Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-Д Б.Болд

 
 

Монголд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-Д Б.Болд

 

"...Алтан дээр суусан гуйлгачин” гэж биднийг аль соц нийгмийн үеэс нэрийддэг байжээ. Одоо ч тэр хэвээрээ л байна. Дороосоо баахан л алт, баялгаа алдсан байх... Дэлхийтэй нүд нээлцэж, баялгаа "чулуу "болгосон Арабын улсуудыг харж шүлсээ гоожуулсаар 30 жилийг үдэв. Гэхдээ арван хоёр жилийн тэртээ Монголыг Арабаас ч томруулахаар нөөцтэй Оюутолгойгоо "Рио Тинто”-д ашиглуулж эхэлсэн. Гэвч өнөөдөр Оюутолгойгоос болоод ашиг байтугай өрөнд орчихоод сууж байна. Энэ гэрээг анх яагаад "айл”-ын талд ашигтай хийсэн бэ гэдгийг одоо ярихад оройтсон. Гэхдээ хэрэг хуучирдаггүй.
 

 

Хар даа, COVID19 цар тахалд нэрвэгдэж өндийж байсан жижиг эдийн засаг элгээрээ хэвтэж, үйлдвэрлэгчид маань өдөрт хэдэн арваараа үүдээ барьж эхэллээ.
Эрх баригчид цахилгаан дулааны үнэ чөлөөлж, эсвэл ганц сая төгрөг тараах санаачилга гаргах мэтээр "халамж” үзүүлж шоудсаар байна. Өнөөдрийн Монголын, монголчуудын дэндүү өрөвдөлтэй дүр зураг л даа.
Энэ бүхэн Оюутолгойн гэрээ огт ашиггүй байгаагийн маш том нотолгоо. Өөр баримт ч хэрэггүй.
 
АРВАН ЖИЛ "ЦАРЦСАН” ГЭРЭЭГ ГЭСГЭЭСЭН НЬ
 
За тэгээд бид чинь төрийн сонголтоо маш муу хийх юм. Шуудхан хэлэхэд өнөөдүүл нь сонгогдчихоод л маргааш нь "Рио Тинто”-гоос "угаадас” горьдоод хэвтчихдэг. Тэгээд "Рио Тинто”-гийн хүссэнээр шийдвэр гаргаж, эрх мэдлээ худалдсаар буудаг. Нууц биш шүү дээ. Бараг л нүдэн дээр "юм”-аа зөөгөөд гүйнэ шүү дээ.
Ганц жишээ ярья. Гэрээнүүдийн хэрэгжилтийг 2018 онд УИХ-ын даргын 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгасан. Дүн нь "...Гэрээнүүдийг сайжруулах шаардлагатай” гэж гарсан. Тэр дундаа уг ажлын хэсгийн 12 гишүүний найм нь "...Дубайн гэрээг цуцлах шаардлагатай” гэж гарын үсгээ зуржээ. Гэтэл тухайн үед энэ мэдээллийг ямар нэг аргаар авсан "Рио Тинто”-гийн зүгээс "...Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авахгүй. Хэрвээ Монголын тал гэрээг цуцлах, өөрчлөх, дахин хэлэлцэх шийдвэр гаргавал төслийг зогсооно” гэж мэдэгдсэн.
Тэр үед 2019 оны тавдугаар сарын эхээр хэлэлцэх гэж байсан ЭЗБХ-ны гишүүд нь танилцаж амжаагүй УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт "Рио Тинто”-д оччихсон, нөгөөдүүл нь хариу ирүүлж сүйд болсон. Хэргийн эзэн нь ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир байв. УИХ-ын Тамгын газрын ажилтан "…Д.Дамба-Очир дарга өнгөрсөн баасан гаригт материалыг "Оюутолгой” ХХК-д өг гэж хэлсэн” гэв. Ийм холион бантан УИХ-д болж байв. Нэг л жишээ шүү энэ.
Угтаа "Рио Тинто” тухайн үед хэдэн жил манай төрийг айлгаж, нээнтэглэж ирсэн зангаа давтжээ. Харин Монголын төр Оюутолгойн асуудлыг тойрч гүйгээд Ажлын хэсгийн дүгнэлтийг жил долоон сар гацаав. Дуншиж дуншиж 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-аас Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолыг батлав.
Үүний дагуу Засгийн газар "Рио Тинто”-тай хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулав. Хэлэлцээрийн талаарх мэдээллийг бид харьцангуй тодорхой мэднэ. COVID19 цар тахлаас болж хэлэлцээр үндсэндээ зогсонги байдалд байв. 2020 оны есдүгээр сараас идэвхижиж эхэлжээ.
Татварын асуудлаар Арбитрын шүүх дээр заргалдаж байна. Дубайн гэрээг цуцлах саналыг Засгийн газрын ажлын хэсэг "Рио Тинто”-д тавьчихсан.
 
Оюутолгойн зардал хэтэрсэн гэх "хэдхэн тоо”
 
Ер нь Оюутолгой төслийн зардлын хэтрэлт юутай холбоотой юм бэ. Яагаад ярьсан хэлсэн нь ингэтлээ өөрчлөгдсөн бэ. Юу нөлөөлдөг юм бэ гэдгийг бид бас сонирхох хэрэгтэй юм билээ.
Эх сурвалжийн мэдээллээр эхний шатны бүтээн байгуулалтын үед Гашуунсухайтын автозам, 220квт-ын цахилгааны шугамаас бусад бүх ажлыг Хятадын "Жиансу Жианду групп”, "ТСС”, "СМТСС” гэсэн гурван компаниар хийлгэсэн. Ингэхдээ 5.0 хүрэлх сая ам.долларын ажлуудыг хаалттай тендерээр хэт өндөр дүнгээр гүйцэтгүүлсэн.
Оюутолгой төслийн өрөмдлөгийн ажлыг 2004 оноос хойш "Мейжор дриллинг” гэдэг компани хийж буй. Энэ компани нэг метр өрөмдлөгийг гадаадын компаниудаас 2.5 дахин их, монгол компаниудаасаа 12 дахин өндөр үнээр хийдэг гэх зэрэг мэдээлэл яригдаад эхэллээ.
Далд уурхайн зардлын тухайд "Якобс инженеринг” компани нь "Оюутолгой” ХХК-тай төслийн менежментийн гэрээ /EPCM/ -гээр ажиллаж байхдаа геотехникийн асуудал гаргасан. Ингэж буруутгагдсан. Үүнээс болж гэрээ цуцлагдсан. Энэ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний үнийн дүн 2.5 дахин нэмэгдсэн байгаа юм. "Якобс инженеринг” компанийг өөр компани худалдаж авад гэрээг үргэлжлүүлж байна.
Далд уурхайн хоёрдугаар шатны ажлыг "Тийс Монголиа” хийж байна. Тэд гүний уурхайн бүтээн байгуулалтад хамгийн бага үнийн саналыг өгсөн ч ажлын явцад зардал нь 2.5 дахин өсчээ. Мөн гүний уурхайн хөндлөн малталтын ажлыг хийж буй "Даян контракт майнинг”-ийн зардал 2.0 дахин өссөн байгаа юм.
 
Монголд Л.Оюун-Эрдэнэ, "Рио Тинто”-д Б.Болд
 
Хөшигний ард манай улстөрчид бас л холиож буй. Ашиг сонирхлын үнэртэй ч байж мэдэхээр зүйлүүд яригддаг. УИХ-ын тогтоолоор Засгийн газар ажиллаж эхлэх гэж бас л бужигнасан байдаг. Тухайн үед "Рио Тинто”-тай хэлэлцээр хийх Засгийн газрын ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар ахалсан ч өөрсдийн саналаар татгалзжээ. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгасан байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга энэ ажлын хэсгийг жил гаруйн хугацаанд хариуцаж байтал засаг солигдлоо. ЗГХЭГ-ын даргын ажлыг Ц.Нямдорж авав. Гэвч тэр "Рио Тинто”-тай хэлэлцээр хийх ажлын хэсгийг авсангүй. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт шилжүүлжээ. Х.Нямбаатар ч яахав "топ” сэдвээр олны анхаарал татаж, гуяа алгадаад л гүйгээд байна. Ямар дүн гаргахаа мэдэж л байдаг байгаа даа. Гэрээг өөрчлөөд Оюутолгойгоос ашиг авах боломжийг бүрдүүлж, Арбитр дээр ялаад, Дубайн гэрээг цуцлахгүй бол хөөрхий Х.Нямбаатарын хувь заяа бүрхэг болно. Гэхдээ ганц хүний улс төрийн карьерийн асуудал энэ биш л дээ. Засаг гэснээс яагаад У.Хүрэлсүх огцорч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон өдөртэй зэрэгцээд "Рио Тинто” Зэсийн группийн захирлаараа Б.Болдыг томилсон бэ. Энэ их сонирхолтой шүү.
"Рио Тинто” гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл Монголтой харилцах боловсон хүчнүүддээ ихээхэн анхаарал тавьж ирсэн гэдэг юм. Монголд бизнес эрхэлж байсан нөхдүүд, Монголоос гадаадад ажиллаж буй уул уурхай, эдийн засаг, улс төрийн боловсролтой нөхдүүд, дээрээс нь манай улстөрчидтэй хамтарч ажиллах дуртай гэдэг. Улс төрийн хүрээнийхэн бол гадарлаад "доторлодог” мэдээлэл л дээ.
"Рио Тинто”-д юу болж байна вэ?
 
Манайхан гэнэт ухаан орж "...Оюутолгойн гэрээ ашиггүй нь үнэн байна. Дубайн гэрээ хулгай болжээ” гэдэг дээр одоо нэгдэж эхэлж байна. Түүнээс өмнө хоёр жилийн тэртээ УИХ-ын ажлын хэсэг олиггүй дүгнэлт гаргах үед "Рио Тинто”-гийн хувьцаа эзэмшигчид "...Монголоос хүлээх ашиг орлого эргэлзээтэй боллоо” гэлцэж тус компанийн удирдлагуудыг шахаж эхэлсэн. Баталгаа ч шаардаж эхлэв. Ялангуяа "Рио Тинто”-гийн хувь эзэмшигч "Туркойз хилл ресурс”-ийн эзэмшигчид нэлээд "хөдөлгөөн”-тэй байгаа аж. Тиймээс "Рио Тинто” 2019 оны хоёрдугаар сард дотроо ажлын хэсэг байгуулж, Оюутолгой төслийг 20-25 тэрбум ам.доллараар зарах боломжтой гэсэн тооцоог гаргаж хувьцаа эзэмшигчиддээ танилцуулсан. Тухайн үед өмнөд хөрш энэ төслийг сонирхсон гэх мэдээлэл бий. Мөн 2019 оны гуравдугаар сард "Рио Тинто”-гийн зарим удирдлага Япон улсад манай Оюутолгойн асуудлаар хуралдсан байгаа юм.
Мөн тэр үед "Рио Тинто” групп Монгол дахь стратегийн төслүүд хариуцсан менежер Ричард Боулиг ажлаас нь чөлөөлсөн. Ричард Боули нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын  хугацаа нэг жилээр хойшилж, зардал 300 сая ам.доллараар өснө гэж группийнхээ удирдлагуудад мэдээлж байжээ. Харин "Рио Тинто” түүнийг чөлөөлснийхөө дараа 2019 оны долдугаар сард далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн зардал 1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, хугацаа нь 2.5 жилээр хойшлох болсныг зарласан.
Үүний дараа Ричард Боули "...Ажлаас үндэслэлгүй халсан” гэх үндэслэлээр Английн Хөдөлмөр эрхлэлтийн шүүхэд хандсан. Түүний гомдол "Рио Тинто”-д халгаатай болж эхлэх үед тус группийн зүгээс Ричард Боулитай "хэлэлцээр” хийж, 2020 оны аравдугаар сард болохоор товлогдсон шүүх хурлыг хойшлуулаад нэхэмжилсэн мөнгийг нь өгсөн байна. Гэвч "Рио Тинто” нь "...Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор бодит мэдээллийг нууж нэмэлт санхүүжилт татсан. Ингэж хөрөнгө оруулагчдыг хохироосон” гэх асуудлаар Английн хуулийн байгууллагад хэрэг үүсгэжээ.
 
Оюутолгойг ашигтай болгох алтан нюанс
 
Дээрхийг нуршсаны ганц учир бий. "Рио Тинто”-д Оюутолгой маш чухал. Оюутолгойн ордыг алдахыг тэд хүсэхгүй нь тодорхой. Монгол Улсын Засгийн газар ч гэрээг бүхэлд нь хөндөх зорилго байхгүй. Гагцхүү шударга гэрээ, шударга хэрэгжих ёстой. Оюутолгойн орд Монгол Улсынх, тиймээс ашиг өгөх учиртай. Ердөө л энэ.
Тиймээс энэ бүхний хажуугаар яригдаад байгаа төрийн зарим институцийн оролцоотойгоор Оюутолгойн ордын хөрөнгө оруулагч өөрчлөгдөхдөө тулж бас болохгүй гэдгийг учир мэдэх улс хэлж байна. Юутай ч яг одоо бол Оюутолгойн гэрээг засаж сайжруулах, Монгол Улсад ашигтайгаар эргүүлэх, өнгөрсөн хугацаанд авалгүй алдсан татвараа нөхөж авах, Дубайн гэрээг цуцлах бүх талын тохироо бүрдсэн "алтан” гэж хэлж болох үе юм. Энэ "нюанс”-ыг алдах эрх Засгийн газарт байхгүй. Тийм учраас хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар "...Бид нэг завин дээр байгаа гэж тэд хэллээ. Ёстой гоё уулзалт боллоо” гэж поп маягийн тодорхой бус мэдээлэл өгөөд байж боломгүй. Мэдээлэл ил тод байх ёстой. Тэгж байж дүн гарна.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин 

Монголд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто”-Д Б.Болд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани