Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Австралийн дархан цаазат газрыг сүйтгэсэн Рио Тинто-Оюу толгойн хэрэг юу болов оо?

Австралийн дархан цаазат газрыг сүйтгэсэн Рио Тинто-Оюу толгойн хэрэг юу болов оо?

 

1. Эх орны минь байгаль уул усыг болон
Үнэт түүхийн соёл дурсгалыг сүйтгэсэн
Рио Тинто, Оюутолгой болон Уул уурхай, урааны компаниудын Гэмт хэргийг яагаад сөхөж ярихгүй байна вэ?
Корона вирус гамшиг гэгч Зохиомол шоу, зориудын жүжгээрээ далимдуулан
Зохион байгуулалттай чимээгүй байна уу?
-Хүүхдийн төлөө фонд байгуулж байгаа нь
Сайн сайхан зүйлийн эхлэл болж байна гэж
Хүрэлсүх өөрөө ярьж уламжлалаа хадгална гэж мэдэгдэж байгаа нь Угтаа юу билээ.
Үнэхээр хүүхдийн төлөө фонд яг л тэр үеийнх шигээ
Бүх нийтийн ариун үйлс болж бүхнийг хүүхдэд зориулах аваас Бидний ирээдүйн ургац ариун байх болно
Хүүхдийн төлөө фонд шоу байж болохгүй
Хүүхдийн гэсэн бүгдийг эргэн сэргээх ёстой 
Хүүхдийг интернацианализм эх оронч үзэлд сургаж байсан
Хүчирхэг тэр цагийг эргүүлж авч ирэх ёстой гэж
Хүмүүс баяр хөөртэй байгаа ч Хүрэлсүх, Баттулга нар юу хийх гэж байна гэж
Хүмүүс гайхаж байна 2021 он ардын хувьсгалын 100 жилийн ой ч
Дуулиант хэрэг төөрсөн үйл явдлуудаар дүүрэн байна.
Рио Тинто Австралийн түүхийн болон соёлын дурсгалт зүйлийг төдийгүй
Австралийн дархан цаазат газрыг суйтгэсэн билээ.
Тэгвэл Оюу Толгой говийн ганц урсдаг Өмнөговийн
Ундаан голын ай савыг устгасан Ундны усын эх ундаргыг устгасан Хүн төрөлхтний гараг үүслийн эх болсон
Галвын говийг Монголын говийг устгаж байгаа хэргийг
Манай УИХ яагаад анхаарахгүй байгаа юм бэ
Манай төр засаг яагаад сонирхохгүй байгаа юм бэ
Монголын говийг марс гариг болгоно гэж
Наса-тай цуг Рио Тинто ахиад л жүжиг, ахиад л тархи угаалт хийж байна
 
2. РИО ТИНТО АВСТРАЛИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫГ УСТГАСНЫГ ХЭРХЭН ДҮГНЭВ
 
Манай болон дэлхийн хэвлэл мэдээлэл "Рио Тинто” компани Австралид уугуул иргэдийн түүхтэй салшгүй холбоотой ариун дагшин, онгон дархан цаазат газар нутгийг эвдэн сүйтгэж экологийн сүйрэл явуулсан санхүүгийн залилан хийж удирдлагууд нь зальдахын тулд огцорсон хэргийг 2020 оны онцгой болон ноцтой үйл явдалд тооцож байна. Гэтэл Монголд улс эх орноо хамгаалах ёстой төр засгийн эрхмүүд, аймаг орон нутгийн түшмэлүүд, шүүх цагдаа прокурорын нөлөө бүхий албан тушаалтанууд бүлэглэж Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзтын нурууны дархан цаазат газар Ангиртын гол Эрдэнэтолгой Цагаан эрэг хэмээх газар нөхөн сэргээлт хийнэ гэж улсын мөнгө аваад нууц уурхай байгуулж алт эрдэнэс олборлон байгаль сүйтгээд зогсохгүй түүх соёлын үнэт зүйлийг устгаж тонон дээрэмдсэн, нутгийн алдарт хүн чулууг хулгайлсан санаанд оромгүй хэрэг явдал Ховдод гарсан билээ. Энэ асуудал 2-3 жил үргэлжилж байна. Авилгалтай тэмцэх газар хэрэг үүсгэж газар дээр нь олон нөлөө бүхий цагдаа прокурорын албан тушаалтнуудыг барьсан билээ. Австралид болсон хэрэг явдалыг УИХ нь шалгаж тусгай дүгнэлт гаргасан. Тэгвэл манайд энэ хэргийг УИХ-ын тусгай комисс тусгай албад тусгайлан шалгах ёстой байсан. Одоо орон нутгын жижиг гарууд нэг хоёр сая төгрөг авсан өгсөн болоод өнгөрөх гэж байна. Австралийн шалгалтын комисс Монголд "Оюу толгойн орд”-ыг эзэмшин их хэмжээний зэс, алт олборлож байгаа "Рио Тинто” компани тавдугаар сард Австрали тивд хүмүүс 46 мянган жилийн өмнө амьдарч байсны ул мөр бүхий түүхэн хад асгыг дэлбэлэн эвдэн сүйтгэж тив дамнасан уул уурхайн компаниуд ашигт малтмал олборлож ашиг болохын тулд тухайн улс орон, үндэстний түүх соёл, байгаль орчинд хөнөөлтэй үйл ажиллагаа явуулдагийг шалгаж нотлон тогтоосон нь манайд сургамж авах зүйл болов. Монголд дэлхийн гайхлыг төрүүлсэн үйл явдал нь ерийн нэгэн анхаарал татахгүй явдал болж байгаад гайхал төрүүлж байна. Австралийн парламентийн шалгалтын комиссийн тайлан мэдээнд өгүүлэхдээ "Эдгээр хад асга нь Австралийн уугуул иргэдийн шүтээн байсан аж, тийм учраас "Рио Тинто”-гийн харгис бүдүүлэг зэрлэг балмад үйл ажиллагааг Австралийн парламент тусгай ажлын хэсэг байгуулан шалгахаар болжээ. Олон нийтийн шахалтаар "Рио Тинто” компани дотоод шалгалт явуулж зөрчил илрүүлсэн ч удирдах бүрэлдэхүүний хариуцлагагүй үйл ажиллагааны алдаа дутагдлыг шүүмжлэлийнхээ гадна орхисон байна. Гэвч шалгалтын дараа олон нийтийн бухимдал улам нэмэгдсэн тул тэднийгтайвшруулахын тулд "Рио Тинто” компанийн дарга удирдлагууд, орлогч дарга нартайгаа огцорчээ.
 
 
 
Австралийн парламентийн ажлын хэсэг "Рио Тинто” компани түүхэн дурсгалыг дэлбэлснийг шалгаад урьдчилан дүгнэхдээ: Тус компани уугуул иргэд хэлж анхааруулсаар байхад тэдний дуу хоолойг үл хэрэгсэн түүхэн газрыг дэлбэлснийг "уучлахын аргагүй” гэмт хэрэг гэж үзсэн. Өөрөөр хэлбэл "Рио Тинто” тус дурсгалт газрын түүхэн үнэ цэнийг мэдсээр байж дэлбэлсэн болох нь тогтоогдов гээд дараах зөвлөмжийг гаргажээ. 
 
 
 
Үүнд: -"Рио Тинто” компани уугуул иргэдийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж түүхэн дурсгалт газрыг яг байснаар нь сэргээх арга хэмжээ авч, хангалттай нөхөн төлбөр төлөх ёстой. Тэр дотроос сэтгэл санааны хохирлын өндар төлбөрийг хийх ёстой гэж үзсэн байна. Тэгвэл УИХ-ын гишүүний компанийн нөхөд түүхэн дурсгалт Барлагийн даваа, Барлагийн голын замыг засаж байх үедээ онц ховор эмийн түүхий эд болох барагшууныг авахын тулд хад асгыг эвдэж авсан явдал гарсан. Мөн Ангирт Хөшөөт Барлагийн голын бүхий л түүхэн дурсгалыг тонож булш бунханг толгой дараалан ухсан байна. Энэ хэрэгт тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд үе үеийн аймгийн дарга нар холбогдож хууль зүйн болон ёс суртхууны хариуцлага хүлээх ёстой. Юуны өмнө ёс суртахууны хариуцлага хүлээх нь хүн байгаагийн шинж юм. Хүн чулуу хулгайлсан хүмүүс хүн биш болсон хэрэг үү. Ховд аймгийн гурван дарга өөртөө тушаал гаргаж гурванзуун сая төгрөгийн орон сууцыг арван сая төгрөг төлөөд авсан ёс суртахуунгүй явдал гарсныг хэвлэлд баримттайгаар бичсэн байсан. Хөдөлмөрч дайчин түүхэн уламжпалтай Ховд аймаг, тэр тусмаа эх орон ард түмнийхээ төлөө амь насаа дэнжин тавин тэмцсэн аймшиггүй чин зоригт баатар Ард Аюушийн түүхэн нутагт эх орноо тонон дээрэмдсэн төрийн албан тушаалтнуудын гэмт хэрэг гарсан нь ямар аймшигтай ямар шившигтэй зүйл болсон бэ. АТГ-ын мөрдөн байцаагч нар Ховд аймгийн Цэцэг сумын 3-р багийн бүх иргэдээс мөрдөн байцаалт авчээ. Ард иргэд эсэргүүцэж байсан боловч нухчин дарах авилгалдах хурим оршуулгын мөнгө хэмээн өгөх зэргээр хахуулдаж байсныг илчилжээ. Мөн энд олон хүн амины хэрэг гарсныг хаацайлан өнгөрсөн байна. Удахгүй ард иргэдийн мэдүүллэг олон нийтэд ил болно. Доктор П.Нэргүй улс төрийн гэмт хэргийг эрүүгийн хуулиар шүүхгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Австралийн парламент Австралийн дархан цаазат газар үйлдсэн Рио Тинтогийн гэмт хэргийг улс төрийн гэмт хэрэг хэмээн үзсэн билээ. Тус компанийн удирдлагуудад АНУ-д шүүх хэрэг үүсгэсэн байгаа. Монголын Мянган угалзатын нуруу нь төрийн тусгай хамгаалалттай газар юм. Гэтэл Австралийн парламент ард түмний амьдралын эх үүсвэр болсон газар нутгийг дархан газар гэж үзээд ариун шүтээнд нь халдсан хэмээн үзээд хэрэг үүсгэсэн. Үүнийхээ төлөө удирдлагууд яаралтай огцорч Австралийн ард түмнээс уучлалт гуйсан. Тэгвэл Рио Тинтогийн удирдлагууд Монгол дахь ялт үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй олон их наядын татвараа ч төлөхгүй Лондонгийн арбитрын шүүхээр ард түмэнтэй нь, төр засагтай нь алаад өгнө хэмээн томорч байгаа. Тэгвэл Австралийн шалгалтын комисс Рио Тинто компанийн талаар олон зуун хуудас дүгнэлт гаргасан. Энэ нь олон жилийн тэмцлийн үр дүн билээ.
 
 
 
Хуулиас дээгүүр төр засгаас гадуур ажиллаж Австрали тивийг уран олборлодог үхлийн хязгаар болгож дэлхийн ядуу цагаачдын бөөнөөр хорих аажмаар алж устгах концлагер-бөөнөөр хорих шорон байсан гунигт түүхийг тус комисс мөн эргэн дурссан билээ. Уг комисс "Рио Тинто’’ компани түүхэн дурсгал байсан газар уул уурхайн үйл ажиллагаа дахин явуулахаа зогсоох ёстой.
 
 
 
"Рио Тинто” болон уул уурхайн бусад компаниуд уугуул иргэдийн эрх ашигтай холбоотой хууль эрх зүйн орчныг шинэчлэн сайжруултал уул уурхайн үйл ажиллагаа явуулахаа зогсоох ёстой гэж мэдэгдсэн юм аа. Энэ бол чухал мэдэгдэл боллоо гэж Австралийн ард түмэн болон дэлхийн олон нийт талархан хүлээж авсан. Гүрэн дамжсан том компаниуд дандаа сонгуулийн булхай санхүүгий луйвар дээрэм хийж байна гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп удаа дараа мэдэгдэж олон том компаний удирдлагийг барьж шоронд хорьсон ийм ажиллагаа явагдаж байгаа учраас манайд ирээд томроод байдаг Рио Тинтогын удирдлагууд амархан бууж өгсөн юм аа.
Австралийн сенатын гишүүн Пэт Додсон Австралийн парламентад урьдчилсан дүгнэлтийг хэлэлцэхэд хэлсэн нь: "Рио Тинто” компани дурсгалт газрыг устгасан нь тус компани хамгийн хамгийн дээд шатнаас хамгийн доод шат хүртлээ компанийхаа бүх шатанд бусдыг "үл тоох” басамжлах ард иргэдэд их гүрний дээрэнгүй үзлээр ханддаг уламжлалт хандлага баримталж ирсэнтэй шууд холбоотой гэж цохон тэмдэглэсэн юм.
Австралийн парламенын ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа парламентын гишүүн Уоррэн Энтч урьдчилсан дүгнэлтийг парламентад танилцуулахдаа: хэдийгээр ажлын хэсэг гол нь "Рио Тинто" компанийн үйл ажиллагааг шалгахад анхаарлаа хандуулсан ч цаашид шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахдаа уул уурхайн бусад компаниудын үйл ажиллагааны алдаа дутагдал, хууль тогтоомжийн цоорхойг илрүүлэн олж танилцуулахад чиглүүлэх болно гэжээ.
Ажлын хэсгийн дүгнэлтэд орсон нэгчухал санаа бол Австралийн хууль тогтоомж "Рио Тинто” мэтийн компаниудад хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн шаардлага тавихын оронд тусгайлан гэрээ хэлэлцээр байгуулах боломж олгодог байдлыг эргэн харж хуулиар дархлагдсан хулгайч компаниудын асуудлыг яаралтай авч үзэх шаардлагатай гэсэн санал байгааг анхааралтай авч үзэх ёстой хэмээх тэмдэглэсэн байна. Энэ нь манайд ч гэсэн байгаа зүйл. Манай хууль тогтоомж гэрээ хэлэлцээрүүд Рио Тинто компаний захиалгаар явагдаж Монголын төр засаг Карл Марксын "хэлснээр” Рио Тинтогийн хэргийг ерөнхийлөн явуулах газар болж хувирсан.
 
 
Эх сурвалж: "Хөх толбо" сонин

Австралийн дархан цаазат газрыг сүйтгэсэн Рио Тинто-Оюу толгойн хэрэг юу болов оо?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL: 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 11 сарын 27, 20 цаг 13 минут
Зэсийн үнэ яагаад огцом буурав?

  2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд ...

2026 оны 11 сарын 27, 19 цаг 36 минут
2026 оны 11 сарын 27, 18 цаг 39 минут
2026 оны 11 сарын 25, 11 цаг 04 минут
Үр дүнгүй "COP31"

  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх энэ жилийн бага хурал ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 53 минут
Байгалийг ялахыг оролдсон ч бүтэлгүйтсэн тохиолдлууд

  Байгалийг өөрийн хүссэнээр өөрчлөх гэсэн хүний оролдлого заримдаа ...

2026 оны 11 сарын 25, 10 цаг 10 минут
"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

  Концессын замаас өндөр тарифтай хураамж авч, монопол нөхцөл тулгаж ...

2026 оны 11 сарын 25, 09 цаг 53 минут
Салхитын мөнгөний зүүн ордыг 2027 оноос ашиглаж эхэлнэ

  Ирэх оноос Салхитын мөнгөний зүүн ордыг ашиглаж эхлэхээр төлөвлөж ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 42 минут
Өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх дэлхийн 6 гайхалтай газар

  Дэлхий дээр өөр гаригт очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер бусын ...

2026 оны 11 сарын 24, 13 цаг 07 минут
2026 оны 11 сарын 24, 12 цаг 27 минут
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

  УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2026 оны 11 сарын 24, 12 цаг 24 минут
БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Энх тайвны тунхаглал гаргалаа

  2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши ...

2026 оны 11 сарын 20, 11 цаг 58 минут
2026 оны 11 сарын 19, 16 цаг 23 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 55 минут
2026 оны 11 сарын 19, 14 цаг 33 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 40 минут
Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын Бүсийн Эрээн хотын ...

2026 оны 11 сарын 19, 13 цаг 36 минут
2026 оны 11 сарын 19, 13 цаг 22 минут
2026 оны 11 сарын 19, 10 цаг 08 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 12 минут
Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа

  Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөгөөс иргэн бүрд ...

2026 оны 11 сарын 18, 13 цаг 06 минут
2026 оны 11 сарын 18, 13 цаг 02 минут
2026 оны 11 сарын 17, 15 цаг 00 минут
2026 оны 11 сарын 17, 14 цаг 01 минут
Монгол Улс 2.6 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

  Он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 2.65 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 38 минут
Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

  10-р сарын 22-ны өдөр бол "Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдөр" ...

2026 оны 11 сарын 17, 13 цаг 04 минут
2026 оны 11 сарын 17, 12 цаг 00 минут
Бодит хэрэглээний робот айсуй

  2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 30 минут
Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ

  Монгол Улс 2026 оны эхний 10 сард нийт 17.8 тэрбум ам.долларын ...

2026 оны 11 сарын 17, 10 цаг 06 минут
Миссисипигийн гайхамшиг тохиож, бүх 130 зорчигч амьд гарчээ

  АНУ-ын Нью-Орлеан хотод "American Heritage" аяллын хөлөг онгоц ...

2026 оны 11 сарын 17, 09 цаг 41 минут
Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

Үнэгийг бусад амьтдаас ялгаруулдаг хамгийн онцлог шинжүүдийн нэг бол урт, ...

2026 оны 11 сарын 16, 15 цаг 52 минут
АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг

  Бензин хомсдоод удлаа. Бүтэн жил үргэлжилсэн хомсдолд иргэд дасаж, ...

2026 оны 11 сарын 16, 14 цаг 40 минут
Шахмал түлшинд хордсон иргэн төрөөс сар бүр 1 сая 500 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ

  Шахмал түлш түлээд гурван настай охиноо алдаж, өөрөө гүн хордлогод ...

2026 оны 11 сарын 16, 09 цаг 23 минут
110 сая ам.долларын тээвэрлэгч Ё.Хэрлэнцогийн тендерүүд…

  Монголын хамгийн аймшигтай авлигын дүн хэмжээ 10 жилийн тэртээд ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 17 минут
Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

  Хятадын Ажилчин, тариачдын улаан армийн Урт замын аян дайны ялалтын ...

2026 оны 11 сарын 15, 18 цаг 10 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 35 минут
2026 оны 11 сарын 13, 21 цаг 08 минут
2026 оны 11 сарын 13, 20 цаг 18 минут
Мэнэнгийн талыг сүйтгэсэн Петрочайнад хэзээ хариуцлага тооцох вэ?

  МЭНЭНГИЙН ТАЛЫГ СҮЙТГЭСЭН ПЕТРОЧАЙНД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 12 минут
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ...

2026 оны 11 сарын 13, 20 цаг 07 минут
2026 оны 11 сарын 12, 18 цаг 00 минут
Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

Саяхан, 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй, урьдчилан цутгасан Т ...

2026 оны 11 сарын 12, 17 цаг 54 минут
Улаанбаатар хотын ердөө 25 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдгийг та мэдэх үү?

  Нийслэл нийт 470 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 95 мянган ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 58 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт БНХАУ-тай хамтарна

  “Эрдэнэт Үлйдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн зэсийн баяжмал ...

2026 оны 11 сарын 12, 15 цаг 04 минут
Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

  Архангай аймгийн Өлзийт-Хайрхан сумдыг дайрч Хөвсгөлийн ...

2026 оны 11 сарын 12, 11 цаг 38 минут
Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

  Иргэн "Зээлгүй бизнес эрхлэгч гэж бараг байхгүй. 5 ажилтантай ч, 50 ...

2026 оны 11 сарын 12, 10 цаг 42 минут
2026 оны 11 сарын 12, 10 цаг 04 минут
Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

 3-р хэсэгт, нам, төрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 47 минут
Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

  ХКН-ын Төв хорооны XX сонгуулийн тавдугаар бүгд хурлаас хэлэлцэн ...

2026 оны 11 сарын 11, 18 цаг 12 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос 12 тэрбумыг олжээ

  АНУ энэ он гарснаар Венесуэлийн байгалийн баялаг, газрын тосны ...

2026 оны 11 сарын 11, 17 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани