Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосоо төмөр замаар тээвэрлэхийг санал болгожээ

Газрын тосоо төмөр замаар тээвэрлэхийг санал болгожээ

 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын хөгжүүлэх 2022 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд дараах дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлжээ.

УИХ-аас  2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөлд төсвийн зарлагыг 14.8 их наяд төгрөг буюу ДНБ-ний 32.5 хувь, төсвийн алдагдлыг 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ний 3.6 хувь байхаар баталсан. Тухайлбал, төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдлээр 2022 оны орлогыг 13.2 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон. Энэ нь 2021 оны батлагдсан дүнгээс 1.4 их наяд төгрөгөөр буюу 12 хувиар өсөхөөр тооцсоныг харуулж байгааг тус зөвлөлөөс онцолжээ. Харин Монголбанкны суурь төсөөллөөр төсвийн орлого 12.7 их наяд төгрөгт хүрэхээр байгаа нь төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан орлогоос 500 орчим тэрбум төгрөгөөр бага дүн юм. Цар тахлын эрсдэл буураагүй, эдийн засгийн идэвхжил бэхжээгүй, уул уурхайгаас бусад салбарын өсөлт эмзэг байгаа үед төсвийн орлогын төсөөлөл хэт өөдрөг байж болзошгүй хэмээн дүгнэжээ. Тиймээс Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийг бүхэлд нь хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал гэж үзсэн байна. Цаашид цар тахлын улс орныг улам хамарч, эдийн засгийн байдалд ноцтойгоор нөлөөлснөөр төсвийн орлого буурч, 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд заасан төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө хүрэлцэхгүй байх эрсдэл үүсэхээр байгааг анхаарч үзэх ёстойг зөвлөв.

Төлөвлөгөөний төсөлд тусгагдсан 263 зорилт, арга хэмжээг эдийн засаг, нийгэмд үзүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгжүүлэх замаар цар тахлын сөрөг нөлөө арилаагүй үед төсвийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг сайжруулах боломжтой аж.

Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу "Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө” нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан зорилго, зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг тусгасан төсөл, арга хэмжээ бүхий төлөвлөлтийн баримт бичиг байдаг. Гэвч улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан 263 зорилт, арга хэмжээний 14.4 хувийнх нь санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, 17.9 хувийнх нь хөрөнгийн хэмжээг тусгаагүй байгаа нь анхаарал судлаачдын анхаарлыг татсан байна. Цар тахлыг даван туулах, боловсрол, санхүү, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг оновчтой болгохтой холбоотой зорилт, арга хэмжээнүүдийн 25-аас дээш хувийнх нь санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгийн хэмжээ тодорхойгүй гэж гарчээ. Иймд санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулах хөрөнгийн хэмжээ нь тодорхойгүй байгаа зорилт, арга хэмжээнүүдэд шаардагдах хөрөнгийн тооцоог хийж, тусгасны дараа батлах нь зүйтэй гэж үзжээ.

Монгол улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 10  их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 870.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 111.7 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 2.2 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1.2 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 5.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөлд тусгаад байгаа. Энэ нь төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилтийн 57 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна гэсэн үг. Үүнд Эрүүл мэндийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, концесс, компани, аж ахуйн нэгжийн санхүүжилт, хандив, тусламж зэргээс эх үүсвэрээс өндөр хамааралтай байгааг илтгэжээ.  Улмаар УИХ-ын холбогдох Байнгын хороодод энэ бүхэнд дүгнэлт хийж үзэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бодлогын арга хэмжээ гэх байдлаар дотор нь илүү тодорхой ангилан цэгцлэх санал гаргасан байна.

Үүнээс гадна хөгжлийн төлөвлөгийн төсөлд тусгасан газрын тос дамжуулах хоолой барихыг  хасаж, оронд нь төмөр зам болгох санал болгожээ. Учир нь монголчууд өөрсдөө төмөр замаа 2-3 дахин хямд барьж чаддаг болсон. Түүнд хэрэглэдэг цементээс эхлээд бараг бүх материал, хүн хүч дотоодын нөөцөөс бүрдэж байгаа нь цар тахлын өнөө үед дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний сүлжээг дэмжинэ. Монголын Зүүн бүс дэх малын өвс тэжээл, газрын тос тээвэрлэх шаардлагатай   их баялгийг төмөр замаар хямд тээвэрлэх боломжтой. Чойбалсан хот төмөр замаар Оростой холбогдсон байдаг бөгөөд алсдаа Оросоос түүхий газрын тос авах шаардлагыг харгалзан үзэхийг зөвлөсөн байна. Мөн зэс, газрын тос, газрын ховор элемент, сэргээгдэх эрчим хүчний судалгаа, хайгуулыг нэмэгдүүлэхэд улсын болон хувийн хэвшлийн оролцоог хангаж, дэмжиж ажиллахыг уриалжээ. Хайгуулийн хөрөнгө оруулалтыг 50-100 сая ам.долларт хүргэх шаардлагатай аж. Томоохон компаниуд хайгуулд багагүй мөнгө зарцуулдаг. "Эрдэнэт”, "Рио тинто” зэрэг компаниуд хайгуулыг эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа олон удаа хэвлэлээр зарласан. Үүнийг төрөөс дэмжих хэрэгтэйг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн судлаачид онцолсон байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Газрын тосоо төмөр замаар тээвэрлэхийг санал болгожээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани