Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Энэтхэг 30 сая тонн коксжих нүүрс авах сонирхолтой

 

 

Энэтхэг 30 сая тонн коксжих нүүрс авах сонирхолтой

 

"Монголын нүүрс ассосация”-аас Энэтхэгийн "Нүүрс баяжуулах нийгэмлэг”-тэй хамтарч Энэтхэг Монголын нүүрсний хамтын ажиллагаа сэдвээр цахим хурлыг энэ сарын 10-нд зохион байгуулсан юм. "Нүүрс-кокс-ган-хими”  сэдэвт тус хурлаар Монголоос коксжих нүүрс Энэтхэг рүү экспортлох боломж, Энэтхэгийн коксжих нүүрсний зах зээлийн чиг хандлага, тус улсын кокс болон гангийн төсөл, нүүрс баяжуулах асуудлуудыг хөндсөн юм. Энэтхэгийн талаас "Indian Coal Preparation Society”, "Tata steel”, "Cotecna India”, "Talcher Fertilizers”, "Central Institute of Mining and Fuel Research” зэрэг байгууллагууд оролцож илтгэл тавив.

Мөн Энэтхэгээс МонголУлсад  суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга О.Р Мееna, Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа элчин сайд Г. Ганболд  нар оролцжээ. Энэтхэг улс нүүрсний нөөцөөр дэлхийд тавдугаар, хэрэглээгээрээ мөн дээгүүрт явдаг орон. Ирээдүйд хэрэглээ нь улам өсөн нэмэгдэх төлөвтэй. Нүүрсэнд тулгуурласан түлш эрчим хүчний үйлдвэр ихтэй. Иймээс нүүрсийг стратегийн чухал ач холбогдолтой салбар гэж үздэг.

Тус улс геологийн 300 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс 150 орчим тэрбум тонн нь батлагдсан нөөц юм. 2020 онд гадаадаас импортоор 250 сая тонн нүүрс авсан. Үүний 52 сая тонн нь коксжих  нүүрс. Манай улсын хамгийн том зах зээл Хятад улс гэхэд жилдээ 70 орчим сая тонн коксжик нүүрс импортоор авдаг. Тэгэхээр Энэтхэг Хятад улс дэлхийн коксжих нүүрсний том импортлогч.

Энэтхэг 2025 он гэхэд коксжих нүүрсний хэрэглээг 80 сая тонн хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа энэ хурлын үер онцолж байсан. Тус улсын эдийн засаг, бүтээн байгуулалт өсөхийн хэрээр коксжих нүүрсний хэрэглээгээ дотоодоосоо хангах боломжгүй. Учир нь нүүрсний нөөц ихтэй ч агуулга нь үнслэг байдал эрдэс ихтэй тул нэлээн хүнд нөхцөлд баяжуулах шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл манай нүүрсний үнслэг байдал арван хувиас ихгүй байдаг бол эднийх 40-50 хүртэл хувь нь үнслэг аж.

Тиймээс гаднаас коксжих нүүрсээ нэмэгдүүлэх  бодлого барьж байгаа аж. Австрали, АНУ, Канад, ОХУ-аас авах коксжих нүүрсээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсаас авахаа удаа дараа илэрхийлдэг. Энэ хүрээнд 2019 онд хоёр улсын төрийн бус байгууллагууд санамж бичиг байгуулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаа дэмжиж ажиллана  гэдгээ энэ үеэр тодотгосон.

 

МАНАЙ ГАНГИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ

 

Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэлэхдээ "Энэтхэг улс Монголын талаас 30 сая тонн коксжих нүүрс импортоор авья гэдэг. Гэвч энэ нь дэд бүтэц тээврийн зардлаас шалгаална. Өнгөрсөн жил зарим судалгааны байгууллага тээврийн зардлыг тооцсон. Гэвч коксжих нүүрсний үнэ өсөлттэй байх үед боломжтой. Үнэ унах тохиолдолд тээврийн зардлаа даахгүй болно. Өөрөөр хэлбэл, ашиг алдагдлын цикль дээр байгаа.

Ирээдүйд өсөн нэмэгдэх коксжих нүүрсний хангамжаа найдвартай болгох зорилт эднийд байна. Манай Түлш эрчим хүчний яам, Энэтхэгийн нүүрс баяжуулах нийгэмлэгтэй хамтран  нэг тонн нүүрсний зардлыг тооцуулахаар явуулсан. Дахин 50 сая тонныг туршилтад явуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Хол газар тээвэрлэх учраас чанартай байх нь чухал. Тиймээс баяжуулах зайлшгүй нөхцөл үүсч байна” гэсэн юм.

Энэ үеэр Энэтхэг, Монголын  баяжуулах үйлдвэрүүд туршлагаа солилцлоо. Сонирхуулахад, Энэтхэгийн хими бордооны "Talcher Fertilizers”компани Хятад улстай хамтран  чанар муу нүүрсээ хийжүүлж химийн метонол, хуванцар, бордоо зэргийг гарган авах төсөл хэрэгжүүлж буй гэдгээ хэлсэн. Мөн Энэтхэгийн гангийн үйлдвэрийхэн Монголын гангийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийж ганга гарган авах талаар санал тавьсан байна. Энэтхэгт гангийн үйлдвэрүүд хангалттай ч түүхий эд болох коксжих нүүрсний дутагдалд орох магадлалтай тул манайд хөрөнгө оруулалт хийх сонирхол байгаа гэдэг нь анзаарагдаж байлаа. Монгол нүүрс ассоциаци ийнхүү Хятад, Энэтхэг улстай нүүрсний зах зээлийн талаар цахим хэлэлцүүлэг хийсэн бол цаашид ОХУ, Солонгос зэрэг улсуудтай хэлэлцүүлэг хийж гадаад харилцаагаа үргэлжлүүлнэ гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2021.2.17 ЛХАГВА № 30, 31 (6507, 6508)


Энэтхэг 30 сая тонн коксжих нүүрс авах сонирхолтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани