Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Түүхий нефть 530 км урт хоолойгоор дамжин үйлдвэрт хүрнэ"

"Түүхий нефть 530 км урт хоолойгоор дамжин үйлдвэрт хүрнэ"

 

Өнгөрсөн есдүгээр сард улсаараа шатахууны хомстолд орж дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрээс хэрэглээгээ хангах шаардлагатайг улам бүр мэдэрсэн. Тэгвэл жилд 1.5 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ямар шатанд явж байгааг өнгөрсөн пүрэв гаригт сэтгүүлчдэд өглөө.  Манай улс өнгөрсөн таван жилд ОХУ болон БНХАУ-аас жилд дунджаар 1.25 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч үүнд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулдаг. Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор бид шатахууны хэрэгцээгээ дотоодоосоо хангаж нэг тэрбум ам.долларыг гадагш урсгахгүй болох юм. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж буй нь цаашид химийн үйлдвэр барьж байгуулах боломжийг нээж өгч байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь манай улсад хэрэгжиж буй томоохон мега төслүүдийн нэг юм. Энэ хүрээнд 12 байгууламж барина. Бүтээн байгуулалт дөрвөн үе шаттай явж байгаа юм байна.
 
 
 
"Дэд бүтцээ түшиглэж үйлдвэрийн байршлыг сонгосон”
 
 
сонин mn
 
 
 
Хамгийн сүүлийн судалгаагаар Тосон-Уул 179.6, Тамсаг 127, Цагаан элс 26 сая тонн нийт 332.6 сая тонн ашиглаж болох газрын тосны нөөцтэй гэж гарчээ. Тэгэхээр олон нийтийн дунд газрын тосны үйлдвэр нь олборлолтын талбайгаасаа 500 гаруй километр зайтай баригдаж байгаа нь сонирхол татаж, асуулт дагуулдаг. Тэгвэл энэ талаар "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨКХ-ийн захирал Д.Алтанцэцэг "Хүнд аж үйлдвэрийн байршлыг тодорхойлдог онолууд бий. Газрын тос боловсруулах үйлдвэрт асар их хэмжээний түүхий эд, бараа материал шаарддаг. Түүхий тосоо боловсруулж олон төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Тэр гаргасан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхийн тулд бүтээгдэхүүний чанар, стандартаас хамаарч өөр өөр тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг. Тэгэхээр гол зах зээл, дэд бүтцээ зайлшгүй тооцох ёстой. Газрын тос олборлолт явагдаж буй талбайд үйлдвэрээ барих нь дэд бүтцээсээ хол учраас төмөр замаа түшиглэж сонгосон. Мөн усны нөөцөө түшиглэх ёстой. Бор-Хөөврийн говийн усан санг түшиглэн үйлдвэрээ барьж байгаа” гэв.
 
 
 
Дамжуулах хоолой нь халаалтын системтэй байна
 
сонин mn
 
 
 
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ерөнхий процессийг энгийнээр тайлбарлавал ийм. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд анхдагч болон үйлдвэрийн дагалдах хангамжийн байгууламжийн барьж байгуулна. Анхдагч технологийн байгууламжид энгийн, вакум нэрлэгийн байгууламж, хий ялгах байгууламж багтана. Тамсагийн сав газраас дамжуулах хоолойгоор ирж буй газрын тос нь эхний шатанд энгийн нэрлэгийн байгууламжид орж дараа нь атмосфер болон вакум нэрлэгийн байгууламжид нэрэгдэж хий, бинзен, онгоцны түлшний түүхий эд, азот гарах аж. Энэ үе шатуудаас гарсан бүтээгдэхүүнийг дахин гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгоно. Харин дагалдах болон хангамжийн байгууламжид түүхий ус боловсруулах систем, хөргүүр, хаягдал ус боловсруулах систем, азотын хангамжийн систем, агуулах сав, ачих буулгах байгууламж, түлшний систем орох юм.
 
Олон улсад түүхий тос, нефтийн бүтээгдэхүүнийг дөрвөн тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг. Тухайлбал, далайн тээвэр, галт тэрэг, дамжуулах хоолой, авто зам. Үүнээс манай улсад аюулгүй байдал, эдийн засаг талаасаа дамжуулах хоолойгоор зөөвөрлөх нь хамгийн тохиромжтой аж. 
 
Тиймээс Тамсагийн сав газар дахь газрын тосны олборлолтын Тосон-Уул XIX-р талбайгаас үйлдвэрийн талбай хүртэл нийт 530 орчим км урт, халаах, өргөх насос бүхий түүхий тосыг дамжуулах хоолой байгуулах юм байна. Одоогийн байдлаар тендерт оролцох дөрвөн компанийн санал ирж үнэлгээний ажил явагдаж байгаа аж. Дамжуулах хоолойг 250 сая ам.доллараар барина. Тэгвэл олборлолтын талбайгаас үйлдвэрт дамжуулах хоолойгоор хүргэх бол үйлдвэрээс зах зээлд хэрхэн нийлүүлэх талаар мэдээлэл өглөө. Энэ талаар Дамжуулах хоолойн газрын дарга Л.Болорчулуун "Ачих, буулгах байгууламж нь дөрвөн салаа төмөр замтай. Замын-Үүдийн шилжүүлэн буулгах байгууламж нь өдөрт найман баррель вагон ачдаг бол энэ үйлдвэр нь 151 баррель түлш, шатахуун ачих боломжтой. Нийт бэлэн бүтээгдэхүүний таван хувийг автотээврээр ойролцоох зах зээл буюу говийн бүсэд хүргэнэ. Ачих буулгах байгууламж нь өдөрт АИ95, дизель түлш, шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлшийг тус бүр 10 автоцистерн ачих хүчин чадалтай. Процессийн байгууламжийн дараах чухал байгууламж бол агуулах сав, ачих буулгах хэсэг. Агуулах сав, парк нь үндсэн гурван хэсэгтэй. Түүхий эд буюу газрын тос агуулах сав, дундын буюу завсрын бүтээгдэхүүн агуулах сав, эцсийн бүтээгдэхүүн агуулах сав” гэв.
 
 
 
Говийн усыг аривлаж ус боловсруулах үйлдвэр барина
 
 
 
Газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 2.8 сая тонн түүхий ус ашиглах тооцоолол бий. Үүнийг Бор-Хөөврийн усан сангаас авч ашиглах юм байна. Ашиглахдаа цэвэршүүлж эрсдэсгүйжүүлэн ашиглах аж. Тэгэхээр газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг томоохон хэсэг нь усан хангамжийн байгууламж. Мөн говийн бүсэд байгуулагдаж байгаа учир усыг аривлан хэмнэх шаардлага бий. Тийм учраас зураг төслөө ч ус хэмнэх зарчмаар боловсруулжээ. Тухайлбал, өвлийн нөхцөлд үйлдвэрийн томоохон байгууламж, урсгалыг хөргөх зориулалттай усыг агаараар хөргөж усыг хэмнэх аж. Мөн хаягдал усыг дахин боловсруулж үйлдвэрт ашигласан усыг дахин ашиглах зарчмаар ажиллах юм байна.
 
Б.Бямбажаргал
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
"Түүхий нефть 530 км урт хоолойгоор дамжин үйлдвэрт хүрнэ"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани