Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн уурхайд зургаан хүнийг тусгаарлаад байна

 

Оюутолгойн уурхайд зургаан хүнийг тусгаарлаад байна

 

Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр цахим уулзалт зохион байгууллаа. Тус цахим уулзалтаар тухайн аж ахуйн нэгжүүдэд ямар бэрхшээл тулгарч байгааг сонсжээ. Уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн ямар байр сууриа илэрхийлснийг танилцуулж байна.
"Терра энержи” ХХК О.Оюумаа: -Ковид-19 халдвар авсан хүнтэй ойрын хавьтлын нэг хүн Шивээхүрэн боомтын орчимд байсан мэдээллээс үүдэлтэй тус бүс нутагт хөл хорио тогтоосон. "Терра энержи” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Харин тэсэлгээний бодисын хангамж багасч байгаатай холбоотойгоор үйл ажиллагаа доголдох магадлал үүсээд байна. Түүнчлэн Ковид-19 халдвар авсан хүнтэй ойрын хавьтлын байж болзошгүй гурван ажилтан манай компанид ажиллаж байсныг тусгаарлаад байгаа бөгөөд эхний шинжилгээгээр халдвар сөрөг гарсан.
"Энержи ресурс” ХХК Ц.Баасандорж: -Компанийн хувьд өчигдөр буюу энэ сарын 12-нд уурхайн ажилчдын ээлжийг солих хуваарьтай байсан. Гэвч Гамшгаас хамгаалах бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэргарсантай холбоотойгоор хөл хорионд ороод байна.
"Энержи ресурс”ХХК Ц.Түвшинбаяр: -Гашуунсухайт боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 700 орчим болж буурсан. Өнөөгийн байдлаар хилийн бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа манай компанийн 50 жолооч байна.
 
 
 
Түүнчлэн "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрсний ачилт нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн уурхайн гадна тээврийн хэрэгслийн 23 км орчим цуваа үүсээд байна. Үүнтэй холбоотойгоор "Энержи ресурс” ХХК, "Тавантолгой” ХК-ийн уурхайн тээвэрлэлт гүйцэтгэж байгаа жолооч нар 6-14 цаг орчим дугаарлаж байж ачилтын талбай болон амрах байрандаа ирж байгаа хүндрэл гарч байна.
 
 
 
Үүнийг "Эрдэнэс-Тавантолгой” ХК, "Гашуунсухайт авто зам” ХХК, "Эрдэнэс Монгол” ХХК-д уламжилж шийдвэрлэхийг хүсье.
"Хүрэнтолгой майнинг” ХХК И.Наянтай: -Шивээхүрэн боомт орчимд сэжигтэй байж болзошгүй нэг иргэн байсантай холбоотойгоор БНХАУ-ын хилийн Сэхээ боомтын нэвтрүүлэх чадвар буурч, нүүрсний экспортын хэмжээ багасах хандлага байна. Манай компанийн хувьд өвлийн дизель түлшний нөөц багассан нь хүндрэл үүсгэхээр байна.
"Тавантолгой” ХК Ж.Доржсүрэн: -"Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн нөхцөлд үргэлжилж байгаа бөгөөд нүүрсний гадаад, дотоод борлуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэлтэй Цогтцэций сумаас тус компанийн уурхайд ажилладаг 40 ажилтан хөл хорионд орсон. "Тавантолгой” ХК-ийн дотоодод борлуулах нүүрсний хэмжээ одоогийн байдлаар 351 тонн орчим байна. Нөхцөл байдал цаашид энэ хэвээр үргэлжилбэл дотоодод борлуулах нүүрсний нөөц багасахаар байна. Мөн хөл хорио тогтоосноос үүдэлтэй хяналтын постууд аймгийн хэмжээнд гарч, тэсрэх бодисын тээвэр зогссон нь хүндрэлийг үүсгэж байна.
 
"Саусгоби сэндс” ХХК: -Манай компанийн хувьд оны эхнээс өссөн дүнгээр 2.5 сая тонн нүүрс экспортлоод байна. Шивээхүрэн боомт орчимд сэжигтэй байж болзошгүй нэг иргэн байсантай холбоотойгоор БНХАУ-ын хилийн Сэхээ боомтын нэвтрүүлэх чадвар буурч, нүүрсний экспортын хэмжээ багасах хандлага байна. Мөн сэлбэг, материал, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээврийг хорьсонтой холбоотойгоор уурхайн үйл ажиллагаа доголдож болзошгүй байна.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК: -Ковид-19 халдвар авсан хүнтэй ойрын хавьтлын хүн Дархан-Уул аймгийн нутгаар дайрч гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэлтэй Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртолгойн уурхайн үйл ажиллагаа зогссон. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн нутаг дахь Төмөртэйн уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртолгойн уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа.
 
"Мон-Энко” ХХК П.Өлзийнаран: -Манай компанийн нийт ажилчдын 70 хувь нь уурхайд ажилладаг бөгөөд уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Мөн онцгой нөхцөл байдалд шилжин ажиллаж байна. Энэ хүрээнд хилээр нэвтрэх богинын тээвэр гүйцэтгэж байгаа жолооч нарын бүхээгийг лацдах ажлыг гүйцэтгэж байна. Үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлд сэлбэг, материал, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээврийг хорьсныг дурдаж болно. Үүнтэй холбоотойгоор уурхайн үйл ажиллагаа доголдож болзошгүй байна.
"Монголын Алт (МАК)” ХХК Г.Цогт: -Аж ахуйн нэгж байгууллагууд үүсээд байгаа хүндрэлийн талаар хангалттай танилцууллаа. Дээр нь нэмж хэлэхэд Нарийнсухайтын бүлэг орд орчимд Экологийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгаа тухай мэдээлэл байна. Цар тахлаас үүдэлтэй тулгарч байгаа хүндрэлтэй зэрэгцэн Экологийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгааг зогсоох арга хэмжээг авах хүсэлттэй байна.      
"Оюутолгой” ХХК Т.Мөнхбат: -Оюутолгойн уурхайд халдвартай хүнтэй хавьталд орсон байж болзошгүй зургаан хүнийг тусгаарлаад байна. Одоогийн байдлаар Оюутолгойн уурхайд 6300 хүн ажиллаж байгаа бөгөөд найм хоногийн хүнсний нөөцтэй байна.
 
 
 
"Си Өү Эй Эл” ХХК Ж.Мөнхбат: -Манай компанийн хувьд хүндрэлтэй дараах асуудлууд байгаагаас үүдэлтэй уурхайн үйл ажиллагаа доголдохоор байна. Тухайлбал, сэлбэг материал, хүнс, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, ажилчдын ээлж солилцох зэрэг асуудал орно.
 
 
 
"Говийн шандаст хүлэг” ХХК: -Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэргарсантай холбоотойгоор тогтоосон хөл хорионоос үүдэлтэй ээлжийн ажилчдыг солилцох асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. 
"Шарын гол” ХХК: -Өнөөгийн байдлаар олборлосон бэлэн нүүрсний нөөц 280 мянган тонн байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон нүүрсний борлуулалтын үнэ бага буюу хангалтгүй байгаа нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
"Шинь шинь” ХХК: -Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Гамшгаас хамгаалах бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэргарсантай холбоотойгоор Эрээнцавын боомтыг хаасан мэдээлэл байна. Тус боомтыг хаасан тохиолдолд "Шинь шинь” ХХК-ийн борлуулалтаа зогсоохоор байгааг анхааралдаа авахыг та бүхнээс хүсье.
"Өсөх зоос” ХХК: -Манай компанийн хувьд аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа уурхайн ажилчдын ээлжийг солих асуудал хүндрэлтэй байна. Бидний хувьд ээлж солилцох ажилчдыг PCR шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж ойлгож байгаа бөгөөд шинжилгээг хэрхэн хаана хийлгэх асуудлыг тодруулах шаардлагатай байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон дээрх аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлт, тулгарч буй асуудлуудыг Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахаа мэдэгджээ.

 

http://www.sonin.mn/news/politics-economy/116160


Оюутолгойн уурхайд зургаан хүнийг тусгаарлаад байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани