Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нөхөн сэргээлт хийдэггүй "Терра Энержи" компани Ноён сумын удирдлагуудыг үл тоон ДАХИН ШИНЭ АМ ухаж эхэлжээ

 

Нөхөн сэргээлт хийдэггүй "Терра Энержи" компани Ноён сумын удирдлагуудыг үл тоон ДАХИН ШИНЭ АМ ухаж эхэлжээ

 

"Улсыг орлоготой байлгаж байгаа үндсэн ганц салбар болох уул уурхай руу дайрах, давших эрх энэ ард түмэн, төр засагт байхгүй шүү” гэсэн агуулгатай пост, комменттой   сошиалд олон таарах. Гэвч уул  уурхайн салбарт ХАРИУЦЛАГАГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ үйл ажиллагаа явуулагсдаас шалтгаалан МӨНГӨ ҮҮ, БАЙГАЛЬ ОРЧИН УУ гэсэн эрэмбэ нэхсэн асуулт зайлшгүй тавигдахад хүргэдэг гэдгийг тодотгоё. 


Тухайлбал,  Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  "Терра Энержи” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас энэхүү асуултыг дахин тавих болох нь. Тус компани Ноён сумын нутаг дахь нүүрсний орд газрыг өнгөрсөн олон жилүүдэд ашиглан, коксжих болон эрчим хүчний нүүрс олборлон, экспортолж бизнесийн үр ашиг хүртсээр өнөөдрийг хүрсэн ч байгаль орчны асуудлыг орхигдуулжээ.


Нүүрсний 1,2,3,4,5 дугаар ам гэсэн нэршилтэй  таван амнаас өнгөрсөн жилүүдэд олборлолт хийсэн тус компани шинээр 7 дугаар амыг ухаж, олборлолт хийж эхэлсэнд малчин иргэд болоод сум орон нутгийн удирдлагууд эсэргүүцсэн байр суурьтай байна.

Шинээр ам ухаж эхлэхдээ Сумын засаг даргаас зөвшөөрөл авах ёстой. Харин Ноён сумын өмнөх Засаг дарга Б.Батболд болон одоогийн Засаг дарга О.Насанбуян нарын хэн хэн нь "Терра Энержи” ХХК-д газар ашиглах зөвшөөрлийг өгөөгүй аж.


Гэвч "Терра Энержи” компани энэ оны гуравдугаар сарын эхнээс эхлэн 7 дугаар амыг ухаж, нүүрс олборлож эхэлсэн байна. 7 дугаар ам байрлах хэсгийн ойр орчимд "Нарангийн хүрэн хошууны задгай" гэж газар бий аж.  Тухайн газар нутаг орчим долоон малчин өрх нутагладаг. Цаашлаад 30 орчим малчин өрх нутагладаг гэнэ. Хэрэв энэ янзаараа  олборлолт хийвэл тэр хавийн  хүн, мал усгүйдэх, мал бэлчих газар хумигдах нөхцөл байдал үүссэнийг Ноён сумын иргэд хэлж байна.

Түүнчлэн сум орон нутгийн удирдлагуудыг үл тоон үйл ажиллагаа явуулж эхэлсэн "Терра Энержи”-г эсэргүүцсэн малчид  суулт хийх зөвшөөрлөө сумын удирдлагуудаасаа пүрэв гарагт авсан бөгөөд баасан гарагаас /2021.04.09/ эхлэн суулт хийж эхэлжээ.


Компанийн зүгээс суулт хийж буй малчин иргэдтэй ирж уулзсан аж. Малчдын зүгээс 7 дугаар амыг нэмж ухуулахгүй, газрын зөвшөөрлийг сумын засаг дарга өгсөн ч ухуулахгүй. Өмнөх хариуцлагагүй үйлдлүүдээ таслан зогсоо гэдэг шаардлага тавьж байгаа аж. Дээрээс нь 98 км шороон замаар нүүрс тээвэрлэж буй үйлдлээ зогсоохыг дахин шаардаж буй юм байна. 

"Терра Энержи” ХХК-иас ЗТХЯ-тай байгуулсан гэрээгээр бол нүүрсний шороон замын тээвэр 2019 оны зургаадугаар сар хүртэл зургаан жилийн хугацаанд зөвшөөрөгдсөн байсан аж. Түүнчлэн гэрээ дуусаад хоёр жил болж байхад хатуу хучилттай бус шороон замаар л нүүрсээ тээвэрлэж буй нь байгаль орчин, хүн малын эрүүл мэндийн асуудал үүсгэсээр байна гэж малчид үзэж буй аж

"Терра Энержи” ХХК-ийн холбогдох хүмүүс баасан гарагт малчдын шаардлагыг сонсоод, эргэн хариу өгнө гэсэн ч одоогоор хариу өгөөгүй байгаа аж. 7 дугаар амны үйл ажиллагааг бол түр зогсоожээ.

Түрүүн дурдсанчлан, "Терра Энержи” дахин шинэ амнаас олборлолт хийж эхлэх хүсэлтээ Ноён сумын өмнөх Засаг даргын үед тавьж байв. Тухайн үед тэдэнд татгалзсан хариу өгсөн Засаг дарга асан Б.Батболд одоо ч байр сууриа бататган ярьж байна.

Шинэ Засаг дарга О.Насанбуян ч зөвшөөрөл өгөөгүй байгаа. Харин "Терра Энержи” компанийн зүгээс "Засаг дарга хуулиараа бол газрын зөвшөөрөл өгөх ёстой. Өгөхгүй болохоор чинь бид ухаад эхэллээ шүү” гэсэн байр суурийг илэрхийлдэг аж.

 

УУРХАЙ, ТӨР ХОЁРЫН ДУНД ОРОН НУТАГ ХОХИРООД ҮЛДЭЖ БАЙНА

 

Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг дарга асан Б.Батболдтой холбогдож нөхцөл байдлыг тодруулснаа хүргэе.

 

-Та өмнө нь засаг даргаар ажиллаж байх үедээ "Терра Энержи”-д шинэ ам ухах зөвшөөрөл олгоогүй гэсэн. Гэсэн ч тэд өнгөрсөн сараас ухаад эхэлчихжээ?

Миний байр суурь гэвэл өмнө  нь ухсан 1,2,3,4,5 гэсэн амуудын  нэгд нь ч нөхөн сэргээлтийн ажил эхнээсээ хийгдээгүй байгаа учраас зөвшөөрөл олгохгүй гэдгээ илэрхийлж байсан. Бусад амуудын нөхөн сэргээлтийг эхлүүлсний дараа, ирээдүйд 7 дугаар амыг ухам тухай ярь. Одоогийн нөхцөл байдлаас үзэхэд ухах боломжгүй ээ. Эхлээд ухсан амуудыг нөхөн сэргээгээд, засварлаад, орон нутагт нь хүлээлгэж өгөөд тэрнийхээ дараа өөр ам руу орооч ээ гэдэг үүднээс хандаж, зөвшөөрөл өгөөгүй юм. Одоогийн Засаг дарга ч зөвшөөрөл өгөөгүй.

 

-Өмнөх ухсан амуудыг нөхөн сэргээлгүй дараа дараагийн ам руу ороод өнөөдрийг хүрсэн гэхээр хяналт, шалгалтын дараах хэрэгжилт л дутуу явж иржээ дээ?

-Яг үнэн. Тэгж л тайлбарлахаар байгаа шүү. Аймгийн холбогдох газрууд, дээрээс нь Ашигт малтмалын газар үүргийнхээ хүрээнд ажлууд хийгээгүй, шахаж, шаардаагүй. Үйл ажиллагаа явуулаад 9 жил болчихсон уурхай эхнээсээ  нөхөн сэргээлтээ хийгээд явчих ёстой биз дээ. Аль ч хуулийн үүднээс аваад үзсэн. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн талаар тусгасан гэрээ энэ тэр хийдэг байлгүй дээ. Тэдгээрийгээ ил тод болгоод хэрэгжүүлмээр юм.

 

-Компанийн зүгээс та нарт өнөөдрийг хүртэл ямар тайлбар өгч ирэв ээ?

-Танай хууль чинь буруу байна гэж тайлбарладаг компани. Нөхөн сэргээлтийн зардлыг бид улсад байршуулж байгаа. Үүнийг улсад биш орон нутагт нь байршуулаад, орон нутаг мэргэжлийн компаниар нөхөн сэргээлтийг хийлгэдэг болмоор байна гэж өмнөөс тайлбар тавьдаг. Улсад байршуулсан мөнгөөр эргээд нөхөн сэргээлтийн ажил хийхэд хойрго хандаж байна. Улс үүнийг зохион байгуулахгүй байна л  гэж хэлээд байгаа юм.

 

-Та үүн дээр та юу хэлэх вэ?

- Нөхцөл байдлыг харахаар эд нар бие биедээ ажлаа даатгачихаад дунд нь орон нутаг хохироод байдаг л байдалтай байна. Уурхайгаас шаардахаар бид улсад мөнгөө байршуулсан, улс мэднэ  гээд байдаг.Тэгэхээр энэ байдлыг өөрчлөх ёстой л доо. Үнэхээр нөхөн сэргээлтийн зардал мөнгийг орон нутагт байршуулаад явдаг бол орон нутаг өөрөө нутаг орныхоо байгаль орчны асуудлыг мэдэж буйн хувьд мэргэжлийн компаниар нөхөн сэргээлтийг хийлгүүлэх асуудалд оролцоотой явж болно л доо.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

 


Нөхөн сэргээлт хийдэггүй "Терра Энержи" компани Ноён сумын удирдлагуудыг үл тоон ДАХИН ШИНЭ АМ ухаж эхэлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани