Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

 

Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ

 

"Оюу толгой” төслийн ирээдүйг дэнслэх чухал цаг мөч ирж байгааг уул уурхайн портал Mining.com онцолжээ. Эдийн засгийн ахлах шинжээч Сесилиа Жамасми Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани, "Оюу толгой" төслийн дунд үүсээд буй нөхцөл байдлын талаар дүгнэн бичсэнийг уншигч танд хүргэе.


Монгол Улсад хэрэгжүүлж буй "Оюу Толгой” зэс, алтны төслийн хувьд ирэх зургаан сар ирээдүйгээ дэнслэх чухал цаг мөч байх болно. Яг одоо энэ төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаас шалтгаалан хөрөнгө оруулагч талдаа ч, Монгол Улсын Засгийн газар талдаа ч маргаан дагуулж буй. Учир нь бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, ашиглалтад орох хугацаа хойшилсон зэргээс шалтгаалан үр ашгийг дээшлүүлэх, далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг ч өөрчлөх тухай яриа хэлэлцүүлэг ид өрнөж байна.

Хоёр долоо хоногийн өмнө "Рио Тинто” компани далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой мэдэгдэл хийсэн юм. Уг мэдэгдэлд "далд уурхайн олборлолт 2022 оны аравдугаар сард эхэлнэ” гэжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой шинэ судалгаа хийхэд дээрх дүн гарсан бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нь 6.75 тэрбум ам.доллар байна гэж заажээ. Энэ нь 2015 оны далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд тусгаснаас даруй 1.4 тэрбум ам.доллараар өндөр байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байх үед байгуулсан уг гэрээг монголчууд "Дубайн гэрээ” гэдгээр нь сайн мэднэ. Учир нь "Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жеан Себастьян Жак болон Ч.Сайханбилэг нар холбогдох албаны хүмүүсийг байлцуулан Дубайн зочид буудалд гэрээ үзэглэсэн учраас "Дубайн” гэх тодотголтой болжээ. Дубайд үзэглэсэн дээрх гэрээ гурван жил үргэлжилсэн маргааны эхийг тавьж, мухардалд ороод байгаа юм.

"Рио Тинто” компанийн гаргасан дээрх мэдэгдэл монголчуудад таалагдсангүй. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн эхээр "Рио Тинто” болон хөрөнгө оруулагч "Туркойз Хилл” компаниас далд уурхайн бүтээн байгуулалт Монгол Улсад эдийн засгийн үр өгөөж өгөх эсэхийг эргэн харж, нарийн тооцоо гаргахыг хүссэн.

"Оюу Толгой төслийн үнэ цэнийн 80 гаруй хувь нь газрын доор байдаг. Энэ утгаар нь харвал Монгол Улсын Засгийн газар "Оюу Толгой” компанийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа. Гэвч санхүүгийн тооцооллыг судлаад үзэхэд Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байгааг гүний уурхайн ордын үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан байсан” гэж ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгоо орон нутгийн нэгэн хэвлэлд ярьсан юм.

Ярилцлага өгсөн Б.Солонгоо даргын үзэж байгаагаас Монгол Улсын Засгийн газар "Оюу Толгой”-гоос хэзээ ч ногдол ашиг авахгүй байж магадгүй гэж эмээж буй бололтой. Монгол Улс "Оюу Толгой” төсөлд 34 хувийг эзэмшдэг ч ил уурхайн зарим бүтээн байгуулалт, далд уурхайн өргөтгөл зэргээс шалтгаалан олон тэрбум ам.долларын зээл авсан нь Монголын талын эзэмшдэг 34 хувийг үнэгүйдүүлж байгаа гэж тэд үзэж байна. "Рио Тинто” болон "Туркойз Хилл”-ийн зүгээс Монгол Улсын эрх баригчидтай холбогдоход бэлэн байгаагаа мэдэгддэг.  Удахгүй дахин хэлэлцээр хийхээр холбогдох шинжээчдийн багийг ч бэлдэж байгаа гэх. Гэхдээ далд уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацаа дахиад ч хойшилж магадгүйг дээрх компаниуд хоёулаа хүлээн зөвшөөрч байгаа.

"2021 оны эхний хагасаас хойш бүтээн байгуулалтын хугацаа хойшлох нь төслийн үнэ цэнийг бууруулахад хүргэж болзошгүй.  "Рио Тинто”-гийн мэдэгдэлд дурдсанаар 2022 оны аравдугаар сард ашиглалтад орно гэж үзэж байгаа юм билээ. Монгол Улсын Засгийн газар мөнгөн урсгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, аль болох үр ашигтай байхыг эрмэлзэж байгаа нь харагдсан. Гэхдээ бүтээн байгуулалтын гэрээг дахин хэлэлцэх зэрэг нь гүний уурхайн үнэ цэнэ буурахад тодорхой хэмжээнд нөлөөлнө” гэж "Морган Стенли” компанийн шинжээч Алейн Габриэл өөрийн блогтоо бичжээ.

 

ТОДОРХОЙГҮЙ ҮР ДҮН

 

"Оюу Толгой”-н далд уурхай ашиглалтад орсон тохиолдолд зэсийн салбар дахь дөрөв дэх том уурхай болно. Гэхдээ бүтээн байгуулалт эхэлснээсээ хойш зорьж буй үр дүнд хүрч очиход хэдий хэр хугацаа шаардагдах вэ, дөрөв дэх том уурхай болж чадах уу гэх асуулт тавигдаж байна. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар 34 хувийн талаар дэлгэрэнгүй судалгаа хийх гэж байна. Тодруулбал Монгол Улсын парламент 2019 онд хуралдаж 92 дугаар тогтоол баталсан байдаг. Дээрх тогтоолоор 34 хувиар рояалти буюу нөөц ашигласны тусгай төлбөр хэлбэрээр орлуулах талаар судлах гэсэн заалт оруулжээ. Засгийн газар дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс холбогдох судалгааны ажилдаа оржээ.

"Рио Тинто” болон хөрөнгө оруулагч "Туркойз Хилл” компаниуд "Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтад анхаардаг. Гэхдээ үүссэн асуудал их байгаа тул далд уурхайн замнал бартаатай байна. Саяхан хоёр компани далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт босгох асуудал дээр шийдэлд хүрч чадаагүй тул арбитрын шүүхээр асуудлаа шийдэх замыг сонгосон. Яг одоо хоёр компанийн арбитрын ажиллагаа Канад улсын Британийн Колумб мужид эхлээд байна. Арбитрын шүүхийн шийдвэр хэрхэхээс далд уурхайн бүтээн байгуулалтын хувь заяа шийдэгдэнэ.

"Оюу Толгой” дээр далд уурхайгаас гадна өөр олон асуудал бий. Нэн тэргүүнд эрчим хүчний асуудлыг дурдах шаардлагатай. Монголын тал Хятадаас эрчим хүч авдаг асуудлыг шийдэхийн тулд цахилгаан станц барих санаачилга дэвшүүлсэн. "Рио Тинто” компанитай станц байгуулах гэрээнд ч гарын үсэг зурсан. Гэхдээ цахилгаан станц барих ажил "дахин хойшлогдоно гэж" Рио Тинто үзэж байна. Үүнээс гадна "Оюу Толгой”-н менежментийн багийн бүтцийн өөрчлөлт, 2019 оны нөөцийн мэдүүлэгт үндэслэн 2020 онд боловсруулсан ТЭЗҮ-г батлах шаардлага тулгараад буй. Ирэх тавдугаар сард "Рио Тинто” компани "Оюу Толгой”-н хувь заяаг эцэслэн дэнслэхээс өмнө дээрх асуудлуудыг бүгдийг нь нягталж, гаргалгаа гаргасан байх шаардлагатай.

 

"ОЮУ ТОЛГОЙ” ТӨСӨЛ ЗОГСОХ УУ

 

Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд төслийг хойшлуулахгүй гэдэгт итгэлтэй байгаа ч цаашид үүсэх асуудлууд, нөхцөл байдал хэрхэхээс шалтгаалан төсөл зогсож ч мэдэхээр байна. "Оюу Толгой” бол Монгол Улсын эдийн засгийн хүндийг нуруун дээрээ үүрдэг төсөл. Ажлын байраар хангагч байгаад зогсохгүй Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын тал нь "Оюу Толгой” төсөл байдаг. Ажиллах хүчний 94 орчим хувь нь монголчууд. Одоогоос найман жилийн өмнө 2013 онд монголын тал ашгаа нэмэгдүүлэхийн тулд "Оюу Толгой”-г зогсооё гэж хүртэл үзэж байлаа. Гэвч одоогийн үүссэн нөхцөл байдал өмнөхөөс арай дээр байна. Тэд асуудлыг илүү нухацтай авч үздэг болж. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн, ашиглалтад орох хугацаа хойшилсныг судлах тусгай хороо байгуулсан. Энэ хороонд "Туркойз Хилл” компаниас нэр дэвшүүлсэн хоёр, "Эрдэнэс-Оюутолгой” /Монгол Улсын Засгийн газар/-оос дэвшүүлсэн хоёр гишүүн асуудлыг нарийвчлан шалгаж буй.  

"Оюу Толгой” сонгуулийн томоохон сэдэв болоод байна. Монгол Улсад ирэх зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Уг сонгуульд зүүн төвийн үзэл баримтлалтай Монгол Ардын Нам, баруун төвийн үзэл баримтлалтай Ардчилсан намаас нэр дэвшигчид өрсөлдөнө. Хоёр намын аль, аль нь "Оюу Толгой”-н үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдээд байна. "Оюу Толгой” төслийг батлахад оролцсон С.Батболд Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвших магадлал өндөр байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрээр Гадаад хэргийн сайд байхдаа "Оюу Толгой” төслийг эхлүүлэхэд эерэгээр хандаж байсан улстөрчдийн нэг.

Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай байгаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга төслийг илүү үр дүнтэй болгохын тулд "Туркойз Хилл”, "Рио Тинто” хоёртой хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэж боддог нэгэн. Түүнчлэн монголын баялгийг барууны оролцоотой компаниудын нөлөөгөөр ашиглаж байна гэж үздэг эсэргүүцэгчидтэй ижил санаа бодолтой байдаг.

 

ГАДНЫХНЫГ ҮЗЭН ЯДАГЧИД

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй гаднын компаниуд Монголын дотоодын банкаар үйлчлүүлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Бүр хууль хүртэл санаачилсан. Түүний энэ шийдвэр олон нийтэд таалагдаж болох ч эдийн засгийн хувьд тогтворгүй байдалд байгаа Монгол Улсын дотоодын банкаар үйлчлүүлэх нь хөрөнгө оруулагчдыг үргээнэ гэж шинжээчид үзэж байна. Магадгүй түүний үзэл бодол "Оюу Толгой”-гоос "Туркойз Хилл”, "Рио Тинто”-г холдуулах далд утгатай байж ч мэднэ. Учир юу хэмээвээс уул уурхайн томоохон шинжээчид Х.Баттулга "Оюу Толгой” төсөлд мөнхийн хөрш болсон Орос, Хятадыг оролцуулах сонирхолтой гэж үзсээр ирсэнтэй холбоотой. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бол ОХУ-д талтай, Владимир Путиныг биширдэг, бизнес нь ч Оростой холбогдсон нэгэн.

"Рио Тинто” компани бүр анхнаасаа "Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт бол хамгийн чухалд тооцогдох төсөл гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн. Далд уурхай ашиглалтад орсны дараа 2028- 2036 оны хооронд жилд 480 мянган тонн зэс олборлоно гэж тооцоолж байгаа. Гэвч хамгийн чухалд тооцогдох төсөл гэрээ болж үзэглэгдсэний дараачаас эхлэн тодорхойгүй замналыг туулж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Тодорхойгүй нөхцөл байдал дундах ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани