Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Богдхан төмөр замын суурь бүтцийн зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо

Богдхан төмөр замын суурь бүтцийн зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Үндэсний дөрвөн хороо байгууллаа
 
Засгийн газрын хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталлаа. Үүнд:
-Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо
-Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо
-Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо
-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
Эдгээр хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь Засгийн газрын холбогдох гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ.
 
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
 
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын зориулалтаар 509.1 га, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын контор, аж ахуйн зориулалтаар 2.01 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авлаа.
Нисэх буудал, арилжааны нислэгийн үйл ажиллагаа "Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжсэн хэдий ч цаг үеийн шаардлагаар дамжин өнгөрөх нислэг, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалтын нисэх, иргэний болон улсын агаарын хөлгөөр гүйцэтгэх онцгой, тусгай үүргийн нислэг, иргэний нисэхийн сургалт үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, хурал зөвлөгөөн,  үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор ашиглах боломжтой. Мөн иргэний болон улсын агаарын хөлгийн онцгой байдал, гамшгаас хамгаалах, онцгой, тусгай үүргийн нислэг, энхийг сахиулах ажиллагааны нисэх онгоц хүлээн авах боломжтой хэвээр байна.    
 
Төрийн үйлчилгээний "e-Mongolia” системийн шинэчлэлийн талаар танилцуулав
 
Төрийн үйлчилгээний "e-Mongolia” системийн шинэчлэл, "И-Монгол академи” сургалт, судалгааны төв байгуулах, Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.
"И-Монгол академи” сургалт, судалгааны төв нь цахим засаглал, дижитал шилжилтийн талаарх нэгдсэн бодлого гаргах, бусад байгууллагуудад зөвлөгөө өгнө, сургалт зохион байгуулна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлогын судалгаа, техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, үндэслэлийг боловсруулах юм байна.
 
"e-Mongolia” систем 1,9 сая хэрэглэгчтэй, 3,3 сая үйлчилгээ үзүүлсэн, тус системд төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээ оржээ. Хатуу хөл хорионы үед иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах нь зургаа дахин нэмэгдсэн байна. Нийт 1,2 сая иргэнд вакцины гэрчилгээ олгожээ. Иргэд төрийн үйлчилгээг авснаар төрийн байгууллага руу ирж очих зардал, шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал, үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацааны зардал зэрэгт 27 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа хийжээ.
 
Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төв нь тусгай дугаар бүхий төрийн байгууллагууд болон бусад дуудлагын төвүүдтэй нэгдсэн уялдаа холбоогүй ажиллаж, хүний нөөцийн хүрэлцээгүйгээс иргэдийн дуудлага алдах, өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэхгүй орхигдуулах, эргэн хариу өгөхгүй байх, нэгдсэн байдлаар Засгийн газрын хэмжээнд иргэдийн санал хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэж хянаж чадахгүй зэрэг асуудал гарч байна.
Иймд тус төвийн үйл ажиллааг өргөжүүлэн, бүтэц орон тоо болон дуудлага хүлээн авах системд өөрчлөлт хийх, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих, эргэн мэдээлэл үүрэг бүхий нэгж бий болгож, тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа олон газрын дуудлагын төвийн систем болон мэдээллийг Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвтэй холбож, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн бүртгэл, хуваарилалт, шийдвэрлэлтийн эргэх холбоо бүхий хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох шаардлагатай гэж үзэж байна.
 
Ажлын байрыг дэмжих зээлд 23.754 зээлдэгч хамрагдаад байна
 
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буй.  
Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байна. 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 6,324.3 тэрбум төгрөгийн 62.0 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,794.4 тэрбум төгрөгийг 23,754 зээлдэгчид олгоод байна.
 
Сайжруулсан шахмал түлшний түүхий эд болон барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж,  тус компанийн санхүүжилт болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Өнөөдрийн хуралдаанаар "Таван толгой түлш” ХХК-ийн  сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дараах арга хэмжээг ажиллахыг Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад даалгав.
 
Сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/ болон барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг БНХАУ-ын Эрээн хотоос татан авах, түүхий эдийн авто тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авна.
Нийслэлийн зургаан дүүргийн нийт есөн агуулахад 11,663 тн, баруун бүсийн үйлдвэрийн хашаанд 2413 тн буюу нийт 14,005 тн түлшний нөөцтэй байна.   
 
Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо
 
Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо. Суурь бүтцийн технологийн иж бүрдэл болох инженерийн дэд бүтэц, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, мэдээллийн барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулж, баталгаажуулах, тэдгээрийг барихад шаардлагатай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай "Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Тус төмөр замын чигийг эхний 40,6 км-ийг хэсэгчилсэн байдлаар баталгаажуулж, цаашид газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэсний дараа үргэлжлүүлэн баталгаажуулна. Энэ сард Богдхан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
 
Товч мэдээ
 
·      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 21-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
 
·      Цэргийн түүх, архив, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайдад олгов.
·      УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нараас санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов
Богдхан төмөр замын суурь бүтцийн зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани