Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн үнэ тогтворгүй хэвээр байна

 

Нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн үнэ тогтворгүй хэвээр байна

 

Нефтийн томоохон үйлдвэрлэгчид ням гарагт олборлолтоо нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн нь цар тахлаас үүдэлтэй тусгаарлалтын дараа дэлхийн эдийн засаг сэргэж байгаа энэ үед шатахууны үнэ болон инфляцийн дарамтыг бууруулахад тус дөхөм боллоо.

Цар тахлын үед нефтийн үнэ ихээхэн нэмэгдээд байгаатай холбогдуулан "ОПЕК+” ийнхүү ирэх наймдугаар сараас нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр хэлэлцээр байгуулахад саад болж, нефтийн үнэ огцом өсөхөд хүргэсэн маргаан шийдвэрлэгдэх алхам болж байна. Гэхдээ баярлахад эрт байгааг шинжээчид сануулж байна. Тэд нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн зах зээл дээр үнэ тогтворгүй хэвээр байх болно хэмээн үзэж байна.

АНУ-д шатахууны үнэ тогтвортой өсөж байгаа. Америкийн Автомашины холбооны мэдээлснээр, одоогоор тус улсад нэг галлон /3.785 литр/ шатахууны дундаж үнэ 3.17 ам.доллар байна. Нэг жилийн өмнө буюу цар тахлаас үүдэлтэй тусгаарлалтын үеэр хүмүүс гэрийнхээ ойролцоо байх үед нэг галлон шатахууны дундаж үнэ 2.18 ам.доллар байжээ. Шатахууны үнэ өссөнөөр инфляцийн түвшин нэмэгдэж, 6 дугаар сард сүүлийн 13 жилийн хугацаанд байгаагүй эрчимтэй өсөлтийг үзүүлжээ.

 

Талуудын ням гарагт хүрсэн тохиролцооны дагуу Саудын Араб, ОХУ тэргүүтэй 23 улс ирэх сараас өдөрт олборлох нефтийн хэмжээг сар тутам 400 мянган торхоор нэмэгдүүлнэ. Ингэснээр оны эцэс гэхэд дэлхийн нийлүүлэлт 2 орчим хувиар нэмэгдэнэ. Нефть экспортлогч орнуудын байгууллага нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 40 орчим хувийг эзэлдэг.

"Газрын тосны эрэлт хэрэгцээ сайжирч буй тодорхой шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа нь зах зээлийн суурийг тодорхой хэмжээгээр бэхжүүлж байна" хэмээн ОПЕК+ мэдэгджээ. Энэ нь Саудын Арабын Газрын тосны сайд Абдул-Азиз ибн Салманы хэт болгоомжилсон өнгө аяс илэрхий өөрчлөгдсөнийг мөн харуулж байгаа юм.

 

Дэлхийн эдийн засаг хурдацтай сэргэж, нийлүүлэгчид эрэлт хэрэгцээг аль болох хангахыг хичээх тусам түүхийн эд тэр дундаа нефтийн үнэ огцом өсжээ. Шатахууны үнэ бол улс төрийн хувьд чухал ач холбогдолтой сэдэв төдийгүй инфляцийн илэрхий шинж тэмдэг юм.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд зардал нэмэгдэж буй асуудлыг шийдвэрлэх шахалт учирсан ч энэ асуудалд тэрбээр торгон мэдрэмжтэй хандаж байна. Ж.Байден нефть, шатахууны үнийн дарамтаас АНУ-ыг гаргахыг зорьж байгаа бөгөөд шатахууны үнэ хурдацтай өссөнөөр эдийн засгийн сэргэлтийг сааруулахыг хүсэхгүй байна.

Гэсэн ч энэхүү тохиролцооноос нефтийн үнэ хаашаа эргэх нь хүчтэй маргаан дагуулсан асуудал юм. Дээр дурдсанчлан нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн зах зээл дээр үнэ ямар байхыг шууд хэлэх боломжгүй хэвээр байх болно гэж зарим шинжээч үзэж байна. Олон улсын жишиг болсон "Brent” маркийн нефтийн үнэ баасан гарагт 73 ам.долларын босгыг давжээ. Энэ зундаа нэг торх нь 80 ам.долларт хүрнэ гэж Америкийн "Goldman Sachs” компани таамаглаж байгаа бол ойрын жилүүдэд үнэ нь 100 ам.долларт хүрэх бүрэн боломжтой гэж зарим шинжээч үзэж байна.

Нөгөө талдаа, үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэсэн боломжит нийлүүлэлт хангалттай байдаг гэж зарим шинжээч ярьж байна. Тухайлбал, "ОПЕК+” орнуудад асар их хэмжээний нөөц, хүчин чадал бий” гэж Вашингтоны Эрчим хүчний бодлогын судалгааны сангийн нэр хүндтэй мэргэжилтэн Майкл Линч мэдэгджээ. "Сүүлийн үед нефтийн үнэ өсөөд буй нь хэсэг хугацаанд оргилдоо хүрсэн үе байж магадгүй юм” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.

"Хуй салхи дэгдэж нефть боловсруулалтад доголдол үүсдэггүй л юм бол оны эцэс гэхэд шатахууны үнэ буурна. Ерөнхийдөө үнэ нь орон даяар одоо бидний харж байгаагаас буурах болно” гэж АНУ-ын Газрын тосны үнийн мэдээллийн албаны дэлхийн эрчим хүчний дүн шинжилгээний хэлтсийн дарга Том Клоза мөн хэлжээ.

Ямартаа ч ОПЕК + үйлдвэрлэлийн квотын талаар тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас сүүлийн 14 хоногт гацаанд ороод байсан боловч эцэст нь мухардлаас гарч чадлаа.

Коронавирусний "Дельта” хувилбар эдийн засгийн сэргэлтийг зогсонги байдалд оруулах, эс бөгөөс ухрааж болзошгүй байна хэмээн хөрөнгө оруулагчид эмээж, дэлхийн зах зээл тэр чигтээ айдаст автсан энэ үед талууд ийнхүү тохиролцож чадлаа" хэмээн "Australian Financial Review" сонинд мэдээлжээ.

"ОПЕК-н уулзалт нь цаг хугацааны хувьд нефтийн алсаа харсан бодлогыг сайтар эргэн харсан гэхээсээ илүү коронавирусний "Дельта” хувилбар болон макро дүр зурагт төвлөрсөн болгоомжлолоос үүдэлтэй гэнэтийн давхцал юм” гэж RBC компанийн төлөөлөгч Майкл Тран хэлсэн байна.

 

Эх сурвалж: New York Times, Australian Financial Review


Нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн үнэ тогтворгүй хэвээр байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани