсаар байна.
Гол учир нь "Монголросцветмет”-ийн одоогийн удирдлагууд эдгээр бүтээгдэхүүн худалдсан гэрээгээ ихэд нууцалдаг байгаа юм. Тэгэхээр төрийн 100 хувийн өмчтэй "Монголросцветмет”-ийн худалдан авалтын үйл ажиллагаа ялангуяа бүтээгдэхүүн худалдах гэрээ, түүний процессыг ил тод явуулж байх учиртай.
Ер нь тэгээд төрийн өмчтэй уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдах гэрээнээс хувьдаа ашиг олдог явдал ганц "Монголросцветмет”-ийнх биш. "Эрдэнэт үйлдвэр”-ийн хэдэн жилийн өмнөх ийм гэрээнүүдийн араас ч албан тушаалтнууд хилийн гадна олон олон сая ам.доллар, юань аваад тэрийгээ дэлхийгээр нэг хэсүүлж байгаад Монголдоо оруулж ирсэн асуудал бий. Оруулж ирж чадаагүй их мөнгөний сураг ч байдаг. Оффшорын хэрэг гэдгийн суурь нь энэ гэхэд болно.
Ийм олон учир шалтгаан, бас өмнөх захирал нь яг ийм асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгааг мэдэхийн дээдээр мэдэж буй Б.Мөнхбат захирал өөрийн санаачлагаар "Монголросцветмет”-ийн бүтээгдэхүүний борлуулалтыг "ил болгох” ажлыг хийх хэрэгтэй.
 
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Монголросцветмет”-ийн маш нууцалдаг “бүтээгдэхүүний гэрээ”-ний ард авлига байдаг уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өнөөдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өчигдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани