Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ

С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ

 

Манай сайт улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг тойрсон авлигын пирамидын талаар "Авлигын том сэдэл болж байгаа нь нотлогдсон С зөвшөөрөл хэмээх "мөнгөний машин”-ыг мөшгөхүй” цуврал нийтлэлийн үргэлжлэлийг хүргэж байна.
Авто тээврийн үндэсний төвөөс олгодог энэ зөвшөөрлийн эргэн тойронд өнгө зүсийг нь өөрчилж, нүүрээ далдалсан авлигын олон төрөл зүйлийг хэдийнэ дүрэм журам гэх зохицуулалтаараа бий болгосон байдаг.
АТҮТ авлигажсан байгуллага гэдгийг хэдэн жилийн  өмнөөс ярьж ирсэн. Байсхийж байгаад тус төвийн дарга нар авлига авч байгаад үйлдэл дээрээ баригддаг, зураг бичлэгтэйгээ зурайтал гардаг боловч тэгсхийж байгаад замхардаг. Хэн ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Сайндаа авлигынхаа мөнгөний зарим хэсгээр торгуулаад нийтийн албанд ажиллах эрхээ хэсэгхэн хугацаагаар хасуулаад өнгөрдөг байх.
Өмнөх дарга нар нь  авлига авсан ч иймэрхүү маягаар ивээгдээд өнгөрдөг болхоор дараагийнх нь  ирээд амьдрал ахуйгаа  авлигаар дээшлүүлэх бэлээхэн боломжоос татгалзана гэдэг худлаа. Тэгэхээр АТҮТ-ийн дарга нарыг солиод ч, хурал ном хуруулаад ч авлига арилахгүй байх ийм бэлэн өгөгдөл тэнд байгаа гэсэн үг.
Баасан гарагт УИХ-ын нэгдсэн хуралдаан  Гашуунсухайтын боомтын нөхцөл байдлын талаар ЗТХ-ийн сайдын мэдээллийг сонссон. Энэ үеэр ажил ярихаас илүүтэй авлигын сэдэв хөндөгдсөн. Авлига босгох олон боломжит хувилбарууд байдаг, тэдгээрийн ихэнх нь АТҮТ-өөс гаргаж байгаа дүрэм журамтай холбоотой болох нь энэ үеэр илүү тодорхой болов. Тухайлбал, С зөвшөөрлөөс гадна хуурамч машин босгодог,  эрсдлийн үнэлгээ тогтоох,  байцаагчийн дүгнэлт гэхчлэн  авлига босгох олон арга байдаг тухай өмнө нь бид мэдээлсэн.
Цар тахлын нөхцөл байдлыг далимдуулан авлигын сүлжээгээ тэлсэн нэг хэлбэр нь тээврийн машинуудыг "бөмбөлөгөөр явуулах” журам юм байна.  Энэ тухай  нэгэн уншигч "Бөмбөлгөөр явуулна гээд 400 сая хүртэл өсгөсөн шинэ сайхан бизнес байна” хэмээн  бичжээ. Гэхдээ энэ бол нотолгоотой тоо баримт биш гэдгийг тодотгох нь зүй байх.
Мөн Баасан гарагт Л.Халтар сайдын мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Монгол жолоочдын эрх ашгийг хамгаалах асуудал чухал…Бөмбөлөг шинжилгээ гэдэг анхаарал татаж байна” хэмээсэн.
Харин энэ тухайд салбарын сайд нь "Бидний хамгийн том зорилго яаж Цагаан хадаа ногоон бүс болгох гэдэг асуудал. Бүгдээрээ хамтарч ажиллах л ёстой. Эхний алхам нь бөмбөлгийн асуудал” хэмээн хариулж байна билээ.  Тийм байж болох ч энэ бөмбөлөгийн чинь эргэн тойронд бас авлигын сүлжээ үүсчихсэн байгааг сайд Та анзаарсангүй.
Энэ тухай өгүүлсү. Өнгөрөгч наймдугаар сараас нүүрс тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа энэ "Бөмбөлөг тээвэр”  хийх саналыг анхлан гаргагч нь Хятадын тал. Цар тахлын халдвар хамгаалалттай холбоотойгоор гарсан журам юм. Товчхондоо  жолооч нарыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, тусгаарлалтад байлгаж вакуумжуулан нэг бөмбөлөгт хамруулан ажил үйлчилгээгээ явуулах зорилго бүхий зохион байгуулалтын нэг хэлбэр юм байна.  
Өөрөөр хэлбэл жолоооч Дорж хилээр нүүрс тээвэрлээд буцаж ирнэ. Тэгээд дараагийн бөмбөлөгүүдийн жолооч нар тээвэрлэлтээ хийсний дараа Доржид дахин  хил нэвтрэх эрх үүсэх маягаар дараалал үргэлжлэх тийм л зохицуулалт юм байна. Гэхдээ бөмбөлөгүүд халдвар хамгааллын дэглэм сахих үүднээс цөөн хүнтэй,  энэ хэрээр олон бөмбөлөг тээвэр бий болно гэсэн үг.  
Бөмбөлөг тээвэр хэрэгжээд удаагүй, ердөө хоёр  сарын л хугацаа өнгөрч байна. Гайхалтай нь  харин түүнийг тойрсон мөнгөний сүлжээг хэдийнэ бий болгож амжижээ. Муу юмандаа үнэхээр шуурхай аж.
Нэгэнт бөмбөлөг олон байгаа учир тэр хэрээр хил нэвтрэх урт дараалал үүсч таарна. Нөгөө талаасаа ээлжээ хүлээж хэд хоногоор дэл сул байх болно. Гэвч энэ асуудлыг мөнгөөр хялбархан шийдчихэж болно. Нүүрс тээвэрт хяналт тавьж буй төрийн албан хаагчдад компанийн эзэд мөнгө атгуулаад л өөрийн  бөмбөлгөө бусад компанийн бөмбөлгийн урдуур оруулдаг, дараалал дайрдаг,  жолооч нараа нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлөг рүү шилжүүлэн богино хугацаанд нүүрсний олон тээвэр хийдэг болсон гэнэ. Үүний улмаас нүүрс тээврийн  жолооч нарын дунд тэгш бус байдал үүсчээ. Жишээ нь, дээр өгүүлсэн Дорж  овсгоотой мөнгөтэй захирлынхаа буянаар нэг сард 5-6 удаа тээвэр хийчихсэн байхад өөр нэг жолооч Бат ганц ч удаа тээвэр хийж чадаагүй байх жишээтэй.
Ингэж бөмбөлгөө дарааллын урдуур оруулах,  жолоочоо нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлгийн хооронд сэлгэж явуулах ханш 20.000 юаньд хүрчихээд байгаа гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна.  Хэрэв үүнийг төгрөгт шилжүүлбэл 9,0 сая орчим болно. Авлигын энэ мөнгийг холбогдох төрийн албаныхан халаасалж буй нь тодорхой.
Ийм маягаар Гашуунсухайт боомтод авлига цэцэглэж, нүүрс тээвэрт зөвхөн мөнгөөр ярьдаг, мөнгөөр шийдэгддэг, мөнгөөр ажил явдаг  ийм л жишиг тогтчихоод байгаа юм.  
Үүнд идэвхийлэн оролцогчид нь гааль, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, цагдаа, орон нутгийн засаг захиргаа гэхчлэн тэнд төрийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа байгууллагынхан гэдгийг  жолооч нар, тээврийн компаниуд хэлж байгаа юм.
Х.Тулга
Toim.mn
С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани