Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Африкт л байдаг хуурамч шатахууныг Монголд хуулиар дархалжээ

Африкт л байдаг хуурамч шатахууныг Монголд хуулиар дархалжээ

 

 

-Монголчуудыг нийтээр нь хохироосон хуурамч шатахууныг хатуу хуульчилж л хязгаарлана-

 

Монголд даяар хуурамч шатахуун борлуулж байгааг төрийн хяналтын байгууллагуудаас эхлээд газрын тосны салбарынхан, хэрэглэгчид бүгд мэддэг болж, нэгэнт эвлэрсэн. Өнөөдөр ч хуурамч шатахууны бизнес хэрэглэгчдийг хохироосоор байгааг эх сурвалжууд өгүүлж буйгаас дүгнэхэд,  энэ бусармаг далд бизнестэй тэмцэж, хязгаарлах хүсэл Монгол төрд л лав алга. Хэсэг бүлэг иргэний нийгмийн байгууллагууд болон ганц нэг улстөрч асуудал болгож  байгаа харагддаг, даруулдаг. Олон зуун мянган хэрэглэгчийг хохироож буй уг асуудлын ул суурьтай нь тэмцэж буй УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг баримт дурдан сэргээсэн. Түүний хувьд хуурамч шатахууны гол орц болох керосин, нафта гэх хоёр нэмэлт бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Б.Пүрэвдоржийн ярьсныг "Сод монгол групп”-ийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар баталгаажуулсан. Тэдний ярианаас эшлэхэд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Жилд 220 мянган тонн керосин, нафтa хилээр орж ирж байгаа. Монгол Улсад ийм их хэмжээний хэрэгцээ байхгүй ч эдгээр бодисыг улсын хилээр Онцгой албан татваргүй оруулж ирдэг. Хэрэв татвар тогтоовол хуурамч шатахуун үйлдвэрлэлийг хязгаарлах боломжтой. Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг 2-3 компани бий.


Тухайлбал, Сингапурт амьдардаг, орос эзэнтэй компани монголчуудын эд хөрөнгийг эвдчихээд жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн орлого олж байна" гэсэн байгаа юм. Тэгвэл Монголын шатахууны магнат Ц.Анандбазар дэлхийд Монгол болон Африкт л хуурамч шатахуун хэрэглэж байгааг анхааруулсан. Тэрбээр "Монгол Улсад сүүлийн зургаан жилийн турш хуурамч шатахуун буюу керосин, нафта гэж нефтийн туслах бүтээгдэхүүнийг Онцгой албан татваргүйгээр оруулж ирэн автомашинд хэрэглэж байгаа. Үүнээс улсын төсөв жил бүр 60-70 тэрбум төгрөг алдсан. Монголд нийт хөдөлж байгаа автомашинуудын мотор нь тун удахгүй бүгд эвдэрнэ. Төсвийн байгууллагын, уул уурхайн гээд бид бүгд үүнийг мэдэхгүйгээр хэрэглэж байна. Иймд зайлшгүй татвар тавьж, нефтийн бусад бүтээгдэхүүнтэй адил Онцгой албан татвартай болгосноор төсвийн орлого нэмэгдэхээс гадна ард иргэдийн автомашиныг эвдрэлээс хамгаалах онцгой ач холбогдолтой. Дэлхийд Африкийн орнууд, Монгол гэсэн хоёрхон газарт л ийм юм хэрэглэж байна. Монголд хэн нэгэн хүмүүсийн оролцоотойгоор Онцгой албан татварыг нь чөлөөлчихсөн гэсэн үг. Яваандаа энэ нь олон хүнийг шоронд суулгаж ч магадгүй. Ийм хуурамч шатахуун борлуулдаг компани улсын компаниас том борлуулалттай болсон. Яагаад гэвэл үнэ нь 100-200 төгрөгөөр хямд" гэсэн.


Стандартын бус хуурамч шатахууны нууц бизнес ингэж Монголын автомашинтай хүн бүрийг хохироож байгаа. Гэвч олон зуун тэрбум орлоготой нууц бизнесийн сүлжээг Онцгой албан татварын хуулиар дархалж өгснийг албаны хүн ч баталгаажуулсан байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Нэмэлтээр орж ирж байгаа бүтээгдэхүүнд Онцгой албан татвар байдаггүй нь гол асуудал. Нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирж болохгүй гэсэн хуулийн заалт бас байхгүй” гэх арга мухардсан тайлбар хийсэн байна. Хуурамч шатахуун Монголын зах зээлд нэвтэрсэн асуудал 2015 оноос эхтэй гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. Тухайн үед керосин, нафта жилдээ 20-30 мянган тонн орж ирдэг байсан бол 2017 онд 150 мянган тонн, өнгөрсөн жил 220 мянган тонн болж өсжээ. Өөрөөр хэлбэл, хуурамч шатахууны зах зээл ийм хэмжээгээр тэлсэн болж таарч байна. Одоогоор Монголд шатахуун, түлш импортлох байнгын тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани бий. Тэд бүгд керосин, нафта импортлох зөвшөөрөлтэй байгаа аж. Зөвхөн нэг компани гэхэд л өдөрт 280 вагон энэ төрлийн бүтээгдэхүүн оруулж ирэн борлуулдаг мэдээлэл байгаа  юм.


Авто засварын газрын эх сурвалжийн хэлж буйгаар хуурамч шатахуун автомашины моторт дутуу шаталт үүсгэж, улмаар эвдрэлд хүргэх гол шалтгаан болдог. Жолооч нарын зүгээс ийм бэрхшээлтэй тулгарах болсноо мэддэг ч хаана хандахаа мэдэлгүй эд хөрөнгөөрөө хохироод үлддэг байна. Цаашлаад хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болж байх магадлалтай аж. Үүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газруудын хамтарсан шалгалтын дүн баталгаажуулдаг. МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А.Бямбадорж "Шатахууны чанар, шахалттай холбоотой гомдол мэдээлэл 2016, 2017 оноос хойш нийгэмд яригдаж байна. Дээд байгууллага болон ард иргэдийн хүсэлтийн дагуу шатахууны чанарын шалгалт гурван удаа хийсэн. Шалгалтын дүнгээр Монгол Улсад хэрэглэж байгаа шатахуунд хүнд металл, хүхэр гэх мэт бодисууд илэрсэн. Өмнө нь хийсэн шалгалтуудаар шатахуунд агуулагдах бодис заасан хэмжээнээс их гарсан. Шатахуунд хүнд металл, хүхрийн агууламж их байгаа нь байгаль орчин бохирдуулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүр гэмтэх шалтгаан болдог. Цаашлаад шаардлага хангахгүй шатахууны шаталтын хий хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх хүчин зүйлс бий болоод байна. Шалгалтаар нафта, керосин гэх мэт дагалдах бүтээгдэхүүн маш их хэмжээгээр оруулж ирсэн байгаа нь илэрсэн. Монгол Улсад  керосин, нафта ашиглан  шатахуун, дизель үйлдвэрлэхийг зохицуулсан дүрэм, журам байхгүй. Төр бодлого шийдвэрээ тодорхойлох шаардлагатай  гэж үзэж байна” гэж мэдээлсэн. Өнгөрсөн есдүгээр сард хуурамч шатахуунтай холбоотой төрийн байгууллагуудын нэгдсэн шалгалтын дүнд нэр бүхий 20 компани иргэдийг олон жилийн турш "хулхидаж" ирснийг албан ёсоор баталгаажуулсан юм.  ШӨХТГ, МХЕГ тэргүүтэй байгууллагууд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас эхлэн нийслэлд шатахуун борлуулж буй станцуудад шалгалт хийсэн байдаг. Тэд нийслэлд шатахуун, түлш борлуулж буй 20 компани бүгд хэрэглэгчдэд Монгол Улсын стандартад нийцэхгүй бүтээгдэхүүн нийлүүлж буйг албан ёсоор зарласан. ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэгийн танилцуулснаар "Магнай трейд", "Мон-Суль", "М-Ойл","Петровис", "Петростар", "Нью энержи стар" зэрэг компанийн худалдаалж буй АИ92 төрлийн шатахуун 85.1-89.8 октантай гарчээ. Шилжилгээнд хамруулсан АИ92 төрлийн шатахуунууд дунджаар 88 октантай байсан гэдэг. Энэ нь бүгд Монгол Улсын MNS0217-2017 стандартын шаардлагыг хангаагүй гэсэн үг.  


Баримт, үйл явдлаар баталгаажсан хуурамч шатахууны хэрэглээ ийм байдлаар нийтийн хэрэглээнд нэвчжээ. Хуулиар хамгаалуулсан бизнесийн бүлэглэл ч цэцэглэж. Гэвч төр иргэдийг хохироож, хуурамч шатахууны үйлдвэрлэгчдийн толгойг илсээр өнөөдрийг хүрсэн нь нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Хэдийгээр ШӨХТГ, МХЕГ, СХЗГ, АМГТГ зэрэг бүх талын байгууллагууд хүртэл үүнийг баталгаажуулсан боловч хариуцлагын тогтолцоо сулдаж, хуурамч шатахууныг хязгаарлах зохицуулалт үгүйлэгдэж байна. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын газраас компанид зөрчил гаргасан дүгнэлт үйлдсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг ердөө гурав хүртэл сараар түдгэлзүүлдэг юм байна. Хуулийн энэ заалт амьдрал дээр хэрэгжихээсээ хэрэгжихгүй нь түгээмэл гэдгийг хуурамч шатахууны хэрэглээ батална. Тиймээс бид дараа дараагийн дугаартаа хуурамч шатахууны бизнес эрхэлдэг компани, тэдэнтэй сүлбэлдсэн төрийн албаныхныг нэр цохон зарлах болно. 

 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Африкт л байдаг хуурамч шатахууныг Монголд хуулиар дархалжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани