Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОХУ: АИ-95, АИ-98 автобензиний экспортыг 9 сарын 1 хүртэл ХЯЗГААРЛАЛАА

 

 

"ОХУ-д автобензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар  АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр  сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэлээ. Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна" гэж АМГТГ-аас мэдээллээ.

Тус  газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны үнийн асуудлаар энэ сарын 5-нд мэдээлэл хийж байсан. Тэгвэл  өнөөдөр /2021.07.29/  тэрбээр  мэдээлэл хийнэ.

Өмнөх мэдээллийг сануулахад, Монгол Улс 2020 онд 1,450,000 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж иржээ. 2021 оны эхний хагас жилийн хугацаанд 689 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн хилээр орж ирсэн байна.

Газрын тосны гадаад нөхцөл байдал, үнэ өсөлтийн шалтгаанууд,  Монгол Улсад зарагдаж байгаа бензиний үнэ яагаад өсдөг талаар тэрбээр дараах тайлбарыг өгсөн.

2021 оны нэгдүгээр сараас одоог хүртэл газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол өсөлттэй явж ирсэн. Үүний гол хүчин зүйл нь, АНУ, БНХАУ, Европын улс орнуудын цар тахлын эсрэг  арга хэмжээний далайц, мөн хэд хэдэн төрлийн вакцинууд хийгдсэнтэй холбоотойгоор улс орнуудын  эдийн засгийн өсөлтийг  дагаад газрын тосны үнэ өссөн.

Газрын тосны томоохон олборлогч Саудын Араб улс өдрийн олборлолтоо нэг сая баррелиар бууруулахаар мэдэгдсэн нь 2021 оны нэгдүгээр сарын эхээр газрын тосны үнэ огцом нэмэгдэх гол хүчин зүйл болсон.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас импортоор авдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ-д 1 литр АИ-92 бензин 1950 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ бол манай нийлүүлэгч улс дотооддоо худалдаалж байгаа үнэ.

БНХАУ-д худалдаалагдаж буй үнэ манай монгол төгрөгт шилжүүлбэл 3000 төгрөг байна. Он гарснаас хойш БНХАУ-ын зах зээл дээр 12 удаагийн үнийн өсөлт явагдсан байна. Эдийн засгийн өсөлтөөс хамаарч түүхий тосны үнийн өсөлт явагдаж байгаа.

Та бүхэн санаж буй бол өнгөрсөн 2020 онд ковид цар тахлын улмаас түүхий тосны үнэ нэлээн унасан. Бид Сингапурын бирж дээрх Брент маркийн тосны үнээр гаднаас бүтээгдэхүүний суурь үнийг  тооцож авдаг.

2020 оны дөрөвдүгээр сард хамгийн доод цэг нь  19.5 ам.долларт очиж  байсан. Тухайн үед, тавдугаар сард АИ-92 автобензин 1 тонн нь 202 ам.долларт хүрч бууж орж ирж байсан. Эргээд тавдугаар сараас үнийн өсөлт тогтмол дээшээ яваад арванхоёрдугаар сарын төгсгөлд нэг баррель тосны үнэ 50 орчим ам.доллар дээр очиж байсан.

Дотоодын зах зээлд 2020 оны нэгдүгээр сард 1 литр АИ-92 автобензиний үнэ 1830 төгрөг байсан. Дөрөв, тавдугаар сарын гурван удаагийн үнийн бууралтаар 1320 төгрөг хүртэл буурч байсан.

Цаашлаад гадаад зах зээл дээр үнийн өсөлт тасралтгүй явагдсан. 2020 оны зургаадугаар сард АИ-92 автобензиний хилийн үнэ 292 ам.доллар болж байсан бол жилийн дараа буюу одоогийн байдлаар гадаад зах зээлийн үнийн өсөлттэй холбоотойгоор хилийн үнэ 661 ам.доллар болоод байна.

1 тонн АИ-92 автобензин ОХУ-ын Роснефть компаниас ийм үнээр нийлүүлэгдэж байна. Жилийн өмнөхөөс зөрүү нь 369 ам.доллар буюу 126 хувиар нэмэгдэж орж ирсэн байна.

Шатахууныг улсын болон компанийн нөөц гэж хоёр төрлөөр бүрдүүлдэг.Монгол Улсын хэмжээнд 12.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байдаг. Засгийн газрын тогтоолоор АИ-92 автобензиний нөөцийг нэмэгдүүлэхээр, сонгон шалгаруулалт явагдаж байгаа.

Бензиний үнэ бол харьцангуй шилэн, нээлттэй байдаг.

АИ-92 дээр тухайлаад ярихад, импортын хилийн үнэ 661 ам.доллар.  Ам.долларын ханш харьцангуй сүүлийн нэг жилийн хугацаанд 2850 дээр тогтвортой байлаа. Одоо бол ОАТ-ын хэмжээ 0 байгаа. Энэ нь гол хүчин зүйлийг үзүүлж байгаа. Төмөр зам, авто тээвэр, компаниудын үйл ажиллагааны зардал, НӨАТ зэргийг тооцохоор АИ-92 автобензиний өөрийн өртөг 1986 төгрөг болж байгаа бол А-80 бензиний орж ирж буй өртөг 1893 төгрөг болж байна гэж байсан юм.

https://news.zindaa.mn/3t3n
ОХУ: АИ-95, АИ-98 автобензиний экспортыг 9 сарын 1 хүртэл ХЯЗГААРЛАЛАА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани